М.Алтантогос
Loading...
Товч нэр
М.Алтантогос
Бүтэн нэр
Мягмар Алтантогос
Латин нэр
Myagmar Altantogos
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмийн хүргэлтийн системийн шинж чанарыг нано хэмжээст мөнгө ашиглан сайжруулах инженерчлэлийн өнөөгийн байдал(2026-03-30); ; ;Б. Моломжамц; П.МягмарсүрэнУдиртгал: Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд мөнгөний нано жижиг хэсэг нь био-анагаахын салбарт шинэлэг, өндөр үр ашигтай материалд тооцогдож байгаа учир судлаачдын анхаарлын төвд байна. Мөнгөний нано жижиг хэсэг нь өвөрмөц физик-химийн болон биологийн идэвхт шинж чанартай нано хэмжээст материал бөгөөд эмийн хүргэлтийн системийн шинэ платформыг хөгжүүлж, эмийг зорилтот хэсэгт аажим, хяналттайгаар хүргэх боломжийг олгодог. Энэхүү тойм өгүүлэлд цеолитийн шинж чанарыг мөнгөний нано жижиг хэсэг ашиглан сайжруулалт хийсэн үр дүнг тоймоллоо. Мөнгөний нано жижиг хэсэг агуулсан эмийн хүргэлтийн системүүд нь антибиотик, үрэвслийн эсрэг болон хавдрын эсрэг эмийг зорилтот газарт хүргэх идэвхгүй болон идэвхтэй механизмаар ажилладаг. Мөнгөний нано жижиг хэсгийн физик-химийн болон гадаргуугийн функциональ шинж чанар нь эмийн хүргэлтийн системийн онцлогийг бүрдүүлдэг. Арга, аргачлал: Энэхүү тойм өгүүллийг боловсруулахдаа Scopus болон Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй 2005–2025 оны хооронд хэвлэгдсэн, мөнгөний нано жижиг хэсэг (AgNPs)-ийн шинж чанар, AgNPs-ээр сайжруулсан цеолитод суурилсан эмийн хүргэлтийн систем (ЭХС), түүний хэрэглээтэй холбоотой өгүүллийг сонгон авч, тоймлон дүн шинжилгээ хийсэн. Дүгнэлт: Мөнгөний нано хэсгүүд нь эмийн хүргэлтийн дэвшилтэт платформыг бүрдүүлж, зорилтот, аажим, тогтвортой хүргэлт, бактерийн эсрэг синергетик үйлчлэл үзүүлдэг зэрэг олон давуу талтай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сонгины (Allium cepa L.) хальсны антиоксидант идэвх ба аюулгүй байдлын үнэлгээ(2026-05-22); ;Б.Тамир; ; Үндэслэл: Сонгины хальс нь биологийн идэвхт нэгдлээр баялаг түүхий эд боловч Монгол улсын хүнсний салбарын хаягдалын менежментийн хүрээнд энэ төрлийн нарийвчилсан судалгаа, аюулгүй байдлын үнэлгээ хангалтгүй байна. Иймд хоол үйлдвэрлэлийн салбараас гарч буй хаягдал сонгины хальсыг дахин боловсруулах, түүний шинж чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох шаардлагатай юм. Зорилго: Хоол үйлдвэрлэлийн явцад гарч буй ягаан болон цагаан сонгины (Allium cepa L.) хальсны аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг үнэлж, биологийн идэвхт нэгдлийн агууламж болон антиоксидант идэвхийг харьцуулан тогтоох. Арга, аргачлал: Судалгаанд ягаан болон цагаан сонгины хальсыг ашиглав. Аюулгүй байдлын үзүүлэлтийг атом шингээлтийн спектрометр (хүнд металл) болон GC-MS/MS, LC-MS/MS (пестицид) багажаар тодорхойлов. Түүхий эдийг 70%-ийн этанолоор хандалж, вакуум ууршуулагч болон хөлдөөн хатаагч ашиглан хуурай ханд гарган авсан. Нийт фенолт нэгдэл болон нийлбэр флавоноидын агууламжийг спектрофотометрийн аргаар, антиоксидант идэвхийг DPPH радикал саармагжуулах аргаар тус тус тодорхойлов. Үр дүн: Шинжилгээгээр сонгины хальсанд хар тугалга, кадьми болон 205 төрлийн пестицидийн үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй буюу аюулгүй болох нь тогтоогдлоо. НҮХ-ийн шинжилгээгээр сонгино хальсны хуурай ханданд кверцетин, лутеолины уламжлалууд илэрсэн. Ягаан сонгины хуурай хандны нийт фенолт нэгдэл (27.40±1.64%) болон нийлбэр флавоноидын (17.95±1.47%) агууламж нь цагаан сонгиныхоос (20.34±0.34%, 12.69±1.44%) статистик ач холбогдол бүхий өндөр байв. IC50 утга ягаан сонгинд 17.58 μг·мл-1, цагаан сонгинд 19.41 μг·мл-1 байсан нь байгалийн гаралтай нийлмэл хандны хувьд өндөр идэвх үзүүлж буйг харуулна. Дүгнэлт: Хаягдал сонгины хальс нь аюулгүй байдлын шаардлага хангасан, антиоксидант идэвх сайтай түүхий эд бөгөөд энэхүү судалгааны үр дүн нь уг хаягдлыг исэлдэлтийн стрессээс сэргийлэх бэлдмэл болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах бодит нөөц болохыг тогтоов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication,
