Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 6 of 6
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Электрон тамхины нөлөөгөөр туршилтын амьтны зан төрх, уушги, гиппокампын бүтцэд гарах эд ба эсийн өөрчлөлтүүдийг судалсан дүн
    (2025-01-01)
    С.Оюунгэрэл
    ;
    ;
    Э.Жавзандулам
    ;
    С.Чимэгсайхан
    ;
    Б.Хулан
    Үндэслэл: Электрон тамхи нь никотин агуулсан пропилен гликол, глицерин, ус, амт оруулагч бодисуудаас бүрдэх шингэн халж уур үүсгэх бүтээгдэхүүн ба түүний найрлага дах өтгөрүүлэгчээр ашигладаг витамин Е ацетат нь Е^А^1 (Электрон тамхи, вэйптэй холбоотой үүсэх уушгины гэмтэл Ю ^-Ш 7.0) үүсэхэд оролцдог нь батлагдсан. Мөн шингэний түвшин хангалтгүйгээс хэт хуурай халалтаас хорт карбонилт нэгдлүүд (формальдегид, ацетальдегид, акролейн) агуулсан түлэнхий уур ялгардаг. Манай оронд 2019 оны өсвөр насныханы дундах тамхины хэрэглээ судалгаанд 13-15 насанд 3.5% сурагч тамхи татдагаас 1/10 электрон тамхи татдаг байна. Зорилго: Электрон тамхи ба түүний түлэгдсэн уурын нөлөөгөөр туршилтын амьтны зан төрх, уушги ба гиппокампийн бүтцэд гарах эд, эсийн өөрчлөлтүүдийг судлах. Арга, аргачлал: ЗНР үүлдрийн 14 хоногтой 19 гөлчгийг хяналт, никотины 3% уурын, түлэгдсэн уурын гэсэн туршилтын 2 бүлэг тус бүрийг 1гр/мг/өдөр тунгаар утах хоргонд 4 долоо хоног утаж биеийн жин, зан төрх тодорхойлох задгай талбайн (Ореп йе1й 1ез1), нэмэх замын (Е 1а^а1ей р1из т а ге ), нөхцөлт орон зайн давуу байдлын сорилууд (СРР) хийн унтуулгатай уушгины бронхальвеолын лаважын (ВА^) шинжилгээ, уушги, гиппогампын эдийг үнэлэв. Үр дүн: Биеийн жин түлэнхийн бүлэгт хяналтын бүлэгтэй харьцуулахад эрс ялгаатай (р=0.034), түлэнхий болон хяналтын бүлгүүдэд түгшүүр их (р=0.006, р=0.025) байв. ВА^ шинжилгээнд түлэнхийн бүлэгт нийт эсүүд, нейтрофил, цулцангийн макрофаг ихэссэн (р=0.01, р=0.04). Уушгины эдэд туршилтын 2 бүлэгт цулцан хоорондын таславч зузаарсан, үрэвсэл үүссэн, агааржилт багасан энфизем ажиглагдсан. Гиппокампын үхэж буй нейронууд ихээр тодорхойлогдсон. Дүгнэлт: Түлэнхий болон хяналтын бүлэгт түгшүүрийн зан төлөв илэрсэн. Уушгины эсийн шинжилгээнд түлэнхийн бүлэгт макрофаг давамгайлсан үрэвсэл илэрсэн. Уушгины эдэд туршилтын 2 бүлэгт цулцангийн тоо цөөрч, цулцан хоорондын таславч зузааран завсарын эдийн цочмог үрэвсэл үүссэн. Гиппокампд нейронууд үхэж, тоо цөөрсөн.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хэрчлээст библэнцэрийн эфирийн тосыг (schizonepeta multifida briq) in vivo, in vitro орчинд судалсан дүн
    (2026-05-22) ;
    Б.Отгонсүрэн
    ;
    М.Барсболд
    ;
    О.Мөнхтүшиг
    ;
    Б.Маналжав
    Үндэслэл: Монгол оронд 7678 зүйл ургамал ургадгаас 1230 гаруй зүйл нь эмийн ургамал гэж үздэг бөгөөд үүний 900 орчим нь судлагдаагүй байгаа бол зөвхөн 200 орчим зүйл ургамлыг анагаах ухааны практикт ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэх нь нэмэгдэж, энэ талаарх судалгааны салбар эрчимтэй хөгжиж байна. Хэрчлээст библэнцэр (Schizonepeta multifida (L.) Briq.) нь Lamiaceae овгийн ургамал ба Монгол, Сибирь, Зүүн Азийн орнуудад өргөн тархсан бөгөөд уламжлалт анагаах ухаанд ханиад, халууралт, үрэвсэлт өвчний үед хэрэглэгддэг. Фитохимийн судалгаагаар уг ургамалын эфирийн тос нь pulegone, limonene зэрэг терпент нэгдлүүд болон флавоноид агуулдаг. Эдгээр нэгдлүүд нь антиоксидант, үрэвслийн эсрэг болон мэдрэл хамгаалах үйлдэлтэй болох нь тогтоогдсон байдаг ч манай оронд ургаж буй хэрчлээст библэнцэрийн дээрх үйлдлийг цогцоор нь судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хэрчлээст библэнцэрийн эфирийн тосны антиоксидант идэвх, эс хордуулах тун, үрэвслийн эсрэг нөлөө ба туршилтын амьтны загварт стрессийн эсрэг үйлдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэлээ. Хэрчлээст библэнцэрийн газрын дээд хэсгийг клевенжерийн аппаратаар нэрж эфирийн тос ялган авч, гарцыг тооцон, антиоксидант идэвхийг спектрофотометр (Agilent BioTek Epoch 2)-ээр 517 нм долгионы уртад хэмжиж тодорхойлсон. BV2 ба N2a эсүүдийн шугмын өсгөвөрт MTT шинжилгээний аргаар эс хордуулах тунг тооцсоны дараа эсийн өсгөвөрт ФХЭБУ-аар IL-6, TNFα зэрэг үрэвслийн маркеруудыг тодорхойлов. Архаг стресс үүсгэх зорилгоор С57/BL6 хулганыг сонгон авч эрүүл, эмгэг болон туршилтын 3 бүлэгт ангилан, 10 өөр төрлийн архаг стрессийн загварыг санамсаргүй байдлаар өдөрт 2 удаа нийт 28 хоногийн турш үүсгэн, усанд сэлүүлэх сорилоор стрессийн эсрэг үйлдлийг тодорхойлов. Үр дүнгийн боловсруулалтыг Prism 10 программ ашиглан тооцоолсон. Үр дүн: Хэрчлээст библэнцэрийн эфирийн тосны гарц 0.3±0.03% байсан ба DPPH чөлөөт радикал зайлуулах аргаар антиоксидант идэвхийн үзүүлэлт болох IC₅₀ утгыг тооцоолоход 262.7±2.95 мкг/мл буюу антиоксидант идэвхитэй байв. BV2 ба N2a эсүүдийн шугмын өсгөвөрт эс хордуулах тунг тооцоолоход 200 мкг/мл тунгаас эхлэн эс хордуулах нөлөө үзүүлсэн. Хэрчлээст библэнцэрийн эфирийн тос нь IL-6, TNF-α үрэвслийн маркеруудыг 50, 100, 200 мкг/мл тун тус бүрд статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар бууруулав. Усанд сэлүүлэх сорилын дүнгээр эмгэг хяналтын бүлгийг туршилтын бүлэгтэй харьцуулахад p<0.05 буюу статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: Хэрчлээст библэнцэрийн эфирийн тос нь антиоксидант, үрэвслийн эсрэг болон архаг стрессийн эсрэг үйлдэлтэй нь усанд сэлүүлэх сорилоор батлагдлаа.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хонин арц (Juniperus sabina L.) ургамлын эфирийн тосны хоргүй тунг мэдрэлийн эсэд тодорхойлсон дүн
    (2026-03-30) ; ;
    Э.Урангоо
    ;
    М.Барсболд
    ;
    Б.Отгонсүрэн
    Үндэслэл: Эфирийн тосоор баялаг ургамлууд нь Asteraceae, Rutaceae, Lamiaceae зэрэг 50 гаруй овогт хамаарагддаг бөгөөд эдгээр овогт багтах ургамлуудыг хүнс тэжээл, уламжлалт болон орчин үеийн анагаах ухаан, үнэртэн гоо сайхны болон эм бэлдмэлийн үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3000 орчим төрлийн эфирийн тос тодорхойлогдсоноос ойролцоогоор 300 гаруйг нь үйлдвэрлэл, худалдааны зориулалтаар ашиглаж байгаа талаар судалгааны эх сурвалжуудад дурдсан байна. Эфирийн тосыг бичил биетний өсөлтийг дарангуйлах, үрэвслийг бууруулах, хавдрын эсрэг, эс хордуулах болон антиоксидант идэвхээр нь анагаах ухааны салбарт өргөнөөр ашиглаж байна. Монгол орны хувьд цаг уурын эрс тэс байдал, бүс нутгийн онцлог, бэлчээрийн мал аж ахуй их хөгжсөн зэрэг нь эфирийн тос агуулсан ургамлыг судлах, тэдгээрийн химийн найрлага болон биологийн идэвхийг тодорхойлох шинжлэх ухааны үндэслэл болж өгдөг. Иймд Монгол оронд ургадаг эфирийн тос агуулсан ургамлууд, тэр дундаа Хонин арц (Juniperus sabina L.) ургамлын эфирийн тосны биологийн идэвхийг судлах нь онолын болон практик ач холбогдолтой байсаар байна. Зорилго: Хонин арцны (Juniperus sabina L.) эфирийн тосны хоргүй тунг мэдрэлийн эсэд тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн хийж гүйцэтгэсэн гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 11 сарын 21-ний өдрийн хурлаар (202526/03-01) хэлэлцүүлж уг судалгааг хийх зөвшөөрөл авсан. BV2 болон N2a мэдрэлийн эсийн шугамыг стандарт протоколын дагуу 370C, 5% CO₂ бүхий инкубаторт өсгөвөрлөв. Эсүүдийг тохирох тэжээлт орчинд хадгалж, туршилтад ашиглахын өмнө эсийн ургалт, морфологийг микроскопоор хянав. Эсийн хоруу чанарыг MTT аргаар үнэлэж 96 үүр бүхий бичил хавтанд BV2 микроглий эсийг 2×10⁴ эс/үүр нягттайгаар суулгаж, 24 цаг инкубац хийсний дараа эфирийн тосыг 50–500 мг/мл концентрацийн хүрээнд нэмж дахин 24 цаг инкубацлав. Үүний дараа MTT урвалж нэмж 3 цаг инкубац хийж, үүссэн формазины талстыг диметилсульфоксидоор (DMSO) уусган, 630 нм долгионы уртад шингээлтийг хэмжсэн. Шингээлтийн утгаар эсийн амьдрах чадварыг тооцож, эфирийн тосны эсэд хоргүй тунг тодорхойлов. Үр дүн: Эфирийн тосны эсэд үзүүлэх хоруу чанарыг MTT аргаар BV2 микроглий болон N2a мэдрэлийн эсүүдэд тодорхойлов. N2a мэдрэлийн эсийн хувьд 50, 100, 200 болон 300 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварт сөрөг нөлөө үзүүлээгүй бол 400 болон 500 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг бууруулж, хоруу чанартай нөлөө үзүүлсэн. Дүгнэлт: MTT шинжилгээний дүнгээр хонин арцны эфирийн тос нь N2a мэдрэлийн эсүүдэд 50, 100, 200, 300 мкг/мл концентрациудад эсэд хоргүй нөлөөтэй байсан бол 400 болон 500 мкг/мл тунгуудад цитотоксик нөлөө үзүүлсэн. Харин BV2 микроглий эсүүдэд 50, 100, 200 мкг/мл тунгуудад эсэд хоргүй нөлөөтэй байсан бөгөөд 300 мкг/мл-ээс дээш концентрациудад эс хордуулах нөлөөтэй нь тус тус тодорхойлогдлоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    АШУҮИС-ийн Суурь боловсролын II дамжааны оюутнуудын стрессийн түвшинг үнэлсэн дүн
    (2024-12-21) ;
    Э.Жавзандулам
    ;
    С.Оюунгэрэл
    ;
    С.Ариунаа
    ;
    С.Чимэгсайхан
    Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага стрессийг хүнд хэцүү нөхцөл байдлаас үүдэлтэй сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал гэж тодорхойлсон. Стресс бол бидний амьдралд тулгарч буй сорилт, аюул заналхийллийг даван туулахад хүргэдэг хүний байгалийн хариу үйлдэл юм. Хүн бүр тодорхой хэмжээгээр стресстэй байдаг ч стресст хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь бидний өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөөлдөг байна1. Ялангуяа архаг стресс нь хувийн амьдралыг тасалдуулж ядрах, анхаарал төвлөрөх чадвар алдагдах, цочромтгой болох зэрэг нөлөө үзүүлдэг байна2. Анагаахын оюутнуудын дунд стрессийн түвшинг нийт хүн амтай харьцуулахад өндөр байгааг тодорхойлсон цөөнгүй судалгаа байна3. Анагаахын чиглэлээр элсэн суралцаж буй оюутнуудад эхний 3 жилдээ академик стрессийн түвшин өндөр байдаг ба энэ нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн байна4. АШУҮИС-ийн суурь боловсролын II дамжааны оюутнуудын дундах стрессийн түвшин үнэлэх, стресс үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, тэдгээрээс зайлсхийн бууруулах, стрессийг зөв удирдах арга барилд суралцахад чиглүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) суурь боловсролын II дамжааны оюутнуудын стрессийн түвшинг үнэлэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг эрэмблэх. Арга, аргачлал: Судалгааг 2024 оны 11 сарын 18-25-ны хооронд агшингийн судалгааны загвараар Анагаахын оюутны стресс үүсгэгчийг үнэлэх 6 бүлэг бүхий нийт 40 асуумжийг ашиглан (MSSQ)6 судалгааг хийж гүйцэтгэсэн. Судалгааг google form платформ ашиглан мэдээ баримтыг цуглуулсан, статистик боловсруулалтыг Microsoft Ecxel 2010 болон SPSS 25.0 программын тусламжтай боловсруулсан. Үр дүн: Судалгаанд суурь боловсролын II дамжааны нийт 615 оюутан хамрагдсан, үүнээс 98 нь (15.9%) эрэгтэй, 517 нь (84%) эмэгтэй байсан. Академик хамааралтай стресс бүлэгт хүнд түвшний стресс 295 (47.9%), хувь хүн, хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй стресс бүлэгт хүнд түвшний стресс 55 (8.9%), суралцах болон заах арга зүйтэй холбоотой стресс бүлэгт хүнд түвшний стресс 103 (16.7%), Нийгмийн шалтгаантай стресс бүлэгт хүнд түвшний стресс 106 (17.2%), өөрийн хүсэл сонирхолын дагуу суралцаагүйгээс үүсэлтэй стресс бүлэгт 57 (9%), багийн үйл ажиллагаатай хамааралтай стресс бүлэгт хүнд түвшний стресс 116 (18.8%) тус тус тодорхойлогдлоо. Эдгээр оюутнуудын дунд академик хамааралтай стресс (ARS) нь бусад стресс үүсгэж буй 5 бүлэгтэй харьцуулахад хамгийн их тодорхойлогдсон. Энэ бүлэгт хөнгөн стресс 7 (1.1%), дунд түвшний стресс 62 (10.1%), өндөр түвшний стресс 251 (40.8%), хүнд түвшний стресс 295 (48%) оюутанд илэрч байв. Хүнд түвшний стресстэй болох нь тодорхойлогдсон 295 оюутнаас 40% (40) нь эрэгтэй, 49% (255) нь эмэгтэй оюутан байсан бөгөөд эмэгтэй оюутнуудын дунд стрессийн түвшин харьцангуй их байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: АШУҮИС-ийн суурь боловсролын II дамжааны оюутнуудын дунд академик хамааралт стресс үүсгэж буй хүчин зүйлсээс оюутан муу (F) үнэлгээ авах нь хүнд түвшний стресс үүсгэх гол шалтгаан болж байгаа нь тодорхойлогдлоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эфирийн тосны стрессийн эсрэг нөлөөг туршилтын амьтны тархины эдэд IBA 1 маркераар илрүүлсэн дүн
    (2024-11-07) ; ;
    Н.Ням-Эрдэнэ
    ;
    Б.Арвинзаяа
    ;
    М.Сувд
    Үндэслэл: Эфирийн тос нь ургамлын бодисын солилцооны хоёрдогч нийлэгжлийн бодис бөгөөд ургамлын өвөрмөц тансаг үнэрийг бий болгодог биологийн идэвхт бодис юм.1 Сүүлийн жилүүдэд улс орнууд Лаванда (lavandula angustifolia), Сарнай (Rosa damascena), Жүржийн мод (Citrus aurantium x L) зэрэг анхилам ургамлуудаас гарган авсан эфирийн тосыг архаг стрессийн эмчилгээнд өргөнөөр ашиглаж байна.2 Архаг стрессийн үед микроглий эс идэвхжин нейроны өсөлт хөгжилтөд чухал үүрэгтэй Brain-derived neurotrophic factor (BDNF)-ыг бууруулснаар мэдрэлийн эсэд үрэвсэл, сөнөрөл үүсэн улмаар ой тогтоолт буурч, танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал үүсэж байгааг тогтоосон байдаг.3,4 Архаг стресст өртөх нь мэдрэлийн эсэд үрэвсэл үүсгэгч М1 төрлийн эс болох IBA 1 микроглий эсийг нэмэгдүүлдэг байна.5 Харин эфирийн тос нь үрэвслийн эсрэг нөлөө үзүүлснээрээ М1 микроглий эсийн идэвхжлийг бууруулдаг нь тогтоогджээ.6 Манай оронд 300 орчим зүйлийн эфирийн тост ургамал ургадаг. Эдгээр эфирийн тост ургамлаас стрессийн эсрэг үйлдлийг нь судалсан судалгааны ажил хомс байгаа тул анхилам тансаг үнэрээр нь эрт дээр үеэс уламжлалт байдлаар өргөнөөр хэрэглэж ирсэн Ямаан арцны эфирийн тосыг сонгон стрессийн эсрэг үйлдэлтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх IBA 1 микроглий эсийн маркераар дамжуулан судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Ямаан арцны эфирийн тос стрессийн эсрэг нөлөөтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх микроглий эсийн IBA 1 маркераар илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн, Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн хурлаар (2023-03-09) хэлэлцүүлж уг судалгааг хийх зөвшөөрөл авсан. Архаг стресс үүсгэх зорилгоор 22-28 гр жинтэй, BALB/c үүлдрийн 25 эр хулганыг эрүүл хяналтын, эмгэг хяналтын, Ямаан арцны бага тунгийн, Ямаан арцны өндөр тунгийн болон Лавандагийн бүлэг гэсэн 5 бүлэг болгон хуваасан. Эрүүл хяналтын бүлгээс бусад бүлэгт архаг стрессийн загвар үүсгэн, эфирийн тосыг эмгэг хяналтын бүлгээс бусад бүлэгт 7 хоногийн турш үнэртүүлэх аргаар өгсний дараа нэвчүүлэн бэхжүүлэх аргаар бүх бүлгийн хулгануудыг егүүтгэн, тархины эдийг авч 4%-ийн параформальдегидийн уусмалд бэхжүүлж, хөлдөөж зүсэх аргаар эдийг бэлтгэн, иммуногистохимийн аргаар будаж, ImageJ болон prism программ ашиглан статистик тооцоолол хийсэн. Үр дүн: Архаг стрессийн дараа тархины эд дэх IBA 1 микроглий эс хэлбэрээ өөрчлөн амёбиод болон идэвхэжсэн хэлбэртэй болсон байв. ImageJ программ ашиглан нийт талбайг олсны дараа бүлэг тус бүрд IBA 1 микроглий эсийн тоог тоолж, статистик тооцоолол хийхэд 1,200,000 мкм2 талбайд эрүүл хяналтын бүлэг-2±1, эмгэг хяналтын бүлэг-18±2, бага тунгийн бүлэг-9±2, өндөр тунгийн бүлэг-5±1, Лавандагийн бүлэг-11±1 тооны IBA 1 эерэг микроглий эс эерэг будагдсан байв. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс харахад архаг стрессийн үед эфирийн тос нь тархины эд дэх микроглий эсийн тоог бууруулснаараа тархины эдийг хамгаалах нөлөөтэй байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эфирийн тосны үйлчлэлийг архаг стрессийн загвар үүсгэсэн амьтанд зан төрх үйлийн сорилоор үнэлсэн дүн
    (2024-05-13) ; ;
    Н.Ням-Эрдэнэ
    ;
    Б.Арвинзаяа
    ;
    Б.Маналжав
    Үндэслэл: Олон улсад болон манай оронд хийгдсэн судалгаануудаас Ямаан арц харахад стресс нь хүн төрөлхтний тулгамдсан асуудлын нэг хэвээр Лаванда байсаар байна. Орчин үед байгалийн гаралтай бүтээгдэхүүний эрэлт Сахар сонгох хэрэгцээ нэмэгдсээр байгаа ба ургамлаас гарган авсан эфирийн тосыг сорил анагаах ухааны салбарт өргөнөөр ашиглаж байна. Эфирийн тос Усанд сэлүүлэх нь стрессийг бууруулж, тайвшруулах үйлдэлтэй талаарх судалгаа сорил шинжилгээ ихээр хийгдэж байна. Манай оронд 300 орчим зүйлийн Клевенжерийн эфирийн тост ургамал ургадгийг тогтоосон ба ямаан арцны эфирийн аппарат тосны найрлага нэлээдгүй судлагдсан боловч стрессийн эсрэг үйлдлийг судалсан судалгааны ажил хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Манай оронд ургадаг Ямаан арцнаас гарган авсан эфирийн тосны стрессийн эсрэг үйлдлийг туршилтын амьтны загварт судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн, Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэсэн. Судалгаанд ашигласан Ямаан арцны эфирийн тосыг Клевенжерийн аппаратад устай хамт нэрэх аргаар гарган авсан. Архаг стресс үүсгэх зорилгоор 22-28 гр жинтэй, Balb/c үүлдрийн 25 эр хулганыг эрүүл хяналтын, эмгэг хяналтын, бага тунгийн бүлэг, өндөр тунгийн бүлэг болон эерэг хяналтын бүлэг (Лавандагийн) гэсэн 5 бүлэг болгон хувааж архаг стрессийн загварыг эрүүл хяналтын бүлгээс бусад бүлэгт 7 хоногийн турш үнэртүүлэх аргаар өгсний дараа стрессийн эсрэг үйлдэлтэй эсэхийг зан төрх үйлийн сорилоор үнэлсэн. Үүнд сахар сонгох болон усанд сэлүүлэх сорилыг ашигласан. Үр дүнгийн боловсруулалтыг Prism (ANOVA) программ ашиглан тооцоолсон. Үр дүн: Ямаан арцны 18 удаагийн нэрэлгээр нийт 5.78 г буюу 6.9 мл орчим, цайвар шар өнгөтэй Эфирийн тос гарган авсан. Туршилтын 28 дах өдөр усанд сэлүүлэх сорилоор туршилтын амьтдыг үнэлэхэд эрүүл хяналтын бүлэг 112.8±47.7 сек, эмгэг хяналтын бүлэг 56.4±15.2 сек, бага тунгийн бүлэг 86.6±38.7 сек, өндөр тунгийн бүлэг 117.5±52.8 сек, эерэг хяналтын бүлэг 75.2±24.0 секунд тус тус усанд идэвхтэй сэлсэн. Усанд сэлүүлэх сорилоор эмгэг хяналтын бүлэг болон эрүүл хяналт хооронд, мөн эмгэг хяналтын бүлэг болон өндөр тунгийн бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Туршилтын явцад нийт бүлгийн хулгануудад нийт 3 удаа (14 хоног тутам 1) сахар сонгох сорил хийсэн. Туршилтын эхний өдөр болон стресс үүсгэснээс хойш 14 дэх хоногийн хэмжилтээр бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаа байгаагүй. Харин 3 дах хэмжилтээр буюу стрессээр үйлчилснээс хойш 28 дах өдөр эмгэг хяналтын бүлэг 39.3±10.1%, бага тунгийн бүлэг 61.2±15.9%, их тунгийн бүлэг 66.1±27.9%, эерэг хяналтын бүлэг 71.8±10.3%, эрүүл хяналтын бүлэг 67.1±8.24% байсан нь эмгэг хяналтын бүлэг болон эрүүл хяналт, өндөр тунгийн туршилт болон эерэг хяналтын бүлэг хооронд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: 1. Ямаан арцан (100 г)-д агуулагдах эфирийн тосны гарц дунджаар 0.642 г буюу 0.78 мл байна. 2. Зан төрх үйлийн сорилоор ямаан арцнаас гарган авсан эфирийн тос нь архаг стрессийг бууруулах үйлдэлтэй байна.