Д.Даваадагва
Loading...
Товч нэр
Д.Даваадагва
Бүтэн нэр
Дамдинжав Даваадагва
Латин нэр
Damdinjav Davaadagva
Албан тушаал
Захирал
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
12 results
Now showing 1 - 10 of 12
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Иммунолипосом нано эмийн хэлбэрийн эмийн бодисын чөлөөлөгдөлтийн судалгаа(2021-06-10); ; ; ; Г.ДөлгөөнХорт хавдрын химийн эмчилгээний нэг том хязгаарлалт бол эмийн бодис нь хавдрын эсэд тусгайлан онилж хүрч чадаагүйгээс болж системийн цитотоксик гаж нөлөөнд хүргэж болзошгүй юм. Бид төмрийн оксидын соронзон чадварыг ашиглахын тулд нимбэгийн хүчлээр бүрсэн төмрийн оксидын соронзон нано ширхэгийг (ТОН) нийлэгжүүлэн гарган авч дулаанд мэдрэг липосом (ДМЛ)-д зөөвөрлүүлж, дараа нь химийн эмчилгээний эмийн бодис болох доксорубицин (ДОК)-ийг ТОН-ДМЛ-д давхар зөөвөрлүүлж, хөхний хавдрын эсийн мембраны гадаргуу дээр байрласан эпидермаль өсөлтийн хүчин зүйлийн рецепторт холбогдох чадвартай цэтүксимаб (ЦЭТ) моноклональ эсрэг бие холбогдсон нано эмийн хэлбэрийг боловсруулж эмийн бодисын чөлөөлөгдөлтийг судалсан. Нийлэгжүүлэн гаргаж авсан эмийн хэлбэр 120нм-ийн хэмжээтэй. Фосфатын буферын pH=5.5 орчинд төмрийн оксидын наноширхэг агуулсан ДОК&ТОН-ДМЛ болон ЦЭТ-ДОК&ТОНДМЛ нано эмийн хэлбэрийг хэт улаан туяагаар үйлчилсэнээс 24 цагийн дараа чөлөөт ДОК-ны чөлөөлөгдөлт 84.3% болон 79.6%-д хүрсэн. Хэт улаан туяаны лазераар үйлчилэхэд эмийн хэлбэр нь бүтцээ алдаж эмийн бодис хурдан хугацаанд чөлөөлөгдөлтийг бий болгодог. Ингэснээр эрүүл эсийг гэмтээхээс сэргийлж чадах төдийгүй гипертерми болон химийн эмчилгээнд хавсруулан хэрэглэх боломжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азийн жамъянмядаг (trollius asiaticus l.) ургамлаас хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа(2024-04-13) ;Ц.Маралмаа; ; ; Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд амьсгалын замын өвчлөл (АЗӨ) нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байгаа төдийгүй 10000 хүн амд ногдох АЗӨ нь 1822.6 болж, сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 283.9-өөр, өмнөх онтой харьцуулахад 1034.2-оор тус тус нэмэгдэж, нийт халдварт өвчний 39.0 хувийг эзэлж байгааг мэдээлсэн байна. Үүнээс үүдэлтэй энэхүү өвчинд хэрэглэх эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр дундаа амьсгалын дээд замын өвчин, ханиад томуу, хоолойн өвдөлт намдаах зорилгоор ургамлын гаралтай хүлхмэл эмийн хэлбэрийг ихээхэн хэрэглэж байгаа талаар баримт байгаа хэдий ч манай улсад хийгдсэн хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлаас гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчинд хэрэглэх хүлхмэл эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон үндсэн түүхий эдээр 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10-ны хооронд Төв, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлыг ашигласан. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар шингэн ханд гарган авч, вакуум ууршуулагч аппаратанд органик уусгагчийг зайлуулан, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг хөлдөөж, 20 цаг хатаан, хуурай хандыг гарган авав. Хүлхмэлийн чанарыг Хятад улсын фармакопейн IV-р ботинд агуулагдах хүлхмэл эмд тавигдах шаардлагын дагуу үнэлэв. Үр дүн: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын хуурай ханднаас хүлхмэл эмийн хэлбэр гарган авахад тохирох найрлагыг тогтоохын туслах бодисын хэмжээ болон төрлөөрөө ялган 5 загвар хүлхмэл эм бэлтгэн, харьцуулж үзсэн ба үндсэн бодисоор хуурай ханд 8.1 мг, туслах бодисоор нимбэгний хүчил 0.6 мг, ментол 5.4 мг, сахароз 1750 мг, карамелийг 750 мг-аар (F5 загвар) бэлтгэсэн хатуу хүлхмэл нь хамгийн тохиромжтой байв. Хатуу хүлхмэл эм бэлтгэх технологийн үе шат: хуурай ханд болон туслах бодисын тооцоог хийж, жинлэнэ. Чихрийн суурийг бэлтгэхдээ сахароз, карамелийн сиропоос 70:30 харьцаатай хийж 1200С хүртэл сахарозын ширхэггүй болтол нь халааж буцалгана. Суурийн температурыг хагас хөргөж, туслах бодисуудыг нэмж бэлэн болсон сууринд үндсэн үйлчлэгч бодисыг нэмж сайтар хольж уусгана. Үүний дараа хэвэнд цутган хөргөх ба хүлхмэл хатсаны дараа хэвнээс салгана. Дүгнэлт: Хатуу хүлхмэлийн F5 загвар нь найрлагын хувьд хамгийн тохиромжтой байлаа. Тохирох амт оруулагч бодисоор нимбэгний хүчил, ментол, суурь бодисоор сахароз, карамель сонгох нь тохиромжтой болохыг тогтоолоо. Ургамлын хуурай ханд ашиглан хатуу хүлхмэл эмийг бэлтгэх технологийн нарийн горимыг боловсрууллаа. Хатуу хүлхмэл нь гадна байдал, дундаж жин, жингийн хэлбэлзэл, үрэлтийн хүчинд бат бөх чанар зэрэг үзүүлэлтүүдийн чанарын шаардлагыг хангаж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Холекальциферол агуулсан шахмал эм гарган авах технологийн судалгаа(2025-01-01) ;Х.Номин ;Б.Одчимэг ;Л.Хүрэлбаатар; Үндэслэл: Монгол улсад нөхөн үржихүйн насны нийт эмэгтэйчүүдийн 80.1% нь Д амин дэмийн дутагдалтай байна. Үүнтэй холбоотойгоор сульдаа, яс зөөлрөх, дархлаа сулрах, цусны даралт ихсэх, чихрийн шижин ба халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Витамин Д3 нь нарийн гэдсэн дэх кальцийн шимэгдэлтийг дэмжих, фосфорын солилцоог зохицуулах, ясны эрдэсжилтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг ба дархлааг дэмжиж, зүрх судасны өвчлөл, хавдарын эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Монгол улс Д амин дэм агуулсан эмийн бэлдмэлийг импортоор авч хэрэглэдэг ба Витамин Д3 агуулсан дотуур ууж хэрэглэх эмийн хэлбэрийн технологийн судалгаа хийгдээгүй байна. Витамин Д3 нь гадаад орчны нөлөөнд тэсвэр муутай ба хэт ягаан туяа, исэлдэлт, температурын нөлөөгөөр задардаг тул эмийн хэлбэрийн технологийн хувьд тогтвортой байдлыг нь сайжруулах шаардлага үүсдэг. Витамин Д3 агуулсан тогтвор сайтай эмийн бэлдмэл гарган авах хэрэгцээтэй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болсон. Зорилго: Холекальциферол агуулсан шахмал эмийн технологийг боловсруулах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн ЭЗС-ийн Эмийн технологийн тэнхим, “Монос Фарм” ХХК эм зохион бүтээх лабораторийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Холекальциферолын тогтвортой чанар, технологийн шинж чанарыг сайжруулах зорилгоор тоосруулан хатаах төхөөрөмж ашиглан өөр өөр туслах бодис бүхий 5 загвар цийдмэг бэлтгэн бичил капсулагдалт (тюгоепсаркиШюп) хийж, хамгийн тохиромжгой загвар болон технологийн горимыг сонгов. Бичил капсулагдсан холекальциферолоос шахмал эмийн хэлбэр бэлтгэхэд тохирох туслах бодисуудыг сонгон шууд шахах болон чийгтэй мөхлөгжүүлэх аргаар шахмал эм гарган авав. Шахмал эмийн чанарын үзүүлэлтүүдийг АНУын фармакопейн аргачлалаар тодорхойлсон ба шахмал эм бэлтгэх технологийн горимыг боловсруулав. Үр дүн: Бичил капсулагдсан холекальциферолыг гарган авах технологи, тохирох туслах бодисуудыг сонгов. Холекальциферолын тоон агууламж 1791 ОУН, хэлбэлзэл -8.38, -11.38 байв. Дүгнэлт: Бичил капсулагдсан холекальциферолыг гарган авах тохирох туслах бодисууд, технологийн горимыг сонгов. Бичил капсулагдсан холекальциферолоос шахмал эм гарган авах технологийн горимыг боловсруулан тохирох туслах бодисыг сонголоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Микрокапсул бэлтгэх технологийн судалгаа(2026-04-16); ;Э.Буянхишиг ;Д.Ичинхорлоо ;М.ОдончимэгБ.ПүрэвдолгорҮндэслэл: Эмийн бодисын цусан дахь концентрацийг эмчилгээний түвшинд тогтвортой хадгалах нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, гаж нөлөөг бууруулах чухал ач холбогдолтой. Уламжлалт эмийн хэлбэрүүд нь хурдан шимэгдэж, богино хугацаанд цусан дахь эмийн бодисын концентрацийг өсгөдөг ч удалгүй буурдаг тул архаг болон цочмог өвчний үед эмийн тунг ойр ойрхон хэрэглэх шаардлага гардаг. Микрокапсулын технологи нь эмийн бодисыг хүний биед зорилтот байршилд хүргэх, тогтвортой байдлыг хадгалах, чөлөөлөгдөлтийг хянах, биохүрэхүйг сайжруулах, гаж нөлөөг багасгах, эмийн идэвхт бодисыг биеийн дотоод орчинд задрах, устахаас хамгаалж, зөвхөн шаардлагатай эд эсэд чиглэн хүргэх боломжийг бүрдүүлдэг онцлогтой нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Микрокапсул үүсгэх тохиромжтой полимерийг сонгож, цийдмэгжүүлэх аргаар гарган авах технологийг боловсруулан, гарган авсан микрокапсулын морфологийн зарим үзүүлэлтүүдийг нь тогтоох. Арга, аргачлал: Микрокапсулыг O/W цийдмэгийн уусгагчийг ууршуулах аргаар бэлтгэсэн. Хитозан (chitosan, 2% w/v) болон желатины (gelatin, 5% w/v) уусмалаар бэлтгэн нийт 8 цийдмэг үүсгэж уусгагчийг ууршуулсан. Микрокапсулын морфологи, гадаргуугийн бүтцийг гэрлийн микроскоп болон сканнинг электрон микроскоп (SEM)ын аргаар тодорхойлoв. Үр дүн: Микрокапсулын бүрхүүлийн найрлагыг тодорхойлох үүднээс нийт 8 загварын харьцааг бэлтгэж, цийдмэгийн тогтворжилт болон зуурамтгай чанарын үзүүлэлтүүдийг судаллаа. Хитозан давамгайлсан найрлагууд (F1, F7, F8) нь зуурамтгай чанар хэт өндөр, систем өтгөрөх хандлагатай байсан нь цийдмэгийн тархалт жигд, тогтвортой байх чадварыг бууруулж байв. Хитозан-желатины 1:2 харьцаа (F5 загвар) нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэр, гадаргуугийн жигд байдал, зохистой зуурамтгай чанар зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой гэж тогтоогдов. F5 загварын микрокапсулууд дундаж диаметр 290±30 мкм хэмжээтэй, бөөрөнхий хэлбэртэй, гадаргуу жигд бөгөөд хөлдөөн хатаасны дараа ч хэлбэрийн тогтвортой байдал хадгалагдсан. Дүгнэлт: 1. Судалгааны үр дүнгээс хитозанжелатины 1:2 харьцаа нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэржилт, гадаргуугийн жигд байдал зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой найрлага болох нь тогтоогдов. 2. Харин желатины эзлэх хувь ихсэхэд микрокапсулын хэлбэржилт муудах, бөөгнөрөл үүсэх хандлага ажиглагдаж байсан бол хитозаны эзлэх хувь ихсэх үед уусмалын зуурамтгай чанар нэмэгдэж, цийдмэгийн тогтвортой байдалд нөлөөлж микрокапсулын хэмжээ жигд бус болох хандлага илэрч байв. 3. Микрокапсул бэлтгэхэд хитозан ба желатины 1:2 харьцаа чухал бөгөөд цаашид эмийн бодис агуулсан микрокапсулд уг ханын найрлагыг ашиглан судалгааг үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Карбамазепин шахмалын эмийн бодисын чөлөөлөгдөлтийн харьцуулсан судалгаа(2022-06-12) ;Н.Шинэбаяр; ;Б.Энхзаяа ;Д.ӨлзийдуламЛ.ХүрэлбаатарҮндэслэл: Карбамазепин нь эпилепсийн эсрэг дибензазепины Эмчилгээний уламжлалын сэтгэл гутрал, солиорлын эсрэг, дошгиролтыг :намжаах, эквивалент чанар шээсний ялгаралтыг багасгах, мэдрэлийн гаралтай өвдөлтийн үед Уусалтын зураглал өвдөлт намдаах үйлдэл үзүүлдэг бэлдмэл юм. Бид өмнөх судалгаагаар Адил ба ялгаатай карбамазепин эмийн идэвхт бодисын онцлог шинж чанарт үндэслэн байдлын хүчин зүйл тохирох туслах бодисуудыг сонгон, технологийг боловсруулан, загвар шахмал гарган авсан. Зорилго: Карбамазепин 200 мг шахмал эмийн биоэквивалент чанарыг in vitro уусалтын аргаар харьцуулан судлах. Арга, аргачлал: Сонгогдсон загвар шахмалын эмийн бодисын чөлөөлөгдөлтийг Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын (USP43– NF38) фармакопейн дагуу in vitro орчинд тодорхойлов2. Эмийн эмчилгээний эквивалент адил байдлын хүчин зүйлийг Новартис эмийн үйлдвэрийн Тегретол болон Монгол улсын зах зээлд борлуулалт өндөртэй Карбамазепин-Акри шахмалуудтай харьцуулав. Шахмал эмээс чөлөөлөгдсөн эмийн идэвхт бодисын хэмжээг in vitro нөхцөлд тодорхойлохдоо сэлүүрэн холигч бүхий RC-8DS маркийн уусалт тодорхойлох багажинд уусалтыг явуулж, карбамазепины стандарт бодистой харьцуулан спектрофотометрийн аргаар тоо хэмжээг тодорхойлж, үр дүнг математик загварчилалын аргаар тооцоолов. Үр дүн: Шахмалуудын эмийн бодисын чөлөөлөгдөлт АНУ-ын (USP43– NF38) фармакопейн шаардлагыг хангаж, Карбамазепин 200 мг загвар болон Карбамазепин-Акри шахмалын эмийн бодисын чөлөөлөгдөлт АНУ-ын (USP43–NF38) фармакопейн Dissolution test 2-ын шаардлагыг, Тегретол нь Dissolution test 3-ын хангаж байв. Уусалтын адил болон ялгаатай байдлын хүчин зүйлийг харьцуулан тогтооход Карбамазепин Акритай харьцуулахад f₂=63.5, f₁=0.81, Тегретолтой харьцуулахад f₂=36, f₁=16.6 байна. Хэлцэмж: АНУ-ын (USP43–NF38) фармакопейд карбамазепин 200 мг шахмалын уусалт нь Dissolution test 2 шаардлагын дагуу 15 минутанд 45-75%, 60 минутанд 75%-иас багагүй; Dissolution test 3 шаардлагын дагуу 15 минутанд 65-85%, 60 минутанд 75%-иас багагүй байх ёстой байдаг бөгөөд карбамазепин 200 мг загвар шахмал нь Dissolution test 2-ын шаардлагыг хангаж байна. Уусалтын судалгааны үр дүнд адил байдлын хүчин зүйл нь f₂=50-100, ялгаатай байдлын хүчин зүйл нь f₁=0-15 байвал уусалтын зураглалыг адил хэмээн үздэг. Дүгнэлт: Карбамазепин 200 мг загвар болон Карбамазепин-Акри шахмалын эмийн бодисын чөлөөлөгдөлт АНУ-ын (USP43–NF38) фармакопейн Dissolution test 2-ын шаардлагыг, Тегретол нь Dissolution test 3-ын хангаж байна. Карбамазепин 200 мг загвар шахмал эмийн уусалтыг Карбамазепин-Акри 200 мг шахмалтай харьцуулахад уусалтын зураглалын муруй нь адил байна. Тегретол 200 мг шахмалтай харьцуулахад уусалтын зураглалын муруй ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төмөр нанопартикл болон доксорубицин зөөвөрлөсөн эсрэг биеэр бүрхэгдсэн дулаанд мэдрэг нано липосом эмийн хэлбэрийн судалгаа(2020-01-01); ; ; ; Г.ДөлгөөнХорт хавдрын химийн эмчилгээний нэг том хязгаарлалт бол эмийн бодис нь хавдрын эсэд тусгайлан онилж хүрч чадаагүйгээс болж системийн цитотоксик гаж нөлөөнд хүргэж болзошгүй юм. Бид хорт хавдрын эсүүдэд байт шинж чанартай эм зөөвөрлөх нано липосом эмийн хэлбэрийг боловсруулсан бөгөөд үүнийг хэт улаан туяаны лазераар үйлчилэхэд туяа эмчилгээг идэвхижүүлэх төдийгүй эмийн хэлбэрээс эмийн бодис чөлөөлөгдөлтийг бий болгодог. Ингэснээр эрүүл эсийг гэмтээхээс сэргийлж чадах төдийгүй туяа болон химийн эмчилгээнд хавсруулан хэрэглэх боломжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хлорфенирамины малеатын удаашруулсан үйлдэлтэй шахмал гарган авах технологи боловсруулах, чанарыг үнэлэх(2022-06-12) ;Л.Алтанхишиг; ;Б.Энхзаяа ;Д.ӨлзийдуламЛ.ХүрэлбаатарҮндэслэл: Хлорфенирамины малеат эмийг харшлын эсрэг эмчилгээний практикт өргөн ашиглаж байна. Хлорфенирамины малеат нь гистамины нөлөөгөөр үүсдэг харшлын урвал болох хамар битүүрэх, найтаах, нулимс гоожих, нүд загатнах, улайх зэрэг шинж тэмдэгүүдийг багасдаг. Уг эмийг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар сайн шимэгддэг бөгөөд хэрэглэснээс хойш 30-60 минутын дараа цусны плазм дахь концентраци дээд хэмжээндээ хүрдэг ба үүнээс үүдэлтэй нойрмоглох, нүд бүрэлзэх зэрэг гаж нөлөө илэрдэг. Иймд бид эмийн гаж нөлөөг бууруулж, эмчилгээний үр дүнг сайжруулах, өвчтөн хэрэглэхэд тохиромжтой удаашруулсан үйлдэлтэй матрикс шахмал гарган авах нь зүйтэй гэж үзэж байна. Зорилго: Хлорфенирамины малеатын удаашруулсан үйлдэлтэй шахмал эм гарган авах технологийг өөрийн орны нөхцөлд боловсруулах, шахмалын чанарыг үнэлэх. Арга, аргачлал: Нэг шахмалд хлорфенирамины малеат 12 мг агуулагдахаар тооцож тохирох дүүргэгч бодисоор микрокристалл целлюлоз болон натрийн дигидрофосфат (2 молекул устай)-ыг, холбогч бодисоор цэвэршүүлсэн усыг, гулсуулагч тослох бодисоор тальк, магнийн стеаратыг, (матрикс үүсгэгчээр гидроксипропил метилцеллюлоз К-4М, гидроксипропил метилцеллюлоз Е-5М)-ыг өөр өөр харьцаагаар авч, чийгтэй мөхлөгжүүлэх аргаар туршилтын 4 загвар шахмал гарган авсан. Шахмалын чанарыг гадна байдал, бат бөх чанар, эмийн бодисын агууламж, тунлалтын нэгэн төрлийн чанар, уусалт, микробиологийн үзүүлэлтээр Монгол Улсын Үндэсний Фармакопей (МУҮФ) болон Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын фармакопейн аргаар тодорхойлов. Үр дүн: Туршилтын С2, C4 загварын шахмал нь фармакопейн шаардлага хангаж байлаа. Эмийн бодисын чөлөөлөгдөлтийг in vitro нөхцөлд тодорхойлоход С4 загварын шахмал 3, 6,12 цагийн дараа 45.3%, 66.3%, 96.2% чөлөөлж байсан нь хамгийн тохиромжтой болохыг тогтоолоо. Хэлцэмж: Бид хлорфенирамины малеат агуулсан удаашруулсан үйлдэлтэй матрикс шахмал гарган авах судалгааны дүнд чийгтэй мөхлөгжүүлэх технологийн аргаар гарган авах нь тохиромжтой болохыг тогтоосон ба энэ нь Судлаач Д.Отгонсүрэн, Д.Жамбанинж, Д.Даваадагва нарын Чихэр өвсний үндэснээс матрикс шахмал эм гарган авах технологийн судалгаагаар матрикс шахмалыг чийгтэй мөхлөгжүүлэх аргаар гарган авсан технологийн аргатай адил байна. Бидний гарган авсан С4 загварын матрикс шахмалын эмийн бодисын чөлөөлөгдөлт нь 3 цагт 45.3%, 6 цагт 66.3%, 12 цагт 96.2% байгаа нь АНУ-ын фармакопейн шаардлагатай нийцэж байна. Дүгнэлт: Хлорфенирамины малеатын удаашруулсан үйлдэлтэй матрикс шахмалыг С4 загварын найрлагаар, чийгтэй мөхлөгжүүлэх аргаар гарган авах нь тохиромжтой болохыг тогтоолоо. Хлорфенирамин малеатын удаашруулсан үйлдэлтэй С4 загвар шахмал нь гадна байдал, дундаж жин, бат бөх чанар, үйлчлэгч бодисын агууламж болон эмийн бодисын чөлөөлөгдөлт, микробиологийн үзүүлэлтээр чанарын шаардлага хангаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азийн жамъянмядаг ургамлын гаралтай хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа(2024-01-21) ;Ц.Маралмаа; ; ; Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд амьсгалын замын өвчлөл Азийн жамъянмядаг (АЗӨ) нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байгаа Хуурай ханд төдийгүй 10000 хүн амд ногдох АЗӨ нь 1822.6 болж, сүүлийн 10 жилийн Хүлхмэлийн суурь дундажтай харьцуулахад 283.9-өөр, өмнөх онтой харьцуулахад 1034.2Амьсгалын замын оор тус тус нэмэгдэж, нийт халдварт өвчний 39.0 хувийг эзэлж байгааг өвчин мэдээлсэн байна. Үүнээс үүдэлтэй энэхүү өвчинд хэрэглэх эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр дундаа амьсгалын дээд замын өвчин, ханиад томуу, хоолойн өвдөлт намдаах зорилгоор ургамлын гаралтай хүлхмэл эмийн хэлбэрийг ихээхэн хэрэглэж байгаа талаар баримт байгаа хэдий ч манай улсад хийгдсэн хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлаас гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчинд хэрэглэх хүлхмэл эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон үндсэн түүхий эдээр 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10ны хооронд Төв, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын нутаг дэвсгэрээс технологийн горимын дагуу түүж бэлтгэсэн Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлыг ашигласан. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар 1:2 харьцаагаар шингэн ханд гарган авч, вакуум ууршуулагч аппаратанд 45 мин/эрг хурдтайгаар 60ºС-д 1 цагийн турш органик уусгагчийг зайлуулан өтгөн ханд гарган авсан. Гарган авсан өтгөн хандаа урьдчилж, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг байлган, 20 цаг хатаан хуурай хандыг гарган авав. Хүлхмэл эмийн суурь бэлтгэхэд элсэн чихэр, эрдэнэ шишийн сироп, хүлхмэлийн хэв, суурь чанах сав, цахилгаан халаагуур ашигласан. Үр дүн: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс 137 г авч, хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар 1:2 харьцаагаар 1000 мл шингэн ханд гарган авсан. Вакуум ууршуулагч аппаратны тусламжтайгаар органик уусгагчийг зайлуулан 330 мл өтгөн ханд гарган авч, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг байлган, 20 цаг хатаан 50 г хуурай ханд гарган авав. Элсэн чихэр, эрдэнэ шишийн сиропыг 70:30 харьцаагаар 200 мл-ийг бэлтгэж, 120°С-т 20 минут чанахад хүлхмэлийн суурь нь цагаан өнгөтэй, хэвэнд цутгасны дараа бүрэн жигд хатаж, хатуу бүтэцтэй болж байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын цэцэгнээс гарган авсан хуурай ханданд агуулагдах нийлбэр флавоноидын хэмжээ 1.09%±0.03, нийлбэр полифенолт нэгдэл 4.52%±0.08 агуулагдаж байгааг тодорхойлов. 2. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын гаралтай хүлхмэл эмийн суурийг цутгах аргаар F3 загварын дагуу гарган авах нь тохиромжтой болохыг тогтоолоо.
