Shuumarjav, Uurtuya
Loading...
Товч нэр
Shuumarjav, Uurtuya
Бүтэн нэр
Shuumarjav Uurtuya
Латин нэр
Shuumarjav Uurtuya
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ALDH18A1-ийн жижиг эсийн бус уушгины хавдарт илэрхийлэгдэх байдал, эсийн өсөлтөд үзүүлэх нөлөөг судалсан дүн(2026-02-03) ;Г. Урьхан(Wurihan); ; ;П.Ханжун (Hanjun Pei)Үндэслэл: Жижиг эсийн бус уушгины хавдар (ЖЭБУХ) нь уушгины хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд дэлхий дахинд өвчлөл болон нас баралтын түвшнээр тэргүүлэх байр эзэлдэг. Биоинформатикийн шинжилгээгээр ЖЭБУХ-ын үүсэлттэй нягт холбоотой ALDH18A1 хэмээх хорт хавдрын генийг илрүүлсэн. Сүүлийн жилүүдийн судалгаагаар ALDH18A1 нь олон төрлийн хорт хавдарт өвөрмөц өндөр илэрхийлэгдэж, эсийн өсөлт, шилжилт ба үсэрхийлэл зэрэг биологийн үйл явцыг зохицуулахад оролцдог болохыг харуулсан. Гэвч ЖЭБУХ дэх ALDH18A1-ийн тодорхой үүрэг болон молекулын механизм бүрэн тодорхойлогдоогүй байна. Зорилго: ЖЭБУХ-ын эсүүд дэх ALDH18A1ийн илэрхийллийн онцлог болон түүний эсийн амьдрах чадвар ба эсийн өсөлтөд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: ALDH18A1-ийн илэрхийллийн түвшинд ЖЭБУХ-ын янз бүрийн шугаман эсийн болон хэвийн уушгины эсүүдэд qPCR болон Western blot аргаар тодорхойлов. ALDH18A1 siRNA-г ашиглан генийг дарангуйлж, эсийн трансфекцаар хамгийн сайн нэг эсийг сонгож. ССК-8 шинжилгээ болон колони үүсгэх туршилтыг ашиглан хавдрын эсийн амьдрах чадвар ба эсийн өсөлтийг үнэлж тэдгээрийн зөрүүг статистикийн аргаар шинжлэв. Үр дүн: ALDH18A1-ийн илэрхийллийн түвшин ЖЭБУХ-ын шугаман эсүүдийг хэвийн уушгины эсүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц өндөр байсан бөгөөд уг илэрхийлэл H1975 эсүүдэд ялангуяа тод илэрсэн. ALDH18A1-г дарангуйлснаар ЖЭБУХ эсийн өсөлт ALDH18A1-ийн илэрхийллийг хийсний дараа ЖЭБУХ-ын эсийн амьдрах чадвар болон эсийн өсөлт мэдэгдэхүйц буурч, уг ялгаа нь статистикийн ач холбогдолтой байв (P<0.05). Дүгнэлт: ALDH18A1 нь ЖЭБУХ-ын эсүүдэд өндөр илэрхийлэлтэй байдалтай илэрч, түүний илэрхийллийг бууруулах нь хавдрын эсүүдийн амьдрах чадвар болон өсөлт-ийг мэдэгдэхүйц дарангуйлдаг бөгөөд энэ нь ALDH18A1 нь ЖЭБУХ-ын үүсэл ба хөгжилд хавдар дэмжих үүрэг гүйцэтгэдэг, улмаар боломжит онкоген болон эмчилгээний бай болох судалгааны ач холбогдолтойг харуулж байна.
