Dandii, Zulgerel
Loading...
Товч нэр
Dandii, Zulgerel
Бүтэн нэр
Dandii Zulgerel
Латин нэр
Dandii Zulgerel
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тулай өвчин болон шинж тэмдэггүй сийвэнгийн шээсний хүчил ихсэлтийн зарим эрсдэлт хүчин зүйлийн судалгаа(2025-01-01); ; ; ;Д.ЦолмонБ.АлтанзулҮндэслэл: Тулай нь дэлхийд хамгийн өргөн тархалттай олон үеийг гэмтээдэг үений архаг үрэвсэлт өвчин юм. УДаан хугацаанд эмчилгээ хийгээгүйн улмаас үе, зөөлөн эдэд моносодиумуратын тунадас хуримтлагдаж, үйл ажиллагааны алдагдалд хүргэж, улмаар амьдралын чанарыг бууруулдаг эмгэг юм. Тулай өвчний эрсдэлт хүчин зүйлд сийвэнгийн шээсний хүчил ихсэх, таргалалт, амьдралын буруу хэв маяг, зарим эмийн хэрэглээ зэрэг ордог. 2018 онд Ази номхон далайн №1гйюп сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд мах, архи, хийжүүлсэн ундаа, фруктоз болон сахароз агуулсан ундааны хэрэглээ хэт их байх нь шээсний хүчлийн хэмжээ ихсэх, тулай өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх нөлөөтэй байгааг судалсан байна. Зорилго: Амбулаториор үйлчлүүлэгчдийн дунд тулай болон шинж тэмдэггүй сийвэнгийн шээсний хүчил ихсэлтийн зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах. А рга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг “8Р88-29.0” программ ашиглан өгөгдлийг кодолж, алдааг шалгасны дараа боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгааны хугацаанд нийт 145 хүн үзлэг шинжилгээнд хамрагдсан ба дундаж нас 55.0±13.9 ба хүйсийн хувьд 75.2% нь эрэгтэйчүүд байв. Оношилгооны шалгуурын дагуу 29.7% нь тулай, 35.2% нь шинж тэмдэггүйгээр шээсний хүчил ихэссэн, 35.2% нь хэвийн байв. Судалгаанд хамрагдагсдын нэг сарын хугацаанд ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн тус бүрийг судалгааны бүлгүүдээр авч үзэхэд архины хувьд статистик ач холбогдолтой байв. Нэг хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр шээсний хүчил ихсэлтэд таргалалт, тулай өвчин үүсэлтэд эрэгтэй хүйс, харин архи хэрэглэх нь шээсний хүчлийн ихсэлт болон тулайн аль алины үүсэлтэд нөлөөлж болзошгүй эрсдэлт хүчин зүйл болох нь ажиглагдлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын 29.7% нь тулай, 35.2% нь шинж тэмдэггүйгээр шээсний хүчил ихсэлттэй байна. Таргалалт, эрэгтэй хүйс, архины хэрэглээ зэрэг нь шээсний хүчил ихсэлт, тулайн эрсдэлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тулай өвчний эмнэлзүй ба хавсарсан өвчний судалгаа(2023-11-03); ; ;Д.Цолмон; Б.АлтанзулҮндэслэл: Тулай нь дэлхийд хамгийн өргөн тархалттай олон үеийг гэмтээдэг үе мөчний архаг үрэвсэлт өвчин юм. Удаан хугацаанд эмчилгээ хийгээгүйн улмаас үе мөч, зөөлөн эдэд моносодиум уратын тунадас хуримтлагдаж, үйл ажиллагааны алдагдалд хүргэж, улмаар амьдралын чанарыг бууруулдаг эмгэг юм. Тулай өвчний эрсдэлт хүчин зүйлд сийвэнгийн шээсний хүчил ихсэх (гиперурикеми), таргалалт, амьдралын буруу хэв маяг (хоол хүнсний хэрэглээ), зарим эмийн хэрэглээ зэрэг ордог бол тулай өвчин болон сийвэнгийн шээсний хүчил ихсэх нь артерийн гипертензи, таргалалт, бодисын солилцооны хамшинж, чихрийн шижин хэвшинж хоёр, бөөрний архаг өвчин, бөөрний чулуу, бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал, хайрст үлд зэрэг өвчний эрсдэл болж байгаа нь судалгаагаар батлагдсан байна. Энэ өвчин нь хүн амын дунд эзлэх хувиар нь авч үзвэл Америкийн Нэгдсэн Улсад 3.9%, Франц улсад 0.9%, Нэгдсэн Вант улсад 1.4-2.5%, Германд 1.4% Европт 6.1% тус тус тохиолддог байна.3,4 Тулай өвчин архаг хэлбэрт шилжин цаг хугацаа өнгөрөх тусам өвдөлт нэмэгдэж амьдралын чанарыг бууруулдаг. Сүүлийн жилүүдэд тулай өвчний тохиолдол нэмэгдэхийн хэрээр өвчтөний хяналт сул байгаа бөгөөд шээсний хүчил бууруулах эмийн тунг буруу сонгох, эмчилгээнд үр дүнгүй байх, өвчтөний зүгээс уг өвчний талаарх эрүүл мэндийн боловсролын түвшин харилцан адилгүй, хоолны дэглэм баримтлахгүй, эмийн эмчилгээг таслах сөрөг байдал ажиглагдаж байна. Зорилго: Судалгаагаанд хамрагдагсдаас тулай өвчнийг илрүүлж, эмнэл зүйн илрэл ба хавсарсан өвчнийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг “SPSS-21.0” программ ашиглан өгөгдлийг кодолж, алдааг шалгасны дараа боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 18-82 насны 161 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 56±13.6 жил байв. Хүйсээр хувьд авч үзвэл эрэгтэй 125 (77.6%), эмэгтэй 36 (22.4%) тус тус хамрагдав. Судалгаанд хамрагдагчдаас тулай өвчний шалгуурын дагуу үнэлэхэд нийт 43 (26.7%) хүнд тулай өвчин оношлогдсон бөгөөд үүнээс эрэгтэй 40 (93.02%), эмэгтэй 3 (6.97%) байна. Тулай өвчний эмнэлзүйн хувьд өвчний эхний өдрөө өвдөлт дээд хэмжээндээ хүрэх, үрэвссэн үений арьс улайх, хавдах, тэмтрэлтээр халуун байх зэрэг үрэвслийн шинж бүх оролцогчдод илэрсэн байна. Хөлийн шагай болон хөлийн нэгдүгээр шивнүүрийн нэгдүгээр үеийг хамран үрэвсүүлсэн байдал бүх оролцогчид тохиолдсон байна. Оролцогчдын хувьд тулайн дайрлагад нэгээс олон удаа өртсөн байгаа нь дахилттай тулайн тохиолдол 100% бүх оролцогчдод илэрснийг илтгэж байгаа бол архаг тофустай тулай 6.9%-д илэрсэн байна. Дүгнэлт: Эмнэл зүйд үрэвслийн шинжүүд тод илэрч байгаа бөгөөд завсарлагатай тулай болон тофустай тулай илүүтэй тохиолдож байна. Тулай өвчин оношлогдсон бүлэгт зүрх судасны болон бодисын солилцооны эмгэг илүүтэй хавсран тохиолдож байгаа боловч тулай өвчин нь өөрөө эдгээр эмгэг үүсэхэд нөлөөлдөггүй байна.
