Shuumarjav, Uurtuya
Loading...
Товч нэр
Shuumarjav, Uurtuya
Бүтэн нэр
Shuumarjav Uurtuya
Латин нэр
Shuumarjav Uurtuya
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дам тамхины өртөлтийн шинэ биомаркер болох амны салстын нөсөөжилт: Эрсдэлт бүлгийг илрүүлэх болон тамхины хяналтын бодлогод ашиглах боломж(2026-05-22); ;Ж.Дэлгэрцэцэг ;Б.Баярчимэг; Үндэслэл: Орчны тамхины утаа (ОТУ)-ны өртөлтийг үнэлэх уламжлалт аргууд нь асуумж, богино хагас задралын хугацаатай биомаркерын шинжилгээнд тулгуурладаг. Харин амны салстын нөсөөжилт (АСН) нь архаг өртөлтийг илтгэхүйц, нүдэнд харагдахуйц, инвазив бус биомаркер байх боломжтой боловч түүний эмнэлзүйн болон бодлогын хэрэглээ, илрүүлгийн үнэн бодит байдал нь хараахан бүрэн тодорхойлогдоогүй байна. Зорилго: Орчны тамхины утааны өртөлт ба амны салстын нөсөөжилтийн хоорондын хамаарлын нотолгоог нэгтгэн, зарим төөрөгдүүлэгч хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Бүх насны бүлгийг хамарсан ОТУ-ны өртөлт ба амны салстын нөсөөжилтийн хамаарлыг судалсан ажиглалт судалгаануудын үр дүнг нэгтгэхийн тулд электрон мэдээллийн санд хайлт хийж “өртөлт-үр нөлөө”-ний хамаарал, хэмжилтийн хэрэгсэл, нөсөөжилтийн байрлалын онцлог, физиологийн нөсөөжилтийн төөрөгдүүлэгч хүчин зүйлс, биохимийн баталгаажуулалтын талаарх өгөгдлүүдийг анхдагч үр дүнгийн үзүүлэлтээр цуглуулав. Хамрагдсан судалгааны чанарыг Mixed Methods Appraisal Tool (MMAT)-аар үнэлж, биомаркерын биологийн үндэслэл, хэмжилтийн стандартчлал, скрининг болон бодлогын ач холбогдолд төвлөрсөн өгүүлэмжүүдийг нэгтгэв. Үр дүн: Хамруулах шалгуурт нийцсэн нийт 3,284 оролцогчийг хамруулсан, 7 орны, 13 ажиглалт судалгаа тодорхойлогдов. Үүнээс 4-т нь өртөлтийн хугацаа ба нөсөөжилтийн хүндийн зэргийн хооронд хамааралтай, 1 кохорт судалгаанд хүүхдийн нас ба шээсний котинины түвшин шууд хамааралтай байв. Gingival Pigmentation Index болон Dummett Oral Pigmentation Index нь хамгийн түгээмэл ашиглагдсан боловч арга зүйн ялгаатай байдал нь харьцуулалт хийхэд хязгаарлагдмал тал боллоо. Дам тамхидалтын шалтгаантай амны нөсөөжилт нь үүдэн шүдний буйл орчимд байрлах нь зонхилж байв. Нийт OR=2.35 боловч, ажиглалт судалгааны загварын улмаас үр дүнгийн нотолгооны итгэлцэл бага гарав. Дүгнэлт: АСНнь орчны тамхины утааны удаан хугацааны өртөлтийн боломжит биомаркер боловч стандартчилсан үнэлгээ, физиологийн нөсөөжилтийн зохистой хяналт, “алтан стандарт” бүхий биомаркертай харьцуулсан баталгаажуулалт шаардлагатай байна. Ингэснээр богино хугацаанд өндөр эрсдэлт бүлгийг илрүүлэх, тамхины хяналтын бодлогод ашиглах боломжтой юм.
