Д.Даваалхам
Loading...
Товч нэр
Д.Даваалхам
Бүтэн нэр
Дамбадаржаа Даваалхам
Латин нэр
Dambadarjaa Davaalkham
Албан тушаал
Захирал
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
9 results
Now showing 1 - 9 of 9
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД- 19 ба хатуу хог хаягдлын менежментийн асуудалд(2021-09-01) ;Э.Эрдэнэчимэг ;Г.Жаргалсайхан ;Г.Одмаа; Улс орнуудын КОВИД-19 халдварын улмаас эрүүл мэндийн байгууллагын болон ахуйн хатуу хог хаягдлын чиглэлээр тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж буй арга хэмжээг судлан тоймлох зорилгоор Pubmed, Hinari мэдээллийн сангаас 2020 оны 12 сарын 9-өөс 13-ны өдрүүдэд нийт 257 өгүүлэл илэрсэнээс зорилгод нийцсэн 30 өгүүлэлийг сонгон авч нэгтгэн дүн шинжилгээ хийв. КОВИД-19 нь нэг удаагийн хувийн хамгаалах хувцас хэрэгслийн хангамжийн сүлжээг тогтвортой хангахад асар их бэрхшээл авчирсан байна. Энэ нь нэг талаас үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөгөө талаас хог хаягдлын ачааллыг нэмэгдүүлсэн. Халдвар ихтэй тул ЭМБ-аар үйлчлүүлэгчид болон эрүүл мэндийн байгууллагуудад учрах эрсдэлийг багасгахын тулд халдварыг бууруулах эрчимтэй стратеги шаардлагатай байна. Эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэхд шатаах, хими, физикийн төрөл бүрийн аргуудаас Хятад улс өндөр температурт шатаах аргыг хамгийн үр дүнтэй арга бөгөөд халдваргүйжүүлэлт хийхийн зэрэгцээ хор хөнөөл маш багатайгаар эмнэлгийн хог хаягдлын бууруулах ашигтай технологи гэдгийг онцолсон байна. Нэг удаагийн хэрэглээний хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн асар их хаягдлаас хүрээлэн буй орчин бохирдох өндөр эрсдэлтэй тул хог хаягдлыг дахин боловсруулахад дэвшилтэт технологи, инновацийг өргөн нэвтрүүлж, ногоон хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхийг санал болгожээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын агаарын бохирдлын тойм судалгаа(2025-01-01) ;Б.Өлзийхутаг ;Г.Энхжаргал; ;Г.ЖаргалсайханҮндэслэл: ДЭМБ-ын тоо, баримтаар агаарын бохирдлын улмаас 2021 онд дэлхийн хэмжээнд 8.1 сая хүн нас барж байгаа бөгөөд 5 хүртэлх насны хүүхдүүдийг оролцуулан дэлхий нийтийн хүн амын нийт нас баралтын хоёр дох шалтгаан болж байна. Мөн агаарын бохирдол нь цус харвалт, уушгины архаг бөглөрөлт өвчин, уушигны хорт хавдар, астма, зэрэг олон өвчинд нөлөөлж улмаар нас баралтад хүргэж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж өвлийн улиралд 750 мкг/м3 хүртэл нэмэгдэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс даруй 50 дахин ихсэж дэлхийн хамгийн их бохирдолтой хотын тоонд орж байна. Агаарын бохирдол нь Монгол улс төдийгүй дэлхийн олон улс оронд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байсаар байна. Агаарын ______________________ бохирдлын чиглэлээр хийгдсэн судалгаа, бүтээлүүдийг нэгтгэн дүгнэж, тоймлосон судалгаа хомс байгаа нь тус судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын төрийн өмчит их дээд сургуулиудын агаарын бохирдлын чиглэлээр хийгдсэн нэг сэдэвт бүтээлүүдийг тоймлон судалж, үр дүнг нэгтгэн дүгнэх. Арга, аргачлал: Агаарын бохирдлын чиглэлээр 2011-2024 онуудад магистр, докторын зэрэг хамгаалсан нэг сэдэвт бүтээлд системт тойм анализ хийв. Үр дүн: Магистр, доктор хамгаалсан бүтээлүүдийг тоймлон дүгнэвэл магистрын судалгааны нэг сэдэвт бүтээл 76.0% (п=19), докторын судалгааны нэг сэдэвт бүтээл 24.0% (п=6)-ийг эзэлж байна. Судлагдсан нийт бүтээлийн 36.0% (п=9) нь агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг, харин 64.0% (п=16) нь бусад чиглэлээр судалсан байна. Агаар дах РМ2.5 тоосонцрын 2011-2024 оны хоорондох хоногийн дундаж агууламж Монгол улсын агаарын чанарын стандарт хэмжээнээс 16 дахин их, 11-р сараас 2-р саруудад бохирдол хамгийн өндөр, харин 7-р сард хамгийн бага агууламжтай байгааг зарим судалгааны дүнд дурдсан байна. Мөн зарим судалгааны үр дүнгээр нийслэлд сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн үеэс агаар дах РМ2.5 тоосонцрын хэмжээ буурсан байна. Агаарын бохирдол амьсгал, зүрх судасны өвчлөлд нөлөөлөхөөс гадна хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж, ургийн жинг бууруулсан үр дүнгүүд тодорхойлогдсон байна. Дүгнэлт: Монгол улсын төрийн өмчийн их дээд сургуулиудын агаарын бохирдлын нэг сэдэвт бүтээлүүдийг авч үзэхэд ихэвчлэн агаарын бохирдлын агууламж, концентраци болон эрүүл мэндийн нөлөөллийг судалсан бөгөөд цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн судалгааг их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, манлайллын оролцоотойгоор хийж, шийдвэр гаргагчдад хүргэх шаардлагатай байна. Агаарын бохирдол РМ2.5 тоосонцор Магистр Докторын бүтээл - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, РМ2.5 тоосонцорыг суурин болон шууд хэмжилтийн (PurpleAir) аргуудаар хэмжиж, харьцуулан судалсан дүн(2025-10-20); ;Г.Энхжаргал ;Г.Жаргалсайхан ;Б.ӨлзийхутагҮндэслэл: Орчны агаар дахь тоосонцор зүрх судасны болон амьсгалын замын өвчлөлд нөлөөлөх хүчин зүйл болж байна. Агаарын чанарын хэмжилтийг зөв оновчтой хийх нь нийгмийн эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдолтой. Иймд хотуудын агаарын чанарын суурин харуулын цэгт хэмжих боломжгүй байршилд зөөврийн шууд хэмжилтийн багаж (PurpleAir)-ийг өвлийн улиралд гадна орчинд ашиглах боломжтой эсэхийг суурин хэмжилтийн дүнтэй харьцуулан судлах шаардлагатай байна.Зорилго: Гадна орчны агаарт PurpleAir багажаар РМ2.5 тоосонцорыг хэмжиж, суурин хэмжилтийн цэгийн үр дүнтэй харьцуулж үнэлэх. Арга, аргачлал: Нийслэл Улаанбаатар хотод судалгааг хийж гүйцэтгэв. Судалгааны мэдээллийг өвлийн улиралд буюу 2024 оны 12-р сарын 9-ний өдрөөс 2025 оны 2-р сарын 14-ний хооронд 45 хоногийн турш цуглуулав. Шууд хэмжилтийг гэрлийн сарнилын багаж (PurpleAir Classic)-ийг нийт 25 байршилд байрлуулж 24 цагийн турш тасралтгүй хэмжилт хийсэн. Эдгээрээс 1 байршилд суурин хэмжилтийн цэгийн хажууд, 3 байршилд (Зүүн 4 зам, Яармаг, Сэлбэ) 200м дотор судалсан хугацааны РМ2.5 тоосонцрын мэдээллийг ашиглаж хэмжилтийн үр дүнг харьцуулсан. Мэдээлэлд R программ ашиглан статистик боловсруулалт хийж үр дүнг үнэлэв. Үр дүн: Суурин хэмжилтийн 13 цэгийн дундаж судалгааны хугацаанд 65мкг/м3 байсан бол шууд хэмжилтийн 25 PurpleAir багажийн дундаж утга 88мкг/м3 байсан. PurpleAir багажаар хэмжсэн дүнг UB2 суурин цэгтэй зэрэгцээ хэмжилт хийж хэмжилтийн үр дүнгийн нийцлийг шалгахад 2 хэмжилтийн дүн нийцэж (r=0.93, R2=0.87) байна (p<0.05). Зүүн 4 зам, Яармаг, Сэлбэ байршилд хийсэн хэмжилтийн дүнгүүд хамаарал дунд зэргийн хамааралтай (r=0.38, r=0.61, r=0.25) байна. Дүгнэлт: Гадна орчны агаарт РМ2.5 тоосонцрын агууламжийг автомат болон уламжлалт аргаар хэмжих боломжгүй нөхцөлд бага өртөгтэй, шууд хэмжилтийн багажаар хэмжилт хийж агаарын чанарыг хянах боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын гадаад орчинд ажиллагчдын угаарын хийн өртөлтийн судалгаа(2021-11-01) ;Э.Дөлгөөн; ; ; Г.ЖаргалсайханУлаанбаатар (УБ) хотын агаарын бохирдол буурч байгаа хэдий ч анхаарал татсан асуудал хэвээр байна. Дэлхийн Банкнаас хийсэн судалгаагаар (2008) УБ хотын агаарын нийт тоосны хэмжээ ДЭМБын зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин, нүүрстөрөгчийн дутуу исэл 50 дахин их байсан. Зорилго: УБ хотын гадаад орчинд ажиллагчдын угаарын хийн өртөлтийг тодорхойлоход оршино. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар явуулсан. Нийт 45 зохицуулагч цагдаа, зам талбайн үйлчлэгч, шатахуун түгээгч нарыг судалгаанд хамруулан, Монгол Улсын (МУ) MNS6657:2017 стандартыг ашиглаж, ажилчдын амьсгалын түвшинд 2018 оны 11-12-р сарын хооронд хувь хүний сорьц цуглуулсан. Үр.дүн: Ажилтнуудаас амьсгалын түвшинд цуглуулсан угаарын хийн дундаж хэмжээ 1.1 мг/ м3 байна. Зохицуулагч цагдаа нарын угаарын хийн дундаж хэмжээ 2.3 мг/м3 (±2.9), шатахуун түгээгчдэд 0.6 мг/м3 (±4.3), зам талбайн үйлчлэгчдэд 1.0 мг/м3 (±2.3) тус тус тодорхойлогдсон ба хамгийн их нь 6.8 мг/м3 буюу зохицуулагч цагдаад, хамгийн бага нь 0.5 мг/м3 буюу зам талбайн үйлчлэгч нарт хэмжигдсэн. Мэргэжил хооронд ялгаатай буюу зохицуулагч цагдаа нар угаарын хийд илүүтэй өртөж байна (p=0.006). Дүгнэлт: Ажиллагчдын амьсгалын түвшинд угаарын хийн агууламж стандартад заасан ЗДХ-с бага байсан боловч зохицуулагч цагдаа нар угаарын хийд илүүтэй өртөж байгаа нь автомашины замтай илүү ойр ажилладагтай холбоотой байж болзошгүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гэр, сууцны дотоод орчинд тоосонцрын бохирдлыг судалсан дүнгээс(2022-04-28); ;Г.Жаргалсайхан; ;В.ДэлгэрмааҮндэслэл: Монгол улсын засгын газраас тогтоол гаргаж түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тиймээс сайжруулсан түлш хэрэглэснээр гэр сууцны сууцны дотоод орчны агаарт тоосонцрын агууламж ямар түвшинд байгааг судалж, агаарын чанарын стандарттай харьцуулан үнэлэх шаардлагатай байна. Зорилго: Гэр, сууцны агаарт 2.5 микрометр хэмжээтэй тоосонцор (PM2.5)-ын бохирдлыг судалж, сууцны төрлөөр харьцуулан үнэлэх зорилгоор явуулав. Арга зүй: Судалгаанд Улаанбаатар хотыг хамруулж, 4 дүүрэг (БЗД, СБД, ХУД,СХД)-ээс зорилтот түүврийн аргаар сонгосон өрхүүдийн дотоод орчинд тоосонцрын агууламж, бичил цаг уурын үзүүлэлтүүд (агаарын хэм, чийглэг) хэмжиж үнэлэв. Үр дүн: Дотоод орчинд тоосонцрын агууламжийг жинлэлтийн аргаар хэмжсэн дүнгээр сууцны дотоод орчинд PM2.5-ын 24 цагийн дундаж агууламж 103.6 мкг/м3 байна. Сууцны болон халаалтын төрөл, сууцны эзэлхүүн дотоод орчны тоосонцрын бохирдолд нөлөөлөх хүчин зүйл (p<0.05) болж байна. Харин түлшний төрлөөр тоон утгын хувьд ялгаатай ч статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p>0.05) байна. Шууд хэмжилтийн багажийн дүнгээр галлагаатай холбоотойгоор энгийн галлагаатай байшин болон уламжлалт гэрийн дотоод орчинд PM2.5-ын агууламж өндөр хэлбэлзэлтэй байна. Агаарын хэм сайжруулсан зуухтай гэрт хамгийн өндөр (22.40C), сайжруулсан зуухтай байшин сууцанд хамгийн бага (190C) гарсан нь ялгаатай (p<0.05) байна. Уламжлалт гэрийн дотоод орчинд харьцангуй чийглэг 22.3%, байшин сууцанд 29.4% гарсан бөгөөд чийглэгийн хэмжээ сууцны төрлөөр ялгаатай байна (р<0.05). Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан нийт гэр, сууцны дотоод орчинд тоосонцор (PM2.5)-ын 24 цагийн дундаж агууламж MNS4585:2016 стандартад заасан хэмжээнээс их байна. Мөн бичил цаг уурын үзүүлэлтүүд стандартын шаардлага хангахгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дотоод орчин дахь дэгдэмхий органик нэгдлүүдийг тодорхойлсон дүн(2024-05-13) ;Г.Жаргалсайхан; ;Г.ЭнхжаргалҮндэслэл: Сууцны дотоод орчны агаар үндсэн бохирдуулагчдад бензол, угаарын хий, формальдегид, нафтален, азотын давхар исэл, олон цагирагт нүүрсустөрөгчид, радон, трихлорэтилен, тетрахлорэтилен хамаарах ба эдгээрээс бензол, формальдегид, радон, трихлорэтилен бодисуудыг онцгойлон хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. Улаанбаатар хотод гэр, орон сууц, байшин зэрэг дотоод орчинд РМ2.5 тоосонцор, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл зэрэг зарим бохирдуулагчдыг хэмжсэн хэдий ч ДОН-ийн бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгаа харьцангуй цөөн хийгдсэн байна. Зорилго: Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол дүүргээс нийт 180 өрхийг санамсаргүй түүвэрлэн гэрийн дотоод орчинд дэгдэмхийн органик нэгдлийг хэмжиж үнэлэх. Арга, аргачлал: Бид дотоод орчны агаар дахь дэгдэмхий органик нэгдлийн агууламжийг талбайн сорьц цуглуулах аргаар ба орчны температур, харьцангуй чийглэгийг шууд хэмжилтийн аргаар тодорхойлон сорьц цуглуулж тэмдэглэл хөтөлсөн. Дотоод орчинд дэгдэмхий органик нэгдлийг шинжлэхдээ нийт 180 сорьц цуглуулсан ба үүнээс 136 (76%) сорьцонд бензолын агууламж илрүүлэх хязгаараас дээш агууламжтай шинжлэгдсэн. Үр дүн: Бензолын агууламжийг сууцны төрлөөр авч үзэхэд статистик ач холбогдол бүхий ялгаатай (р утга <0.0022) илэрч дундаж агууламж орон сууцанд өндөр байсан. Бензолын агууламжийн хамгийн их утга өрхийн эрүүл мэндийн төвд (0.284 мкг/м3) илэрсэн ба гэр, орон сууц, байшинд хамгийн бага (0.004 мкг/м3) байв. Хэмжилт хийсэн сууцны өрөө хооронд харьцуулахад мөн статистик ач холбогдол бүхий ялгаа илэрч (р<0.0046) сууцны гал тогооны өрөөнд дундаж агууламж хамгийн өндөр (0.072 мкг/м3) байв. Дүгнэлт: Сууцны дотоод орчинд агаарт бензолын бохирдлын түвшин зөвшөөрөх хэмжээнээс их байгаа нь хүн амын дунд цусны хорт хавдрын өвчлөлийн эрсдэлтэй нөхцөл үүсч буйг илтгэж байна. Сууцны дотоод орчинд бензолын агууламж сууцны төрөл, сууцны хэмжилт хийсэн өрөө хооронд ялгаатай байна. Бензолын агууламжийг бичил цаг уурын үзүүлэлттэй холбон судлахад агаарын харьцангуй чийглэгээс ач холбогдол бүхий хамаарч байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын сууцны доторх орчинд РМ1, PM10 тоосонцорын агууламжийг шууд хэмжилтийн багажаар судалсан дүн(2025-05-05); ;Г.Жаргалсайхан; ;Г.ЭнхжаргалҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээллээс үзэхэд дэлхийн нийт хүн ам буюу 99 хувь нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн агаараар амьсгалж, бага болон дунд орлоготой улсын хүн ам хамгийн ихээр өртөж байна. Дотоод орчинд агаар бохирдох үндсэн шалтгаануудад гал түлэх, хоол хийх, цэвэрлэгээ, тамхи татах гэх мэт хүний үйл ажиллагаа, сууцны хана, шал, тааз, тавилга зэрэг сууцны шинж чанар, агааржуулалт, гадна орчны агаарын бохирдол ордог. Зорилго: Улаанбаатар хотын нийт 120 өрхийг түүвэрлэн сууцны доторх орчинд PM1, PM10 тоосонцорын агууламжийг хэмжиж үнэлэх. Арга, аргачлал: Бид сууцны доторх орчны агаар дахь PM1, PM10 тоосонцорын агууламжийг “PurpleAir” шууд хэмжилтийн багажийг 2023 оны 10-р сараас 2024 оны 01-р сар хүртэлх хугацаанд суурилуулж, PM1, PM10 тоосонцорын агууламжид нөлөөлөх зарим хүчин зүйлсийн талаарх мэдээллийг асуумжийн аргаар цуглуулсан. Нэг удаагийн хэмжилт 10 минутын турш үргэлжилсэн ба нийт 51,309 удаа хэмжилт хийсэн. Үр дүн: PM1 тоосонцорын агууламж гэрт 55.5±53.2 мкг/м3, байшинд 54.9±46.7 мкг/м3, орон сууцанд 31.6±40.1 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо (р<0.001). Мөн PM10 тоосонцорын агууламж гэрт 110.6±108.6 мкг/м3, байшинд 110.6±96.7 мкг/м3, орон сууцанд 62.2±83.0 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо (р<0.001). Тоосонцорын агууламжийг халаалтын төрлөөр авч үзэхэд зуух болон пийшинтэй өрхөд PM1 тоосонцорын агууламж 55.3±50.1 мкг/м3, PM10 тоосонцорын агууламж 110.6±103.0 мкг/м3 хэмжигдсэн бол төвлөрсөн халаалттай өрхөд PM1 тоосонцорын агууламж 31.6±40.1 мкг/м3, PM10 тоосонцорын агууламж 62.2±83.0 мкг/м3 (р<0.001). Хэмжилт хийсэн саруудыг авч үзэхэд РМ1 ба РМ10 тоосонцорын агууламж 2024 оны 1-р сард хамгийн өндөр буюу 64.8±55.1 мкг/м3 ба 131.4±116.0 мкг/м3 тус тус байлаа. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын сууцны дотоод орчинд PM10 тоосонцорын агууламж MNS4585:2016 Агаарын чанарын стандарт хэмжээнд байсан хэдий ч ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн байгаа нь хүн амын дунд өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлэх эрсдэлийг илтгэж байна. 2. Улаанбаатар хотын сууцны дотоод орчинд PM1, PM10 тоосонцорын агууламж байршил, сууцны төрөл, халаалтын төрөл, хэмжилт хийсэн сараар ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар болон Дархан хотын гадаад, дотоод орчны агаарын бохирдлын харьцуулсан судалгаа(2026-04-16); ;Б.Өлзийхутаг ;Б.Батзориг; Б.НямсүрэнҮндэслэл: Гадаад, дотоод орчны агаарын бохирдол нь дэлхий дахинд өвчлөлийн ачаалал, нас баралтын тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг бөгөөд нарийн ширхэгт тоосонцор (PM₂.₅)-ын өртөлт нь зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ уушгины хорт хавдар, бодисын солилцооны болон мэдрэлийн тогтолцооны эмгэг үүсэх, дархлааны үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг. Монгол Улсын хот суурин газруудад өвлийн улиралд агаарын бохирдол өндөр түвшинд хүрдэг ба сүүлийн жилүүдэд ахуйн хэрэглээнд сайжруулсан түлшийг нэвтрүүлсэн ч дотоод болон гадаад орчны агаарын бохирдолд үзүүлэх нөлөө нь бүрэн судлагдаагүй хэвээр байна. Зорилго: Улаанбаатар, Дархан хотуудын гадаад орчин болон айл өрхийн сууцны доторх орчны агаарын бохирдлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар, Дархан хотын гадна орчны агаарын бохирдлыг хянах суурин хэмжилтийн цэгүүдийн 2014-2026 оны хооронд үзүүлэлтийг ЦУОШГ-аас авч, өвөл зуны улиралд харьцуулан судласан. Дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг судлахдаа Улаанбаатар, Дархан хотын орон сууц, байшин, гэрт амьдардаг 240 айл өрхийг хамруулан 2023-2026 оны хооронд 3 жилийн туршид дагаж судласан. Шууд хэмжилтийн (Purple Air) багажийг ашиглан, айл өрх бүрт өвөл, зуны улиралд тус бүр 14-21 хоног байршуулж, 10 минутын давтамжтайгаар, 24 цагийн туршилд РМ2.5 тоосонцрын агууламжийг тодорхойлсон. Үр дүн: 2014-2026 оны хооронд Улаанбаатар хотын гадна орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж 60.5 мкг/м3, РМ10 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж 117.3 мкг/м3, азотын давхар ислийн агууламж 37.3 мкг/м3, хүхрийн давхар ислийн дундаж агууламж 41.8 мкг/м3, озоны агууламж 27.5 мкг/м3 байсан бөгөөд нийслэлд сайжруулсан нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш тоосонцрын агууламж буурсан хандлагатай ч хүхрийн давхар ислийн агууламж нэмэгдсэн, мөн Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Дотоод орчны PM₂.₅ тоосонцрын дундаж агууламж Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр түвшинд байна (60.7±86.1 vs 48.4±96.7). Сууцны төрлөөр статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p<0.0001) байгаа бөгөөд хатуу түлш хэрэглэдэг байшин болон гэрт амьдардаг өрхүүдэд PM₂.₅-ийн агууламж өндөр, харин орон сууцанд хамгийн бага түвшинд байна. Эдгээр үр дүн нь дотоод орчны агаарын бохирдол нь хот хооронд, сууцны төрөл болон улирлаас хамааран мэдэгдэхүйц ялгаатай байгааг илтгэж, хүн амын өртөлтийн түвшин өндөр хэвээр байгааг харуулж байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын гадна орчны агаар дахь тоосонцор, азотын болон хүхрийн давхар исэл зэрэг бохирдуулагчдын түвшин Монгол Улсын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 1-4 дахин өндөр байна. Айл өрхийн дотоод орчны PM₂.₅-ийн бохирдол нь Дархан хоттой харьцуулахад Улаанбаатар хотод өндөр, сууцны төрөл болон улирлын нөлөөгөөр мэдэгдэхүйц ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар, Дархан хотын гадаад орчны агаар дахь PM2.5, PM10, SO2-ын тоосны түвшинг харьцуулсан дүнҮндэслэл: Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг батлан гаргаж, 2019 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөн хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хуулын дагуу Улаанбаатар хотын айл өрх сайжруулсан түлш хэрэглэж байгаа. Сайжруулсан түлшний хэрэглээг түүхий нүүрстэй харьцуулан судласан судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын гадаад орчны агаар дахь PM2.5, PM10 болон SO2 тоосонцруудын агууламжийн түвшинг 2014-2021 оны Koвид-19 цар тахлын хөл хорионы үеээс өмнө ба дараа үетэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг Цаг уур орчны шинжэлгээний газар (цаашид ЦУОШГ гэж явах) болон Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах газраас мэдээлэл авч, санд бүртгэгдсэн статистик мэдээлэлд тулгуурлан баримтын судалгааны загвараар хийж гүйцэтгэлээ. Агаарын чанарын суурин харуулын 18, Дархан хотын харуулын 2 цэгийн 2014-2021 оны мэдээллийг тус газрын зөвшөөрөлтэй авч ашигласан. Агаарын чанарын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ статистик боловсруулалтын R программыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: 2020 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын агаар дахь агаар нарийн ширхэг тоосонцорыг дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад 82.4 мкг/ м3 буюу 59.6%-иар буурсан байна. Дархан хотын агаар дахь нарийн ширхэг тоосонцорын агууламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.9 мкг/м3 буюу 35.6%-иар нэмэгдсэн байна. 2020 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын агаар дахь агаар том ширхэг тоосонцорыг дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад 121 мкг/м3 буюу 65.7%-иар буурсан байна. Дархан хотын агаар дахь том ширхэг тоосонцорын агууламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.6 мкг/м3 буюу 37.3%-иар нэмэгдсэн байна. Улаанбаатар болон Дархан хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж 2019-2020 онуудад өмнөх жилүүдээс тус бүр 47.6%, 4.6% өссөн буюу цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Дүгнэлт: Улаанбаатар болон Дархан хотын агаарын чанарын суурин харуулын станцуудын мэдээллийг нэгтгэсэн дүнгээр SO2 болон нарийн ширхэгт PM2.5 тоосонцор нь түүхий нүүрс болон сайжруулсан түлшний галлагааны улмаас үүсч байна. Хөл хорио тогтоосон үеэс айл өрхийн галлагааны давтамж нэмэгдэн агаар бохирдуулагчдын хэмжээ өссөн үзүүлэлт байна. Харин PM10 тоосонцорт хөрсний гаралтай элементүүд олон байгаа бөгөөд энэ нь цар тахлын үеээр хөл хөдөлгөөн багассан болон зогссонтой холбоотой буурсан байна.
