Shuumarjav, Uurtuya
Loading...
Товч нэр
Shuumarjav, Uurtuya
Бүтэн нэр
Shuumarjav Uurtuya
Латин нэр
Shuumarjav Uurtuya
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жижиг эсийн бус уушгины хавдрын эдийн микроматрицад ALDH18A1 уургийн илэрхийлэгдэх байдал, клиникийн ач холбогдлыг судалсан дүн(2026-02-03) ;Г.Урьхан (Wurihan); ; ;П.Ханжун (Hanjun Pei)Үндэслэл: Жижиг эсийн бус уушгины хавдар (ЖЭБУХ) нь дэлхий даяар хорт хавдрын шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд уушгины хорт хавдрын нийт тохиолдлын ойролцоогоор 85%-ийг эзэлдэг. Өнөө үед оношилгоо, эмчилгээний түвшин тасралтгүй сайжирч байгаа хэдий ч дахилт болон үсэрхийллийн өндөр давтамжийн улмаас өвчтөний тавилангийн үнэлгээ одоо хүртэл хангалтгүй хэвээр байна. Болзошгүй молекулын маркеруудыг илрүүлэх нь эрт үеийн оношилгоо, тавилангийн үнэлгээ болон бай эмчилгээний хувьд онцгой ач холбогдолтой юм. ALDH18A1 нь янз бүрийн хорт хавдрын үед хавдрын тархалт болон тавилантай холбоотой болох нь тогтоогдсон боловч ЖЭБУХ-д түүний илэрхийлэл болон клиник ач холбогдол нь тодорхойгүй байдаг. Зорилго: ЖЭБУХ-ын уургийн илрэлтийн онцлогийг эдийн микрочип дээрх иммуногистохимийн туршилтаар баталгаажуулж, ЖЭБУХ-ын молекулын оношилгоо болон бай эмчилгээний онолын үндэслэлийг бүрдүүлэх. Арга, аргачлал: Судалгаанд TMA ба IHC аргыг ашиглан уушгины хавтгай эсийн хорт хавдар LUSC-ын 80, булчирхайлаг хорт хавдар LUAD-ын 52 тохиолдол болон хосолсон хавдрын орчмын хэвийн эдүүдэд ALDH18A1 уургийн илрэлийг тодорхойлов. 4 мкм зузаантай зүсмэлүүдэд шууд бус IHC будалт хийж, будалтын эрчим болон эерэг эсийн хувь дээр үндэслэн хагас тоон үнэлгээ гүйцэтгэв. ALDH18A1 илрэлийг клиник-патологийн үзүүлэлтүүд (нас, хүйс, TNM үе шат, эмнэл зүйн зэрэглэл) болон тухайн өвчтөний амьд үлдэх хугацаатай эсэхийг шинжилсэн. Үр дүн: ALDH18A1 нь 132 тохиолдол ЖЭБУХ-ийн хавдрын эдэд харьцангуй их илэрч, харин хавдрын орчмын хэвийн эдэд бага буюу бараг илрээгүй байв. LUSC-д ALDH18A1-ийн өндөр илрэл нь муу эдийн ялгаралтай (P<0.001), ахисан TNM шатлалтай (P<0.001), холын метастазтай (P=0.0327) ба хавдрын хэмжээтэй (P=0.0166) статистикийн хувьд мэдэгдэхүйц холбоотой байсан. LUAD-д ALDH18A1-ийн өндөр илрэл нь муу эдийн ялгаралтай (P<0.001), ахисан TNM шатлалтай (P<0.001) ба хавдрын хэмжээтэй (P=0.00302) статистикийн хувьд ач холбогдолтой байв. Kaplan–Meier шинжилгээгээр ALDH18A1 өндөр илрэлтэй өвчтөнүүдийн OS нь бага илрэлтэйгээс мэдэгдэхүйц бага байсан (LUSC: P=0.0014, LUAD: P<0.0001). Үр дүн нь ALDH18A1 өндөр илрэл нь ЖЭБУХ-ийн халдварлах чадвар болон муу урьдчилсан урьдчилсан таамагтай нягт холбоотой болохыг харуулж байв. Дүгнэлт: ALDH18A1 нь ЖЭБУХ-ын эдэд өндөр түвшинд илэрхийлэгдэж, хавдрын явцтай нягт холбоотой байгааг харуулж байна. Иймээс ALDH18A1 нь ЖЭБУХ-ын оношилгоо болон урьдчилан таамаглалд ашиглаж болох боломжит молекулын маркер бөгөөд эмчилгээний боломжит бай болох юм.
