Г.Чимэдлхамсүрэн
Loading...
Товч нэр
Г.Чимэдлхамсүрэн
Бүтэн нэр
Ганболд Чимэдлхамсүрэн
Латин нэр
Ganbold Chimedlkhamsuren
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
31 results
Now showing 1 - 10 of 31
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Efficacy of Intravitreal Bevacizumab in Neovascular Age-Related Macular Degeneration(Mongolian National University of Medical Sciences, 2022-12-29); ; ; ;Baasankhuu JamianjavObjective: To study the effect of cataract surgery with intravitreal bevacizumab therapy on visual and anatomical outcomes in patients with neovascular age-related macular degeneration (AMD) in Mongolian patients. Methods: A retrospective analysis of 72 eyes of 36 patients with neovascular AMD evaluated intravitreal bevacizumab (1or2.5 mg) injections. Retreatment was performed following an optical coherence tomography (OCT)-based regimen. Ophthalmic examination included best-corrected visual acuity (BCVA), dilated fundus examination, and OCT image analysis. Results: A total of 11 patients received cataract surgery. We could not observe statistical significance between the two groups. The BCVA of the right eye of patients having cataract surgery improved by 0.21 ± 0.29, while the corresponding value for patients without surgery was 0.32 ± 0.32. The mean central retinal thickness (CRT) of patients with refraction was decreased from 264.4 ± 82.32 μm at baseline to 244.55 ± 52.59 μm for the right eye, while it was 275.4 ± 96.4 μm at baseline to 276.36 ± 68.22 μm for the left eye. Conclusion: Cataract surgery with intravitreal bevacizumab therapy in eyes with neovascular AMD in aged patients was performed. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, SARS-CoV-2 вирусийн геномын судалгаанууд ба S уургийн мутацийн үр нөлөө(2021-06-10); ;Я.Мөнхдэлгэр ;Ц.НаранзулЖ.Сарантуяа - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, CFH генийн полиморфизмыг насжилт хамааралт шар толбоны сөнөрөл ба VEGF-ийн эсрэг эмчилгээний үр дүнтэй холбон судалсан нь(2020-01-01); ; ;А.АриунзаяаЖ.СарантуяаCFH нь хавсрагын тогтолцооны зохицуулах үүрэгтэй гол уургуудын нэг юм. Өмнөх судалгаанууд CFH генийн полиморфизмууд болон гадаад хүчин зүйлүүд насжилт хамааралт шар толбоны сөнөрөл (НХШТС)-д тодорхой нөлөөтэй байгааг тогтоожээ. Иймээс бид НХШТС-д rs1065489, rs800292, rs1061170 полиморфизмуудын нөлөөг судлахаар зорилоо. Судалгааны тохиолдлын бүлэгт 161 (хуурай 95, нойтон 66), хяналтын бүлэгт 116 хүн оролцсон. ПГУ болон ОХУП аргаар полиморфизмуудыг илрүүллээ. CFH генийн генотипийн давтамжийг бүлгүүдэд харьцуулахад rs800292 G/G генотип (OR=5.96, 95% CI, 1.7420.4, p=0.004) НХШТС-д хүчтэй эрсдэлт нөлөөтэй байлаа. Мөн rs800292 полиморфизмын генотипийн давтамжийг бүлгүүдэд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг харьцуулахад G/G (OR=11.12, 95% CI, 3.06-40.34, p=0.0002) генотиптэй хүмүүс А/А генотиптэй хүмүүсээс НХШТС-өөр өвчлөх эрсдэл 11 дахин өндөр эрсдэлтэй байгааг тогтоолоо. T-T (OR=0.69, 95% CI, 0.49-0.97, p=0.035), T-A (OR=0.52, 95% CI, 0.37-0.74, p=0.0002), T-A (OR=0.31, 95% CI, 0.20-0.49, p<0.001) гаплотипүүд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг 1.5-3.3 дахин бууруулж байгааг тогтоолоо. Мөн бид rs1065489 полиморфизмын T/T генотип VEGF-ийн эсрэг эмчилгээтэй холбоотой байгааг тогтоолоо. Бидний судалгааны үр дүн CFH генийн rs1065489, rs800292, rs1061170 полиморфизмууд НХШТС үүсэхэд нөлөөлөх генетик эрсдэлт хүчин зүйл болж байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүдний шар толбоны насжилт хамааралт сөнөрөлийн эрсдэлт хүчин зүйлс ба CFH генийн хамаарлыг судалсан дүн(2023-11-03) ;А.Ариунзаяа ;П.Золзаяа; ;Т.СувдҮндэслэл: Насжилт хамааралт шар толбоны сөнөрөл (НХШТС) нь өндөр настнуудын (>50) дунд харааны чадвар алдагдах эмгэгийн гол шалтгаануудын нэг болдог. Эрт үеийн НХШТС-ийн үед Брухын мембран болон торлог бүрхүүлийн нөсөөт давхарга хооронд товх үүсч шөнийн харах чадвар буурах, уншихад бэрхшээлтэй байх зэрэг шинж илэрдэг бол хожуу үед географик атропи, судаслаг давхаргад шинээр судасжилт үүсч, цааш сорвижиж харааны чадвар алдагддаг. Ингэснээр хөгшчүүдэд харааны чадвар буурах, хараагүйдлээс шалтгаалж гэмтэх, нийгмээс тусгаарлагдах, хэн нэгний асрамжинд байх шаардлага гарах зэрэг бэрхшээлүүд үүсч амьдралын чанар буурч байна. НХШТС нь нас, тамхи таталт, биеийн жингийн индекс өндөр байх, хооллолтын хэв маяг, удамшлын хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал CFH генийн үйл ажиллагааны домеин хэсэг дээрх хэд хэдэн нэг нуклеотидын полиморфизм НХШТС үүсэхэд нөлөөлж байгааг тогтоосон байна. Зорилго: CFH генийн rs1061170, rs1065489, rs800292 полиморфизмуудыг хүрээлэн буй орчны хүчин зүйлстэй хослуулан НХШТС-тэй холбон судлах, нөлөөлөх эрсдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны тохиолдлын бүлэгт 161, хяналтын бүлэгт 116 хүнийг хамруулав. Бид тусгайлан боловсруулсан асуумжаар судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл, эрсдэлт хүчин зүйлс болон биемахбодын хэмжилтийг хийж судалгаанд хамрагдагсдын нүдний үзлэг шинжилгээнд хамруулав. Бид судалгаанд оролцогчдын захын цуснаас геномын ДНХ-ийг ялган авч, ялгасан ДНХ-ээс полимеразын гинжин урвал (ПГУ) аргаар генийн өвөрмөц дарааллыг олшруулан үр дүнг гель электрофорезийн аргаар баталгаажуулсан. Статистик боловсруулалтыг SNPalyze программыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгааны үр дүгээр нарны шил тогтмол хэрэглэдэггүй (OR=3.16, 95% CI 1.67-5.96, p<0.001), артерийн даралт ихдэлттэй байх (OR=2.29, 95% CI 1.37-3.83, p=0.002), цус шингэлэх эм хэрэглэдэг (OR=2.28, 95% CI 1.30-3.98, p=0.004) зэрэг нь НХШТС-д эрсдэлт нөлөөтэй байгаа нь тодорхойлогдлоо. Мөн rs800292 полиморфизмын генотипийн давтамжийг бүлгүүдэд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг харьцуулахад G/G (OR=11.12, 95% CI, 3.06-40.34, p=0.0002) генотиптэй хүмүүс А/А генотиптэй хүмүүсээс НХШТС-өөр өвчлөх эрсдэл 11 дахин өндөр эрсдэлтэй байгааг тогтоолоо. T-T (OR=0.69, 95% CI, 0.49-0.97, p=0.035), T-A (OR=0.52, 95% CI, 0.37-0.74, p=0.0002), T-A (OR=0.31, 95% CI, 0.20-0.49, p<0.001) гаплотипүүд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг 1.5-3.3 дахин бууруулж байгааг тогтоолоо. Дүгнэлт: 1.НХШТС-д нарны шил зүүдэггүй байх (p<0.001), артерийн гипертензитэй (p=0.0015), бүлэгнэлтийн эсрэг эм хэрэглэдэг нь (p=0.007) статистик ач холбогдол бүхий ялгаатай буюу НХШТС-д эрсдэлт нөлөөтэй тодорхойлогдлоо. 2.CFH генийн rs1061170 полиморфизмын дээрх аллель, генотипүүд хуурай хэлбэрийн НХШТС-д эрсдэлт нөлөөгүй, харин нойтон хэлбэрийн НХШТС үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байгааг харуулж байна(p<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, NR3C1 генийн rs41423247, rs6189/rs6190 полиморфизмуудыг гуурсан хоолойн багтраа өвчинтэй холбон судалсан нь(2022-11-02) ;Б.Золзаяа ;Д.Үүрийнцолмон; ; Б.МинжинҮндэслэл: NR3C1 генийн rs41423247 ба rs6189/rs6190 полиморфизмууд нь гуурсан хоолойн багтраа өвчин (ГХБӨ)-д өртөмхий байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг байх боломжтой юм. Мөн эдгээр полиморфизмууд нь глюкокортикойдод мэдрэг байдал нөлөөлдөг ажээ. Зорилго: rs41423247 ба rs6189/rs6190 полиморфизмуудын аллель, генотип, диплотипийн давтамжийг ГХБӨ-тэй хүмүүс ба хяналтын бүлгийн хооронд харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид тохиолдлын бүлэгт ГХБӨ-тэй болох нь оношлогдсон 194 хүн, хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 189 хүнийг оролцуулсан. Генотипүүдийг полимеразын гинжин урвал (ПГУ), огтлогдсон хэрчмийн уртын полиморфизм (ОХУП) аргаар тодорхойлсон. Үр дүн: rs41423247 полиморфизмын аллель, генотипийн давтамж бүлгүүдэд ойролцоо байсан (p>0.05). Хи квадрат анализаар rs6189/rs6190 полиморфизм нь бүлгүүдэд ач холбогдол бүхий ялгаатай байгааг тогтоосон. C/C+C/C бус диплотипийг тээгчдэд ГХБӨ-өөр өвчлөх эрсдэл нэмэгдсэн (OR=67.56, 95% CI, 4.10-1114.3, p=0.003) байгаа судалгааны үр дүнд ажиглагдлаа. Дүгнэлт: NR3C1 генийн rs6189/rs6190 полиморфизм нь Монголчуудын дунд ГХБӨ үүсэх, өртөмхий байдлыг бий болгох генетик хүчин зүйлийн нэг байж болохыг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, SARS-CoV-2 вирусын халдварыг илрүүлэхэд ашиглаж буй нуклейн хүчил ялгах аргуудыг харьцуулан судалсан нь(2022-04-28) ;Ж.Тэмүүлэн; ;Ц.Наранзул ;Б.Номин-ЭрдэнэЭ.АриунгэрэлУрвуу транскриптазит бодит хугацааны полимеразын гинжин урвал (БхУТ-ПГУ)-аар SARS-CoV-2 вирусын халдварыг илрүүлэхэд цэврээр ялгасан нуклейн хүчлийн гарц өндөр, цэвэршилт сайн, саатуулагчийн агууламжгүй байх зэрэг нь шинжилгээний хариу алдаагүй, үнэн зөв гарахад чухал ач холбогдолтой.1 Манай орны эмнэлзүйн молекул оношилгооны практикт вирусын нуклейн хүчлийг цэврээр ялгах хэд хэдэн үйлдвэрлэгчдийн ялгаатай цомог, төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Бид ийнхүү өөр өөр нуклейн хүчил ялгах аргуудыг ашиглах нь шинжилгээний үр дүн ба оношийн үл тохироонд нөлөөлөх хүчин зүйл болох боломжтой хэмээн таамаглаж энэхүү судалгааг хийлээ. Судалгааны ажлын зорилго нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эмнэлзүйн лабораториудад SARSCoV-2-ийг илрүүлэхэд ашиглаж буй нуклейн хүчил ялгах аргуудыг харьцуулахад оршино. Судалгаанд SARS-CoV-2 эерэг 13, сөрөг 1 сорьц ашигласан. Бид хаалттай систем бүхий 5 ялгаатай автомат нуклейн хүчил ялгах төхөөрөмжүүдээр ялгасан нуклейн хүчилд хийгдсэн бхПГУ-ын шинжилгээний үр дүн ба Cт утгыг харьцуулсан. Статистик боловсруулалтанд ROC муруйн анализ, Фриедманы тест ба Манн Увитней Ю тест ашиглав. М12 аргаар ялгасан нуклейн хүчлийн сорьцуудад SARS-CoV-2-ийн бай дарааллуудын Cт утга харьцангуй бага тодорхойлогдсон. ROC муруйн анализаар сорьцын хариу ба ялгасан нуклейн хүчилд хийгдсэн бх-ПГУ-ын үр дүн судлахад M12 (AUC=1.00; 95% ИИ, 0.968-1.00) ба S48 (AUC=0.991; 95% ИИ, 0.951-1.00) аргууд харьцангуй өндөр нийцэмжтэй байлаа. Бидний судалгааны үр дүн M12 ба S48 аргуудаар ялгасан нуклейн хүчилд бх-ПГУ-ын Cт утга бага, AUC харьцангуй өндөр буюу уг аргууд нь өндөр үр ашигтай байгааг харуулж байна. Судалгаагаар харьцуулсан нуклейн хүчил ялгах аргуудын үр ашиг ялгаатай байгаа нь өөр өөр нуклейн хүчил ялгах арга ашиглах нь шинжилгээний үр дүнд нөлөөлөх хүчин зүйл болж буйг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, УАБӨ-ний эрсдэлд ADRB2 генийн rs1042719, rs1042720 полиморфизм ба тамхидалт нөлөөлөх нь(2022-12-26) ;Б.Сарнай; ; ;Т.СувдҮндэслэл: Уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) үүсэхэд нөлөөлдөг гадаад орчны болон удмын олон эрсдэлт хүчин зү лс ба даг. УАБӨ үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зү лс, эрт илрүүлэг, урьдчилан сэрги лэх арга замуудыг үргэлжлүүлэн судлах шаардлагта ба гаа билээ. Зорилго: ADRB2 гени н rs11168070, rs11959427, rs1042719, rs1042720 полиморфизмуудыг тохиолдол ба хяналтын бүлэгт харьцуулан УАБӨ-тэй холбон судлахаар болсон. Арга, аргачлал: Генотипүүдийг аллель өвөрмөц полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлсон. Үр дүн: Тамхидалт хамааралт хүчин зүйлийг харьцуулсан үр дүнгээр тамхичид (OR=1.68; 95% CI, 1.08–2.64, p=0.02), өдөрт 20-иос дээш тамхи татдаг хүмүүс (OR=2.9; 95% CI, 1.73–4.88, p<0.001) УАБӨ-өөр өвчлөх эрсдэл харьцангуй өндөр байлаа. rs1042719 (OR=1.58, 95% CI, 1.06–2.34, p=0.023) ба rs1042720 (OR=1.94, 95% CI, 1.21–3.12, p=0.006) полиморфизмын гетерозигот генотип нь УАБӨ-ий эрсдэлд нөлөөтэй нь тодорхойлогдсон. Дүгнэлт: ADRB2 гени н rs1042719, rs1042720 полиморфизмууд УАБӨ-д нөлөөлөх хүчин зүйл байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хам шинжийн бус дүлийрэлтэй тохиолдлуудад MT-RNR1 генийн m.1555A>G мутацийг илрүүлсэн дүн(2024-05-13) ;Ж.Тэмүүлэн; ;Б.Дангаасүрэн ;П.ГанчимэгД.ОюунзулҮндэслэл: Өнөө үед удамшлын шалтгаант дүлийг нөхцөлдүүлэгч 200 Аминогликозид гаруй генийн мутаци тодорхойлогдоод байна. Эдгээрээс митохондрийн бхПГУ геномын 12S рРНХ-ийг кодлогч MT-RNR1 генийн m.1555A>G, Mутаци m.1494C>T мутациуд эмийн шалтгаант хам шинжийн бус дүлийрэл Cонсгол алдалт үүсгэдэг өвөрмөц онцлогтой байдаг.1 Тодруулбал m.1555G эсвэл Урьдчилан m.1494T мутант аллелийг тээгч нь хэвийн сонсгол төрдөг боловч сэргийлэлт аминогликозидын бүлгийн антибиотикуудыг хэрэглэсний дараа олдмол байдлаар сонсголоо алддаг байна. Өөрөөр хэлбэл дээрх мутант аллелийг тээгч нь аминогликозидын бүлгийн антибиотик хэрэглэхгүй бол сонсгол алдалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Олон улсын эмнэлзүйн практикт шинэ төрсөн нярайд эсвэл үйлчлүүлэгчид аминогликозидын бүлгийн антибиотик эмчилгээ эхлэхийн өмнө m.1555A>G, m.1494C>T мутациудыг илрүүлэх шинжилгээг заавал өгөхийг зөвлөдөг. Монгол улсын эмнэлзүйн практикт энэ төрлийн шинжилгээ хараахан нэвтрээгүй байна. Мөн дээрх мутациудын тархалт, эмийн шалтгаант хам шинжийн бус дүлийрлийн генетик шалтгааныг тодруулан судалсан судалгааны мэдээлэл хомс байгаа нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хамшинжийн бус дүлийрэлтэй тохиолдлуудад митохондрийн 12S рРНХ-ийг кодлогч MT-RNR1 генийн m.1555A>G, m.1494C>T мутациудыг бодит хугацааны полимеразын гинжин урвал (бхПГУ)-ын аргаар илрүүлж, мутацитай тохиолдол ба түүний гэр бүлд удамзүйн судалгаа хийх. Арга, аргачлал: Судалгаанд сайн дураар оролцох хүсэлтэй хам шинжийн бус дүлий болон сонсгол бууралттай 261 хүн оролцсон. Судалгаанд оролцогчдод аудиометрийн шинжилгээ хийж, эмийн шалтгаант сонсгол алдалт өгүүлэмжтэй 17 хүнд молекул биологийн шинжилгээ хийсэн. Ингэхдээ судалгаанд оролцогчдоос цус авч, ДНХ-ийг ялгаж цэвэршүүлэн, бхПГУ-ын аргаар m.1555A>G, m.1494C>T мутацийг илрүүлэх шинжилгээ хийж үр дүнг гаргав. Мутант аллель илэрсэн бүх тохиолдлыг баталгаажуулах зорилгоор нуклеотидын дараалал тогтоох шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт оролцогчдын 58% нь эрэгтэй (n=152), 42% нь эмэгтэй (n=110) байв. Сонсгол алдалтыг аудиометрийн шинжилгээнд үндэслэн эмнэлзүйн оношоор ангилан үзэхэд 46.7% (n=122) нь дүлий, 24.1% (n=63) нь мэдрэлмэдрэхүйн дүлий, 11.1% (n=29) нь мэдрэл-мэдрэхүйн сонсгол бууралттай, 2.29% (n=6) нь дамжуулах хэлбэрийн сонсгол бууралттай, 15.7% (n=41) нь дотор чихний дунгийн суулгацтай байлаа. Эмийн шалтгаант сонсгол алдалт өгүүлэмжтэй 17 тохиолдолд бхПГУ-ын аргаар шинжилгээ хийхэд, нэг тохиолдолд m.1555G мутаци илэрлээ. Мутаци эерэг тодорхойлогдсон тохиолдлыг пробанд гэж үзэн клиник-генеаологийн аргаар гэр бүл, удмыг дагаж судлан, пробандын гэр бүлийн 2 гишүүнээс мутаци илрүүлэх зорилгоор сорьц авч, бхПГУ шинжилгээ хийхэд m.1555G мутаци мөн илэрсэн. Дүгнэлт: Бид судалгаагаар эмийн шалтгаант сонсгол алдалттай тохиолдлууд дундаас бхПГУ-аар MT-RNR1 генийн m.1555A>G мутациг илрүүлсэн ба түүний гэр бүлийн 2 гишүүнд ижил мутаци байгааг илрүүлж чадлаа. Генеалогийн судалгааны үр дүнгээр пробандын ээж m.1555G мутант аллелийн тээгч хэдий ч сонсгол хэвийн байсан ба цаашид пробандын гэр бүлийн бусад гишүүнийг мутаци илрүүлэх шинжилгээнд хамруулах, шинжилгээ хийлгэхээс өмнө аминогликозидын бүлгийн антибиотик хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүлсэнд SARS-CoV-2-ийг илрүүлэх in-house real-time quantitative RT-PCR оношлуурыг эмнэлзүйн сорьцод туршин, баталгаажуулсан дүн(2021-03-21); ;Т.Балжинням ;М.Батхишиг; Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэлтийн Вирус Төвөөс гаргасан удирдамжаар Severe Acute Respiratory Syndrome CoroSARS-CoV-2 navirus 2 (SARS-CoV-2)-ийн халдварыг илрүүлэхэд амьсгалын замын Шүлс дээд ба доод хэсгээс авсан сорьцуудыг ашиглах боломжтой. Дэлхийн улс RT-qPCR орнуудад хамар залгиурын арчдас, залгиурын арчдас, шүлснээс SARSМолекул биологийн CoV-2-ийн халдварыг илрүүлж, баталгаажуулах real-time quantitative оношилгоо Reverse Transcriptase-Polymerase Chain Reaction (RT-qPCR)-ын аргыг ашиглаж байна. Ялангуяа сүүлийн хагас жилийн хугацаанд шүлснээс SARS-CoV-2-ийн халдварыг илрүүлэх RT-qPCR-ын аргууд олноор боловсруулагдаж, эмнэлзүйн туршилт судалгаа цөөнгүй хийгдсэн бөгөөд АНУ, Япон, Филиппин зэрэг орнуудад хэрэглээнд нэвтрээд байна. Бид эх орондоо шүлснээс нуклейн хүчил ялгалгүйгээр шууд SARS-CoV-2 вирусийг RT-qPCR-аар илрүүлэх in-house оношлуурын технологийг боловсруулаад байна. Энэхүү оношлуурыг Монгол улсад ашиглаж буй гадаад орноос авсан худалдааны цомогтой харьцуулан судлахаар энэхүү судалгааны ажлыг хийлээ. Зорилго: Шүлснээс SARS-CoV-2 вирусийг илрүүлэх in-house оношлуурыг одоогоор манай оронд оношилгоонд ашиглаж буй худалдааны цомогтой харьцуулах, өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлох. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд оролцогчдыг түүвэрлэхдээ зорилтот түүврийн аргыг ашиглав. Энэхүү туршилт судалгаанд SARS-CoV-2 вирусийн халдвар батлагдан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д хэвтэн эмчлүүлж байсан 41 хүн оролцсон. Мөн SARS-CoV-2 вирусийн халдвар авсан тодорхойгүй 19 хүнийг судалгаанд оролцуулав. Үр дүн: Энэ судалгаанд нийт 60 хүн хамрагдсан. Эдгээр оролцогчдын дундаж нас 39.56 (95% CI, 33.7-45.4) байв. Тэдний 63.3% (n=38)-ийг эмэгтэйчүүд эзэлж байлаа. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 41 хүний хувьд онош батлагдсанаас хойших хугацаа дунджаар 4.88 (IQR, 3-7.5) хоног байлаа. Шинжилгээний үр дүнгээр судалгаанд оролцогчдын 66.7% (n=40) SARS-CoV-2-ийн халдвартай, 33.3% (n=20) халдваргүй тохиолдлууд байлаа. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээр өвчтний шүлснээс SARS-CoV-2 вирусийг илрүүлэх in-house оношлуур хамар залгиурын арчдасны сорьцонд Allplex™ 2019-nCoV оношлуураар хийсэн шинжилгээний хариутай 100% нийцэж байна. In-house оношлуурын сөрөг хариуны нийцэл 100% (83.2-100), эерэг хариуны нийцэл 100% (91.2-100) байгааг тогтоолоо. Энэхүү үр дүн нь шинээр боловсруулсан in-house оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой болохыг харуулж байна.
