Р.Номиунгэрэл
Loading...
Товч нэр
Р.Номиунгэрэл
Бүтэн нэр
Раднаабазар Номиунгэрэл
Латин нэр
Radnaabazar Nomiungerel
Албан тушаал
Багш
Харьяалал
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хусны онгол (Inonotus obliquus)-ын усан хандны үйлчлэлийг чихрийн шижинтэй хулганы нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсэгт судалсан дүн(2024-05-13); ; ;Г.Батмөнх ;С.БаасансүрэнХ.ПүрэвсүрэнҮндэслэл: Чага буюу хусны онгол нь хус модонд ургадаг шимэгч мөөг бөгөөд ардын анагаах ухаанд олон өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг. Хусны онголын хавдрын эсрэг болон антиоксидант идэвхийн судалгаа олон хийгддэг, мөн антигипергликемик идэвхитэй болохыг нийтэлсэн байдаг. Манай орны хувьд өөрийн оронд ургадаг хусны онголын чихрийн шижинд үзүүлэх нөлөөг судалсан судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Аллоксанаар үүсгэсэн чихрийн шижинтэй хулганы нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсэгт хусны онголын усан хандны үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: C57BL/6 үүлдрийн 20±2 грамм жинтэй 112 хулганад (200мг/кг тунгаар) Аллоксан моногидратыг хэвлийн хөндийд нэг удаа тарьж, чихрийн шижингийн эмгэг загварыг үүсгэн хусны онголын усан ханд (500мг/кг) болон инсулатардаар (0.6ОУН) 4 долоо хоног эмчилж, нойр булчирхайн эдийн бүтцийг үнэлсэн. Үр дүн: Хусны онголын усан ханд болон инсулатард хэрэглэснээр чихрийн шижинтэй хулгануудын нойр булчирхайн бичил бүтцийн шинжилгээгээр хусны онгол уулгасан бүлэгт Лангергансын арлын эсийн хэмжээ хэвийн болж, бүтэц хадгалагдсан үр дүнтэй байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Хусны онголын усан ханд нь аллоксаны чихрийн шижинтэй хулганы нойр булчирхайд гарсан эсийн гэмтлийг бууруулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шагай болон шагайн доод үений бүтэц түүний гэмтлийн талаар хийгдсэн судалгааны тойм(2026-05-22); ;Г.Болормаа; ;Д.АнужинҮндэслэл: Шагайн үений холбоосны анатомийг судлах нь үений тогтвортой байдал, тэнхлэг, хөдөлгөөнд холбоосны гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны харилцан хамаарал төдийгүй хөдөлгөөн засалч мэргэжилтний сургалт, судалгаанд лавламж хэмжээ, гэмтэл согог судлалын практикт анхдагч тоон мэдээлэл болдог. Эмнэлзүйн практикт үений бэртэл, гэмтлийг зөв оношлох, эмчлэх, гэмтлийн механизмыг ойлгох үндэс суурь болдог.1,2 Шагайн үений гэмтэл нь нийтлэг тохиолддог гэмтэл бөгөөд шагайн гэмтлийн 85 хувийг шагайн холбогч эд болон шөрмөсний гэмтэл эзэлдэг байна.3 Манай орны хувьд шагайн үений гэмтлийн 81.1% нь шинэ, 9.4% нь анхны гэмтэлтэй адил дахисан, 8.1% нь өмнөх гэмтэл дахисан, 0.7% шалтгаан тодорхойгүй байдаг.4 Гэмтлийн механизмаас хамааран тодорхой холбоос болон холбогч эдийг гэмтээж болно.5 Шагайн холбоосны гэмтэл нь шагайн цочмог өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгаан болдог. Шагайн архаг өвдөлт нь шагайн холбоосны аль нэг нь бүтцийн алдагдалд хүргэдэг байна.6 Тиймээс бид тойм судалгааг нэгтгэж, холбоосын анатомийн бүтэц, байрлалын онцлогоос шалтгаалан эмнэлзүйд зонхилон тохиолдох гэмтлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх боломжийг судлах нь судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Гаргалгааны аргаар шагай болон шагайн доод үений хэвийн бүтцийг тодорхойлсон болон үений гэмтлийн талаар хийгдсэн судалгааны ажлуудыг тоймлох. Арга, аргачлал: Судалгааны эх сурвалжуудад хайлт хийхдээ эрдмийн бүтээлийг сонгох шалгуурыг боловсруулан Thomson Reuters, Pubmed central database, google scholar, Web of science мөн Эрүүл мэндийн хөгжлийн төв, гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээ баримт, өгөгдлийг сонгон тоймын стандартын дагуу чанарын үнэлгээ хийж ankle joint, subtalar joint, шагай болон шагайн доод үений гэмтэл зэрэг түлхүүр үгийн хослолоор хайлт хийж сонгов. Цахим эх сурвалжид нийтлэгдсэн шагай болон шагайн доод үе, үений гэмтлийн талаар судалсан бүтээлүүдийн тоймтой эх зохиол судлалын аргаар танилцаж тойм өгүүллийг боловсруулав. Бид нийт 330 гаруй бүтээлийг олж тогтоосон бөгөөд эдгээрээс гаргалгааны аргаар шагай, шагайн үений хэвийн бүтцийг тодорхойлсон болон үений гэмтлийн талаар хийгдсэн голлох хамаарал бүхий нийт 34 эх бүтээлийг хамруулсан болно. Үр дүн: Шагайн үе нь шагайт чөмгөний доод үзүүрийн үений гадаргуу болон шагай ясны булын хооронд үүсдэг. Хөндлөн тэнхлэгээр өлмий, у л р у у нугалах хөдөлгөөн хийнэ. Шагайн үеэр өлмий рүү нугалах хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 300 хэм, ул руу нугалах хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 500 хэм байна. Шагайн доорх үе нь шагай ба өсгийн ясны үений хойд гадаргуунууд болон өсгийтэй нийлэх үений хойд гадаргуу хоёрын хооронд үүсдэг. Шагайн доод үеэр саггиталь тэнхлэгээр тавхайгаар дотогш эргэх хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 350 хэм , гадагш эргэх хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 200 хэм байна. 7 Шагайн холбооснуудыг анатомийн байрлалаар нь гадна холбоос, дотно холбоос, шаант тахилзуурын доод синдесмоз холбоос гэж н ь 3 бүлэг болгоно.8,9 Шагай, шагайн доорх үений холбоосны гэмтлийн хамгийн түгээмэл шалтгаан нь тавхай дотогш хэт эргэх хөдөлгөөн байдаг. Тавхай дотогш хэт эргэх нь үений уутны гэмтэл, гадна дотно дагуу зэрэгцээ холбоос, шаант тахилзуурын холбоосны гэмтэл хүргэдэг. Мөн шагайн үеэр өлмий рүү, ул руу хэт нугалах нь ихэвчлэн хашлага хоорондын хойд холбоос, шагайн хүзүүний остеохондраль бүс, шаант ясны урд доод ирмэг зэрэг бүтцэд гэмтэл учруулдаг байна.5,10,11 Дүгнэлт: Шагайн үений бүтцийг цогцоор нь судалснаар гэмтлийн механизмыг бүрэн тайлбарлах үндэс суурь болно. Цаашид манай улсад гаргалгааны арга, дүрс оношлогоонд суурилсан биомеханикийн хосолмол судалгаа хийх, эмнэлзүйн үр дүнтэй уялдуулсан, стандартчилсан үнэлгээний протокол боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатомийн хичээлийн сургалтын сэтгэл ханамжийн судалгаа(2026-05-22) ;Д.Анужин; ; ; Үндэслэл: Эмч мэргэжилтнийг бэлтгэх анагаах ухааны боловсролын тулгуур нь суурь шинжлэх ухааны мэдлэг бөгөөд энэ нь эмнэлзүйн сэтгэлгээ, оношилгоо-эмчилгээний шийдвэр гаргалтын үндсийг бүрдүүлдэг. Анатомийн хичээл нь их эмч бэлтгэх хөтөлбөрийн үндсэн суурь хичээлийн нэг болдог ба суралцагчдын суурь мэдлэг, эмнэлзүйн сэтгэлгээ үүсэж төлөвшихөд шууд нөлөө үзүүлдэг. Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдаар анатомийн хичээлийг үнэлүүлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахад нотолгоонд суурилсан үндэслэл хэрэгтэй байсан нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатоми-1 хичээлийн сэтгэл ханамжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025-2026 оны хичээлийн жилийн 1-р улиралд хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн БиоАС-ийн Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны нийт 289 суралцагчдаас хүн ам зүйн 3, ерөнхий сэтгэл ханамжийн 20, нээлттэй 1 нийт 24 асуулт (асуулт бүр 5 онооны Ликертийн хэмжүүртэй) бүхий асуумжийн хуудсаар мэдээлэл цуглуулсан. Мэдээллийг SPSS-23.0 програмаар дескриптив статистик, хоёр түүврийн t-тест, ANOVA, Пирсоны корреляци, хүчин зүйн шинжилгээ (factor analysis) ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 14.2% нь эрэгтэй, 85.8% нь эмэгтэй байсан бөгөөд TAM 10.38%, TMS 17.30%, MDS 44.29%, PDS 13.15%, DSS 14.88%-ийг эзэлж байв. Ерөнхий сэтгэл ханамжийн түвшин 4.59±0.66 буюу сайн түвшинд байв. Эдгээрээс “Багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар сайн” хамгийн өндөр үнэлгээ (DSS, 4.91±0.37), харин хамгийн бага үнэлгээ нь “Оюутны мэдлэг, ур чадварыг бодитой, шударга үнэлдэг” (PDS, 4.16±0.75) үзүүлэлтэд ноогдов. Асуумжийн дотоод нийцлийн коэффициент α=0.909 гарч, найдвартай байдал маш сайн түвшинд байв. Пирсоны корреляцийн шинжилгээгээр багш оюутны үзэл бодлыг хүндэтгэх (Q4), багшийн харилцаа хандлага (Q5), мэргэжлийн ёс зүй (Q6) хооронд хүчтэй эерэг хамаарал (r=0.787; r=0.755; p<0.01) ажиглагдсан. Хүчин зүйн шинжилгээгээр KMO=0.865, Bartlett’s test p=0.000 байсан тул нийт 20 асуултыг “Багшийн мэргэжлийн ур чадвар” болон “Сургалтын орчин, зохион байгуулалт” гэсэн 2 хүчин зүйлд хувааж, нийт вариацийн 58.74%-ийг тайлбарлав. Дүгнэлт: Судалгаанд оролцсон Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын ерөнхий сэтгэл ханамж сайн түвшинд байгаа нь тодорхойлогдлоо. Багшийн мэргэжлийн ур чадвар, сургалтын орчин, зохион байгуулалт суралцагчдын сэтгэл ханамжид нөлөөлж байсан ба нийт үр дүнгийн 58.74%-ийг тайлбарлаж байв. Мэргэжлийн ёс зүйг баримталж, оюутнуудын үзэл бодлыг хүндэтгэж, адил, тэгш хандах нь багшийн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас хамаарч байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатомийн хичээлийн сургалтын үнэлгээ(2026-05-22); ;Д.Анужин; ; Үндэслэл: Хүний биеийн эрхтэн тогтолцооны бүтцийн талаарх ерөнхий суурь ойлголтыг олгох хөтөлбөрийн Эм зүй, Био-Анагаах судлал, Эрүүл ахуйн тархвар судлал, Нийгмийн эрүүл мэнд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй эрүүл мэндийн хоол зүйч бэлтгэх хөтөлбөрийн бакалаврын сургалтын мэргэжлийн суурь хичээл юм. Суралцагчдын сэтгэл ханамж нь анагаахын боловсролын чанарыг хэмжих чухал шалгуур төдийгүй төгсөгчдийн мэдлэг, ур чадвар, хандлагад нөлөөлдөг ул энэ чиглэлээр тогтмол судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны анатомийн сургалтын хөтөлбөрт суралцагчдын сэтгэл ханамжийн түвшин болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, сургалтын чанарыг сайжруулах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025 оны 9 дүгээр сараас 2026 оны 2 сарын хооронд АШУҮИС-ийн БиоАнагаах судлаач, Эм зүйч, Эрүүл мэндийн тархвар судлаач, Нийгмийн эрүүл мэнд судлаач, Эрүүл мэндийн мэдээлэл технологич, Уламжлалт анагаахын засалч зэрэг хөтөлбөрийн I-р дамжааны 182 оюутны дунд судалгааг хийж гүйцэтгэв. Суралцагчдын анатомийн хичээлийн чанарт өгч буй сэтгэл ханамжийг 24 асуулт бүхий асуумжаар үнэлэн дүгнэсэн. Өгөгдлийг SPSS-26,0 программ ашиглан боловсруулж, дескриптив статистик, хамраалгүй хоёр бүлгийн t-шинжилгээ, нэг хүчин зүйлт дисперсийн шинжилгээ (ANOVA), Пирсоны корреляци, хүчин зүйлийн шинжилгээ болон олон хувьсагчийн регрессийн шинжилгээ хийв. Статистикийн хувьд p<0.05 үед ач холбогдолтойд тооцсон. Үр дүн: Бидний судалгааны үр дүнгээр сэтгэл ханамжийн найдвартай байдал маш өндөр (Cronbach`s α=0.928) байв. Нийт оролцогчдын ерөнхий сэтгэл ханамжийн дундаж үнэлгээ 4.61±0.67 байв. Түүнчлэн нийт сэтгэл ханамжийн үнэлгээ хүйсийн ялгаагаар зөрүүгүй байв (p>0.05). Олон хүчин зүйлийн шинжилгээгээр сургалтын чанарын үнэлгээнд нөлөөлөх хоёр үндсэн хүчин зүйл илэрсэн (KMO=0.894; Bartlett-ийн тест p<0.001) ба эдгээр нь нийт вариацийн 52.73%-ийг тайлбарлаж байв. Нэгдүгээр хүчин зүйл нь “Багшийн мэргэжлийн чадвар, харилцаа, хандлага, үнэлгээ” байсан бол хоёрдугаар хүчин зүйл нь “Сургалтын зохион байгуулалт, орчин, сургалтын материал” байв. Мөн корреляцийн шинжилгээний дүнгээр сургалтын зохион байгуулалт сайн байдал, багшийн оролцоо зэрэг нь суралцагчдын сэтгэл ханамжид эерэг хамааралтай болох нь тогтоогдов (p<0.01). Дүгнэлт: АШУҮИС-ийн Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын анатомийн хичээлд өгсөн сэтгэл ханамж нь багшийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй, харилцаа хандлага, бодитой шударга үнэлгээ нөлөөлдөг бөгөөд мэргэжлийн ёс зүйг баримтлах, суралцагчидтай зөв боловсон харилцах нь түүний мэдлэг, мэргэжлийн ур чадвараас хамааралтай болох нь тодорхойлогдлоо.
