Ш.Оюу-Эрдэнэ
Loading...
Товч нэр
Ш.Оюу-Эрдэнэ
Бүтэн нэр
Шагдарсүрэн Оюу-Эрдэнэ
Латин нэр
Shagdarsuren Oyu-Erdene
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын залуучуудын дунд хепатитын В, Д вирусийн халдвар, түүнд өртөх эрсдэлт зан үйлийг судалсан дүн(2022-04-28) ;Б.Заяабат; ; ; Үндэслэл: Дэлхийн зарим улс орнуудад хепатитын Д вирусийн эсрэг биеийг тодорхойлоход 2-7% нь цочмог, 9-50% нь архаг вирусийн халдвартай байдаг. Хепатитын Д вирусийн тархалтыг 2006-2008 оны хооронд 20-29 насны хүмүүсийн дунд үзэхэд 46.0%-ийн тархалттай байв. 20-40 насны хүмүүсийн дунд хийсэн судалгааны үр дүнд хепатитын Д вирусийн халдвар авах эрсдэлт хүчин зүйлийн нэг нь хепатит В вирусын халдвар хэмээн нийтэлсэн байв. Зорилго: Улаанбаатар хотын 20-40 насны хепатитийн В вирүсийн архаг халдвартай хүн амын дунд хепатитийн дельта вирүсийн халдварыг илрүүлэн, эрсдэлт зан үйлийг судлах. Арга, аргачлал: Улаанбаатар хотын залуучуудын дунд хүн амд суурилсан аналитик судалгааны агшингийн загвараар судалгааг хийж, түүврийн хэмжээг залуучуудыг төлөөлөх чадвартай байхаар тооцоолон 3109 хүмүүсийг хамрууллаа. Үр дүн: Нийт залуучуудын 44.1% (1370) нь эрэгтэйчүүд, 55.9% (1739) нь эмэгтэйчүүд оролцсон ба насны хувьд 20-24 насныхан 13.3%, 25-29 насныхан 25.8%, 30-34 насныхан 30.7%, 34-40 насныхан 30.2% тус тус хамрагдсан байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын идэр насны залуучуудын дунд хепатитийн В вирүсийн халдвар 9.9%, ХВВ болон ХДВ-ийн хавсарсан халдвар 5.0% байна.
