Д.Даваадагва
Loading...
Товч нэр
Д.Даваадагва
Бүтэн нэр
Дамдинжав Даваадагва
Латин нэр
Damdinjav Davaadagva
Албан тушаал
Захирал
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
8 results
Now showing 1 - 8 of 8
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азийн жамъянмядаг (trollius asiaticus l.) ургамлаас хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа(2024-04-13) ;Ц.Маралмаа; ; ; Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд амьсгалын замын өвчлөл (АЗӨ) нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байгаа төдийгүй 10000 хүн амд ногдох АЗӨ нь 1822.6 болж, сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 283.9-өөр, өмнөх онтой харьцуулахад 1034.2-оор тус тус нэмэгдэж, нийт халдварт өвчний 39.0 хувийг эзэлж байгааг мэдээлсэн байна. Үүнээс үүдэлтэй энэхүү өвчинд хэрэглэх эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр дундаа амьсгалын дээд замын өвчин, ханиад томуу, хоолойн өвдөлт намдаах зорилгоор ургамлын гаралтай хүлхмэл эмийн хэлбэрийг ихээхэн хэрэглэж байгаа талаар баримт байгаа хэдий ч манай улсад хийгдсэн хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлаас гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчинд хэрэглэх хүлхмэл эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон үндсэн түүхий эдээр 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10-ны хооронд Төв, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлыг ашигласан. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар шингэн ханд гарган авч, вакуум ууршуулагч аппаратанд органик уусгагчийг зайлуулан, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг хөлдөөж, 20 цаг хатаан, хуурай хандыг гарган авав. Хүлхмэлийн чанарыг Хятад улсын фармакопейн IV-р ботинд агуулагдах хүлхмэл эмд тавигдах шаардлагын дагуу үнэлэв. Үр дүн: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын хуурай ханднаас хүлхмэл эмийн хэлбэр гарган авахад тохирох найрлагыг тогтоохын туслах бодисын хэмжээ болон төрлөөрөө ялган 5 загвар хүлхмэл эм бэлтгэн, харьцуулж үзсэн ба үндсэн бодисоор хуурай ханд 8.1 мг, туслах бодисоор нимбэгний хүчил 0.6 мг, ментол 5.4 мг, сахароз 1750 мг, карамелийг 750 мг-аар (F5 загвар) бэлтгэсэн хатуу хүлхмэл нь хамгийн тохиромжтой байв. Хатуу хүлхмэл эм бэлтгэх технологийн үе шат: хуурай ханд болон туслах бодисын тооцоог хийж, жинлэнэ. Чихрийн суурийг бэлтгэхдээ сахароз, карамелийн сиропоос 70:30 харьцаатай хийж 1200С хүртэл сахарозын ширхэггүй болтол нь халааж буцалгана. Суурийн температурыг хагас хөргөж, туслах бодисуудыг нэмж бэлэн болсон сууринд үндсэн үйлчлэгч бодисыг нэмж сайтар хольж уусгана. Үүний дараа хэвэнд цутган хөргөх ба хүлхмэл хатсаны дараа хэвнээс салгана. Дүгнэлт: Хатуу хүлхмэлийн F5 загвар нь найрлагын хувьд хамгийн тохиромжтой байлаа. Тохирох амт оруулагч бодисоор нимбэгний хүчил, ментол, суурь бодисоор сахароз, карамель сонгох нь тохиромжтой болохыг тогтоолоо. Ургамлын хуурай ханд ашиглан хатуу хүлхмэл эмийг бэлтгэх технологийн нарийн горимыг боловсрууллаа. Хатуу хүлхмэл нь гадна байдал, дундаж жин, жингийн хэлбэлзэл, үрэлтийн хүчинд бат бөх чанар зэрэг үзүүлэлтүүдийн чанарын шаардлагыг хангаж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Холекальциферол агуулсан шахмал эм гарган авах технологийн судалгаа(2025-01-01) ;Х.Номин ;Б.Одчимэг ;Л.Хүрэлбаатар; Үндэслэл: Монгол улсад нөхөн үржихүйн насны нийт эмэгтэйчүүдийн 80.1% нь Д амин дэмийн дутагдалтай байна. Үүнтэй холбоотойгоор сульдаа, яс зөөлрөх, дархлаа сулрах, цусны даралт ихсэх, чихрийн шижин ба халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Витамин Д3 нь нарийн гэдсэн дэх кальцийн шимэгдэлтийг дэмжих, фосфорын солилцоог зохицуулах, ясны эрдэсжилтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг ба дархлааг дэмжиж, зүрх судасны өвчлөл, хавдарын эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Монгол улс Д амин дэм агуулсан эмийн бэлдмэлийг импортоор авч хэрэглэдэг ба Витамин Д3 агуулсан дотуур ууж хэрэглэх эмийн хэлбэрийн технологийн судалгаа хийгдээгүй байна. Витамин Д3 нь гадаад орчны нөлөөнд тэсвэр муутай ба хэт ягаан туяа, исэлдэлт, температурын нөлөөгөөр задардаг тул эмийн хэлбэрийн технологийн хувьд тогтвортой байдлыг нь сайжруулах шаардлага үүсдэг. Витамин Д3 агуулсан тогтвор сайтай эмийн бэлдмэл гарган авах хэрэгцээтэй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болсон. Зорилго: Холекальциферол агуулсан шахмал эмийн технологийг боловсруулах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн ЭЗС-ийн Эмийн технологийн тэнхим, “Монос Фарм” ХХК эм зохион бүтээх лабораторийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Холекальциферолын тогтвортой чанар, технологийн шинж чанарыг сайжруулах зорилгоор тоосруулан хатаах төхөөрөмж ашиглан өөр өөр туслах бодис бүхий 5 загвар цийдмэг бэлтгэн бичил капсулагдалт (тюгоепсаркиШюп) хийж, хамгийн тохиромжгой загвар болон технологийн горимыг сонгов. Бичил капсулагдсан холекальциферолоос шахмал эмийн хэлбэр бэлтгэхэд тохирох туслах бодисуудыг сонгон шууд шахах болон чийгтэй мөхлөгжүүлэх аргаар шахмал эм гарган авав. Шахмал эмийн чанарын үзүүлэлтүүдийг АНУын фармакопейн аргачлалаар тодорхойлсон ба шахмал эм бэлтгэх технологийн горимыг боловсруулав. Үр дүн: Бичил капсулагдсан холекальциферолыг гарган авах технологи, тохирох туслах бодисуудыг сонгов. Холекальциферолын тоон агууламж 1791 ОУН, хэлбэлзэл -8.38, -11.38 байв. Дүгнэлт: Бичил капсулагдсан холекальциферолыг гарган авах тохирох туслах бодисууд, технологийн горимыг сонгов. Бичил капсулагдсан холекальциферолоос шахмал эм гарган авах технологийн горимыг боловсруулан тохирох туслах бодисыг сонголоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Микрокапсул бэлтгэх технологийн судалгаа(2026-04-16); ;Э.Буянхишиг ;Д.Ичинхорлоо ;М.ОдончимэгБ.ПүрэвдолгорҮндэслэл: Эмийн бодисын цусан дахь концентрацийг эмчилгээний түвшинд тогтвортой хадгалах нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, гаж нөлөөг бууруулах чухал ач холбогдолтой. Уламжлалт эмийн хэлбэрүүд нь хурдан шимэгдэж, богино хугацаанд цусан дахь эмийн бодисын концентрацийг өсгөдөг ч удалгүй буурдаг тул архаг болон цочмог өвчний үед эмийн тунг ойр ойрхон хэрэглэх шаардлага гардаг. Микрокапсулын технологи нь эмийн бодисыг хүний биед зорилтот байршилд хүргэх, тогтвортой байдлыг хадгалах, чөлөөлөгдөлтийг хянах, биохүрэхүйг сайжруулах, гаж нөлөөг багасгах, эмийн идэвхт бодисыг биеийн дотоод орчинд задрах, устахаас хамгаалж, зөвхөн шаардлагатай эд эсэд чиглэн хүргэх боломжийг бүрдүүлдэг онцлогтой нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Микрокапсул үүсгэх тохиромжтой полимерийг сонгож, цийдмэгжүүлэх аргаар гарган авах технологийг боловсруулан, гарган авсан микрокапсулын морфологийн зарим үзүүлэлтүүдийг нь тогтоох. Арга, аргачлал: Микрокапсулыг O/W цийдмэгийн уусгагчийг ууршуулах аргаар бэлтгэсэн. Хитозан (chitosan, 2% w/v) болон желатины (gelatin, 5% w/v) уусмалаар бэлтгэн нийт 8 цийдмэг үүсгэж уусгагчийг ууршуулсан. Микрокапсулын морфологи, гадаргуугийн бүтцийг гэрлийн микроскоп болон сканнинг электрон микроскоп (SEM)ын аргаар тодорхойлoв. Үр дүн: Микрокапсулын бүрхүүлийн найрлагыг тодорхойлох үүднээс нийт 8 загварын харьцааг бэлтгэж, цийдмэгийн тогтворжилт болон зуурамтгай чанарын үзүүлэлтүүдийг судаллаа. Хитозан давамгайлсан найрлагууд (F1, F7, F8) нь зуурамтгай чанар хэт өндөр, систем өтгөрөх хандлагатай байсан нь цийдмэгийн тархалт жигд, тогтвортой байх чадварыг бууруулж байв. Хитозан-желатины 1:2 харьцаа (F5 загвар) нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэр, гадаргуугийн жигд байдал, зохистой зуурамтгай чанар зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой гэж тогтоогдов. F5 загварын микрокапсулууд дундаж диаметр 290±30 мкм хэмжээтэй, бөөрөнхий хэлбэртэй, гадаргуу жигд бөгөөд хөлдөөн хатаасны дараа ч хэлбэрийн тогтвортой байдал хадгалагдсан. Дүгнэлт: 1. Судалгааны үр дүнгээс хитозанжелатины 1:2 харьцаа нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэржилт, гадаргуугийн жигд байдал зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой найрлага болох нь тогтоогдов. 2. Харин желатины эзлэх хувь ихсэхэд микрокапсулын хэлбэржилт муудах, бөөгнөрөл үүсэх хандлага ажиглагдаж байсан бол хитозаны эзлэх хувь ихсэх үед уусмалын зуурамтгай чанар нэмэгдэж, цийдмэгийн тогтвортой байдалд нөлөөлж микрокапсулын хэмжээ жигд бус болох хандлага илэрч байв. 3. Микрокапсул бэлтгэхэд хитозан ба желатины 1:2 харьцаа чухал бөгөөд цаашид эмийн бодис агуулсан микрокапсулд уг ханын найрлагыг ашиглан судалгааг үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азийн жамъянмядаг ургамлын гаралтай хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа(2024-01-21) ;Ц.Маралмаа; ; ; Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд амьсгалын замын өвчлөл Азийн жамъянмядаг (АЗӨ) нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байгаа Хуурай ханд төдийгүй 10000 хүн амд ногдох АЗӨ нь 1822.6 болж, сүүлийн 10 жилийн Хүлхмэлийн суурь дундажтай харьцуулахад 283.9-өөр, өмнөх онтой харьцуулахад 1034.2Амьсгалын замын оор тус тус нэмэгдэж, нийт халдварт өвчний 39.0 хувийг эзэлж байгааг өвчин мэдээлсэн байна. Үүнээс үүдэлтэй энэхүү өвчинд хэрэглэх эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр дундаа амьсгалын дээд замын өвчин, ханиад томуу, хоолойн өвдөлт намдаах зорилгоор ургамлын гаралтай хүлхмэл эмийн хэлбэрийг ихээхэн хэрэглэж байгаа талаар баримт байгаа хэдий ч манай улсад хийгдсэн хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлаас гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчинд хэрэглэх хүлхмэл эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон үндсэн түүхий эдээр 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10ны хооронд Төв, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын нутаг дэвсгэрээс технологийн горимын дагуу түүж бэлтгэсэн Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлыг ашигласан. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар 1:2 харьцаагаар шингэн ханд гарган авч, вакуум ууршуулагч аппаратанд 45 мин/эрг хурдтайгаар 60ºС-д 1 цагийн турш органик уусгагчийг зайлуулан өтгөн ханд гарган авсан. Гарган авсан өтгөн хандаа урьдчилж, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг байлган, 20 цаг хатаан хуурай хандыг гарган авав. Хүлхмэл эмийн суурь бэлтгэхэд элсэн чихэр, эрдэнэ шишийн сироп, хүлхмэлийн хэв, суурь чанах сав, цахилгаан халаагуур ашигласан. Үр дүн: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс 137 г авч, хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар 1:2 харьцаагаар 1000 мл шингэн ханд гарган авсан. Вакуум ууршуулагч аппаратны тусламжтайгаар органик уусгагчийг зайлуулан 330 мл өтгөн ханд гарган авч, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг байлган, 20 цаг хатаан 50 г хуурай ханд гарган авав. Элсэн чихэр, эрдэнэ шишийн сиропыг 70:30 харьцаагаар 200 мл-ийг бэлтгэж, 120°С-т 20 минут чанахад хүлхмэлийн суурь нь цагаан өнгөтэй, хэвэнд цутгасны дараа бүрэн жигд хатаж, хатуу бүтэцтэй болж байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын цэцэгнээс гарган авсан хуурай ханданд агуулагдах нийлбэр флавоноидын хэмжээ 1.09%±0.03, нийлбэр полифенолт нэгдэл 4.52%±0.08 агуулагдаж байгааг тодорхойлов. 2. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын гаралтай хүлхмэл эмийн суурийг цутгах аргаар F3 загварын дагуу гарган авах нь тохиромжтой болохыг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Голт бор (Syzygium aromaticum L.) эмийн ургамлаас батганы эсрэг гель гарган авах технологийн судалгаа(2024-04-13) ;Г.Пүрэвтогтох ;Ц.Амаржаргал ;Ц.Маралмаа ;Б.ЭнхтуулҮндэслэл: АӨСҮТ-ийн жилийн амбулаторийн нийт үзлэгийн 10-15% нь арьсны батга өвчтэй хүүхэд залуучууд байна. Хамгийн элбэг тохиолддог арьсны эмгэг өөрчлөлтийн нэг нь батга буюу тосны булчирхайн үрэвсэлт өвчин юм. Өсвөр насныхны 85%-д энэхүү арьсны өвчин тохиолддог бөгөөд өвчтөний өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлж, өөрийгөө нийгмээс тусгаарлах эцэстээ сэтгэл санааны гүн хямралд оруулдаг байна. Зорилго: Голт бор (Syzygium aromaticum L.) эмийн ургамлаас батганы эсрэг гель эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийн технологийн параметрүүдын тодорхойлон шингэн хандыг эрчимжүүлсэн мацерацын аргаар бэлтгэн тохиромжтой хандлагч шингэнийг тогтоохдоо хандлагч шингэнээр нэрмэл ус, 20%, 40%, 70% этанолыг тус тус авч бэлтгэсэн ханданд полифенолт нэгдлийн агууламжаар харьцуулан сонгов. Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын ханданд агуулагдах нийлбэр полифенолт нэгдлийг агууламжийг спектрофотометрийн аргаар тодорхойлов. Гелийн туслах бодисын тохиромжтой харьцааг сонгохдоо 3 загвар гаргаж, шингэн ханднаас диспержүүлэх аргаар гель бэлтгэв. Голт бор (Syzygium aromaticum L.) агуулсан гель эмийн хэлбэрт бактерийн эсрэг идэвхийг эмгэг төрүүлэгч бактерийн стандарт 6 омгуудыг ашиглан перпендикуляр тарилгын аргаар тодорхойлов. Үр дүн: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийн жижиг хэсгийн хэмжээ 0.85 мм байхад хандлагдах бодис 31.061±1.318% байгаа нь хамгийн их агууламжтай байсан тул түүхий эдийн тохиромжтой жижиглэлтийн хэмжээг 0.85 мм болохыг тогтоов. Ургамлын түүхий эдийн хандлагдах бодисын хэмжээ нэрмэл усанд 31.061±1.318%, 20% этанолд 28.401±1.094%, 40% этанолд 29.765±1.624%, 70% этанолд 30.965±1.314% агуулагдаж байна. Эрчимжүүлсэн мацерацын аргаар бэлтгэсэн шингэн /нэрмэл ус/ ханданд агуулагдах полифенолт нэгдлийн хэмжээ тодорхойлоход 0.538±0.0114% байлаа. Голт бор (Syzygium aromaticum L.)-ын шингэн ханд агуулсан гелийн бактерийн эсрэг идэвхийг тодорхойлов. Дүгнэлт: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийг 0.85мм хэмжээтэй жижиглэж, нэрмэл усаар эрчимжүүлсэн мацерацын аргаар хандалж, шингэн ханд гарган авах нь тохиромжтой болохыг тогтоов. Шингэн ханд нь хар боровтор өнгөтэй, гашуувтар амттай, анхилам үнэртэй, полифенолт нэгдэл 0.538±0.0114% агуулагдаж байв. Гель бэлтгэхдээ үйлчлэгч бодисоор голт борын шингэн ханднаас 30%-ийг авч гель үүсгэгч бодисоор карбомерыг 1%-иар, нэвчимхий чанар нэмэгдүүлэгч бодисоор пропиленгликоль 5% ба глицерин 1.5%- - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Formulation Strategy and Excipient Selection for Tribulus terrestris L. Tablets: A Quality-Based Approach(Manuscript Technomedia LLP, 2025-07-15); ;Hu, Wang Qin; ;
