Enkhtuvshin, Enkhtamir
Loading...
Товч нэр
Enkhtuvshin, Enkhtamir
Бүтэн нэр
Enkhtuvshin Enkhtamir
Латин нэр
Enkhtuvshin Enkhtamir
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гемодиализийн эмчлүүлэгчдэд булчингийн массбууралтыг үрэвслийн эрчимтэй холбон судалсан нь(2026-05-22); ;Ж.Энхтуяа; ;А.СаруултөвшинҮндэслэл: Бөөрний архаг өвчин (БАӨ) нь дэлхий дахинаа хүн амын 10-аас дээш хувь буюу 850 сая гаруй хүнд тохиолддог, эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Гемодиализийн өвчтөнүүдийн 28-54%-д үүсэх уураг энергийн алдагдал нь булчингийн масс багассантай холбоотой ба энэ нь 5 жил дотор нас барах эрсдлийг 2 дахин нэмэгдүүлдэг байна. БАӨ-ний үед булчингийн масс буурахад архаг үрэвсэл болон гемодиализ эмчилгээний явцад үүсэх гемодинамикийн тогтворгүй байдал нөлөөлдөг хэмээн үздэг. Зорилго: Гемодиализийн эмчлүүлэгчдэд булчингийн масс ба үрэвслийн урвалын эрчмийг тодорхойлж, хоорондын хамаарлыг үнэлэх. Арга, аргачлал: Бид араг ясны булчингийн массыг (SMM) био цахилгаан эсэргүүцэлт төхөөрөмж (InBody 770, USA) ашиглан, гемодиализ эмчилгээний дараа тодорхойлсон. Араг ясны булчингийн массын индексийг (SMMI) тооцохдоо булчингийн массыг (кг) биеийн өндрийн квадратад (м²) хувааж үнэлэв. Судалгаанд оролцогчдоос гемодиализ эмчилгээнд орохын өмнө цусны шинжилгээ авч, үрэвслийн эрчмийг C-урвалжит уургийн (CRP) түвшин болон CRP ба альбумины харьцаагаар (CRP/Alb) үнэлэв. Мөн цусны дэлгэрэнгүй шинжилгээнд үндэслэн, нейтрофил-лимфоцитийн (NLR), моноцит-лимфоцитийн (MLR) ба ялтас-лимфоцитийн харьцаа (PLR) болон системийн дархлаа үрэвслийн (SII), системийн үрэвслийн хариу урвалын (SIRI) ба системийн үрэвслийн нийлмэл индекс (AISI) тус тус тооцож, үнэлсэн. Үр дүн: Судалгаанд гемодиализийн 128 эмчлүүлэгч хамрагдсанаас эрэгтэй 50.8%, эмэгтэй 49.2%, дундаж нас 55.37±14.87 жил байв. Эмчлүүлэгчдэд булчингийн масс SMM (F=2.22, p=0.113), SMMI (F=0.75, p=0.48) нь насны бүлгээс хамаарсан статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Харин гемодиализ эмчилгээнд хамрагдсан хугацаанаас (≤3 жил хүртэл, >3 жилээс дээш) хамаарч, SMM (26.2±5.2 ба 22.8±4.4; p=0.009) ба SMMI (9.76±1.15 кг/м² ба 8.83±1.69 кг/м²; p=0.003) бодит ялгаатай болох нь ажиглагдсан. Судалгаанд хамрагдагсдад булчингийн масс ба үрэвслийн индекс хоорондын хамаарлыг судлахад SMMI нь CRP (r=−0.368, p<0.0001), MLR (r=−0.321, p<0.0001), SIRI (r=−0.210, p=0.02), AISI (r=−0.252, p=0.004) болон CRP/Alb харьцаатай (r=−0.260, p=0.003) статистик ач холбогдол бүхий урвуу хамааралтай байв. Дүгнэлт: Гемодиализийн эмчлуулэгчдэд үрэвслийн урвалын эрчим нэмэгдэх нь араг ясны булчингийн масс буурахад (SMMI ба CRP, r=−0.368, p<0.0001; SMMI ба MLR, r=−0.321, p<0.0001; SMMI ба SIRI; r=−0.210, p=0.02; SMMI ба AISI, r=−0.252, p=0.004; SMMI ба CRP/Alb, r=−0.260, p=0.003) хүргэдэг эмгэг жамын нэг хүчин зүйл болох нь тодорхойлогдлоо. Үндэслэл: Бөөрний архаг өвчин (БАӨ) нь дэлхий дахинаа хүн
