Б.Мандах-эрдэнэ
Loading...
Товч нэр
Б.Мандах-эрдэнэ
Бүтэн нэр
Батнасан Мандах-эрдэнэ
Латин нэр
Batnasan Mandakh-Erdene
Албан тушаал
Багш
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хонин арц (Juniperus sabina L.) ургамлын эфирийн тосны хоргүй тунг мэдрэлийн эсэд тодорхойлсон дүн(2026-03-30); ; ;Э.Урангоо ;М.БарсболдБ.ОтгонсүрэнҮндэслэл: Эфирийн тосоор баялаг ургамлууд нь Asteraceae, Rutaceae, Lamiaceae зэрэг 50 гаруй овогт хамаарагддаг бөгөөд эдгээр овогт багтах ургамлуудыг хүнс тэжээл, уламжлалт болон орчин үеийн анагаах ухаан, үнэртэн гоо сайхны болон эм бэлдмэлийн үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3000 орчим төрлийн эфирийн тос тодорхойлогдсоноос ойролцоогоор 300 гаруйг нь үйлдвэрлэл, худалдааны зориулалтаар ашиглаж байгаа талаар судалгааны эх сурвалжуудад дурдсан байна. Эфирийн тосыг бичил биетний өсөлтийг дарангуйлах, үрэвслийг бууруулах, хавдрын эсрэг, эс хордуулах болон антиоксидант идэвхээр нь анагаах ухааны салбарт өргөнөөр ашиглаж байна. Монгол орны хувьд цаг уурын эрс тэс байдал, бүс нутгийн онцлог, бэлчээрийн мал аж ахуй их хөгжсөн зэрэг нь эфирийн тос агуулсан ургамлыг судлах, тэдгээрийн химийн найрлага болон биологийн идэвхийг тодорхойлох шинжлэх ухааны үндэслэл болж өгдөг. Иймд Монгол оронд ургадаг эфирийн тос агуулсан ургамлууд, тэр дундаа Хонин арц (Juniperus sabina L.) ургамлын эфирийн тосны биологийн идэвхийг судлах нь онолын болон практик ач холбогдолтой байсаар байна. Зорилго: Хонин арцны (Juniperus sabina L.) эфирийн тосны хоргүй тунг мэдрэлийн эсэд тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн хийж гүйцэтгэсэн гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 11 сарын 21-ний өдрийн хурлаар (202526/03-01) хэлэлцүүлж уг судалгааг хийх зөвшөөрөл авсан. BV2 болон N2a мэдрэлийн эсийн шугамыг стандарт протоколын дагуу 370C, 5% CO₂ бүхий инкубаторт өсгөвөрлөв. Эсүүдийг тохирох тэжээлт орчинд хадгалж, туршилтад ашиглахын өмнө эсийн ургалт, морфологийг микроскопоор хянав. Эсийн хоруу чанарыг MTT аргаар үнэлэж 96 үүр бүхий бичил хавтанд BV2 микроглий эсийг 2×10⁴ эс/үүр нягттайгаар суулгаж, 24 цаг инкубац хийсний дараа эфирийн тосыг 50–500 мг/мл концентрацийн хүрээнд нэмж дахин 24 цаг инкубацлав. Үүний дараа MTT урвалж нэмж 3 цаг инкубац хийж, үүссэн формазины талстыг диметилсульфоксидоор (DMSO) уусган, 630 нм долгионы уртад шингээлтийг хэмжсэн. Шингээлтийн утгаар эсийн амьдрах чадварыг тооцож, эфирийн тосны эсэд хоргүй тунг тодорхойлов. Үр дүн: Эфирийн тосны эсэд үзүүлэх хоруу чанарыг MTT аргаар BV2 микроглий болон N2a мэдрэлийн эсүүдэд тодорхойлов. N2a мэдрэлийн эсийн хувьд 50, 100, 200 болон 300 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварт сөрөг нөлөө үзүүлээгүй бол 400 болон 500 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг бууруулж, хоруу чанартай нөлөө үзүүлсэн. Дүгнэлт: MTT шинжилгээний дүнгээр хонин арцны эфирийн тос нь N2a мэдрэлийн эсүүдэд 50, 100, 200, 300 мкг/мл концентрациудад эсэд хоргүй нөлөөтэй байсан бол 400 болон 500 мкг/мл тунгуудад цитотоксик нөлөө үзүүлсэн. Харин BV2 микроглий эсүүдэд 50, 100, 200 мкг/мл тунгуудад эсэд хоргүй нөлөөтэй байсан бөгөөд 300 мкг/мл-ээс дээш концентрациудад эс хордуулах нөлөөтэй нь тус тус тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эфирийн тосны стрессийн эсрэг нөлөөг туршилтын амьтны тархины эдэд IBA 1 маркераар илрүүлсэн дүн(2024-11-07); ; ;Н.Ням-Эрдэнэ ;Б.АрвинзаяаМ.СувдҮндэслэл: Эфирийн тос нь ургамлын бодисын солилцооны хоёрдогч нийлэгжлийн бодис бөгөөд ургамлын өвөрмөц тансаг үнэрийг бий болгодог биологийн идэвхт бодис юм.1 Сүүлийн жилүүдэд улс орнууд Лаванда (lavandula angustifolia), Сарнай (Rosa damascena), Жүржийн мод (Citrus aurantium x L) зэрэг анхилам ургамлуудаас гарган авсан эфирийн тосыг архаг стрессийн эмчилгээнд өргөнөөр ашиглаж байна.2 Архаг стрессийн үед микроглий эс идэвхжин нейроны өсөлт хөгжилтөд чухал үүрэгтэй Brain-derived neurotrophic factor (BDNF)-ыг бууруулснаар мэдрэлийн эсэд үрэвсэл, сөнөрөл үүсэн улмаар ой тогтоолт буурч, танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал үүсэж байгааг тогтоосон байдаг.3,4 Архаг стресст өртөх нь мэдрэлийн эсэд үрэвсэл үүсгэгч М1 төрлийн эс болох IBA 1 микроглий эсийг нэмэгдүүлдэг байна.5 Харин эфирийн тос нь үрэвслийн эсрэг нөлөө үзүүлснээрээ М1 микроглий эсийн идэвхжлийг бууруулдаг нь тогтоогджээ.6 Манай оронд 300 орчим зүйлийн эфирийн тост ургамал ургадаг. Эдгээр эфирийн тост ургамлаас стрессийн эсрэг үйлдлийг нь судалсан судалгааны ажил хомс байгаа тул анхилам тансаг үнэрээр нь эрт дээр үеэс уламжлалт байдлаар өргөнөөр хэрэглэж ирсэн Ямаан арцны эфирийн тосыг сонгон стрессийн эсрэг үйлдэлтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх IBA 1 микроглий эсийн маркераар дамжуулан судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Ямаан арцны эфирийн тос стрессийн эсрэг нөлөөтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх микроглий эсийн IBA 1 маркераар илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн, Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн хурлаар (2023-03-09) хэлэлцүүлж уг судалгааг хийх зөвшөөрөл авсан. Архаг стресс үүсгэх зорилгоор 22-28 гр жинтэй, BALB/c үүлдрийн 25 эр хулганыг эрүүл хяналтын, эмгэг хяналтын, Ямаан арцны бага тунгийн, Ямаан арцны өндөр тунгийн болон Лавандагийн бүлэг гэсэн 5 бүлэг болгон хуваасан. Эрүүл хяналтын бүлгээс бусад бүлэгт архаг стрессийн загвар үүсгэн, эфирийн тосыг эмгэг хяналтын бүлгээс бусад бүлэгт 7 хоногийн турш үнэртүүлэх аргаар өгсний дараа нэвчүүлэн бэхжүүлэх аргаар бүх бүлгийн хулгануудыг егүүтгэн, тархины эдийг авч 4%-ийн параформальдегидийн уусмалд бэхжүүлж, хөлдөөж зүсэх аргаар эдийг бэлтгэн, иммуногистохимийн аргаар будаж, ImageJ болон prism программ ашиглан статистик тооцоолол хийсэн. Үр дүн: Архаг стрессийн дараа тархины эд дэх IBA 1 микроглий эс хэлбэрээ өөрчлөн амёбиод болон идэвхэжсэн хэлбэртэй болсон байв. ImageJ программ ашиглан нийт талбайг олсны дараа бүлэг тус бүрд IBA 1 микроглий эсийн тоог тоолж, статистик тооцоолол хийхэд 1,200,000 мкм2 талбайд эрүүл хяналтын бүлэг-2±1, эмгэг хяналтын бүлэг-18±2, бага тунгийн бүлэг-9±2, өндөр тунгийн бүлэг-5±1, Лавандагийн бүлэг-11±1 тооны IBA 1 эерэг микроглий эс эерэг будагдсан байв. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс харахад архаг стрессийн үед эфирийн тос нь тархины эд дэх микроглий эсийн тоог бууруулснаараа тархины эдийг хамгаалах нөлөөтэй байна.
