Л.Пүрэвсод
Loading...
Товч нэр
Л.Пүрэвсод
Бүтэн нэр
Лхагвасүрэн Пүрэвсод
Латин нэр
Lkhagvasuren Purevsod
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
ORCID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ёлом өвчний хүндрэл, дахилтыг таамаглах эмнэлзүйн зарим үзүүлэлтийг судалсан нь(2026-04-28); ;Б.Номин; ;Б.ДаваахүүР.ОюунгэрэлҮндэслэл: Ёлом нь А бүлгийн β-гемолитик стрептококкоор үүсгэгддэг, цочмог явцтай, дахих хандлагатай халдварт өвчин юм. Өвчлөгсдийн 12–29%-д дахилт, 31% орчимд хүндрэл тохиолдох бөгөөд олон улсад явуулсан судалгаагаар нас, хүйс, арьсны өвчлөл нь хүндрэх, дахихад гол хүчин зүйл болж байна. Монгол улсад ёломын өвчлөл тогтвортой буурахгүй, хүндрэл, дахилтыг таамаглах эмнэлзүй, лабораторийн үзүүлэлтийг судалсан судалгаа хомс байна. Зорилго: Монгол оронд бүртгэгдсэн ёлом өвчний тохиолдлуудад хүндрэл, дахилтыг таамаглах эмнэлзүй, лабораторийн үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив өгөгдөлд тулгуурласан агшингийн аргаар гүйцэтгэсэн. 2020–2024 онд ХӨСҮТ-д ёлом өвчний оношоор хэвтэн эмчлүүлэгсдээс санамсаргүй түүврийн аргаар 165 үйлчлүүлэгчийг сонгон, “Ёлом өвчний эмнэлзүйн заавар”-т үндэслэн судалгааны мэдээллийг цуглуулсан ба статистик боловсруулалтыг SPSS-26 программ ашиглан гүйцэтгэж, ROC муруй, эрсдэл болон таамаглалыг регрессийн шинжилгээ ашиглан тодорхойлж, p<0.05 үед статистик ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Оролцогчдын дундаж нас 50.4±14.2, эмэгтэйчүүд 76.5%, малчид 32.1%-ийг тус тус эзэлсэн. Өвчлөгсдийн 55.1%-д дахилт (давтан 42.8%, дахилтат 57.2%), 10.3%-д хүндрэл тохиолдсон байв. Хүндрэл үүссэн хүмүүст нүүрний хэсэгт (41.2%), улаймал-цэврүүт хэлбэрийн (70.6%) тууралт давамгай илэрсэн. Лейкоцит-нейтрофилийн харьцаа 7.1 (AUC:0.85, 95%CI:0.79–0.91, p=0.001), системийн үрэвслийн хариу урвалын индекс 3.9 (AUC:0.93, 95%CI:0.88–0.98, p=0.001) буюу өндөр байсан. Олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээгээр хүндрэх эрсдэлд >45 нас (aOR=1.8, 95%Cl:1.2 2.7, p=0.004), эмэгтэй хүйс (aOR=2.8, 95%Cl:1.7 4.6, p=0.001), ажил эрхлэлт (малчин) (aOR=2.6, 95%Cl:1.3 5.4, p=0.001), дахих эрсдэлд архаг гүйлсэн булчирхайн үрэвсэл (OR=3.8, 95%Cl:2.5 5.7, p=0.001) илүүтэй нөлөөлж байна. Харин Cox регрессийн шинжилгээгээр 1 жилээр нас нэмэгдэхэд хүндрэх эрсдэл 2%иар (HR=1.02, 95% CI: 1.01–1.03, p=0.003), архаг гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй байхад дахих эрсдэл 7.69 дахин нэмэгдэх (HR=7.69, 95% CI: 5.15–11.49, p=0.001) хандлагатай байна. Дүгнэлт: Ёлом өвчний үеийн эсийн харьцааны үзүүлэлтүүд үрэвслийн идэвхжил, өвчний явцыг үнэлэхэд ач холбогдолтой байна. Ёлом өвчний хүндрэл, дахилтад нас, хүйс, ажил эрхлэлт, архаг гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй байх зэрэг нь илүүтэй нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сүрьеэ өвчний оношийн хожимдол ба хэвтэн эмчлүүлэгчдийн шууд зардалд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа(2026-09-15) ;Б.Алтанчимэг; ;Б.Мөнхзул ;Р.ОюунгэрэлҮндэслэл: Сүрьеэ өвчин нь дэлхийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ болон оношилгооны хожимдол нь өвчтөний эмнэлзүйн тавиланд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эрүүл мэндийн байгууллага болон хувь хүнд үүсэх санхүүгийн дарамтыг үлэмж нэмэгдүүлдэг.1 Монгол Улсын хувьд сүрьеэгийн оношилгооны хожимдол болон хэвтэн эмчлүүлэгчдийн шууд зардлын талаарх судалгааны мэдээлэл хязгаарлагдмал байна. Зорилго: Сүрьеэ өвчний оношийн хожимдлыг тогтоож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеийн шууд зардлыг тооцоолон, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг эргэмж судалгааны загвараар гүйцэтгэв. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникт 2024 онд шинээр оношлогдон хэвтэн эмчлүүлсэн 285 өвчтөний өвчний түүхэнд дүн шинжилгээ хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 болон Microsoft Excel программ ашиглан гүйцэтгэж, p утга <0.05 үед статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 42.6±16.0 жил, 56.5% нь эрэгтэй (n=161) байв. Үйлчлүүлэгчийн оношийн хожимдлын медиан 14(IQR: 5–31) хоног, оношилгооны хожимдлын медиан 4 (IQR: 0–14) хоног, дундаж ор хоног 21.0±16.0 байв. Нэг өвчтөний эмнэлэгт хэвтэх үеийн оношилгооны зардлын медиан 262 (IQR: 187–363), эмчилгээний зардлын медиан 490.9 (IQR: 234.4–884.1), нийт зардлын медиан 761.7 (IQR: 460.4–1247.6) мянган төгрөг байв. Олон хүчин зүйлийн шугаман регрессийн шинжилгээгээр үйлчлүүлэгчийн хожимдол 14-с дээш хоног байх нь нийт зардалд статистик ач холбогдол бүхий нөлөөтэй байв (=659.333, p=0.004). Дүгнэлт: Сүрьеэ өвчний үед үйлчлүүлэгчийн хожимдлын медиан 14 хоног (IQR: 5–31), оношилгооны хожимдлын медиан 4 хоног (IQR: 0–14) байсан бөгөөд нийт өвчтөнүүдийн 61.6% нь үйлчлүүлэгчийн, 63.5% нь оношилгооны хожимдолтой байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн нийт шууд зардлын медиан 761.7 мянган төгрөг бөгөөд үйлчлүүлэгчийн хожимдол 14 хоногоос уртсах нь нийт зардлыг статистик ач холбогдол бүхий нэмэгдүүлж байна (=659.333, p=0.004).
