Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Бодисын солилцооны хам шинжтэй эрэгтэйчүүдийн антрофометрийн зарим үзүүлэлтийг судалсан дүн
    (2026-05-22) ;
    З.Болорцэцэг
    ;
    ; ;
    Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээгээр хөгжиж буй орнуудын нийт хүн амын 25-30% нь бодисын солилцооны хам шинж (БСХШ)-тэй байна. БСХШ нь хэвлийн таргалалт, артерийн даралт ихсэх, цусан дахь глюкозын агууламж ихсэх, өөх тосны солилцооны алдагдал зэрэг нөхцлүүдээр тодорхойлогддог хам шинж бөгөөд зүрх судасны өвчин (ЗСӨ), тархины харвалт, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн урьдал эмгэг юм. Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, таргалалт нэмэгдэж байгаатай холбоотой дэлхий дахинд энэхүү хам шинж нэмэгдэж байна.БСХШ-ээс шалтгаалсан морфологи өөрчлөлт нь хүний биеийн язгуур шинжээс хамааран антропометрийн үзүүлэлтүүд өөрчлөгдөх шалтгаан болдог. Хүний бие бялдрын хөгжлийн онцлог нь нас, хүйсийн байдал, эрхлэн хийж буй ажил хөдөлмөр, ахуйн орчин, оршин суугаа байгаль цаг уурын нөхцлөөс хамааран үргэлж өөрчлөгдөж байдаг. Монгол хүмүүсийн амьдралын хэв маяг, цаг агаар, зан төлвийн онцлогоос хамааран таргалах эрсдэл нэмэгдэхээс гадна ЧШХШ2 болон ЗСӨ-өөр өвчлөх, нас барах шалтгаан болсоор байна. Манай улсад БСХШ-ийн талаар хийгдсэн судалгаанууд нь тархалт болон үүсэхэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн талаарх судалгаа нилээд хийгдсэн байна. Иймээс өөрийн орны хүн амын дунд БСХШ-тэй хүний антропометрийн үзүүлэлтүүдийг тогтоох шаардлага зүй ёсоор гарч байна. Зорилго: Бодисын солилцооны хам шинжтэй монгол эрэгтэйчүүдийн антрофометрийн зарим үзүүлэлтийг бодисын солилцооны хам шинжгүй эрэгтэйчүүдийн үзүүлэлттэй харьцуулан тодоройлох. Арга, аргачлал: Бид судалгаанд Улаанбаатар хотын 3060 насны, нийт 227 эрэгтэйг хамруулсан. Судалгаанд оролцогсдыг 2009 оны Joint Interim Statement удирдамжийн дагуу 88 эрэгтэй (38.8%) нь БСХШ-тэй буюу тохиолдлын бүлэг, 139 эрэгтэй (61.2%) нь БСХШ-гүй буюу хяналтын бүлэг гэсэн 2 бүлэг болгов. Үр дүн: Биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийг ийлдэс дэх ферритиний бүлгээр харьцуулахад биеийн хэмжилтийн үзүүлэлтүүд болох жин, бүсэлхийн тойрог, БЖИ, БТ/ТТ харьцаа, биеийн өөхний хувь, биеийн өөхний жин, булчингийн жин БСХШ-тэй бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай их (p<0.001) байв. Харин эдгээр үзүүлэлтүүдийг ийлдсийн ферритиний агууламжийн бүлэг хооронд харьцуулахад биеийн өөхний хувь ялгаатай ихсэж (p=0.037) байна. Бусад үзүүлэлтүүдийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийн эрсдэлийг шугаман регрессийн аргаар үнэлэхэд ийлдсийн ферритин түвшин нэмэгдэх эрсдэлийг БЖИ 3.2 дахин (β=3.21, p=0.036), БТ/ТТ харьцаа 7.1 дахин (β=7.11, p=0.047) нэмэгдүүлж байна. Дүгнэлт: 1. Антропометрийн болон гемодинамикийн үзүүлэлтүүд болох БЖИ, БТ, БТ/ТТ харьцаа, ДД, СД зэрэг нь БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биеийн өндөр статистик ач холбогдолгүй (F=0.002, p=0.962) байлаа. 2. Ийлдэс дэх ферритиний агууламж нь БТ (r=0.20), БЖИ (r=0.19), БТ/ТТ харьцаа (r=0.26), биеийн өөхний хувь (r=0.23)-тай статистик ач холбогдол бүхий шууд сул хамааралтай (p<0.01) байсан ба шугаман регрессийн шинжилгээгээр БЖИ (β=3.21, p=0.036) болон бүсэлхий-ташааны харьцаа (β=7.11, p=0.047) нь ийлдэс дэх ферритиний ихсэлтийн эрсдэлийг 3.2 ба 7.1 дахин нэмэгдүүлэх бие даасан хүчин зүйл болохыг тодорхойлов.