Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 5 of 5
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Төгсөгчдийн талаарх ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа
    (2021-03-21)
    Д.Даваачимэг
    ;
    Д.Сансармаа
    ;
    ; ;
    Г.Энхцэцэг
    Үндэслэл: Ажил олгогчийн сэтгэл ханамжийг тодорхойлж, бэлтгэгдэж буй мэргэжилтний ур чадвар хөдөлмөрийн зах зээлд нийцэж буй эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд дутагдаж буй ерөнхий ур чадварыг үнэлүүлэх, ажил олгогчдын үнэлгээ, хүлээлтэд тулгуурлан сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд зорилгоор тухайн судалгааг хийсэн болно. Зорилго: Төгсөгчдийг үнэлсэн сонирхогч талуудын сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох. Материал арга зүй: Бүсийн аймгуудын ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгааны мэдээллийг цуглуулахдаа нүүр тулсан сурвалжилга /Face to face Interview/-ын аргыг ашигласан бөгөөд нээлттэй мэдээллийг кодолсны үндсэн дээр SPSS 23.0 программ дээр боловсруулсан юм. Үр дүн: сургалтын үйл ажиллагааны талаар нийт судалгаанд хамрагдагсдын сэтгэл ханамжийн түвшингийн дээд утга 4.31, доод утга 3.79, дундаж утга 4.01 байгаа нь төгсөгчидтэй хамтран ажиллагч, ажил олгогч талын сэтгэл ханамж сайн байгааг харуулж байна. ЭМБ-ын удирдлагуудын 42.8 хувь нь нь сургалтын хөтөлбөрийг хангалттай, 43 хувь нь дунд зэрэг, 14.2 хувь нь нь хангалтгүй хэмээн үнэлсэн байна. Дүгнэлт: Сургалтын үйл ажиллагааны талаар нийт судалгаанд хамрагдагсан ажил олгогчдын сэтгэл ханамжийн түвшин 4.01 байгаа нь хамтран ажиллагч, ажил олгогч талын сэтгэл ханамж сайн байгааг харуулж байна. Чанарын судалгааны үр дүнгээс харахад эмнэлгийн тусгай мэргэжилтэн шаардлагатай байна. Оюутнуудад онолын мэдлэгийг сайн олгохоос гадна анхан шатны эмнэлгийн байгууллагад ажиллах чадварыг нэмэгдүүлэх, эмнэлгийн орчинд, хүнтэй харьцах дадлага сургалтыг түлхүү оруулах, төгсөгчдийн бичгийн соёл, зөв бичих тал дээр анхаарах, хувь хүний хөгжлийг дэмжсэн soft skills ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдлаа.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн хоног болоогүй нас баралтыг судалсан нь
    (2021-03-21)
    А.Болор-Эрдэнэ
    ;
    ;
    Б.Хостуяа
    ;
    ;
    Т.Тэгш-Эрдэнэ
    Эмнэлгийн үр дүнгийн буюу чанарын үзүүлэлт бол хоног болоогүй нас баралт юм. Эмнэлэг өвчтөнг хүлээн авч, өвчний түүх нээсэн цагаас хойш 24 цагийн дотор нас барсан тохиолдлыг хоног болоогүй нас баралт гэнэ. Зорилго: Сүүлийн 10 жилд нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн хоног болоогүй нас баралтын тохиолдол, шалтгаан, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлоход оршино. Арга аргачлал: 2007-2016 онуудад Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн нийт нас баралтын түүх, түүнээс хоног болоогүй нас барсан 69 тохиолдлын архивын материалыг ашиглан дескриптив судалгааны загвараар судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Эмнэлгийн тасаг нэгжээр нь ангилж үзвэл төрөх тасагт 28/40.5%/, дотрын тасагт 16/23.1%/, мэс заслын тасагт 9/13%/, мэдрэлийн тасагт 6/8.6%/, хүүхдийн тасагт 4/5.7%/, халдвартад 3/4.3%/, яаралтайгийн тасагт 2/2.8%/, сүрьеэгийн тасагт 1/1.4%/ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Хоног болоогүй нас баралтын 43% нь эмнэлэгт ирээд 8 цагийн дотор, 57% нь 8-24 цагийн дотор энджээ. 0-5 насны хоног болоогүй нас баралтад 0-7 хоногтой нь 90%, 8-28 хоногтой 7%, 2-5 нас нь 3%-ийг тус тус эзэлж байгаагийн 0-7 хоногтой нярайн нас баралтын гол шалтгаан нь уушгины үрэвслийн бус эмгэгшил, бүтэлт, ургийн гажиг, 1-5 насанд хатгалгаа, вирусийн халдвар, суулгалт байна. Дүгнэлт: 2007-2016 онд нийт 275 нас баралт бүртгэдсэнээс 69 тохиолдол буюу 25.9% хувь нь хоног болоогүй нас баралт байв. Сүүлийн жилүүдэд хоног болоогүй нас баралт 16.6%-иар өссөн үзүүлэлттэй байна. Хоног болоогүй нас баралтыг шалтгаантай нь холбож судлахад дутуу төрөлт 8, цус харвалт 6, гавал тархины гэмтэл 2, бусад 10 тохиолдол байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Нейрофиброматоз
    (2022-11-01)
    Б.Хостуяа
    ;
    П.Баясгалан
    ;
    ;
    Б.Батцэцэг
    ;
    Б.Ундраа
    Нейрофиброматоз нь 1 болон 2 гэсэн үндсэн хоёр төрөл байдаг. НФ 1 (Фон Реклинхаусны өвчин) нь мэдрэлийн эдийн эс дэхь өсөлтөнд анхдагч нөлөө үзүүлдэг эмгэг юм. Хэвийн бус нэвтрэлт болон хувьсах илэрхийлэгчтэй Аутосом давамгайлах генийн удамшлын (гений байршил 17q11) ойролцоогоор 50% нь НФ 2-ын шинэ мутац байдаг. Эмнэлзүйн тохиолдол: Үйлчлүүлэгч Б.А нь 12 настай, охин, Дорноговь аймгийн иргэн, 5 настайдаа Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт анх удаа үзүүлж 3-р шатлалын эмнэлэгт нейрофиброматоз оношлогдож байсан. Зовиур: Зүүн нүдний хараа муудна, дээд зовхи хавдана, аажмаар томорно, хааяа хөндүүрлэж өвдөнө, сүүлийн үед дээрхи зовууриуд нэмэгдэж байгаа гэнэ. Өвчний түүх: Анх 5 настайд буюу 2015 онд зүүн нүдний дээд зовхин дээр овойж улайж хөндүүрлэж эхэлсэн зовиуртай үзүүлж байсан. Зовхины үүсгэврээс биопсийн шинжилгээ хийж, хавдрыг хэсэгчилж авах мэс засалд 2019, 2020, 2021 онуудад нийт 3 удаа орсон. Бодит үзлэгт: Ерөнхий биеийн талаас зовиур үгүй, онцлох шинж тэмдэг нь биеийн бүсэлхий, суга, нурууны арьсан дээгүүр кофе төст нөсөөт толбон тууралтуудтай (Café-Au Lait spots) мөн суурь ясны далавчны дутуу хөгжил (Sphenoid wing dysplasia) зэрэг шинжүүд илэрсэн. Нүдний үзлэг: VOD-1.0, VOS-0.4, OD (Баруун нүд) – Өөрчлөлтгүй хэвийн, OS (Зүүн нүд) – Зовхины завсар багассан, дээд зовхи птозтой, тэмтрэлтээр 3-4 см хэмжээтэй зөөлөн бүтэцтэй, хөдөлгөөнгүй, үрэвслийн шинж тэмдэггүй үүсгэвэртэй, Слит лампаар эвэрлэг тунгалаг, өмнөд хорго дундаж гүнтэй, хүүхэн хараа 3 мм хэмжээтэй хэлбэр зөв, урвалтай, солонгон бүрхүүл дээр зангилаат үүсгэвэр /Lisch nodule/ байгаагүй, арын сегментийн бүтцүүдэд эмгэг өөрчлөлтгүй байсан. Дүгнэлт: Дорноговь аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилд ганц тохиолдож байгаа энэхүү тохиолдол маань зүүн нүдний зовхины үүсгэврээс биопсийн шинжилгээ хийж, хавдрыг хэсэгчилж авах мэс засал эмчилгээнд 3 удаа орсон байна. Одоогоор хүүхдийн болон нүдний эмчийн хяналтанд тогтмол үзүүлж байгаа бөгөөд цаашид зүүн нүдний зовхи буултыг засах птозын мэс засал хийхээр төлөвлөөд байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Нүдний тунгалгийн тогтолцооны бичил эргэлтийн гажиг
    (2022-11-01)
    Б.Хостуяа
    ;
    П.Баясгалан
    ;
    ;
    Ж.Уянга
    ;
    Ч.Бадамгэрэл
    Удиртгал: АНУ-ын Нүд Судлалын Академиас гаргасан судалгаагаар 2022 оны 07 сарын байдлаар нүдний лимфангиомын тархалт 10000 амьд төрөлтөд 1.1-5.3 тохиолдол байдаг гэж тооцоолсон. Эмнэлзүйн тохиолдол: Э.Н 42 настай, эмэгтэй, Дорноговь аймгийн 3-р багийн иргэн, багш мэргэжилтэй. Өвчний түүх: Анх 6 сартайгаас баруун нүдний зовхин дээр овойж улайсан үүсгэвэр гарч эхэлсэн. 1986 онд анх үзүүлээд Орбис эмнэлгээс зөвлөгөө авч стеройд эмчилгээ хийлгэж эдийн шинжилгээ өгч мэс засалд орж байсан. Түүнээс хойш байнгын хяналтанд байж 1991, 1994, 2002, 2006 онуудад нийт 5 удаа мэс засалд орж туяа эмчилгээ 10 удаа хийлгэсэн. 2021 оноос баруун нүд юм харахгүй цусархаг шүүс гарна гэсэн зовиуртай үзүүлж үзлэгт баруун нүдний салстын судсууд өргөссөн, гүн улаан өнгөтэй олон тооны уйланхай төст үүсгэвэртэй, цусархаг шингэн бага зэрэг хэмжээтэй гарсан, хавдар дахисан зовиур илэрсэн тул 3-р шатлал руу илгээгдэж онош батлагдсанаас хойш тогтмол хяналтанд үзүүлж эмийн эмчилгээ хийгдэж байна. 2021 оноос хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож одоо хяналтанд байдаг. Дүгнэлт: 1. Эмчилгээний хувьд хараанд өөрчлөлт ороогүй анатомийн бүтцийн талаас хүнд гажиг үүсээгүй тохиолдолд ажиглаж болно. Scleratherapy – олон төрлийн эмийн бодисыг /хэт авиан хяналтанд/ цистрүү тарьж соривжил үүсгэдэг. Эдгээр эмийн бодист ОК432 (Пицинибил), натрийн тетрадецил сульфат, доксициклин, этанол, пингянмицин, блеомицин зэрэг ордог байна. 2. Мэс заслын эмчилгээг үүсгэврийн байрлал, хэмжээнээс хамаарч хийдэг бөгөөд мэс заслын дараа дахин үүсэх эрсдэл өндөр байдаг байна. 3. Бидний энэ удаагийн танилцуулж байгаа ховор тохиолдолд дахин мэс засал эмчилгээ хийвэл ухархайд судасны гаж хөгжил байгаа учраас мэс заслын явцад хүндрэл гарах мөн цус алдах, харааны мэдрэлийн үрэвсэл (compressive optic neuropathy) үүсэх зэрэг эрсдэлүүд өндөр байгаа болохоор одоогоор хяналтанд ажиглаж байна. 4. Иймээс цаашид явцаас нь шалтгаалж судас хатууруулах тариа (блеомицин) эмчилгээг хэт авиа шинжилгээний хяналтан дор хийх төлөвлөгөөтэй байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    60 жилийн түүхэн хөгжлийг тоймлох нь (АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС)
    (2022-11-01)
    Х.Удвал
    ;
    Ц.Сарантуяа
    ;
    ;
    Б.Хостуяа
    ;
    Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, үе үеийн ахмадууд, төгсөгчид, шавь нар, зорилго нэгт хамт олноороо бахархан хойч үеийнхэндээ зориулан, он цагийн дараалал, түүхэн хөгжлийн үечлэлийн баримтат эх сурвалжид үндэслэн эмхэтгэж, энэхүү судалгааг хийсэн болно. Зорилго: АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн түүхэн хөгжлийг үечлэн тоймлох. Арга, аргачлал: Монгол улсын Засгийн газрын архив, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар (ЗДТГ)-ын Хууль эрх зүйн хэлтэс (ХЭЗХ)ийн харъяа Төрийн архивын тасаг, Дорноговь аймгийн ИТХ-ын архив, АШУҮИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар (ЗХНГ)-ын архив, сургуулийн архивын баримтууд, түүхт ойн ном, түүхийн баримт, дурсамж материалиудыг ашиглан судалгааг 2022 оны 06 сарын 20-оос 2022 оны 09 сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Үр дүн: АШУҮИСийн Дорноговь аймаг дахь АУС нь 60 жилийн түүхийн хуудсанд: 1. Хүн эмнэлгийн техникум (1962-1991), 2. АУИС-ийн харъяа Анагаах Ухааны Коллеж (1992-2004), 3. АУИС-ийн харъяа Анагаах Ухааны Эрдэм Шинжилгээ–Сургалтын төв, 4. ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь Анагаах Ухааны Коллеж (2004-2010), 5. ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь салбар сургууль (2010-2013), 6. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС (2014 оноос) болтлоо анх захирал, орон тооны 8 багш1, 12 ажилтан, 129 сурагчтай2 үйл ажиллагаа нь эхэлж байсан бол өнөөдөр үндсэн багш 52, гэрээт багш 12, ажилтан, ажилчин-26, 600 гаруй оюутантай сургууль болон өргөжсөн байна. Дүгнэлт: АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь 60 жилийн түүхэндээ “Хүн эмнэлгийн техникум”-аас АШУҮИС-ийн салбар сургууль болтлоо 6 үе шатыг дамжин хөгжиж, бүс нутагтаа төдийгүй Монгол улсдаа “Дорноговийн Анагаах” нэрээр алдаршин, Алсын хараа, Эрхэм зорилгодоо хүрэх, үнэт зүйлээ тодорхойлсон, эрүүл мэндийн салбарт 8081 мэргэжилтнийг бэлтгэн гаргасан, уламжлал-шинэчлэлийг хослуулсан эрдмийн их уурхай болон хөгжсөн байна.