Nayanjin, Tergel
Loading...
Товч нэр
Nayanjin, Tergel
Бүтэн нэр
Nayanjin Tergel
Латин нэр
Nayanjin Tergel
Албан тушаал
Судлаач
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн эмнэлзүйн хэлбэрүүдийг харьцуулсан судалгаа(2021-04-06); ;Ч.Сайнбилэг; ; Үндэслэл: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн тархалт 100.000 хүн ам тутамд 10.7-оос 140 тохиолддог. Монголд 2016 онд тэнцвэрийн лаборатори байгуулагдаж, эмнэлзүйн 3 хэлбэрийг ялган оношлож эхэлсэнч тодорхой судалгаа хийгдээгүй байгаа юм. Зорилго: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийг эмнэлзүйн хэлбэрээр ялган оношлох, хооронд нь харьцуулахад оршино. Арга аргачлал: Аналитик загварын агшингийн арга ашигласан. 2019-2021 онд ЭМЖЖ эмнэлгийн тэнцвэрийн лабораторид ирсэн 162 үйлчлүүлэгчдийг хамруулсан. AAO-HNSF-аас 2017 онд гаргасан Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн эмнэлзүйн удирдамжийн дагуу оношлов. Эмнэлзүйн шалгуур асуумж болон видеонистагмографи багажийг ашигласан. Үр дүн: Нийт 162 үйлчлүүлэгчээс арын тал цагиргийн 101 (62.4%), хажуугийн тал цагиргийн 44 (27.1%), урд тал цагиргийн 17 (10.5%) үйлчлүүлэгч байна. Дундаж нас 50, хүйсийн харьцаа эр 32, эм 130, 1:4. Шалтгаангүй 80 (49.4%), гэмтэл, доргилтын шалтгаантай 40 (24.7%). Эмнэлэгт үзүүлээд ирсэн 102 үйлчлүүлэгчээс BPPV оношлогдсон 5.8%. Эмнэлзүйн 3 хэлбэрийг харьцуулахад нас, хүйс, үргэлжилсэн хугацаа, сэдрэлийн тоо, шалтгаан зэрэгт статистик ач холбогдол бүхий ялгаагүй. Дүгнэлт: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн 3 эмнэлзүйн хэлбэрийг нас, хүйс, сэдрэлийн тоо, үргэлжилсэн хугацаа, шалтгаан, шаардлагагүй шинжилгээ зэргээр харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаа гарсангүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шалтгаан тодорхойгүй байршил хамааралт хоргүй толгой эргэлтийн тохиолдол ба эрсдэлт хүчин зүйлс(2022-04-28) ;М.Байгал; ; ;Ч.СайнбилэгБ.ӨлзийсайханҮндэслэл: Дотор чихний гаралтай байршил хамааралт хоргүй толгой эргэлт (БХХТЭ) нь дахилтат гэнэтийн толгой эргэлтээр илрэх захын гаралтай эмгэг бөгөөд АНУ-д хийгдсэн судалгаанд 100,000 хүн ам тутамд 64 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба амьдралын туршид тохиолдох магадлал 2.4% байна.1,2 Тус эмгэгийн үндсэн шалтгаануудад нас, хүйс, даралт ихсэлт, ясны сийрэгжилт, Д витамины бууралт голлох байрыг эзлэх боловч шалтгаан тодорхойгүй илрэл нийт тохиолдлын 50-70 хувийг эзэлж байна.3 Тус эмгэгийн шалтгаан тодорхойгүй тохиолдлын судалгаа Монгол улсын хэмжээнд өмнө нь хийгдэж байгаагүй нь тус судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Шалтгаан тодорхойгүй байршил хамааралт хоргүй толгой эргэлтийн тохиолдлыг илрүүлж эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Тус судалгааг аналитик загварын нэг агшингийн аргаар хийж гүйцэтгэв. Шалтгаан тодорхойгүй байршил хамааралт хоргүй толгой эргэлтээр оношлогдсон 60 хүнийг нас, хүйс, биеийн жингийн индекс, тамхи таталт, дасгал хөдөлгөөнийг үнэлж захын цусны ийлдэсд агуулагдах нийт “25-гидроксивитамин Д”-ийг “Юби” нэгдсэн лабораторид АНУ-ын EIA & Chemiluminescence Analyzer-ын тусламжтай үнэлж, цуглуулсан мэдээлэлд статистик боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 60 хүний дундаж нас 52, хүйсийн харьцаа 1:3 (эрэгтэй:эмэгтэй). Байршил хамааралт хоргүй толгой эргэлтийн нийт тохиолдлын 60% нь арын тал цагирагт оношлогдсон. Захын цусанд агуулагдах Д витамины дундаж үзүүлэлт 18.64 нг/мл, долоо хоногт тогтмол дасгал хөдөлгөөн нийт хүмүүсийн 31.7% хийдэг ба идэвхтэй тамхи таталт 11.7% тодорхойлогдсон. Биеийн жингийн дундаж индекс 26.58 кг/м2 байв. Дүгнэлт: Шалтгаан тодорхойгүй байршил хамааралт хоргүй толгой эргэлтийн тохиолдлын хүрээнд арын тал цагиргийн илрэл өндөр, урд тал цагирагт бага хувьтай тохиолдсон. Тус эмгэгээр оношлогдсон хүмүүсийн дунд Д витамины түвшин бууралттай ба биеийн жингийн индексээр илүүдэл жинтэй байгаа нь тус эмгэгийн эрсдэлт хүчин зүйл байх боломжтойг илтгэж байна.
