Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаан гоёо ургамлын эх сурвалжийн судалгаа
    (2026-05-22)
    Т.Төрболд
    ;
    Д.Энхмаа
    ;
    ;
    Үндэслэл: Улаан гоёо (Cynomorium songaricum Rupr.) нь Төв Азийн хуурай бүс нутагт тархсан ховор шимэгч ургамал бөгөөд уламжлалт анагаах ухаанд (УАУ) эртнээс “тоник” буюу тэтгэх зорилгоор хэрэглэгдэж ирсэн. Түүхэн сурвалжууд болон орчин үеийн фармакологийн судалгааны хоорондын уялдаа холбоог тодорхойлох нь уг ургамлын эмчилгээний ач холбогдлыг нотлоход чухал юм. Зорилго: Улаан гоёо ургамлын түүхэн хэрэглээг сурвалж бичгээр тодруулах, орчин үеийн фитохими, фармакологийн судалгааны үр дүнтэй уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөхөд оршино. Арга, аргачлал: Судалгааг түүхэн судалгааны загвар (HRD)-ын хүрээнд гүйцэтгэсэн. Түүхэн-харьцуулсан шинжилгээний аргаар В.И.Грубов (1982), “Бэньцао ганму”, “Бэньцао яньи буи” зэрэг сонгодог эх сурвалжуудыг системчлэн шинжлэв. Үр дүн: Түүхэн сурвалжуудад улаан гоёог “Инь хийг тэтгэж, үрийн шим цусыг нэмэгдүүлнэ” гэж тодорхойлсон нь орчин үеийн судалгаагаар тогтоогдсон 98 төрлийн биологийн идэвхт бодис (флавоноид, тритерпеноид г.м)-ын антиоксидант, нөхөн үржихүйг дэмжих үйлдэлтэй нийцэж байна. Ургамлын аюулгүй байдал болон элэг, ходоод хамгаалах идэвх нь фармакологийн туршилтаар батлагдсан байна. Дүгнэлт: 1. Улаан гоёо (Cynomorium songaricum Rupr.) нь Монголын говийн ховор шимэгч ургамал бөгөөд XIII зууны эх сурвалжид тэмдэглэгдсэн уламжлалт хэрэглээ нь орчин үеийн шинжлэх ухааны судалгааны дүнтэй нийцэж байна. 2. Түүхэн эх сурвалжуудад үрийн шимийг хадгалах, бөөрийг тэтгэх, бэлгийн чадлыг дэмжих, хуурайшлыг чийглэх, саажилт болон сулралыг эмчлэх зэрэг олон талын үйлдлийг дурдсан бол орчин үеийн фитохимийн судалгаагаар флавоноид, полисахарид, тритерпеноид, стероид зэрэг олон бодис илэрч, фармакологийн ач холбогдолтой болох нь батлагдсан. 3. Wei нар (2019) хордлогын үнэлгээг хийж, аюулгүй байдлыг нотолсон бол Enkh-Amgalan нар (2024) экологийн ач холбогдлыг тодруулсан байна. Энэ нь улаан гоёог зөвхөн эмийн ургамал бус, экосистемийн чухал бүрэлдэхүүн болохыг харуулж байна. 4. Иймээс улаан гоёо нь уламжлалт хэрэглээ болон орчин үеийн судалгааны дүнг уялдуулсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой ургамал болох нь батлагдаж байгаа тул цаашид клиник туршилт, тарималжуулалт, хамгаалалтын арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлагатай.