Л.Энхсайхан
Loading...
Товч нэр
Л.Энхсайхан
Бүтэн нэр
Лхагвасүрэн Энхсайхан
Латин нэр
Enkhsaikhan Lkhagvasuren
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Липополисахаридаар үүсгэсэн үрэвслийн загварт чихэр өвс, өндөр зоосон цэцгийн хандны азотын ислийн гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлсон дүн(2025-01-01); ;Л.Ариунзаяа ;М.Ариунзаяа; Б.ЗолзаяаҮндэслэл: Азотын исэл (N0) нь биологийн мессенжер молекул бөгөөд Чихэр өвс үрэвслийн эмгэг жамд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь физиологийн Өндөр зоосон нөхцөлд үрэвслийн эсрэг нөлөө үзүүлдэг байна. Нөгөө талаас N 0 цэцэг нь хэвийн бус нөхцөлд хэт их үйлдвэрлэгдэх үед үрэвслийг өдөөдөг Макрофаг зуучлагчийн үүрэгтэй. N 0 нь үе мөч, гэдэс болон уушгины үрэвсэлт Үрэвсэл өвчний эмгэгжамд оролцдог ажээ. Чихэр өвс (ОЬусуггкгга V.га1апМ&) нь буурцагтны (РаЪасеае) овогт багтах олон наст өвслөг ургамал үрэвслийн эсрэг, вирусний эсрэг, элэг хамгаалах шинж чанартай тул уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг. Сүүлийн үеийн судалгаанд чихэр өвсөнд глициризин, И^шпИдетп, ^коИ^шпИдетп зэрэг биоидэвхт нэгдэл агуулагддаг нь тодорхойлогдсон ба липополисахаридаар өдөөгдсөн макрофагийн үрэвслийн эсрэг цитокины нийлэгжилтийг дарангуйлснаар үрэвслийн эсрэг чухал үүрэгтэй хэмээн тэмдэглэжээ. Мана-Өндөр зоосон цэцэг (1пи1а ке1етит ^ .) нь олон наст өвөслөг ургамал бөгөөд амьсгалын замын төрөл бүрийн өвчний үед цэр ховхлох, халдварын эсрэг, үрэвслийн эсрэг, цагаан хорхойн эсрэг бэлдмэл байдлаар хэрэглэдэг талаар дурджээ. Чихэр өвс, өндөр зоосон цэцэг нь Монгол уламжлалт анагаах ухаанд эмийн жорын найрлаганд ордог ч үрэвслийн эсрэг нөлөөг тодорхойлоогүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Липополисахаридаар өдөөгдсөн К А ^ 264.7 макрофаг шугаман эсэд чихэр өвс, өндөр зоосон цэцэг ургамлын хандны үрэвслийн эцсийн бүтээгдэхүүн N 0гийн үүсэлтэнд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг туршилт судалгааны загвараар АШУҮИСийн Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн хийж гүйцэтгэлээ. Хулганын макрофаг төст КАЖ264.7 эсийн шугаман өсгөвөрт ургамлын хандны хоргүй тунг МТТ аргаар, липополисахаридаар өдөөн үрэвслийн загвар үүсгэсэн К А ^264.7 эсийн шугаман өсгөвөрт азотын ислийн гарцыг Грейссийн аргаар тодорхойлсон . Үр дүнгийн статистик боловсруулалтыг 8Р88-25.0 программыг ашиглан 0п е^ау Апо^а аргаар р утгыг тооцоолон бүлэг хоорондын ялгаатай байдлыг үнэлсэн. Үр дүн: К А ^ 264.7 эсийн өсгөвөрт чихэр өвс болон өндөр зоосон цэцэг ургамлын хандны 1-25 мкг/мл хүртэлх тун эсэд хоргүй, ургалтыг нь нэмэгдүүлж байсан бол 50 мкг/мл тун эсийг хордуулж ургалтыг дарангуйлах нөлөө үзүүлэв (р<0.01). Харин ургамлын хандны хосолсон байдлаар эсэд үйлчлэхэд 1-100 мкг/мл хүртэлх тун эсэд хоргүй, эсийн ургалтыг нэмэгдүүлж байсан бол 500 мкг/мл тунгаас эхлэн эсийг хордуулж ургалтыг дарангуйлсан (р<0.001). Чихэр өвс, өндөр зоосон цэцэг ургамлын хандны азотын ислийн гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлоход хяналт буюу РВ8-ээр үйлчилсэн бүлэгтэй харьцуулахад чихэр өвс ургамлын ханд нь тун болон хугацаа хамааралтайгаар ^ 0 -ги й н гарцыг ихэсгэж байна. Харин өндөр зоосон цэцэг ургамлын ханд нь азотын ислийн гарцанд тун болон хугацаа хамааралтай нөлөө үзүүлээгүй. Липополисахаридаар өдөөгдсөн үрэвслийн загварт чихэр өвс, өндөр зоосон цэцэг ургамлын хандны азотын ислийн гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлоход чихэр өвс ургамлын хандны 12 цагийн өсгөвөрт 30 мкг/мл тунгаар дарангуйлж байсан бол 48 цагийн дараа тун болон хугацаа хамааралтай азотын ислийн гарцыг бууруулж байгаа нь тогтоогдлоо. Харин өндөр зоосон цэцэг ургамлын хандаар үйлчилсэн бүлэгт 12 болон 24 цагийн өсгөвөрт өөрчлөлт ажиглагдаагүй ч 48 цагийн өсгөвөрт 25 мкг/мл тунгаар ЛПС-аар өдөөсөн азотын ислийн гарцыг дарангуйлсан. Дүгнэлт: Чихэр өвс ургамлын ханд дангаараа тун болон хугацаа хамааралтайгаар азотын ислийн гарцыг ихэсгэж байна. Липополисахаридаар өдөөсөн азотын ислийн гарцыг чихэр өвс ургамлын ханд тун болон хугацаа хамааралтайгаар бууруулж байсан бол өндөр зоосон цэцэг ургамлын хандаар үйлчилсэн бүлэгт 48 цагийн өсгөвөрт 25 мкг/мл тунгаар ЛПС-аар өдөөсөн азотын ислийн гарцыг дарангуйлсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины анхдагч хавдрын үед ийлдэс дэх Aquaporin-4, IL-6, TNF-α-ийн түвшинг тодорхойлсон дүн(2025-10-20) ;Д.Байгалмаа ;Ш.Орхонтуул ;С.Энхтуяа ;С.ЦогтсайханҮндэслэл: Глиома нь глиал эсийн гаралтай насанд хүрэгчдэд түгээмэл тохиолддог тавилан муутай тархины анхдагч хавдар юм. IL-6, TNF-α зэрэг хавдар өвөрмөц, үрэвслийн цитокин болон AQP-4 уураг нь глиомагийн үед илрэлтэй болохыг цөөнгүй судлаачид онцолсон байна. Манай орны хувьд тархины анхдагч хавдартай хүмүүсийн ийлдэст AQP-4 уураг болон IL-6, TNF-α зэрэг үрэвслийн цитокины түвшинг тодорхойлох, оношилгооны ач холбогдлыг үнэлсэн судалгааны ажил хомс байгаа нь бидний энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархины анхдагч хавдартай хүмүүсийн ийлдэс дэх Aquaporin-4 (AQP-4), үрэвслийн цитокинууд болох интерлейкин-6 (IL-6), хавдрын үхжлийн хүчин зүйл альфа (TNF-α)-ийн агууламжийг тодорхойлж, эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулан тэдгээрийн оношилгооны ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Тархины анхдагч хавдар (ТАХ) оношлогдсон 28, хяналтын 26 үйлчлүүлэгчдэд AQP-4 уургийг цусны ийлдэс дэх агууламжийг ФХЭБУ-ын аргаар үнэлсэн бол тархины анхдагч хавдартай 59, хяналтын 52 үйлчлүүлэгчдэд IL-6 болон TNF-α цитокины агууламжийг урсгал эс тоолуурын аргаар тус тус тодорхойлж үр дүнг тооцлоо. Үр дүн: Нийт тархины анхдагч хавдрын 45.61% нь менингиома, 26.32% нь анапластик астроцитома, 8.77% нь глиобластома, 12.28% нь бусад хавдар (хондрома, эпиндиома, шваннома, краниофарингиома) байсан. Тархины анхдагч хавдрын үед IL-6, TNF-α болон AQP-4-ийн ийлдэс дэх түвшин нь эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулахад агууламж их байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Тархины анхдагч хавдартай үйлчлүүлэгчдийн захын цусанд AQP-4, IL-6, TNF-α-ийн түвшин хяналттай харьцуулахад статистикийн үнэн магадтай ялгаатай байсан бөгөөд ТАХ-ын инвазив бус, эрт үеийн оношилгооны биомаркер байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харшлын загвар үүсгэсэн C57BL/6 хулганы ийлдсэнд IL-4, IFN-γ цитокины агууламжийг inhouse ФХЭБУ-ын аргаар тодорхойлсон судалгаа(2026-03-30) ;М.Дөлгөөнөө; ;Ч.Оюун-Эрдэнэ ;Б.АриунзаяаС.ЦогтсайханҮндэслэл: Бие махбодод антиген буюу гадны уураг нэвтрэх үед дархлаа тогтолцоо IgE хамааралтай хэт мэдрэг хариу урвал өрнүүлэхийг I хэв шинжийн хэт мэдрэгших урвал буюу харшлын урвал гэнэ. Харшлын үед Th2 эсээс ялгарах IL-4, IL-5, IL-9, IL-13 зэрэг цитокин нь эозинофил, шигүү мөхлөгт эс зэрэг дархлааны эффектор эсийг идэвхжүүлж, амьсгалын замын үрэвсэл, бөглөрөл зэрэгт гол үүрэгтэй оролцдог. Th1 эсээс ялгарах интерферон-гамма (IFN-γ) цитокин нь Th2 эсийг дарангуйлж харшлын урвалыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс Th1 болон Th2 эсээс ялгарах цитокины тэнцвэрийг тодорхойлох, харшлын урвалын механизмыг гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Овальбуминаар харшил үүсгэсэн туршилтын амьтны ийлдсэнд in-house фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-ын шинжилгээний аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад 6-8 долоо хоногтой 20 эмэгчин C57BL/6 хулганыг сонгон авч хяналтын болон туршилтын бүлэг болгон хувааж, хулганы ийлдэст in-house ФХЭБУ-ын аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад харшлын загвар үүсгэсэн C57BL/6 туршилтын бүлгийн хулганад IL-4 цитокины агууламж 513.7 пг/мл, IFN-γ цитокины агууламж 193.2 пг/ мл тодорхойлогдсон. Хулганы ийлдэс дэх IL-4 цитокины агууламжийг 2 бүлгийн хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан (p<0.001). Дүгнэлт: Харшил үүсгэсэн бүлгийн ийлдсэн дэх IL-4 цитокины агууламж нэмэгдэж, IFN-γ цитокины агууламж буурсан нь Th2 чиглэлийн дархлааны хариу урвал давамгай өрнөж буйг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины анхдагч хавдрын үед miRNA-21 маркерийг тодорхойлсон дүн(2026-09-15) ;С.Энхтуяа ;Ш.Орхонтуул ;Б.Ариунзаяа; С.ЦогтсайханҮндэслэл: Тархины анхдагч хавдар нь төв мэдрэлийн тогтолцооны нийт хавдрын 85-90%-ийг эзэлдэг. Манай улсын хувьд Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн мэдээгээр 2024 оны байдлаар тархи, төв мэдрэлийн тогтолцооны хавдрын тархалт 459, шинэ тохиолдол 93 бүртгэгдсэн нь бусад зонхилон тохиолдох хавдрын тохиолдлоос бага боловч бусад хавдартай харьцуулахад нас баралтын хувьд өндөр 80.4% байна. Мөн тархины хавдрыг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянах нь бэрхшээлтэй хэвээр байгаа бөгөөд тархинаас эдийн биопси авах болон эдийн материалыг давтан цуглуулах нь өндөр эрсдэлтэй, хязгаарлагдмал байдаг. Эдгээр үзүүлэлт нь эмчлүүлэгчийн эмчилгээний хувь хэмжээг нэмэгдүүлэх, илүү хүртээмжтэй, өртөг багатай эрт илрүүлгийн маркер шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархины анхдагч хавдрын үед, захын цусанд miRNA-21 маркерийн экспрессийг тодорхойлж, оношилгооны ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (ШУГТЭ)-ийн мэдрэлийн мэс заслын тасагт хандсан тархины анхдагч хавдартай 40, мэдрэлийн эмгэг оношлогдсон 40, эрүүл 40 нийт 120 хүнийг хамруулсан. Үйлчүүлэгчийн захын судаснаас цусыг авч боловсруулан сийвэн дэх miRNA-21 тодорхойлохдоо miRNA ялгах цомог ашиглан ялгаж, miRNA-21 өвөрмөц праймер ашиглан qPCR аргаар олшруулж үр дүнг үнэлэв. Үр дүн: Сийвэн дэх miRNA-21-ийн экспресс тархины анхдагч хавдартай бүлгийг, эрүүл бүлэгтэй харьцуулахад 3.81 дахин их (p<0.001), мэдрэлийн эмгэг бүлэгтэй харьцуулахад 1.53 дахин их өндөр илэрхийлэлтэй (p<0.001) ач холбогдол бүхий ялгаатай байв. miRNA-21-ийн экспресс глиома, менингиома, аденома хавдрын үед өндөр эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001). Мөн глиома, глиомын бус хавдрын үед эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай (p<0.001) нэмэгдэж байсан бөгөөд хавдрын үе шаттай холбоотой ихсэж байна (p<0.001). miRNA-21-ийн мэдрэг болон өвөрмөц чанарыг ROC муруй ашиглан тооцоолоход мэдрэг чанар 92.3%, өвөрмөц чанар 80.5% тус тус тодорхойлогдов. Дүгнэлт: Тархины анхдагч хавдрын үед miRNA-21 хавдартай бүлгийг эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй бүлгээс ялган оношлох чадамжтай байна.
