Д.Даваалхам
Loading...
Товч нэр
Д.Даваалхам
Бүтэн нэр
Дамбадаржаа Даваалхам
Латин нэр
Dambadarjaa Davaalkham
Албан тушаал
Захирал
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, РМ2.5 тоосонцорыг суурин болон шууд хэмжилтийн (PurpleAir) аргуудаар хэмжиж, харьцуулан судалсан дүн(2025-10-20); ;Г.Энхжаргал ;Г.Жаргалсайхан ;Б.ӨлзийхутагҮндэслэл: Орчны агаар дахь тоосонцор зүрх судасны болон амьсгалын замын өвчлөлд нөлөөлөх хүчин зүйл болж байна. Агаарын чанарын хэмжилтийг зөв оновчтой хийх нь нийгмийн эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдолтой. Иймд хотуудын агаарын чанарын суурин харуулын цэгт хэмжих боломжгүй байршилд зөөврийн шууд хэмжилтийн багаж (PurpleAir)-ийг өвлийн улиралд гадна орчинд ашиглах боломжтой эсэхийг суурин хэмжилтийн дүнтэй харьцуулан судлах шаардлагатай байна.Зорилго: Гадна орчны агаарт PurpleAir багажаар РМ2.5 тоосонцорыг хэмжиж, суурин хэмжилтийн цэгийн үр дүнтэй харьцуулж үнэлэх. Арга, аргачлал: Нийслэл Улаанбаатар хотод судалгааг хийж гүйцэтгэв. Судалгааны мэдээллийг өвлийн улиралд буюу 2024 оны 12-р сарын 9-ний өдрөөс 2025 оны 2-р сарын 14-ний хооронд 45 хоногийн турш цуглуулав. Шууд хэмжилтийг гэрлийн сарнилын багаж (PurpleAir Classic)-ийг нийт 25 байршилд байрлуулж 24 цагийн турш тасралтгүй хэмжилт хийсэн. Эдгээрээс 1 байршилд суурин хэмжилтийн цэгийн хажууд, 3 байршилд (Зүүн 4 зам, Яармаг, Сэлбэ) 200м дотор судалсан хугацааны РМ2.5 тоосонцрын мэдээллийг ашиглаж хэмжилтийн үр дүнг харьцуулсан. Мэдээлэлд R программ ашиглан статистик боловсруулалт хийж үр дүнг үнэлэв. Үр дүн: Суурин хэмжилтийн 13 цэгийн дундаж судалгааны хугацаанд 65мкг/м3 байсан бол шууд хэмжилтийн 25 PurpleAir багажийн дундаж утга 88мкг/м3 байсан. PurpleAir багажаар хэмжсэн дүнг UB2 суурин цэгтэй зэрэгцээ хэмжилт хийж хэмжилтийн үр дүнгийн нийцлийг шалгахад 2 хэмжилтийн дүн нийцэж (r=0.93, R2=0.87) байна (p<0.05). Зүүн 4 зам, Яармаг, Сэлбэ байршилд хийсэн хэмжилтийн дүнгүүд хамаарал дунд зэргийн хамааралтай (r=0.38, r=0.61, r=0.25) байна. Дүгнэлт: Гадна орчны агаарт РМ2.5 тоосонцрын агууламжийг автомат болон уламжлалт аргаар хэмжих боломжгүй нөхцөлд бага өртөгтэй, шууд хэмжилтийн багажаар хэмжилт хийж агаарын чанарыг хянах боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Орчны агаар дах тоосонцор (РМ2.5)-ын бохирдлыг түүхий нүүрс болон шахмал түлш хэрэглэдэг Монгол улсын хоёр хотыг харьцуулан судалсан дүнгээс(2025-05-05); ;Г.Энхжаргал ;Б.Батзориг ;Б.ӨлзийхутагҮндэслэл: Дэлхийн нийт хүн амын 99% ДЭМБ-ын агаарын чанарын зөвлөмж (15мг/м3)-өөс хэтэрсэн тоосонцор (РМ2.5)-ын бохирдолтой орчинд амьдарч байна. Дэлхийн дахинд агаарын бохирдлын улмаас жил бүр 4.2 сая хүн нас барж (2018) байна. Монгол улсын нийслэлд жил ирэх тутам агаарын бохирдол ихсэж, нийгмийн эрүүл мэндийн төдийгүй, улс орны тулгамдсан асуудал болж байна. Монгол улсын зарим хотуудын агаарын чанарыг харьцуулан судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Улаанбаатар болон Дархан хотуудын гадна орчны агаар дахь РМ2.5 тоосонцорын бохирдлыг судалж, харьцуулан үнэлэх Арга, аргачлал: Судалгаанд нийслэл Улаанбаатар болон Дархан хотуудыг хамруулж 2024 оны 12-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 2-р сарын 19-ний хооронд судалгааны мэдээллийг цуглуулсан. Сонгосон хот бүрд 30, нийт 60 байршилд шууд хэмжилтийн өртөг багатай (PurpleAir Classic+) багаж байрлуулж, 2 минутын интервалтай хэмжилт хийн мэдээлэлд цуглуулсан. Мэдээлэлд R программ ашиглан статистик боловсруулалт хийж үр дүнг үнэлэв. Хэмжилтийн дундаж үр дүнг Монгол улсын агаарын чанарын стандарт (MNS4585:2016), ДЭМБ-ийн зөвлөмжийн 24 цагийн утгатай харьцуулан үнэлэв. Үр дүн: Улаанбаатар хотын агаарт РМ2.5 тоосонцорын 24 цагийн дундаж агууламж 112.3±62.2 мкг/м3, харин Дархан хотын агаарт 30%-иар бага (79.2±25.6 мкг/м3) тодорхойлогдсон (p<0.05). Нийслэлийн агаар дахь тоосонцрын (РМ2.5) дундаж агууламжийг сараар харьцуулахад 2024 оны 12-р сард 119.9±67.7 мкг/м3, 2025 оны 1-р сард 113.5±60.8 мкг/м3, 2-р сард 95.0±51.9 мкг/м3 байгаа нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Дархан хотын агаарт мөн дээрх саруудад 79.1±22.2 мкг/м3, 78.7±28.6 мкг/м3, 84.6±30.0 мкг/м3 тодорхойлогдсон (p>0.05). Өвлийн улиралд хэмжсэн 3 сарын хугацааны РМ2.5 тоосонцорыг 24 цагийн дундаж агууламжийг Монгол улсын стандарт (MNS4585:2016-д заасан 50 мкг/м3)-тай харьцуулахад нийслэлд 69.8%, Дархан хотод 64.6%-д хэтэрсэн байна. ДЭМБ-ийн зөвлөмжтэй харьцуулахад (15 мкг/м3) сонгосон хотуудад 93.4%-д хэтэрсэн байна. Дүгнэлт: Өвлийн саруудад, Дархан хотын агаар дахь РМ2.5 тоосонцорын агууламжийг нийслэлтэй харьцуулахад 30%-иар бага боловч сонгосон 2 хотуудын агаарын чанар Монгол улсын стандарт (MNS4585:2016) болон ДЭМБ-ийн зөвлөмжөөс хэтэрсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын гадна орчны тоосонцрын агууламжийг шууд болон суурин харуулын цэгийн үзүүлэлттэй харьцуулан судалсан нь(2025-10-20) ;Б.Өлзийхутаг ;Г.Энхжаргал; ;Б.НямсүрэнҮндэслэл: Агаарын бохирдол нь аливаа улс орны эдийн засаг, техник технологийн хөгжлөөс үл хамааран хүн амын эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулдаг нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлуудын нэг юм. ДЭМБ-ын 2021 оны мэдээгээр 10 хүн тутмын 9 нь бохирдсон агаараар амьсгалдаг ба цаг тутамд 800 хүн, минут тутамд 13 хүн агаарын бохирдлоос шалтгаалж нас бардаг байна. Агаарын бохирдлын удаан хугацааны нөлөөлөл нь уушгины архаг бөглөрөлт, уушги болон гуурсан хоолойн хорт хавдар, астма, цус харвалт зэрэг өвчнүүдийг үүсгэдэг. Монгол улсын дийлэнх хүн ам оршин суудаг Улаанбаатар хотод өвлийн улиралд агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг. Тухайлбал судлаач Г.Энхжаргал (2012) нарын судалгаагаар нийслэл дэх РМ10, РМ2.5 тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвлөмжөөс 7-8 дахин их байгааг тогтоосон. Дэлхийн олон улс орнууд агаарын бохирдлын хяналтдаа хямд өртөг бүхий шууд хэмжилтийн (Purple Air) багажийг өргөнөөр ашиглаж байна. Энэ нь хэрэглэхэд хялбар, өргөн сүлжээнд ашиглах боломжтой багаж бөгөөд ухаалаг хотын агаарын бохирдлын хяналтын салшгүй нэг хэсэг гэдгийг зарим судлаачид онцолсон. Харин манай улсад уг багажаар агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг хэмжиж, албан ёсны хяналтын суурин хэмжилтийн цэгийн үзүүлэлттэй харьцуулсан судалгаа хомс байгаа нь судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын гадна орчин дахь РМ2.5 тоосонцрын бохирдлыг шууд хэмжилтийн (Purple Air) багажаар тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэж, 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн төвийн зарим дүүрэгт шууд хэмжилтийн (Purple Air) багажийг байршуулан 2 минутын давтамжтайгаар 24 цагийн туршид РМ2.5 тоосонцрын хэмжилт хийв. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26 программ ашиглан хийв. Үр дүн: Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын дундаж агууламж өвлийн улиралд 66.68 мкг/м3 бөгөөд дүүргээр харьцуулахад СХД-т хамгийн өндөр буюу 118.58±90.22 мкг/м3, ХУД-т хамгийн бага 42.37±43.51 мкг/м3 тодорхойлогдсон. Долоо хоногийн гаригуудаар харьцуулахад Даваа (76.68±71.98 мкг/м3), Бямба (77.50±71.63 мкг/м3), Ням (80.34±74.45 мкг/м3) гарагуудад тус бүр хамгийн өндөр хэмжигдсэн байна. РМ2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж оройны 18 цагаас шөнийн 01 цаг хүртэл тохиолдож, хамгийн бага агууламж өдрийн цагаар буюу 14-16 цагийн хооронд хэмжигдсэн байна. Өвлийн саруудаас 12 дугаар сард хамгийн өндөр буюу 74.22±73.45 мкг/м3 тодорхойлогдсон бол хоёрдугаар сард хамгийн бага буюу 50.25±57.44 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж өвлийн улиралд Монгол улсын стандарт, техникийн ерөнхий шаардлагаас даруй 1.7 дахин их бөгөөд СХД-т хамгийн өндөр концентрацитай байна. РМ2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж өвлийн саруудаас 12 дугаар сард болон шөнийн цагаар илүү их тохиолдож байна.
