Д.Даваадагва
Loading...
Товч нэр
Д.Даваадагва
Бүтэн нэр
Дамдинжав Даваадагва
Латин нэр
Damdinjav Davaadagva
Албан тушаал
Захирал
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын зарим биологийн идэвхт нэгдлийн бүтэц байгууламжийг тогтоосон дүн(2026-04-16) ;Б.Энхтуул; ; Үндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай эмт бодис, эмийн ургамлын судалгаа, хэрэглээ дэлхий дахинд нэмэгдэж, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх бодлого олон улс оронд хэрэгжиж байна. Монголд 1100 орчим эмийн ургамал ургадгаас намуугийн овгийн 32 зүйл ургамал бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн нэг болох Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) нь Монгол орны олон ургамал газарзүйн бүсэд тархан ургадаг. Уламжлалт анагаах ухаанд уг ургамлыг толгой өвдөх, мэдрэлийн өвдөлт, сарын тэмдгийн өвдөлт, цусан суулга, ходоод гэдэсний үрэвсэл зэрэг өвчний үед хэрэглэж ирсэн боловч Нүцгэн намуу ургамлын химийн найрлага, биологийн идэвхт нэгдлийн талаарх судалгаа харьцангуй хязгаарлагдмал хэвээр байна. Иймээс тус ургамлын фитохимийн найрлагын судалгаа нь эмийн түүхий эдийн шинж чанар, биологийн идэвхт нэгдлийн бүрэлдэхүүнийг тодорхойлоход ач холбогдолтой. Зорилго: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгийн фитохимийн найрлагыг судлах. Арга, аргачлал: Ургамлын газрын дээрх хэсгийг ид цэцэглэлтийн үед түүж бэлтгэн Центрифугийн хуваагдлын хроматографи ашиглан фракцалсан. Ялгасан нэгдлүүдийн бүтэц байгууламжийг 1H NMR, 13C NMR, HSQC, COSY, HMBC спектроскопийн аргаар тодорхойлсон. Үр дүн: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгээс Центрифугийн хуваагдлын хроматографи, Шингэний хроматографи-Масс спектрометрийн аргаар 27 нэгдлийг илрүүлэн таньж, тодорхойлсон. Дүгнэлт: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгээс 27 нэгдлийг илрүүлэн таньж, бүтэц байгууламжийг тогтооход магнокурарин ((1R)-1-(4-гидроксифенил) метил-6-метокси-2,2-диметил-3,4-дигидро-1H изохинолин-2иум-7-ол), норкоклаурин (s-норкоклаурин), N-метилканадин л ((S)-N-метилканадин), канадин (N-метилхелантифолин), ютеолин (3′,4′,5,7-тетрагидроксифлавон), дигидрокриптопин (5,6,7,8-тетрагидрокриптопин) бодисууд нь тус ургамлаас анх удаа ялгагдсан болохыг тодорхойлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амьсгалын замын өвчинд Монголчуудын хэрэглэж ирсэн байгалийн гаралтай эмийн түүхий эдийн этноботаникийн судалгаа(2023-11-03) ;Ц.Амаржаргал ;Ц.Шинэцэцэг; ;Б.ЭнхтуулҮндэслэл: Угсаатны зүйн ургамал судлал буюу этноботаник нь тухайн бүс нутгийн ургамал, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус, практик хэрэглээ, нутгийн соёл, ард түмний дунд уламжлагдан ирсэн мэдлэгийг системчлэн судалдаг шинжлэх ухаан юм. Монголчууд амьтан, ургамал, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийг газарзүйн хувьд ялгаатай бүс нутагт хэрхэн ашигладаг талаарх мэдээлэл нь анагаах ухааны үнэ цэнтэй эх сурвалж болох билээ. Иймд олон зууны турш монголчуудын дунд өргөн хэрэглэгдэж, амьдрал дээр туршигдсан байгалийн гаралтай эмийн түүхий эдийг судлах нь чухал ач холбогдолтой байна. Зорилго: Амьсгалын замын өвчинд байгалийн гаралтай эмийн түүхий эдийг монголчууд хэрхэн хэрэглэж байсан туршлагыг нэгтгэн дүгнэх, ач холбогдол, хэрэглээ зэрэг үзүүлэлтийг этноботаникийн аргаар судлах. Арга, аргачлал: Энэхүү этноботаникийн судалгааг 2023 оны 2 сараас 5 сарын хооронд Монгол Улсын 17 аймгийн 154 мэдээлэгчээс 535 мэдээ баримт цуглуулж боловсруулсан. Мэдээлэгчдээс ирсэн байгалийн гаралтай эмийн түүхий эдийг хэрэглэх өвчнийг олон улсын өвчний ангилалтай (International classification of disease 10th edition, ICD-10) дүйцүүлэн, амьсгалын замын өвчнөөр 9 ангилсан. Үүнд: амьсгалын замын үрэвсэлт өвчнүүд: J00-06. Хатгаа, уушгины үрэвсэлт өвчнүүд: J09-18. Багтраа, багтраат байдал, бронхиектаза: J44-47 кодын хүрээнд тус тус хамаарна. Этноботаникийн тоон шинжилгээний үр дүнг мэдээлэгчийн зөвшилцлийн индекс (МЗИ, Informant Consensus Factor, ICF), ашиглалтын индекс (АИ, Use value, UV), харьцангуй давтамжийн индекс (ХДИ, Relative frequency citation, RFC), үнэн байдлын түвшингийн индекс (ҮБТ, Fidelity level, FL), алдартай байдлын түвшин (АБТ, Relative popularity level, RPL), эрэмбээр зэрэглэх (ЭЗ, Rank order priority, ROP), овгийн ач холбогдлын индекс (ОАХИ, Family importance value, FIV) зэрэг тоон үзүүлэлтүүдийг ашиглан тооцоолов. Судалгааны мэдээ баримтыг Google scholar, Scopus, PubMed, ResearchGate, Web of science, Directory of Open Access Journals, BASE зэрэг мэдээллийн хөтчүүдээс мэдээ материалыг цуглуулсан, мөн уламжлалт анагаах ухааны жорын найрлагыг “Ардын эмчилгээний уламжлалт арга засал” М. Цэрэнсүрэн, Д. Батхүү, “Жүрү досил”, “Хар дом судрын хэлхээс”, “Онцар гадон дэр зод”, “Анагаах ухааны дөрвөн үндэс’’ зэрэг номуудаас нэгтгэн бэлтгэж Жаккардын индекс (ЖИ, JI) буюу төсөөтэй байдлын илтгэгчийг харьцуулан дүгнэж статистик боловсруулсан. Судалгааны ажлын асуумж нь 6 бүлгийн хүрээнд 26 хаалттай асуумж, 3 нээлттэй асуумжаас бүрдэнэ. Судалгааны асуумжийн найдвартай байдлыг Коронбахын альфа ашиглан тооцоолоход 0.815 (81.5%) байв. Үр дүн: 33 овгийн 126 зүйл ургамлыг дурдсанаас буурцагтан (Fabaceae) овгийн ургамал хамгийн их (21.25%) байсан ба Жигдын овог (Elaeagnaceae FIV = 0.140) хамгийн өндөр ач холбогдол, үнэ цэнэ бүхий овог нь байна. Нийт ургамлуудыг эрэмбээр зэрэглэхэд Нөмрөгт банздоо (Saussurea involucrata Kar.et.Kir), Ээрэм шарилж (Artemisia macrocephla Jacquem), Ланцуй тарваган шийр (Thermopsis lanceolata R.Br), Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis Fisch.), Говийн ганга (Thymus gobicus Tschern.), зэргийг тус тус хамгийн өргөнөөр хэрэглэж ирсэн байна. Дүгнэлт: Цаашид энэ төрлийн судалгааны ажлыг эрчимжүүлж ханиад, томуу, ларингит, амьсгалын замын түгээмэл тохиолдох эмгэгүүдийг эмчлэх, байгалийн гаралтай эмчилгээний өндөр үр дүнтэй эмийн бүтээгдэхүүнийг гарган авах боломж бидэнд байгааг дээрх судалгаанаас дүгнэж байна. Мөн бидний судалгааны үр дүн нь уламжлалт анагаах ухааны амьсгалын замын өвчинд хэрэглэдэг жорын найрлага дахь эмийн ургамлуудын 15 хувь, орчин үеийн анагаах ухаанд хэрэглэгддэг ургамлын гаралтай эм бэлдмэлийн 3 хувьтай нь төсөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын түүхий эдийн чанарын судалгааны зарим үзүүлэлтүүд(2023-05-18) ;А.Билэгзаяа; ;Б.Энхтуул; Үндэслэл: Хүн төрөлхтөн эрт дээр үеэс ургамал, амьтан, эрдсийн гаралтай бүтээгдэхүүнээр аливаа өвчнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Судлаачдын тогтоосноор Жамъянмядаг цэцгийн 30 гаруй зүйл байдгаас манай оронд гурван зүйл Азийн Жамъянмядаг (Trollius Аsiaticus L.), Алтайн Жамъянмядаг (Trollius Altaicus L.), Ледербурын Жамъянмядаг (Trollius Ledebouri L.) ургадаг.1 Тус ургамлыг уламжлалт анагаах ухаанд амьсгалын дээд замын халдвар, фарингит, тонзилит, бронхит, хорт хавдар гэх мэт өвчнийг эмчлэхэд хэрэглэж ирсэн.2-4 Манай оронд Жамъянмядаг (Trollius L.) зүйл ургамлын талаарх химийн бүрэлдэхүүн, биологийн идэвхт нэгдлүүдийг тодорхойлсон судалгааны ажил, хэвлэлийн тойм хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Азийн Жамъянмядаг (Trolius Asiaticus L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн түүхий эдийн чанарыг үнэлэх. Арга, аргачлал: Ургамлын түүхий эдийн чанарын үзүүлэлтүүдийг Монгол Улсын Үндэсний Фармакопеи (МУҮФ) аргачлалын дагуу, зарим биологийн идэвхт нэгдлийн чанарын шинжилгээг нимгэн үет хроматографийн аргаар (НҮХ), биологийн идэвхт бодисын тоон шинжилгээг спектрофотометрийн аргаар тодорхойлов. Үр дүн: Ургамлын түүхий эдийн чанарыг МУҮФ-н аргын дагуу үнэлэхэд чанарын шаардлага хангаж байв. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын түүхий эдэд полифенолт нэгдлийн чанарын шинжилгээг явуулахад стандарт бодис болох галлийн хүчилтэй ижил түвшинд RF=0.72 бүхий толбо илэрсэн, флавоноид нэгдлийн чанарын шинжилгээг явуулахад стандарт бодис болох рутинтэй ижилд түвшинд RF=0.68 бүхий толбо илэрсэн. Нийлбэр полифенолт нэгдлийг тодорхойлоход цэцгэнд 4.23%±0.02, иш навчинд 2.44%±0.007, нийлбэр флавоноид нэгдлийг тодорхойлоход цэцгэнд 0.94%±0.008, иш навчинд 0.676%±0.001 байлаа.6 Дүгнэлт: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын түүхий эдийн чийглэг, үнслэг, микробиологийн үзүүлэлтүүд нь МУҮФ-н чанарын шаардлагыг хангаж байв. Нимгэн үет хроматографийн шинжилгээгээр тус ургамлын түүхий эдэд полифенолт нэгдэл болох Галлийн хүчил, флавоноид нэгдэл болох Рутин агуулагдаж байлаа. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын цэцгэнд нийлбэр полифенолт нэгдэл 4.23%±0.02, иш навчинд 2.44%±0.007, ургамлын цэцгэнд нийлбэр флаваноид нэгдэл 0.94%±0.008, иш навчинд 0.676%±0.001 тус тус байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Silybum marianum (L.) Gaertn.-ыг үрээр үржүүлэн тарималжуулах боломжийн урьдчилсан судалгаа (АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эрдэнэ сум дахь тарималжуулалтын талбайн нөхцөлд)(2026-09-15) ;Ц.Амаржаргал ;Ч.Хонгорзул ;Б.Энхтуул ;Б.НоминБ.БуянжаргалҮндэслэл: Silybum marianum-ийн эмчилгээний боломжийг судалсан олон тооны туршилт, эмнэлзүйн судалгаанд түүний биологийн идэвхийг голчлон антиоксидант, үрэвслийн эсрэг, фиброзын эсрэг болон элэг хамгаалах үйлдэлтэй холбон авч үзсэн байдаг. Ялангуяа silymarin нь исэлдэлтийн стрессийг бууруулах, эсийн мембраныг тодорхой төрлийн хорт нөлөөллөөс хамгаалах, уургийн нийлэгжилтэд нөлөөлөх зэрэг механизмаар элэг хамгаалах боломжтой гэж судалгаанд дурдсан байна. Иймээс Silybum marianum-ийг тарималжуулж, үрийг нь үйлдвэрлэлийн болон судалгааны зориулалтаар ашиглах нь эмийн ач холбогдол бүхий идэвхт бодисын тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, чанартай түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: S. marianum-ийг үрээр тарималжуулах боломжийг судалж, үрийн соёололт, суулгацын өсөлт хөгжил шилжүүлэн суулгасны дараах ургалт, фенологийн үе шат болон үрийн ургацын үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад S. marianum-ийн үрийг ашиглаж, тасалгааны нөхцөлд соёолуулан, хэвийн хөгжсөн суулгацыг хүлэмжинд бойжуулж, улмаар Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган өндөр орчмын тарималжуулалтын талбайд шилжүүлэн суулгав. Үрийн соёололтыг germination percentage (GP), дундаж соёололтын хугацааг (MGT), суулгацын өсөлтийг морфометрийн үзүүлэлтээр, ил талбайн амьдралтыг хувиар тооцоолов. Үрийн ургацын үед баг цэцгийн тоо, голч, нэг ургамлын үрийн жин, 1000 үрийн жин болон нэгж талбайн үрийн ургацыг тодорхойлов. Өгөгдлийг дундаж стандарт хазайлтаар илэрхийлж (±MNSD), статистикийн ач холбогдлыг p<0.05 түвшинд үнэлэв. Үр дүн: Нийт 1000 үрээс 852 үр соёолж, соёололтын хувь 85.2%, дундаж соёололтын хугацаа 11 хоног байв. Хүлэмжийн нөхцөлд суулгацын ургамлын өндөр 1.0-3.0 см, розеткын голч 1.2-7.0 см хүртэл нэмэгдэв. Ил талбайд шилжүүлэн суулгасан 452 суулгацаас 353 ургамал амьд үлдэж, амьдралт 78.1% байв. Анхны цэцэглэлт 6 дугаар сарын 12нд, бүрэн цэцэглэлт 7 дугаар сарын 9-нд, үр бүрэн боловсролт 8 дугаар сарын 30-нд ажиглагдсан бөгөөд тарилтаас үр боловсрох хүртэл 175 хоног зарцуулав. Нэг ургамалд дунджаар 18 салаа, 20 баг цэцэг үүсэж, баг цэцгийн голч 4.4 см, нэг ургамлын үрийн жин 15.5 г, 1000 үрийн жин 11.5 г, үрийн ургац 195.325 кг/га байв. Дүгнэлт: S. marianum нь Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган өндөр орчмын нөхцөлд үрээр үржиж, өсөлт хөгжил болон үр боловсролтын үндсэн үе шатыг бүрэн дамжин, үрийн ургац өгөх боломжтой болохыг тогтоов. Иймээс уг ургамлыг тухайн нөхцөлд эмийн түүхий эдийн зориулалтаар тарималжуулах боломжтой гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Голт бор (Syzygium aromaticum L.) эмийн ургамлаас батганы эсрэг гель гарган авах технологийн судалгаа(2024-04-13) ;Г.Пүрэвтогтох ;Ц.Амаржаргал ;Ц.Маралмаа ;Б.ЭнхтуулҮндэслэл: АӨСҮТ-ийн жилийн амбулаторийн нийт үзлэгийн 10-15% нь арьсны батга өвчтэй хүүхэд залуучууд байна. Хамгийн элбэг тохиолддог арьсны эмгэг өөрчлөлтийн нэг нь батга буюу тосны булчирхайн үрэвсэлт өвчин юм. Өсвөр насныхны 85%-д энэхүү арьсны өвчин тохиолддог бөгөөд өвчтөний өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлж, өөрийгөө нийгмээс тусгаарлах эцэстээ сэтгэл санааны гүн хямралд оруулдаг байна. Зорилго: Голт бор (Syzygium aromaticum L.) эмийн ургамлаас батганы эсрэг гель эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийн технологийн параметрүүдын тодорхойлон шингэн хандыг эрчимжүүлсэн мацерацын аргаар бэлтгэн тохиромжтой хандлагч шингэнийг тогтоохдоо хандлагч шингэнээр нэрмэл ус, 20%, 40%, 70% этанолыг тус тус авч бэлтгэсэн ханданд полифенолт нэгдлийн агууламжаар харьцуулан сонгов. Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын ханданд агуулагдах нийлбэр полифенолт нэгдлийг агууламжийг спектрофотометрийн аргаар тодорхойлов. Гелийн туслах бодисын тохиромжтой харьцааг сонгохдоо 3 загвар гаргаж, шингэн ханднаас диспержүүлэх аргаар гель бэлтгэв. Голт бор (Syzygium aromaticum L.) агуулсан гель эмийн хэлбэрт бактерийн эсрэг идэвхийг эмгэг төрүүлэгч бактерийн стандарт 6 омгуудыг ашиглан перпендикуляр тарилгын аргаар тодорхойлов. Үр дүн: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийн жижиг хэсгийн хэмжээ 0.85 мм байхад хандлагдах бодис 31.061±1.318% байгаа нь хамгийн их агууламжтай байсан тул түүхий эдийн тохиромжтой жижиглэлтийн хэмжээг 0.85 мм болохыг тогтоов. Ургамлын түүхий эдийн хандлагдах бодисын хэмжээ нэрмэл усанд 31.061±1.318%, 20% этанолд 28.401±1.094%, 40% этанолд 29.765±1.624%, 70% этанолд 30.965±1.314% агуулагдаж байна. Эрчимжүүлсэн мацерацын аргаар бэлтгэсэн шингэн /нэрмэл ус/ ханданд агуулагдах полифенолт нэгдлийн хэмжээ тодорхойлоход 0.538±0.0114% байлаа. Голт бор (Syzygium aromaticum L.)-ын шингэн ханд агуулсан гелийн бактерийн эсрэг идэвхийг тодорхойлов. Дүгнэлт: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийг 0.85мм хэмжээтэй жижиглэж, нэрмэл усаар эрчимжүүлсэн мацерацын аргаар хандалж, шингэн ханд гарган авах нь тохиромжтой болохыг тогтоов. Шингэн ханд нь хар боровтор өнгөтэй, гашуувтар амттай, анхилам үнэртэй, полифенолт нэгдэл 0.538±0.0114% агуулагдаж байв. Гель бэлтгэхдээ үйлчлэгч бодисоор голт борын шингэн ханднаас 30%-ийг авч гель үүсгэгч бодисоор карбомерыг 1%-иар, нэвчимхий чанар нэмэгдүүлэгч бодисоор пропиленгликоль 5% ба глицерин 1.5%-
