П.Мандахнаран
Loading...
Товч нэр
П.Мандахнаран
Бүтэн нэр
Пүрэвхүү Мандахнаран
Латин нэр
Purevkhuu Mandakhnaran
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
ORCID
8 results
Now showing 1 - 8 of 8
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Assessment of empathy levels among pharmacy students in Mongolia using the Jefferson Scale of Empathy (JSE-HPS): A cross-sectional study(Taylor & Francis, 2026-08-18); ; ; Background: Empathy is an essential component of patient-centred healthcare and a key professional attribute for pharmacists. However, evidence regarding empathy among pharmacy students in Mongolia remains limited. This study aimed to assess empathy levels among pharmacy students and examine differences across demographic and educational characteristics. Methods: A cross-sectional quantitative study was conducted among 145 final-year students enrolled in the Pharmacist (5-year), Pharmacist (3+3), and Pharmacy Technician programmes at the Mongolian National University of Medical Sciences. Empathy was assessed using the Jefferson Scale of Empathy–Health Professions Students version (JSE-HPS). Data were analysed using descriptive statistics, independent-samples t-tests, and one-way ANOVA. Results: The overall mean empathy score was 86.2 ± 11.9 (range: 63–123). No significant differences in overall empathy scores were observed according to gender (p = 0.235), age group (p = 0.131), marital status (p = 0.067), or programme type (p = 0.632). However, empathy scores differed significantly according to place of residence (p = 0.045). Conclusion: This study provides the first evidence on empathy among pharmacy students in Mongolia using the Jefferson Scale of Empathy–Health Professions Students version (JSE-HPS). The findings support the integration of educational strategies to strengthen empathy-focused and patient-centred pharmaceutical care. Further multi-institutional and longitudinal studies are recommended. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эм зүйч, эм найруулагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын эмпати ур чадварыг тодорхойлсон дүн(2024-03-20) ;Б.Пүрэвжаргал; Үндэслэл: Дэлхий дахинд эм зүйн тусламж үйлчилгээний чиг хандлага өөрчлөгдөж эм зүйч нь эмчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багийн нэг гишүүн болж ажиллах болсон. Эмпати ур чадвар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндэс суурь болдог. АНУ-ын эм зүйн боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлөөс гаргасан стандартад эм зүйн сургалтын хөтөлбөрт эмпати ур чадварыг оруулсан ба ач холбогдлыг нь хүлээн зөвшөөрч, эмчлүүлэгч төвтэй эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг гэж үзсэн байна. Анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад эмпати ур чадварыг хөгжүүлэх нь чухал юм. Монгол улсад эм зүйч болон эм зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын эмпати чадварын талаар хийгдсэн судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эм зүйн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын эмпати ур чадварыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд АШУҮИСийн Эм зүйн сургуулийн эм зүйч, эм найруулагч хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудыг хамруулан дескриптив судалгааны нэг агшингийн загвараар асуумжийн аргаар хийж гүйцэтгэсэн. Судалгаандаа Олон улсын эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын эмпатиг үнэлдэг JSE-HPS асуумжийг ашигласан. Судалгааны мэдээллийг Microsoft Excel программаар нэгтгэж, үр дүнд SPSS-26 программыг ашиглаж, статистик боловсруулалтыг хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдыг суралцаж буй мэргэжлийн хөтөлбөрөөр нь ангилж үзэхэд эм зүйч (2+3) хөтөлбөрөөр суралцагч 55.17% (80), эм зүйч (3+3) хөтөлбөрөөр суралцагч 17.2% (25), эм найруулагч хөтөлбөрөөр суралцагч 27.6% (40) эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын нас 18-40 жил, дундаж нас 22 (90) жил, хүйсийн хувьд дийлэнх нь буюу 91.7% (133) нь эмэгтэй оюутан эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын дундаж оноог асуулт тус бүрээр нь авч харьцуулж үзэхэд эмпати ур чадвар нь үйлчлүүлэгчдийн эмчилгээнд чухал хүчин зүйл болдог гэдэгт би итгэдэг (Асуулт 5) үзүүлэлтийн дундаж оноо хамгийн өндөр байна. Мөн үйлчлүүлэгчээс амьдралд нь юу тохиолдсоныг асуух нь биеийн байдлыг ойлгоход тус болдог (Асуулт 11) гэсэн асуултуудад хариулсан нь эм зүйч (2+3) хөтөлбөрийн оюутнууд 3.34 буюу хамгийн өндөр оноог, эм зүйч (3+3) хөтөлбөрийн оюутнууд 3.0 оноо, эм найруулагч хөтөлбөрийн оюутнууд хамгийн бага буюу 2.53 оноог өгсөн байна (p<0.01). Нийт оноог нас, хүйс, гэрлэлтийн байдалтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий өөрчлөлтгүй байгаа нь (p<0.909) тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн эм зүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрөөр суралцаж байгаа төгсөх дамжааны оюутнуудын эмпати чадварыг JSE-HPS –ийн асуумжаар авсан судалгааны дүнгээс харахад оюутнуудын эмпати чадвар харилцан адилгүй тархацтай бөгөөд цаашид энэ чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 2. Оюутнуудын эмпати чадвар нь нас, хүйс, гэрлэлтийн байдалтай урвуу хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчийн ажлын ачаалалд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа(2021-09-01) ;П.Золжаргал; Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг салбар бол эм хангамжийн салбар юм. Олон улсад хийгдсэн судалгаанаас харахад эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин гүйцэтгэж буй ажлын ачаалалтай харьцуулахад бага, ажлын ачаалал их байгаагаас өөр салбарт шилжих хандлага эрс нэмэгдэж байгааг дурьджээ.1 Эрүүл мэндийн ажилчдын, түүний дотор нийтийн үйчилгээтэй эмийн сангийн жор баригчийн ажлын ачаалал, хөдөлмөрийн нормчлолыг зөв тогтоох нь эм зүйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.3-6 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчийн ажлын ачаалалд боловсролын зэрэг, ажилласан жил, эмийн сангийн зэрэглэлийн хувьд ялгаатай эсэхийг тодорхойлох зорилгоор УБ хотын 9 дүүрэгт байрлах нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж байгаа 134 жор баригчийг хронометражийн аргаар судлаж, ANOVA шинжилгээний аргыг ашиглан статистик боловсруулалтыг хийсэн. Судалгаанд оролцсон жор баригчдын 9%(12) нь дипломын боловсролтой, 76.9%(103) нь бакалаврын боловсролтой, 12.7%(17) нь магистрын зэрэгтэй, 1,5%(2) нь докторын зэрэгтэй байсан. Ажлын туршлага нь 1-2 жил 24.6%(33), 3-5 жил 40.3%(54), 6-10 жил 17.2%(23), 10-с дээш жил 17.9%(24)-ийг эзэлж байна. Судалгаанд хамрагдсан жор баригчдын 26.1%(35) нь 1-р зэрэглэлийн эмийн санд, 73.9%(99) нь 2-р зэрэглэлийн эмийн санд ажиллаж байна. Судалгааны дүнгээс харахад эмийн сангийн жор баригчийн ажлын ачаалал нь боловсролын зэрэг, ажилласан жил, эмийн сангийн зэрэглэл нөлөөлөхгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Silybum marianum (L.) Gaertn.-ыг үрээр үржүүлэн тарималжуулах боломжийн урьдчилсан судалгаа (АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эрдэнэ сум дахь тарималжуулалтын талбайн нөхцөлд)(2026-09-15) ;Ц.Амаржаргал ;Ч.Хонгорзул ;Б.Энхтуул ;Б.НоминБ.БуянжаргалҮндэслэл: Silybum marianum-ийн эмчилгээний боломжийг судалсан олон тооны туршилт, эмнэлзүйн судалгаанд түүний биологийн идэвхийг голчлон антиоксидант, үрэвслийн эсрэг, фиброзын эсрэг болон элэг хамгаалах үйлдэлтэй холбон авч үзсэн байдаг. Ялангуяа silymarin нь исэлдэлтийн стрессийг бууруулах, эсийн мембраныг тодорхой төрлийн хорт нөлөөллөөс хамгаалах, уургийн нийлэгжилтэд нөлөөлөх зэрэг механизмаар элэг хамгаалах боломжтой гэж судалгаанд дурдсан байна. Иймээс Silybum marianum-ийг тарималжуулж, үрийг нь үйлдвэрлэлийн болон судалгааны зориулалтаар ашиглах нь эмийн ач холбогдол бүхий идэвхт бодисын тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, чанартай түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: S. marianum-ийг үрээр тарималжуулах боломжийг судалж, үрийн соёололт, суулгацын өсөлт хөгжил шилжүүлэн суулгасны дараах ургалт, фенологийн үе шат болон үрийн ургацын үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад S. marianum-ийн үрийг ашиглаж, тасалгааны нөхцөлд соёолуулан, хэвийн хөгжсөн суулгацыг хүлэмжинд бойжуулж, улмаар Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган өндөр орчмын тарималжуулалтын талбайд шилжүүлэн суулгав. Үрийн соёололтыг germination percentage (GP), дундаж соёололтын хугацааг (MGT), суулгацын өсөлтийг морфометрийн үзүүлэлтээр, ил талбайн амьдралтыг хувиар тооцоолов. Үрийн ургацын үед баг цэцгийн тоо, голч, нэг ургамлын үрийн жин, 1000 үрийн жин болон нэгж талбайн үрийн ургацыг тодорхойлов. Өгөгдлийг дундаж стандарт хазайлтаар илэрхийлж (±MNSD), статистикийн ач холбогдлыг p<0.05 түвшинд үнэлэв. Үр дүн: Нийт 1000 үрээс 852 үр соёолж, соёололтын хувь 85.2%, дундаж соёололтын хугацаа 11 хоног байв. Хүлэмжийн нөхцөлд суулгацын ургамлын өндөр 1.0-3.0 см, розеткын голч 1.2-7.0 см хүртэл нэмэгдэв. Ил талбайд шилжүүлэн суулгасан 452 суулгацаас 353 ургамал амьд үлдэж, амьдралт 78.1% байв. Анхны цэцэглэлт 6 дугаар сарын 12нд, бүрэн цэцэглэлт 7 дугаар сарын 9-нд, үр бүрэн боловсролт 8 дугаар сарын 30-нд ажиглагдсан бөгөөд тарилтаас үр боловсрох хүртэл 175 хоног зарцуулав. Нэг ургамалд дунджаар 18 салаа, 20 баг цэцэг үүсэж, баг цэцгийн голч 4.4 см, нэг ургамлын үрийн жин 15.5 г, 1000 үрийн жин 11.5 г, үрийн ургац 195.325 кг/га байв. Дүгнэлт: S. marianum нь Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган өндөр орчмын нөхцөлд үрээр үржиж, өсөлт хөгжил болон үр боловсролтын үндсэн үе шатыг бүрэн дамжин, үрийн ургац өгөх боломжтой болохыг тогтоов. Иймээс уг ургамлыг тухайн нөхцөлд эмийн түүхий эдийн зориулалтаар тарималжуулах боломжтой гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Артерийн гипертензитэй эмчлүүлэгчдийн эмийн талаарх ойлголт ба эмийн эмчилгээний дэглэм мөрдөлтийн хамаарлын судалгаа(2026-10-30) ;Х.Адъяа; С.Пүрэвсүрэн - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Tribulus terrestris L. in traditional Mongolian medicine: Medicinal Applications, Phytochemistry, Pharmacology(EManuscript Services, 2025-05-07); ; ; ; Baigalmaa Dovchinsuren 1 , Ariunaa DamdinsurenIn 2024, a study was conducted to compare the medicinal formulas, ingredients, tastes, and properties of traditional medicines in Inner Mongolia and Mongolia.This study found that Mongolia has 510 traditional formulas, 581 types of taste, and 376 medicinal properties, whereas Inner Mongolia has 445 formulas, 667 tastes, and 430 medicinal properties.These medicinal materials were classified into 12 disease categories, 10 of whichScopus© Citations 2 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Hepatitis C Virus Infection in Mongolia: Updated Provincial Data on Prevalence, Genotype Distribution, and Age-Specific Risk Factors(MDPI AG, 2025-12); ;Baatarzorigt, Myagmarjaltsan ;Otgon, Munkhtuya; (1) Background: Mongolia has historically reported one of the highest hepatitis C virus (HCV) prevalence rates globally, with past national estimates exceeding 15%, making HCV infection a major public health priority. This study aimed to assess the prevalence, genotype distribution, and risk factors of HCV infection among residents of Arkhangai Province. (2) Methods: This population-based cross-sectional study was conducted in 2022 including 2304 individuals aged 0-80 years. Serum samples were tested for anti-HCV antibodies using ELISA and for HCV RNA using PCR. Positive samples were genotyped, and demographic and exposure data were analyzed using logistic regression to identify independent risk factors. (3) Results: The prevalence of anti-HCV antibodies was 12.0%, and HCV RNA positivity was 7.16%. Infection increased significantly with age (p < 0.001) and was higher among females (14.6%) than males (8.4%). Genotype 1b predominated (98.2%), followed by 1a (1.2%) and 2 (0.6%). Several exposures showed strong associations with HCV infection in univariate analysis, including cupping therapy (OR 2.37, 95% CI 1.71-3.28), shared razor use (OR 2.39, 95% CI 1.59-3.60), cosmetic procedures (OR 1.70, 95% CI 1.11-2.45), and unsafe injections (OR 2.06, 95% CI 1.40-3.02). In multivariable analysis, four exposures remained independently associated with HCV infection: cupping therapy (adjusted OR 1.89, 95% CI 1.32-2.70), shared razor use (adjusted OR 1.98, 95% CI 1.24-2.89), cosmetic procedures (adjusted OR 1.62, 95% CI 1.39-2.24), and unsafe injections (adjusted OR 1.84, 95% CI 1.19-2.83). (4) Conclusions: HCV infection remains prevalent, particularly among older adults and women. Genotype 1b continues to predominate, indicating that the viral genetic distribution has remained largely unchanged over the past decade. Continued education, safe injection practices, and regulation of traditional and cosmetic procedures are essential to reduce HCV transmission and support Mongolia's elimination goals. These findings highlight the need for comprehensive prevention strategies addressing both unsafe traditional/medical practices and the rapidly expanding cosmetic and aesthetic service sector. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Pharmacy technician training in Mongolia: Past, present, and future(International Pharmaceutical Federation (FIP), 2022-10-22); ; ; ; Scopus© Citations 2
