Р.Номиунгэрэл
Loading...
Товч нэр
Р.Номиунгэрэл
Бүтэн нэр
Раднаабазар Номиунгэрэл
Латин нэр
Radnaabazar Nomiungerel
Албан тушаал
Багш
Харьяалал
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатомийн хичээлийн сургалтын сэтгэл ханамжийн судалгаа(2026-05-22) ;Д.Анужин; ; ; Үндэслэл: Эмч мэргэжилтнийг бэлтгэх анагаах ухааны боловсролын тулгуур нь суурь шинжлэх ухааны мэдлэг бөгөөд энэ нь эмнэлзүйн сэтгэлгээ, оношилгоо-эмчилгээний шийдвэр гаргалтын үндсийг бүрдүүлдэг. Анатомийн хичээл нь их эмч бэлтгэх хөтөлбөрийн үндсэн суурь хичээлийн нэг болдог ба суралцагчдын суурь мэдлэг, эмнэлзүйн сэтгэлгээ үүсэж төлөвшихөд шууд нөлөө үзүүлдэг. Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдаар анатомийн хичээлийг үнэлүүлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахад нотолгоонд суурилсан үндэслэл хэрэгтэй байсан нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатоми-1 хичээлийн сэтгэл ханамжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025-2026 оны хичээлийн жилийн 1-р улиралд хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн БиоАС-ийн Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны нийт 289 суралцагчдаас хүн ам зүйн 3, ерөнхий сэтгэл ханамжийн 20, нээлттэй 1 нийт 24 асуулт (асуулт бүр 5 онооны Ликертийн хэмжүүртэй) бүхий асуумжийн хуудсаар мэдээлэл цуглуулсан. Мэдээллийг SPSS-23.0 програмаар дескриптив статистик, хоёр түүврийн t-тест, ANOVA, Пирсоны корреляци, хүчин зүйн шинжилгээ (factor analysis) ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 14.2% нь эрэгтэй, 85.8% нь эмэгтэй байсан бөгөөд TAM 10.38%, TMS 17.30%, MDS 44.29%, PDS 13.15%, DSS 14.88%-ийг эзэлж байв. Ерөнхий сэтгэл ханамжийн түвшин 4.59±0.66 буюу сайн түвшинд байв. Эдгээрээс “Багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар сайн” хамгийн өндөр үнэлгээ (DSS, 4.91±0.37), харин хамгийн бага үнэлгээ нь “Оюутны мэдлэг, ур чадварыг бодитой, шударга үнэлдэг” (PDS, 4.16±0.75) үзүүлэлтэд ноогдов. Асуумжийн дотоод нийцлийн коэффициент α=0.909 гарч, найдвартай байдал маш сайн түвшинд байв. Пирсоны корреляцийн шинжилгээгээр багш оюутны үзэл бодлыг хүндэтгэх (Q4), багшийн харилцаа хандлага (Q5), мэргэжлийн ёс зүй (Q6) хооронд хүчтэй эерэг хамаарал (r=0.787; r=0.755; p<0.01) ажиглагдсан. Хүчин зүйн шинжилгээгээр KMO=0.865, Bartlett’s test p=0.000 байсан тул нийт 20 асуултыг “Багшийн мэргэжлийн ур чадвар” болон “Сургалтын орчин, зохион байгуулалт” гэсэн 2 хүчин зүйлд хувааж, нийт вариацийн 58.74%-ийг тайлбарлав. Дүгнэлт: Судалгаанд оролцсон Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын ерөнхий сэтгэл ханамж сайн түвшинд байгаа нь тодорхойлогдлоо. Багшийн мэргэжлийн ур чадвар, сургалтын орчин, зохион байгуулалт суралцагчдын сэтгэл ханамжид нөлөөлж байсан ба нийт үр дүнгийн 58.74%-ийг тайлбарлаж байв. Мэргэжлийн ёс зүйг баримталж, оюутнуудын үзэл бодлыг хүндэтгэж, адил, тэгш хандах нь багшийн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас хамаарч байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатомийн хичээлийн сургалтын үнэлгээ(2026-05-22); ;Д.Анужин; ; Үндэслэл: Хүний биеийн эрхтэн тогтолцооны бүтцийн талаарх ерөнхий суурь ойлголтыг олгох хөтөлбөрийн Эм зүй, Био-Анагаах судлал, Эрүүл ахуйн тархвар судлал, Нийгмийн эрүүл мэнд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй эрүүл мэндийн хоол зүйч бэлтгэх хөтөлбөрийн бакалаврын сургалтын мэргэжлийн суурь хичээл юм. Суралцагчдын сэтгэл ханамж нь анагаахын боловсролын чанарыг хэмжих чухал шалгуур төдийгүй төгсөгчдийн мэдлэг, ур чадвар, хандлагад нөлөөлдөг ул энэ чиглэлээр тогтмол судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны анатомийн сургалтын хөтөлбөрт суралцагчдын сэтгэл ханамжийн түвшин болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, сургалтын чанарыг сайжруулах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025 оны 9 дүгээр сараас 2026 оны 2 сарын хооронд АШУҮИС-ийн БиоАнагаах судлаач, Эм зүйч, Эрүүл мэндийн тархвар судлаач, Нийгмийн эрүүл мэнд судлаач, Эрүүл мэндийн мэдээлэл технологич, Уламжлалт анагаахын засалч зэрэг хөтөлбөрийн I-р дамжааны 182 оюутны дунд судалгааг хийж гүйцэтгэв. Суралцагчдын анатомийн хичээлийн чанарт өгч буй сэтгэл ханамжийг 24 асуулт бүхий асуумжаар үнэлэн дүгнэсэн. Өгөгдлийг SPSS-26,0 программ ашиглан боловсруулж, дескриптив статистик, хамраалгүй хоёр бүлгийн t-шинжилгээ, нэг хүчин зүйлт дисперсийн шинжилгээ (ANOVA), Пирсоны корреляци, хүчин зүйлийн шинжилгээ болон олон хувьсагчийн регрессийн шинжилгээ хийв. Статистикийн хувьд p<0.05 үед ач холбогдолтойд тооцсон. Үр дүн: Бидний судалгааны үр дүнгээр сэтгэл ханамжийн найдвартай байдал маш өндөр (Cronbach`s α=0.928) байв. Нийт оролцогчдын ерөнхий сэтгэл ханамжийн дундаж үнэлгээ 4.61±0.67 байв. Түүнчлэн нийт сэтгэл ханамжийн үнэлгээ хүйсийн ялгаагаар зөрүүгүй байв (p>0.05). Олон хүчин зүйлийн шинжилгээгээр сургалтын чанарын үнэлгээнд нөлөөлөх хоёр үндсэн хүчин зүйл илэрсэн (KMO=0.894; Bartlett-ийн тест p<0.001) ба эдгээр нь нийт вариацийн 52.73%-ийг тайлбарлаж байв. Нэгдүгээр хүчин зүйл нь “Багшийн мэргэжлийн чадвар, харилцаа, хандлага, үнэлгээ” байсан бол хоёрдугаар хүчин зүйл нь “Сургалтын зохион байгуулалт, орчин, сургалтын материал” байв. Мөн корреляцийн шинжилгээний дүнгээр сургалтын зохион байгуулалт сайн байдал, багшийн оролцоо зэрэг нь суралцагчдын сэтгэл ханамжид эерэг хамааралтай болох нь тогтоогдов (p<0.01). Дүгнэлт: АШУҮИС-ийн Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын анатомийн хичээлд өгсөн сэтгэл ханамж нь багшийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй, харилцаа хандлага, бодитой шударга үнэлгээ нөлөөлдөг бөгөөд мэргэжлийн ёс зүйг баримтлах, суралцагчидтай зөв боловсон харилцах нь түүний мэдлэг, мэргэжлийн ур чадвараас хамааралтай болох нь тодорхойлогдлоо.
