Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Цох хорхойны феромон ба анагаах ухаан дахь хэрэглээ
    (2026-05-22) ;
    Б.Дагданбазар
    ;
    ;
    Д.Энхмаа
    ;
    Үндэслэл: Шавьж бол эмийн шавхагдашгүй эх үүсвэр бөгөөд шавьжны биед агуулагдаж байгаа биологийн идэвхит бодисуудыг судлах зайлшгүй хэрэгтэй юм. Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээнд хэрэглэдэг байсан янз бүрийн шавьж, цох хорхойн тухай мэдээлэл байдаг ч эдгээрийг эх сурвалжийн түвшинд түүвэрлэн харьцуулан бичсэн судалгаа хомс байна. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд “Шавьж эмчилгээ”-нд хэрэглэдэг янз бүрийн шавьж хорхой, ялангуяа элдэв цохын төрөл зүйлийн биед агуулагдах феромонт шүүрлүүдийн найрлагын талаарх мэдээлэл ба тэдгээр шавьжийг ямар өвчин эмгэгийн үед хэрэглэдэг байсан талаарх мэдээллийг эх сурвалжуудаас судлан тогтоох. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд эх сурвалж болон түүхийн судалгааны арга, анализ синтезийн арга, системийн задлан шинжлэх арга, түүхийн харьцуулалтын аргыг ашиглав. Мэдээллийг уламжлалт анагаах ухааны сурвалж номнуудаас шавьж эмчилгээ, тэр дундаа цох хорхойг ардын эмнэлгийн эмчилгээнд хэрэглэж байсан эх сурвалжуудыг тодотгон гаргаж, нэгтгэн дүгнэв. Үр дүн: Эх сурвалжуудаас үзэхэд монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээнд амьтны гаралтай эмийн зүйлийн дотор үе хөлтний хүрээний төлөөлөл болох хавч, аалз, хилэнцэт хорхой, царцаа, зөгий элдэв зүйлийн цох, өт хорхой зэрэг өдий төдий олон янз “эмчилгээний хорхой шавьж” хэрэглэдэг байсан байна. Үүний дотор буглаа цох, шивхэрч цох, хар цохыг уламжлалт анагаах ухаанд судсан туулга хийхэд, үе мөч, булчин махны өвчин, эмэгтэйчүүдийн олон төрөл өвчин, саажиж өрөөл татанхай болох, толгойн өвчин, 11 цанх өвчин бүгдэд нь цох хорхойг тустай гэж заагаад дор бүрд нь зориулалттай жор гаргаж эмчилгээнд хэрэглэдэг байсан байна. Дүгнэлт: Уламжлалт анагаах ухааны эмчилгээнд биологийн ангиллаар шавьжийн ангиас янз бүрийн хорхой, нэн ялангуяа хатуу далавчтаны багийн төлөөллөөс олон янзын цохыг хэрэглэдэг байжээ. Тэдгээрийн бие агуулагдах феромонт шүүрэлд олон төрлийн химийн бодис агуулагддаг байна.