Ц.Маналжав
Loading...
Товч нэр
Ц.Маналжав
Бүтэн нэр
Цэдэн-Иш Маналжав
Латин нэр
Tseden-Ish Manaljav
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
9 results
Now showing 1 - 9 of 9
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Яаралтай тусламжийн үед капнометрийн эмнэлзүйн ач холбогдлыг судалсан дүн(2024-11-07) ;Ж.Халиунаа; Үндэслэл: Амин үзүүлэлтүүд нь яаралтай тусламжийн тасагт (ЯТТ) үйлчлүүлэгсдийн биеийн байдлыг үнэлэх хурдан бөгөөд энгийн үзүүлэлтүүд боловч зарим тохиолдолд эмчлүүлэгчийн хүндийн зэргийг найдвартай илэрхийлж чаддаггүй болохыг хэд цөөнгүй судлаачид тэмдэглэсэн байна. Иймд ЯТТ-т капнографийг ашигласнаар эмчлүүлэгсдэд учрах хүндрэл болон нас барах тавиланг урьдчилан тодорхойлох боломжтой эсэхийг судлаж тогтоох нь яаралтай тусламжийн эмчид үйлчлүүлэгсдийн биеийн байдлыг үнэлэхэд чухал ач холбогдолтой байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: ЯТТ-р үйлчлүүлэгсдийн эрэмбэлэн ангилалтад EtCO2-ийн хэмжээг тодорхойлон нас барах, эрчимт эмчилгээний тасагт (ЭЭТ) эмчлүүлэх эрсдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд 2023оны 6 сараас 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд АШУҮИСийн МЯЭ-ийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн улаан, шар, ногоон эрэмбийн насанд хүрэгсэдийг хамруулав. Эрэмбэлэх хэсэгт эмчлүүлэгчийн амин үзүүлэлтүүдийг хянахын зэрэгцээ амьсгал гаргалтын төгсгөл дэх нүүрсхүчлийн хий (EtCO2) -г хянасан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 233 тохиолдолыг эмчлэгдсэн (91.6%), нас барсан (8.4%) гэж хоёр бүлэгт хуваасан. Нас барсан бүлэгт амьсгалын замын эмгэг (36.6%, p-0.002) ба халдвар/үжил (50%, p<0.001) өндөр байна. Хоёр бүлэгт амин үзүүлэлтүүдийг харьцуулан судлахад EtCO2 (p<0.001), амьсгалын тоо (р<0.001), SpO2 (p<0.001) зэрэг үзүүлэлтүүд нь ач холбогдол бүхий ялгаатай байв. Нас барах эрсдлийг таамаглах EtCO2 түвшин нь (AUC 0.886, 95% CI 0.027-0.212, таслах утга 18.50, p<0.001), ЭЭТ хэвтэх эрсдэлийг таамаглах EtCO2 түвшин (AUC 0.826, 95% CI 0.029-0.131, таслах утга 19.50, p<0.001)- ээр харьцуулан ROC муруй байгуулсан. Мөн EtCO2 түвшинг бодисын солилцооны хүчилшилийг илтгэх НСО3 (p<0.001), Анионы завсар (р=0.099) болон Лактат (р=0.004)-тай харьцуулсан. Дүгнэлт: 1. Эрэмбэлэн ангилалтын үед хэмжсэн амин үзүүлэлтүүдээс EtCO2 нь эмнэлэг дэх нас баралтыг урьдчилан таамаглах хамгийн мэдрэг үзүүлэлт байгаа нь тогтоогдлоо. Эрэмбэлэн ангилалтын анхан шатны үнэлгээнд EtCO2 –г нэврүүлснээр өвчний хүндийн зэргийг цаг алдалгүй тодорхойлох, эмнэлзүйн шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлэхэд туслах өртөг багатай арга байж болох юм. 2. Амьсгал гаргалтын төгсгөл дэх нүүрсхүчлийн хийн хэмжээ нь бодисын солилцооны хүчилшилийг илтгэх үзүүлэлтүүдтэй шууд хамраалтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины жижиг бус эст өмөн оношлогдсон эдэд EGFR генийн мутацийг илрүүлсэн нь(2026-05-22) ;Б.Эрдэнэцэцэг; ;Х.Гэрэлээ ;Г.ЯвуухуланЭ.БаярмааҮндэслэл: Уушгины жижиг бус эст өмөн (УЖБЭӨ) нь уушгины хорт хавдрын дийлэнх хувийг эзэлж, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байна. Сүүлийн жилүүдэд хавдрын молекул биологийн судалгаа эрчимжиж, EGFR гений мутаци нь оношилгоо, бай эмчилгээ (тирозин киназын дарангуйлагч)-г оновчтой сонгоход чухал ач холбогдолтой байна. Гэвч EGFR мутаци илрүүлэхэд биопсийн төрөл, чанар ихээхэн нөлөөлдөг бөгөөд ялангуяа дурангийн болон мэс заслын сорьцын хэмжээнээс хамааралтай байж болзошгүй. Иймээс УЖБЭӨтэй өвчтөнүүдийн дурангийн болон мэс заслын сорьцод EGFR мутаци илрүүлэх боломжийг харьцуулан судлах шаардлага тулгарч байсан нь энэхүү судалгааны үндэслэл болсон. Зорилго: УЖБЭӨ оношлогдсон эмчлүүлэгчдийн дурангийн болон мэс заслын аргаар авсан эдэд EGFR гений мутацийн илрэлийг харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив чиглэлтэй, ажиглалтын харьцуулсан загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 35 формалинд бэхжүүлж, парафинд нэвчүүлсэн (FFPE) эдийн сорьц хамруулснаас 19 нь дурангийн, 16 нь мэс заслын сорьц байв. Сорьц бүрээс 5 мкм зузаантай 12 зүсмэг бэлтгэн геномын ДНХ ялгаж, EGFR мутацийг cobas® EGFR Mutation Test v2 урвалж ашиглан бодит хугацааны полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 64.5±10.5 жил ба 74% нь эрэгтэйчүүд, 26% нь эмэгтэйчүүд байв. Амьд сорьцын төрлөөс хамааран хавдрын эсийн агууламж болон ДНХ гарц ялгаатай байв. Дурангийн 19 сорьцод хавдрын эсийн дундаж агууламж 34% ба ДНХ гарц 73.6%-д хангалттай, 26.3%-д хангалтгүй илрэв. Мэс заслын 16 сорьцод хавдрын эсийн дундаж агууламж 93% бөгөөд бүх сорьцод ДНХ гарц хангалттай илрэв. EGFR мутаци дурангийн сорьцод илрээгүй (0/19) бол мэс заслын сорьцын 31.3%-д илэрсэн (exon 19 deletion n=3, L858R n=1, T790M n=1). Дурангийн сорьцод ДНХ гарц хангалтгүй байсан тохиолдлуудад ПГУ шинжилгээ хийх боломжгүй байсан нь илрүүлэлтийн боломжийг хязгаарласан. Хоёр бүлгийн хооронд EGFR мутаци илрэх хувь статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.045). Дүгнэлт: Уушгины дурангийн амьд сорьцод хавдрын эсийн агууламж болон ДНХ гарц харьцангуй бага, зарим тохиолдолд шинжилгээ хийхэд хангалтгүй байсан бол мэс заслын сорьцод эдгээр үзүүлэлтүүд хангалттай илрэв. EGFR гений мутацийн илрүүлэлтийг харьцуулахад дурангийн сорьцод хязгаарлагдмал байсан бол мэс заслын амьд сорьцод мутаци илэрсэн нь боломж өндөр байгааг илэрхийлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цулцангийн протеинозийн үед уушги бүтэн угаах эмчилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн тохиолдол(2026-04-16) ;Г.Амартүвшин ;Л.Алтанзул; ; Б.СолонгоҮндэслэл: Цулцангийн протеиноз (pulmonary alveolar proteinosis, PAP) нь цулцангийн хөндийд сурфактант хуримтлагдсанаас үүдэн хийн солилцоо алдагдаж, амьсгалын дутагдалд хүргэдэг ховор эмгэг юм. Хэдийгээр тархалт бага боловч өвчтөний амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг бөгөөд оношилгоо, эмчилгээ нь өвөрмөц аргачлал шаарддаг. Уушги бүтэн угаах эмчилгээ (whole lung lavage, WLL) нь цулцангийн протеинозийн үндсэн эмчилгээ боловч Монгол Улсад өмнө нь хийгдэж байгаагүй. Бид цулцангийн протеинозтай өвчтөнд “уушги бүтэн угаах эмчилгээ”-г анх удаа амжилттай хэрэгжүүлсэн тохиолдлыг танилцуулж байна. Эмчилгээний арга: 56 настай эрэгтэй өвчтөн тайван үед амьсгаадах зовиуртайгаар хандсан. Цээжний компьютерт томографид хоёр уушгинд “чулуун замны шинж” буюу “crazy paving” илэрсэн. Бронхоальвеолын угаадсын шингэнд PAS (Periodic Acid–Schiff) будах урвал эерэг, мөн anti–GM-CSF эсрэгбие илэрснээр онош батлагдсан. Уушги бүтэн угаах эмчилгээг ерөнхий мэдээгүйжүүлгийн дор, салаа интубацийн гуурс ашиглан бронхоскопийн хяналттай гүйцэтгэсэн. Нэг уушгийг 100% хүчилтөрөгчөөр амьсгалуулж, нөгөө уушгийг нэг удаад 37°C хэм бүхий 800-1000 мл физиологийн уусмалаар үе шаттайгаар, гарч буй шингэнийг тунгалаг болтол үргэлжлүүлэн угаасан. Эмчилгээнд нийт 20 литр уусмал ашигласан. Үр дүн: Уушги бүтэн угаах эмчилгээг амжилттай гүйцэтгэсэн ба эмчилгээний явцад болон дараа хүндрэл гараагүй. Эмчилгээний дараа өвчтөний амьсгаадах зовиур мэдэгдэхүйц буурч, биеийн ачаалал даах чадвар сайжирсан. Хүчилтөрөгчийн ханамж 88%аас 93% болж нэмэгдсэн, спирометрийн үзүүлэлтүүд (FVC, FEV₁) сайжирсан. Цээжний рентген зурагт уушгины сүүдэржилт буурсан нь эмчилгээний үр нөлөөг харуулж байна. Хэлцэмж: Уушги бүтэн угаах эмчилгээ нь цулцанд хуримтлагдсан сурфактантыг механик аргаар зайлуулж, хийн солилцоог сайжруулах үндсэн механизмтай. Манай тохиолдолд ажиглагдсан клиник, функциональ болон дүрс оношилгооны сайжрал нь олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байна. Энэ нь уушги бүтэн угаах эмчилгээг нөөц хязгаарлагдмал орчинд ч аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтойг харуулж байна. Дүгнэлт: Монгол Улсад уушги бүтэн угаах эмчилгээг амжилттай хэрэгжүүлсэн энэхүү тохиолдол нь цулцангийн протеиноз зэрэг ховор уушгины өвчний оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Уг эмчилгээ нь эмнэлзүй, дүрс оношилгооны болон уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг мэдэгдэхүйц сайжруулж, олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байгааг харуулж байна. Цаашид цулцангийн протеинозийг эрт үе шатанд оношлох, олон улсын удирдамж болон стандарт үйл ажиллагааны зааврын дагуу уушги бүтэн угаах эмчилгээг нэвтрүүлэн хэрэгжүүлэх нь эмчилгээний үр дүнг сайжруулах, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх үндсэн нөхцөл болно. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сүрьеэ өвчний үеийн цус багадалтын хяналтын зарим асуудалд(2021-03-13); ; Ц.ОдгэрэлҮндэслэл: Сүрьеэ өвчний үед холимог шалтгаант архаг цус багадалт түгээмэл тохиолддог ба сүрьеэгийн микобактерийн эндотоксины нөлөөгөөр цус төлжилт дарангуйлагдагах, архаг хордлого, сүрьеэтэй өвчтөнүүд амьдралын түвшингээс хамаарч хоол тэжээлийн дутагдал, нөгөө талаар сүрьеэгийн эсрэг хавсарсан эмийн шалтгаанаар элэг хордох эсвэл анхдагчаар цус төлжилтөд нөлөөлдөг рифампицин, линезолид зэрэг эмүүдийн гаж нөлөөгөөр үүсгэгддэг.8 Эмэнд мэдрэг сүрьеэгийн үед эмчилгээний явцад цус багадалт ихэвчлэн өвөрмөц эмчилгээ хийгдээгүй үед ч засарч болох ч эмэнд тэсвэртэй хэлбэрийн үед эмийн шалтгаантай цус багадалт эмчилгээ үргэлжлэх явцад гүнзгийрэх эрсдэлтэй байдаг.16 Манай оронд энэ талаар хийгдсэн судалгаа тун хомс байгаа нь судалгааг хийх үндэслэл болов. Зорилго: Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчлөгчдийн дунд линезолидын хэрэглээ, түүнээс шалтгаалсан цус багадалтын бүртгэл мэдээллийг судлах Арга, аргачлал: Бид Улаанбаатар хотод эмэнд тэсвэржилт нь лабораториор батлагдсан болон эмнэлзүйгээр эмэнд тэсвэртэй сүрьеэ оношоор эмчлүүлж байгаа тохиолдлуудын мэдээлэлд дүн шинжилгээ хийх буюу дескриптив загвараар энэхүү судалгааг хийв. Үр дүн: 2020 оны эцсээр 191 тохиодол Риф/ОЭТС, МОЭТС сүрьеэгийн эмчилгээний хяналтад байгаагаас 116(60.7%) нь Улаанбаатар хотод байна. Судалгаанд оролцогчдын дундаж нас 36±16.09 жил, эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа 69(59,5%), 47(40.5%), 10(8.6%) эмнэлзүйгээр бусад нь лабораториор тэсвэржилт батлагдсан сүрьеэтэй байв. Тэдний 54(46.5%) шинэ, үлдсэн нь өмнө эмчлүүлж байсан тохиолдол. Эмэнд тэсвэржилтээр ангилахад 98(85.5%) нь Риф/ОЭДС, 92 нь (79.3%) уушгины хэлбэрийн сүрьеэ байв. 52 (45%) нь нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан хоёр дүүрэгт л оногдож байна. Эдгээр 116 тохиолдлоос 37(31.9%) тохиолдолд Линезолид (Lzd) орсон эмчилгээний горимтой байхад Линезолидын шалтгаант цус багадалтын тухай гаж нөлөөг бүртгэн мэдээлсэн тохиолдол байхгүй байв. Дүгнэлт: Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчлөгчдийн 1/3–н эмчилгээний горимд Линезолидыг хэрэглэж байгаа ба уг эмийн нөлөөтэй цус багадалтыг илрүүлэлт, бүртгэл, мэдээлсэн тохиолдол байхгүй байгаа нь шийдвэрлэх шаардлагатай асуудал болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хэт мэдрэгшлийн болон ужгирсан ханиалгад зөгийн балаар баяжуулсан Дарав-5-ын нөлөөг судалсан эмнэл зүйн судалгааны үр дүн(2023-11-03) ;Х.Алтанбулаг; Үндэслэл: Монголын уламжлалт анагаах ухаанд уушги бол дотоод түшмэл амьсгалын эрхтэн тогтолцооны төв бөгөөд таван цул эрхтний дотроос гадаад орчинтой шууд харьцдаг цорын ганц эрхтэн юм. Ханиалга нь дотрын өвчний элбэг тохиолддог шинжийн нэг бөгөөд ялангуяа уушгины өвчний хамгийн чухал шинж тэмдэг юм. Хэт мэдрэгшлийн ханиалга нь ихэвчлэн эозинофиль эсийг хамарсан амьсгалын замын архаг үрэвслийн шалтгаантай байдаг. Халдварын дараах ханиалга нь амьсгалын дээд болон доод замын хучуур эдийн үйл ажиллагаа алдагдан үрэвссэнтэй холбоотой үүсдэг. 2021 онд Монгол улсад нийт 258,788 хүн амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгээр өвчилснөөс Улаанбаатар хотод 108,483 хүн бүртгэгдсэн байна. Зорилго: Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн Дарав-5-ын амьсгалын замын хэт мэдрэгшлийн шалтгаант болон халдварын дараах ханиалгад үзүүлэх нөлөө, түүнийг стандарт эмийн эмчилгээтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Уг судалгааг АШУҮИС-ийн Монгол-Япон Эмнэлэг болон АШУҮИС-ийн Төв Эмнэлгүүдийг түшиглэн хийсэн. АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 2 сарын 17-ны өдрийн хурлаас судалгааны ажлын ёс зүйн зөвшөөрлийг авсан. Судалгаанд 18-аас дээш насны 130 хүнийг хамруулав. Судалгаанд хамруулах шалгуур: Асуумжид амьсгалын замын хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй ба амбулаторийн картанд уушгины халдварын шалтгаант өвчин оношлогдсон түүхтэй бөгөөд одоо ханиалгаж байгаа зовуурьтай. Ханиалгалт нь 14 хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилсэн, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн байна. Судалгаанаас хасах шалгуур: Цээжний рентген болон КТ зурагт уушгины хавдар ба идэвхтэй хэлбэрийн сүрьеэ оношлогдсон, жирэмсэн болон бусад хавсарсан өвчин эмгэгтэй (чихрийн шижин, уушгины фиброз), судалгаанд хэрэглэгдэх эмэнд харшилтай хүмүүс байна. Судалгаанд оролцогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр асуумжийн хуудас бөглүүлсэн. Судалгааг санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны (СХЭТС) аргаар санамсаргүй түүвэрлэлтээр эмчилгээний 4 бүлэгт хуваан судалгааны нээлттэй арга (Open Label) ашиглан хийлээ. Үйлчлүүлэгчдийг амьсгалын замын хэт мэдрэгшлийн шалтгаант ханиалгатай болон халдварын дараах ужгирсан ханиалгатай гэсэн 2 бүлэгт хуваав. Бүлэг тус бүрийг дахин Дарав-5 болон стандарт эмчилгээний гэсэн 2 бүлэгт хуваав. Туршилтын I бүлгийн хэт мэдрэгшлийн шалтгаант ханиалгатай бүлэгт: 1. Зөгийн балаар баяжуулсан Дарав-5-ыг хоолны өмнө нэг аяга (150 мл) бүлээн усанд (700С буюу 1480F) нэг цайны халбага (5 гр) хийн хутгаад өглөө 11 цаг, орой 17 цагт 7 хоног 2. Амьсгалын замын хэт мэдрэгшлийг бууруулах Мастик ЛС эмийг 15 мг-аар орой 21 цагт 7 хоног тус тус уулгав. Туршилтын II бүлгийн халдварын дараах ужгирсан ханиалгатай бүлэгт: 1. Зөгийн балаар баяжуулсан Дарав-5-ыг хоолны өмнө нэг аяга (150мл) бүлээн усанд (700С буюу 1480F) нэг цайны халбага (5 гр) хийн хутгаад өглөө 11 цаг, орой 17 цагт 7 хоног 2. Стандарт эмчилгээг (антибиотик болон ханиалга дарах) 7 хоног тус тус хийв. Эмчилгээний дараа эмнэлзүйд гарсан өөрчлөлтийг харьцуулан судлав. Үр дүн: Зөгийн балаар баяжуулсан Дарав-5 нь хэт мэдрэгшлийн ханиалга болон халдварын дараах ханиалгатай хүмүүст адилхан үйлчилж байв. Харин зөгийн балаар баяжуулсан Дарав-5 болон стандарт эмийг хэрэглэх үед өдөрт ханиалгах ханиадны давтамжийг статистик ач холбогдол бүхий бууруулж байна. Зөгийн балаар баяжуулсан дарав-5-ын хэрэглэсэн бүлгийг стандарт эмийн бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа байхгүй хэдий ч эмчилгээний хувь 5.4%-иар илүү байв. Дүгнэлт: Зөгийн балаар баяжуулсан Дарав-5 нь харшлын болон халдварын дараах ханиалга намдаах үйлдлээр стандарт эмийн бүлэгтэй ижил үйлдэл үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт жор найрлагад суурилсан Дэ-Мон сиропын томуугийн эсрэг эмнэлзүйн судалгаа(2026-03-30) ;Ж.Мөнхжаргал; ; Н.ОюунцэцэгҮндэслэл: Уламжлалт анагаах ухаанд томуу өвчний эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн Дэва-5 тангийн судалгаагаар томуугийн А(H3) вирусийг дарангуйлах, Staphylococcus aureus бактерийн өсөлтийг саармагжуулах үйлдэлтэй болох нь тогтоогдсон. Энэхүү уламжлалт жор найрлагад технологийн боловсруулалт хийж Дэ-мон сиропыг гарган авсан бөгөөд уг сироп цочмог үрэвслийн эсрэг нөлөөтэй болох нь судалгаагаар тогтоогдсон тул эмнэлзүйн судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт жор найрлагад суурилсан Дэ-Мон сиропын томуу өвчний үед үзүүлэх үрэвслийн эсрэг нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Төв эмнэлгийн амбулаторийн хүүхэд болон уушги судлалын кабинетийг түшиглэн санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны загвараар 2025 оны 11-р сараас 2026 оны 3-р сар хүртэлх хугацаанд хамруулах шалгуурт нийцсэн 160 хүнийг хамруулан санамсаргүй түүврийн аргаар 2 бүлэгт хувааж, эмчилгээний бүлэгт томуугийн стандарт эмчилгээ болох оселтамивир дээр нэмж Дэ-Мон сиропыг хүүхэд болон насанд хүрэгчдэд тохирох тунгаар өдөрт 4 удаа, 5 өдөр уулгав. Хяналтын бүлэгт оселтамивирийг хүүхэд болон насанд хүрэгчдэд өдөрт 2 удаа нийт 5 хоног уулгав. Судалгааны үр дүнг эмчилгээний өмнө болон дараа гематологийн шинжилгээг авч үр дүнг тооцсон. Үр дүн: Судалгаагаар эмчилгээний насанд хүрэгсдийн бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад цагаан эс, нейтрофилийн хэмжээ статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) буурсан. Эмчилгээний бүлгийн хүүхдүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад цусан дахь цагаан эс, С-урвалж уураг, нейтрофилийн хэмжээ буурсан нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Дүгнэлт: Уламжлалт жор найрлагад суурилсан Дэ-Мон сироп нь томуу өвчний үед цусны цагаан эс, С-урвалж уураг, нейтрофилийн хэмжээг статистик үнэн магадлалтайгаар бууруулж (p<0.05) үрэвслийн эсрэг нөлөө үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence and risk factors of Hepatitis E virus infection among Bactrian camel herders in Bayankhongor province, Mongolia(Veterinary World, 2024-07) ;Batmagnai, Enkhbaatar ;Chimedregzen, Bat-Erdene; ;Osorjin, BuyankhuuBazartseren, BoldbaatarScopus© Citations 3 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Demographic and Occupational Factors Associated With Silicosis in Workers in Gold Mines in Mongolia: A Cross-Sectional Study(The University of Occupational and Environmental Health, Japan, 2026); ; ; ; Understanding country-specific demographic and occupational factors is crucial in optimizing silica exposure control measures. This study investigated demographic and occupational factors associated with silicosis in workers in gold mines in Mongolia. This cross-sectional study was conducted in July 2024 at two private gold mining companies in Mongolia's western regional provinces. In total, 147 participants completed pre-administered questionnaires. Silicosis was diagnosed by chest X-rays, which were interpreted based on the International Labour Organization classification system. Associations between risk factors and silicosis were evaluated with logistic regression. The prevalence of silicosis was 16.3% (24 cases). Participants aged 30-39 years were at significantly higher risk than other age groups (adjusted odds ratio [OR] 5.40, 95% confidence interval [CI] 1.32-21.97). Those engaged in loading explosives and blasting had a 5.3-fold increased risk compared with those performing other tasks (95% CI 1.28-22.32). High cumulative exposure to dust, defined by longer working years and daily exposure hours, was strongly associated with silicosis (adjusted OR 5.52, 95% CI 1.19-25.52). Use of N95 masks did not demonstrate a statistically significant protective effect. Our findings highlight the need for enhanced silica exposure control measures. Possible measures include limiting working hours and cumulative exposure durations, and implementing engineering controls (e.g., ventilation and water suppression systems) to reduce airborne silica levels, especially for those engaged in loading explosives and blasting. Such interventions are important in reducing the burden of silicosis in the Mongolian gold mining industry.Scopus© Citations 1
