Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Шалтгаан тодорхойгүй байршил хамааралт хоргүй толгой эргэлтийн тохиолдол ба эрсдэлт хүчин зүйлс
    (2022-04-28)
    М.Байгал
    ;
    ; ;
    Ч.Сайнбилэг
    ;
    Б.Өлзийсайхан
    Үндэслэл: Дотор чихний гаралтай байршил хамааралт хоргүй толгой эргэлт (БХХТЭ) нь дахилтат гэнэтийн толгой эргэлтээр илрэх захын гаралтай эмгэг бөгөөд АНУ-д хийгдсэн судалгаанд 100,000 хүн ам тутамд 64 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба амьдралын туршид тохиолдох магадлал 2.4% байна.1,2 Тус эмгэгийн үндсэн шалтгаануудад нас, хүйс, даралт ихсэлт, ясны сийрэгжилт, Д витамины бууралт голлох байрыг эзлэх боловч шалтгаан тодорхойгүй илрэл нийт тохиолдлын 50-70 хувийг эзэлж байна.3 Тус эмгэгийн шалтгаан тодорхойгүй тохиолдлын судалгаа Монгол улсын хэмжээнд өмнө нь хийгдэж байгаагүй нь тус судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Шалтгаан тодорхойгүй байршил хамааралт хоргүй толгой эргэлтийн тохиолдлыг илрүүлж эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Тус судалгааг аналитик загварын нэг агшингийн аргаар хийж гүйцэтгэв. Шалтгаан тодорхойгүй байршил хамааралт хоргүй толгой эргэлтээр оношлогдсон 60 хүнийг нас, хүйс, биеийн жингийн индекс, тамхи таталт, дасгал хөдөлгөөнийг үнэлж захын цусны ийлдэсд агуулагдах нийт “25-гидроксивитамин Д”-ийг “Юби” нэгдсэн лабораторид АНУ-ын EIA & Chemiluminescence Analyzer-ын тусламжтай үнэлж, цуглуулсан мэдээлэлд статистик боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 60 хүний дундаж нас 52, хүйсийн харьцаа 1:3 (эрэгтэй:эмэгтэй). Байршил хамааралт хоргүй толгой эргэлтийн нийт тохиолдлын 60% нь арын тал цагирагт оношлогдсон. Захын цусанд агуулагдах Д витамины дундаж үзүүлэлт 18.64 нг/мл, долоо хоногт тогтмол дасгал хөдөлгөөн нийт хүмүүсийн 31.7% хийдэг ба идэвхтэй тамхи таталт 11.7% тодорхойлогдсон. Биеийн жингийн дундаж индекс 26.58 кг/м2 байв. Дүгнэлт: Шалтгаан тодорхойгүй байршил хамааралт хоргүй толгой эргэлтийн тохиолдлын хүрээнд арын тал цагиргийн илрэл өндөр, урд тал цагирагт бага хувьтай тохиолдсон. Тус эмгэгээр оношлогдсон хүмүүсийн дунд Д витамины түвшин бууралттай ба биеийн жингийн индексээр илүүдэл жинтэй байгаа нь тус эмгэгийн эрсдэлт хүчин зүйл байх боломжтойг илтгэж байна.