Э.Энх-Үрэл
Loading...
Товч нэр
Э.Энх-Үрэл
Бүтэн нэр
Энхжаргал Энх-Үрэл
Латин нэр
Enkhjargal Enkh-Urel
Албан тушаал
Багш
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн машин сургалтын загваруудыг харьцуулсан дүн(2025-01-01) ;Г.Батнаст; ; ; В.БаярмааҮндэслэл: Дэлхийн хэмжээнд 10-19 насныхны 13% сэтгэцийн эмгэгтэй байна. 2020 оны байдлаар 19 хүртэлх насны 1.289.587 хүүхэд байгаа нь 2015 оныхоос 0.9%-иар өссөн үзүүлэлттэй. 2013 оны өсвөр үеийнхний судалгаагаар эрүүл саруул 60.5%, сэтгэл хөдлөл, зан үйлийн асуудалтай 30.5%, эмгэгтэй 9% байна. Говь-Алтай аймагт (2018-2019 он) хийсэн судалгаагаар 58.6% эрүүл, 36.1% асуудалтай, 5.2% эмгэгтэй байна. Олон улсад өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг 8 ^ ^ асуулгаар үнэлэн, хиймэл оюуны аргаар таамагласан судалгааны ажлууд нилээд бий болж байна. Монгол улсын хувьд сэтгэцийн эрүүл мэндийн салбарт цугларсан их өгөгдөлд хиймэл оюун, машин сургалтын аргаар тооцоолсон судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэх үндэслэл болж байна. Зорилго: Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн машин сургалтын загваруудыг харьцуулах. Арга, аргачлал: Эрүүл Мэндийн Яамны Анагаах Ухааны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2022 оны 262 тоот тогтоолоор тус судалгааг хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан. СЭМҮТ-тэй хамтран Говь-Алтай аймгийн 6-12 дугаар ангийн 3764 сурагч, тэдний асран хамгаалагч, ангийн багшийн “Хүчтэй ба сул талын тухай-8^^” асуумжаар өгөгдөл цуглуулан, сурагч, асран хамгаалагч, ангийн багш тус бүрийн өгөгдлийн сан үүсгэсэн. Сурагчийн санг машин сургалтын С50, бейс, дүрэмд үндэслэсэн аргуудаар шинжлэн, загварууд үүсгэн, загварын гүйцэтгэлийг үнэлэх хэмжүүрээр үнэлэн, харьцууллаа. Үр дүн: Судалгаанд хамрагдсан сурагчдын сэтгэл хөдлөлийн толгой өвдөх, олон зүйлд санаа зовох, аз жаргалгүй байх зэрэг шинж тэмдгээс эмгэг үүсэх магадлал 0.57, амархан айх, шинэ нөхцөл байдалд сандрахад зааг буюу сэтгэл хөдлөл, зан үйлийн тулгамдсан асуудал үүсэх магадлал 0.55 байна.Зан үйлийн хувьд уур уцаартай, дуулгаваргүй, бусад хүүхдүүдтэй зодолддог, гэр, сургууль, бусад газраас хулгай хийдэг зэрэг үзүүлэлтээс тулгамдсан асуудал үүсэх магадлалтай (0.67) байна. Хэт идэвхтэй байдлын тайван бус, анхаарал сарних зэрэг хүчин зүйлээс хамааран сэтгэл хөдлөл, зан үйлийн тулгамдсан асуудал үүсэх магадлал 0.65, эмгэг нь байнга эргэлзэх, үйлдэл хийхээсээ өмнө аливааг тунгаахгүй, даалгавраа эцэс хүртэл нь хийхгүй зэрэг шинж тэмдгээс шалтгаалан үүсэх магадлалтай. Үе тэнгийнхний харилцааны хувьд ганц дотны найзтай, бусдад таалагдахгүй зэрэг үзүүлэлтээс эмгэг, ихэнхдээ ганцаараа тоглох, дарамтлуулах, томчуудтай байх амар зэрэг шинж тэмдгээс сэтгэл хөдлөл, зан үйлийн тулгамдсан асуудал үүсэх магадлалтай. Дүгнэлт: Хөндлөн баталгаажуулалт нь НоШ-Ои1 аргаас 10-12% илүү загварын гүйцэтгэлийн хэмжүүрүүдийн үр дүн үзүүлсэн нь өгөгдлийн хэмжээ ихсэхэд хөндлөн баталгаажуулалт илүү үр дүнтэй болохыг харуулж байна. С50 алгоритмаар тооцсон загварын гүйцэтгэлийн хэмжүүрүүд бейсийн загвараас маш бага 1% илүү байсан ч хэт олон салаатай мод үүсэж, тайлбарлахад хүндрэлтэй байсан. Статистик ач холбогдлын шалгуураар загваруудын хооронд ялгаа гараагүй тул тайлбарлахад хялбар, маш бага зөрүүтэй бейсийн загвараар үр дүнг илтгэсэн. Энэ нь өгөгдлийн сангийн мөр болон аттрибутын тоог ихэсгэхэд бейсийн арга сайн ажиллаж буйг харуулж байна. Өгөгдлийн тандалт Ангилал Гүйцэтгэлийн хэмжүүр Статистик туршилт - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Comparison of classification models for adolescent's emotional and behavioral problems(Oxford University Press (OUP), 2026-08); ; ; ;Vaanchindorj, BayarmaaOBJECTIVES: Mental disorders are very common among children and adolescents around the world. In Mongolia, the international Strengths and Difficulties Questionnaire (SDQ) is used to detect mental disorders in adolescents. In this article, different types of classification methods were compared to determine adolescent emotional and behavioral problems using the SDQ. MATERIALS AND METHODS: Data were collected from teenagers, teachers, and parents in Govi-Altai Province, and the databases were created for each group. The teenager database was divided into 10 folds using cross-validation, and the models were developed using classification methods and evaluated using performance measures. The results were mainly analyzed using the Bayes model. RESULTS: The teenagers have emotional and behavioral problems due to emotional and peer interactions, but they were at risk of developing disorders due to hyperactivity and behavioral changes. CONCLUSION: Future work will examine the difficulties encountered in the creation of emotional and behavioral problems among the teenagers involved in the study using a progressive classification method.
