Л.Энхсайхан
Loading...
Товч нэр
Л.Энхсайхан
Бүтэн нэр
Лхагвасүрэн Энхсайхан
Латин нэр
Enkhsaikhan Lkhagvasuren
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
12 results
Now showing 1 - 10 of 12
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Construction of Lentiviral Vectors for CAR-T Cell Applications in Mongolia(Atlantis Press International BV, 2025) ;Uurdmunkh, Suvd-Erdene; ;Tumurkhuyag, Ulziikhuu; Bat-Itgel, Ulziisaikhan - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Липополисахаридаар үүсгэсэн үрэвслийн загварт чихэр өвс, өндөр зоосон цэцгийн хандны азотын ислийн гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлсон дүн(2025-01-01); ;Л.Ариунзаяа ;М.Ариунзаяа; Б.ЗолзаяаҮндэслэл: Азотын исэл (N0) нь биологийн мессенжер молекул бөгөөд Чихэр өвс үрэвслийн эмгэг жамд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь физиологийн Өндөр зоосон нөхцөлд үрэвслийн эсрэг нөлөө үзүүлдэг байна. Нөгөө талаас N 0 цэцэг нь хэвийн бус нөхцөлд хэт их үйлдвэрлэгдэх үед үрэвслийг өдөөдөг Макрофаг зуучлагчийн үүрэгтэй. N 0 нь үе мөч, гэдэс болон уушгины үрэвсэлт Үрэвсэл өвчний эмгэгжамд оролцдог ажээ. Чихэр өвс (ОЬусуггкгга V.га1апМ&) нь буурцагтны (РаЪасеае) овогт багтах олон наст өвслөг ургамал үрэвслийн эсрэг, вирусний эсрэг, элэг хамгаалах шинж чанартай тул уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг. Сүүлийн үеийн судалгаанд чихэр өвсөнд глициризин, И^шпИдетп, ^коИ^шпИдетп зэрэг биоидэвхт нэгдэл агуулагддаг нь тодорхойлогдсон ба липополисахаридаар өдөөгдсөн макрофагийн үрэвслийн эсрэг цитокины нийлэгжилтийг дарангуйлснаар үрэвслийн эсрэг чухал үүрэгтэй хэмээн тэмдэглэжээ. Мана-Өндөр зоосон цэцэг (1пи1а ке1етит ^ .) нь олон наст өвөслөг ургамал бөгөөд амьсгалын замын төрөл бүрийн өвчний үед цэр ховхлох, халдварын эсрэг, үрэвслийн эсрэг, цагаан хорхойн эсрэг бэлдмэл байдлаар хэрэглэдэг талаар дурджээ. Чихэр өвс, өндөр зоосон цэцэг нь Монгол уламжлалт анагаах ухаанд эмийн жорын найрлаганд ордог ч үрэвслийн эсрэг нөлөөг тодорхойлоогүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Липополисахаридаар өдөөгдсөн К А ^ 264.7 макрофаг шугаман эсэд чихэр өвс, өндөр зоосон цэцэг ургамлын хандны үрэвслийн эцсийн бүтээгдэхүүн N 0гийн үүсэлтэнд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг туршилт судалгааны загвараар АШУҮИСийн Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн хийж гүйцэтгэлээ. Хулганын макрофаг төст КАЖ264.7 эсийн шугаман өсгөвөрт ургамлын хандны хоргүй тунг МТТ аргаар, липополисахаридаар өдөөн үрэвслийн загвар үүсгэсэн К А ^264.7 эсийн шугаман өсгөвөрт азотын ислийн гарцыг Грейссийн аргаар тодорхойлсон . Үр дүнгийн статистик боловсруулалтыг 8Р88-25.0 программыг ашиглан 0п е^ау Апо^а аргаар р утгыг тооцоолон бүлэг хоорондын ялгаатай байдлыг үнэлсэн. Үр дүн: К А ^ 264.7 эсийн өсгөвөрт чихэр өвс болон өндөр зоосон цэцэг ургамлын хандны 1-25 мкг/мл хүртэлх тун эсэд хоргүй, ургалтыг нь нэмэгдүүлж байсан бол 50 мкг/мл тун эсийг хордуулж ургалтыг дарангуйлах нөлөө үзүүлэв (р<0.01). Харин ургамлын хандны хосолсон байдлаар эсэд үйлчлэхэд 1-100 мкг/мл хүртэлх тун эсэд хоргүй, эсийн ургалтыг нэмэгдүүлж байсан бол 500 мкг/мл тунгаас эхлэн эсийг хордуулж ургалтыг дарангуйлсан (р<0.001). Чихэр өвс, өндөр зоосон цэцэг ургамлын хандны азотын ислийн гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлоход хяналт буюу РВ8-ээр үйлчилсэн бүлэгтэй харьцуулахад чихэр өвс ургамлын ханд нь тун болон хугацаа хамааралтайгаар ^ 0 -ги й н гарцыг ихэсгэж байна. Харин өндөр зоосон цэцэг ургамлын ханд нь азотын ислийн гарцанд тун болон хугацаа хамааралтай нөлөө үзүүлээгүй. Липополисахаридаар өдөөгдсөн үрэвслийн загварт чихэр өвс, өндөр зоосон цэцэг ургамлын хандны азотын ислийн гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлоход чихэр өвс ургамлын хандны 12 цагийн өсгөвөрт 30 мкг/мл тунгаар дарангуйлж байсан бол 48 цагийн дараа тун болон хугацаа хамааралтай азотын ислийн гарцыг бууруулж байгаа нь тогтоогдлоо. Харин өндөр зоосон цэцэг ургамлын хандаар үйлчилсэн бүлэгт 12 болон 24 цагийн өсгөвөрт өөрчлөлт ажиглагдаагүй ч 48 цагийн өсгөвөрт 25 мкг/мл тунгаар ЛПС-аар өдөөсөн азотын ислийн гарцыг дарангуйлсан. Дүгнэлт: Чихэр өвс ургамлын ханд дангаараа тун болон хугацаа хамааралтайгаар азотын ислийн гарцыг ихэсгэж байна. Липополисахаридаар өдөөсөн азотын ислийн гарцыг чихэр өвс ургамлын ханд тун болон хугацаа хамааралтайгаар бууруулж байсан бол өндөр зоосон цэцэг ургамлын хандаар үйлчилсэн бүлэгт 48 цагийн өсгөвөрт 25 мкг/мл тунгаар ЛПС-аар өдөөсөн азотын ислийн гарцыг дарангуйлсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 хулганад үүсгэсэн хавдрын эмгэг загварт “Өвсөн гурван халуун”-ы нөлөөг судалсан дүн(2025-01-01); ; ; ; Д.ЭнхмааҮндэслэл: Дэлхий дахинд төдийгүй манай улсад хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт жил бүр өсөн нэмэгдэж байна. Хорт хавдрын тохиолдол жил бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Монголын уламжлалт анагаах ухаанд ходоод ба улаан хоолойн хавдар, хавдрын урьдал өвчнийг анагаахад эмчилгээний туршлагат жор болгон хэрэглэж ирсэн Холтсон цэцэгтний овгийн (Капипси1асөаө) А1тдепө 3'1Ыпса ^, Яапипси1из Яөрөпз ^, Ри1заШа Випдеапа ^ 3 зүйл ургамал орсон (Өвсөн гурван халуун) найрлагыг сонгон авч, туршилтын амьтанд үүсгэсэн хорт хавдрын эмгэг загварт үзүүлэх нөлөөллийг судлан, нотолгоожуулах нэн шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Өвсөн гурван халуун”-д агуулагдах биологийн идэвхт бодисуудыг илрүүлж, туршилтын амьтанд үүсгэсэн хорт хавдрын эмгэг загварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: “Өвсөн гурван халуун” болох Сибирь чөдөр өвс (АЫадепе 5№пса ^), Мөлхөө (хахуун) холтсон цэцэг (Яапипси1из герепз ^), Бунгийн яргуй (Ри1за1Ша Випдеапа ^.)-г Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутгаас 5-6 сард цэцэглэлтийн үед нь түүж, зохих журмын дагуу хатааж бэлтгэв. Үр дүн: “ Өвсөн гурван халуун”-ы ханданд нийт фенолт нэгдэл 2.98±0.04%, нийт флавоноид 2.16±0.05% агуулагдаж байна. Туршилтын 6 бүлгийн хулганыг биеийн жин болон хавдрын эзлэхүүнийг 3 удаагийн давталттайгаар өдөр бүр хэмжихэд бүх бүлгийн хулганад биеийн жин хугацаа хамааралтай нэмэгдэж байв. Мөн эмчилгээний 1А, 1В бүлгийн хулганад ӨГХ-ны этанол хандыг 50 ба 100мг/кг тунгаар, 2А ба 2В бүлгийн хулганад ӨГХны дихлорметан хандыг 50 ба 100мг/кг тунгаар амаар уулгаад, сөрөг хяналтын бүлэгт РВЗ 0.5 мг/кг тунгаар амаар, харин эерэг хяналтын бүлэгт флуроурацил (5 Р ^ 10 мг/кг тунгаар 7 хоногт 2 удаа хэвлийн хөндийд тарихад хавдрын ургалтын хэмжээ хугацаа хамааралтай нэмэгдэж байв. Сөрөг хяналтын бүлгийн хулганы хавдрын эзлэхүүнийг эмчилгээний бүлгүүдтэй харьцуулахад туршилтын 4 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай (*р<0.05) харин эерэг хяналтын бүлэгтэй харьцуулахад илэрхий ялгаа ажиглагдаагүй. (р=0.08) Туршилтын хулганы хавдрын эдийн гистологийн шинжилгээгээр бүх бүлэгт үхжил ажиглагдсан ба үхжилийн хамрах талбайгаар ялгаатай байв. Дүгнэлт: “Өвсөн гурван халуун”-ы этанол ханданд нийт фенолт нэгдэл болон флавоноидын агууламж дунд зэрэг байна. “Өвсөн гурван халуун”-ы ханд нь туршилтын хулганад үүсгэсэн хавдрын ургалтыг саатуулж, лимфоцит давамгайлсан үрэвслийг идэвхжүүлж байгаа нь хавдрын эсрэг идэвхтэй болохыг харуулж байна (р<0.05) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтны уушгинд бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үсэрхийллийн загвар үүсгэн судалсан дүн(2025-05-05) ;Д.Анужин ;Б.Маналжав ;М.Барсболд ;Ч.АлтанчимэгБ.ОтгонсүрэнҮндэслэл: Өнөө үед бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар (БШГХХ) нь дэлхий дахинд түгээмэл тохиолддог хорт хавдрын гуравдугаарт, хорт хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаарт орж байна. БШГХХ нь элэг (50%), уушги (10-15%), хэвлийн гялтан хальс (4%), яс (10.723.7%), тархи (0.3-6%) болон нугас руу ихэвчлэн үсэрхийлдэг ба нийт тохиолдлын 35% нь анхдагч голомтоос тархахаас өмнө, 36% нь ойролцоох тунгалгийн булчирхайд үсэрхийлсэн үедээ, 23% нь алсын эд, эрхтэнд үсэрхийлсний дараа оношлогддог байна. Манай оронд туршилтын хулганад хорт хавдрын анхдагч загвар үүсгэсэн судалгааны ажил цөөнгүй байгаа ч туршилтын хулганы уушгинд хорт хавдрын үсэрхийллийн загвар үүсгэсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: C57BL/6J хулганад MC38 хавдрын эсийн шугаман өсгөвөр ашиглан бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үсэрхийллийг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИСийн Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрлийг авсны (хурлын тэмдэглэл №2023/3-09) үндсэн дээр лабораторид ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд мөрдөн хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн Туршилтын амьтны төвд үржүүлсэн C57BL/6J эрэгчин хулгана, хулганы MC38 бүдүүн шулуун гэдэсний хавдрын эсийн шугаман өсгөвөр ашиглав. Туршилтын хулганы сүүлний венд 0.25*106 MC38 эсийг (n=12) тарьж хавдрын үсэрхийллийн загвар үүсгэж, гистологи шинжилгээгээр дүгнэсэн. Үр дүн: Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар бусад эрхтэн рүү үсэрхийлсэн байдлыг судлахад хулганы уушгины эдийн хэвийн бичил бүтэц алдагдсан, гиперхроматик будагдсан, плеоморфик эс шигүү нэвчиж уушгины хэвийн бүтцийг алдагдуулсан голомттой харагдаж байв. Элэг, дэлүү, бөөр, бүдүүн гэдэсний гистологи бүтцэд өөрчлөлт ажиглагдсангүй. Дүгнэлт: Хулганы сүүлний венээр бүдүүн шулуун гэдэсний аденокарцинома MC38 эс тарихад уушгинд холбогч эдэн дэвсгэр бүхий гиперхроматик будагдсан, плеоморфик эс шигүү нэвчиж булчирхайлаг бүтэц бүхий хавдрын үсэрхийлэл үүсэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины анхдагч хавдрын үед ийлдэс дэх Aquaporin-4, IL-6, TNF-α-ийн түвшинг тодорхойлсон дүн(2025-10-20) ;Д.Байгалмаа ;Ш.Орхонтуул ;С.Энхтуяа ;С.ЦогтсайханҮндэслэл: Глиома нь глиал эсийн гаралтай насанд хүрэгчдэд түгээмэл тохиолддог тавилан муутай тархины анхдагч хавдар юм. IL-6, TNF-α зэрэг хавдар өвөрмөц, үрэвслийн цитокин болон AQP-4 уураг нь глиомагийн үед илрэлтэй болохыг цөөнгүй судлаачид онцолсон байна. Манай орны хувьд тархины анхдагч хавдартай хүмүүсийн ийлдэст AQP-4 уураг болон IL-6, TNF-α зэрэг үрэвслийн цитокины түвшинг тодорхойлох, оношилгооны ач холбогдлыг үнэлсэн судалгааны ажил хомс байгаа нь бидний энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархины анхдагч хавдартай хүмүүсийн ийлдэс дэх Aquaporin-4 (AQP-4), үрэвслийн цитокинууд болох интерлейкин-6 (IL-6), хавдрын үхжлийн хүчин зүйл альфа (TNF-α)-ийн агууламжийг тодорхойлж, эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулан тэдгээрийн оношилгооны ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Тархины анхдагч хавдар (ТАХ) оношлогдсон 28, хяналтын 26 үйлчлүүлэгчдэд AQP-4 уургийг цусны ийлдэс дэх агууламжийг ФХЭБУ-ын аргаар үнэлсэн бол тархины анхдагч хавдартай 59, хяналтын 52 үйлчлүүлэгчдэд IL-6 болон TNF-α цитокины агууламжийг урсгал эс тоолуурын аргаар тус тус тодорхойлж үр дүнг тооцлоо. Үр дүн: Нийт тархины анхдагч хавдрын 45.61% нь менингиома, 26.32% нь анапластик астроцитома, 8.77% нь глиобластома, 12.28% нь бусад хавдар (хондрома, эпиндиома, шваннома, краниофарингиома) байсан. Тархины анхдагч хавдрын үед IL-6, TNF-α болон AQP-4-ийн ийлдэс дэх түвшин нь эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулахад агууламж их байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Тархины анхдагч хавдартай үйлчлүүлэгчдийн захын цусанд AQP-4, IL-6, TNF-α-ийн түвшин хяналттай харьцуулахад статистикийн үнэн магадтай ялгаатай байсан бөгөөд ТАХ-ын инвазив бус, эрт үеийн оношилгооны биомаркер байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харшлын загвар үүсгэсэн C57BL/6 хулганы ийлдсэнд IL-4, IFN-γ цитокины агууламжийг inhouse ФХЭБУ-ын аргаар тодорхойлсон судалгаа(2026-03-30) ;М.Дөлгөөнөө; ;Ч.Оюун-Эрдэнэ ;Б.АриунзаяаС.ЦогтсайханҮндэслэл: Бие махбодод антиген буюу гадны уураг нэвтрэх үед дархлаа тогтолцоо IgE хамааралтай хэт мэдрэг хариу урвал өрнүүлэхийг I хэв шинжийн хэт мэдрэгших урвал буюу харшлын урвал гэнэ. Харшлын үед Th2 эсээс ялгарах IL-4, IL-5, IL-9, IL-13 зэрэг цитокин нь эозинофил, шигүү мөхлөгт эс зэрэг дархлааны эффектор эсийг идэвхжүүлж, амьсгалын замын үрэвсэл, бөглөрөл зэрэгт гол үүрэгтэй оролцдог. Th1 эсээс ялгарах интерферон-гамма (IFN-γ) цитокин нь Th2 эсийг дарангуйлж харшлын урвалыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс Th1 болон Th2 эсээс ялгарах цитокины тэнцвэрийг тодорхойлох, харшлын урвалын механизмыг гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Овальбуминаар харшил үүсгэсэн туршилтын амьтны ийлдсэнд in-house фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-ын шинжилгээний аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад 6-8 долоо хоногтой 20 эмэгчин C57BL/6 хулганыг сонгон авч хяналтын болон туршилтын бүлэг болгон хувааж, хулганы ийлдэст in-house ФХЭБУ-ын аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад харшлын загвар үүсгэсэн C57BL/6 туршилтын бүлгийн хулганад IL-4 цитокины агууламж 513.7 пг/мл, IFN-γ цитокины агууламж 193.2 пг/ мл тодорхойлогдсон. Хулганы ийлдэс дэх IL-4 цитокины агууламжийг 2 бүлгийн хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан (p<0.001). Дүгнэлт: Харшил үүсгэсэн бүлгийн ийлдсэн дэх IL-4 цитокины агууламж нэмэгдэж, IFN-γ цитокины агууламж буурсан нь Th2 чиглэлийн дархлааны хариу урвал давамгай өрнөж буйг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, RBL-2H3 эсэд зарим ургамлын хандны хоргүй тунг тодорхойлсон дүн(2026-09-15) ;Ц.Баасандаш ;Г.Халиун; ; Ц.АнужинҮндэслэл: Судлаачид дэлхий даяар ургамалд агуулагдах биологийн идэвхт нэгдлийг илрүүлэх болон in vitro, in vivo орчинд үзүүлэх биологийн үйлдлийг тодорхойлох чиглэлийн судалгааг эрчимтэй хийж байна. Манай орны ургамал нь байгаль цаг уурын өвөрмөц нөхцөлд дасан зохицож ургадаг бөгөөд Монголчууд эрт дээр үеэс ардын эмчилгээ, уламжлалт анагаах ухаан, хүнсэндээ түгээмэл хэрэглэж ирсэн уламжлалтай. Иймд зэрлэг болон таримал зүйл ургамлыг эсийн түвшинд in vitro орчинд олон улсад харшил, үрэвслийн судалгаанд ашигладаг стандарт RBL-2H3 шугаман эсэд үйлчилж, хоруу чанарыг тодорхойлж, эсэд харьцангуй хоруу чанар багатай зааг тунг тодорхойлох нь цаашдын нарийвчилсан буюу эсэд үүсгэсэн харшлын загвар судалгаа, амьтны туршилт, эмийн үйлдлийн үйлчлэл болон биологийн идэвхийг молекул механизмын түшинд судлахад шинжлэх ухааны үндэслэл болохуйц чухал ач холбогдолтой байна. Зорилго: Монгол оронд ургадаг зэрлэг болон таримал 4 зүйл ургамлын хандны эс хордуулах тунг RBL-2H3 эсэд тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд аньс (Vaccinium vitis-idaea), гүзээлзгэнэ (Fragaria orientalis), хар манжин (Raphanus sativus), болон зэрлэг хөх далан хальс (Lonicera caerulea L.) ургамлыг стандартын дагуу түүж, гербар бэлтгэн ШУА-н Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд илгээн ангилал зүйн тодорхойлолтыг хийлгэж баталгаажуулав. Ургамлын иш, навч, жимс гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг ус, этилийн спиртээр хандалж, вакум эргэлтэт ууршуулагч болон хөлдөөн хатаах төхөөрөмжийн аргаар өтгөрүүлэн хуурайшуулж, нийт 12 төрлийн хандыг бэлтгэв. Туршилтад хархны базофил лейкемийн RBL-2H3 (Rat Basophilic Leukemia) эсийн шугамыг EMEM тэжээлт орчинд өсгөвөрлөж, тогтворжуулан өсөлтийн үе шатанд нь ашиглав. Бэлтгэсэн 12 төрлийн хандны эсэд хоргүй тунг MTT [3-(4,5-dimethylthiazol2-yl)-2,5-diphenyltetrazolium bromide] шинжилгээний аргаар эсийн амьдрах чадварт нөлөөлөх хувиар үнэлэв. Үр дүн: Бидний судалгаагаар этилийн спиртээр хандалсан гүзээлзгэнийн навч, хар манжин, зэрлэг хөх далан хальсны навчинд ≥6.25 мкг/мл тун, харин усаар хандалсан хөх далан хальсны жимсэнд ≥6.25 мкг/мл, ишинд ≥25 мкг/мл тун нь тунгаас хамаарсан эс хордуулах үйлдэл үзүүлэв. Усаар хандалсан аньсны навчны ≤200 мкг/ мл, гүзээлзгэнийн навчны ≥100 мкг/мл тун, хар манжингийн ≤200 мкг/мл тун, харин аньсны навчны этилийн спиртэн хандны ≥50 мкг/мл тунгаар үйлчлэхэд эсэд хоргүй байв. Мөн зэрлэг хөх далан хальсны этилийн спиртэн хандны ишинд ≤300 мкг/мл, жимсэнд ≥12.5 мкг/мл тун, усан хандны навчинд ≤50 мкг/мл тун нь RBL-2H3 эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлэх үр дүн үзүүлэв. Дүгнэлт: RBL-2H3 эсийн амьдрах чадварт ургамлууд уусгагчийн туйлшрал болон эрхтнээс хамаарсан харилцан адилгүй нөлөө үзүүллээ. Гүзээлзгэнийн навч, хар манжин, зэрлэг хөх далан хальсны навчны этилийн спиртэн ханд, мөн хөх далан хальсны жимс, ишний усан ханд нь 12.5, 25, 50 мкг/мл тунгаас эхлэн тун хамааралтай эсийн амьдрах чадварыг ойролцоогоор 40%-иас дээш бууруулсан нь хоруу чанар харьцангуй өндөр байгааг харууллаа. Харин гүзээлзгэнийн навч, хар манжингийн усан ханд болон аньсны навчны ус, этилийн спиртэн ханд нь 200 мкг/мл-ээс бага тунгийн хязгаарт эсэд үзүүлэх хоруу чанар харьцангуй бага байсан бол зэрлэг хөх далан хальсны иш, жимсний этилийн спиртэн хандны 12.5 мкг/мл-ээс их, навчны усан хандны 100 мкг/мл-ээс бага тун нь RBL-2H3 эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлж, эсийн пролиферацийг дэмжих идэвх үзүүлэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины анхдагч хавдрын үед miRNA-21 маркерийг тодорхойлсон дүн(2026-09-15) ;С.Энхтуяа ;Ш.Орхонтуул ;Б.Ариунзаяа; С.ЦогтсайханҮндэслэл: Тархины анхдагч хавдар нь төв мэдрэлийн тогтолцооны нийт хавдрын 85-90%-ийг эзэлдэг. Манай улсын хувьд Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн мэдээгээр 2024 оны байдлаар тархи, төв мэдрэлийн тогтолцооны хавдрын тархалт 459, шинэ тохиолдол 93 бүртгэгдсэн нь бусад зонхилон тохиолдох хавдрын тохиолдлоос бага боловч бусад хавдартай харьцуулахад нас баралтын хувьд өндөр 80.4% байна. Мөн тархины хавдрыг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянах нь бэрхшээлтэй хэвээр байгаа бөгөөд тархинаас эдийн биопси авах болон эдийн материалыг давтан цуглуулах нь өндөр эрсдэлтэй, хязгаарлагдмал байдаг. Эдгээр үзүүлэлт нь эмчлүүлэгчийн эмчилгээний хувь хэмжээг нэмэгдүүлэх, илүү хүртээмжтэй, өртөг багатай эрт илрүүлгийн маркер шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархины анхдагч хавдрын үед, захын цусанд miRNA-21 маркерийн экспрессийг тодорхойлж, оношилгооны ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (ШУГТЭ)-ийн мэдрэлийн мэс заслын тасагт хандсан тархины анхдагч хавдартай 40, мэдрэлийн эмгэг оношлогдсон 40, эрүүл 40 нийт 120 хүнийг хамруулсан. Үйлчүүлэгчийн захын судаснаас цусыг авч боловсруулан сийвэн дэх miRNA-21 тодорхойлохдоо miRNA ялгах цомог ашиглан ялгаж, miRNA-21 өвөрмөц праймер ашиглан qPCR аргаар олшруулж үр дүнг үнэлэв. Үр дүн: Сийвэн дэх miRNA-21-ийн экспресс тархины анхдагч хавдартай бүлгийг, эрүүл бүлэгтэй харьцуулахад 3.81 дахин их (p<0.001), мэдрэлийн эмгэг бүлэгтэй харьцуулахад 1.53 дахин их өндөр илэрхийлэлтэй (p<0.001) ач холбогдол бүхий ялгаатай байв. miRNA-21-ийн экспресс глиома, менингиома, аденома хавдрын үед өндөр эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001). Мөн глиома, глиомын бус хавдрын үед эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай (p<0.001) нэмэгдэж байсан бөгөөд хавдрын үе шаттай холбоотой ихсэж байна (p<0.001). miRNA-21-ийн мэдрэг болон өвөрмөц чанарыг ROC муруй ашиглан тооцоолоход мэдрэг чанар 92.3%, өвөрмөц чанар 80.5% тус тус тодорхойлогдов. Дүгнэлт: Тархины анхдагч хавдрын үед miRNA-21 хавдартай бүлгийг эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй бүлгээс ялган оношлох чадамжтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Миелингүйжих эмгэгүүдийн шалтгаант хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсан дүн(2026-02-03) ;Г.Урантөгс ;М.Нандинбаяр ;Б.Халиун ;Б.НурбануЭ.ЭнхсаруулҮндэслэл: Миелингүйжих эмгэгүүд болох Тархмал хатуурал (TХ) болон Нейромиелит оптик хүрээний эмгэг (НМОХЭ) нь урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалт (ХЧА)-д хүргэдэг ба үүнд өвчний эмгэг жам, нас, хүйс болон бусад хүчин зүйлс нөлөөлдөг гэж үздэг. Миелингүйжих эмгэгүүдийн шалтгаант ХЧА гүнзгийрэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлсон судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Миелингүйжих эмгэгүүдийн улмаас үүсэх ХЧА-д нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлэгт TХ, НМОХЭ оношоор хэвтэн эмчлүүлэгсдэд ХЧА-ыг ХЧА-ын өргөтгөсөн шалгуур (ХЧАӨШ)-аар үнэлэн хөнгөн зэрэг (≤3 оноо), хүнд зэрэг (≥3.5) гэсэн 2 бүлэгт хувааж, эмгэг бүрээр хооронд нь харьцуулан ХЧА-ын даамжралтанд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлов. Судалгааг аналитик загвараар хийж, статистик боловсруулалтыг SPSS-27.0 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 97 тохиолдлын 64 нь ТХ, 33 нь НМОХЭ байв. ТХ-ын үед ХЧА даамжрахад өвчин эхэлснээс 1 жил доторх сэдрэлийн тоо ≥1 (OR=5.4, 95% CI 1.11-26.69 p=0.045), сэдрэлийн тоо ≥3 (OR=6.6, 95% CI 1.39-31.3, p=0.018), харааны мэдрэлийн үрэвсэл (OR=4.3, 95% CI 1.02-18.27, p=0.047), нугасны үрэвсэл ≥2 удаа (OR=5.5, 95% CI 1.42-21.67, p=0.014), НМОХЭ-ын үед өвчин оношлогдох хүртэлх хугацаа ≥3 сар (OR=7.9, 95% CI 1.04-60.69, p=0.046), нийт өвчилсөн хугацаа ≥3 жил (OR=6.3, 95% CI 1.15-34.12, p=0.034) байсан нь ХЧА дунд-хүнд зэрэг байхад нөлөөлөх хүчин зүйлс болж байгаа нь статистик ач холбогдолтой байв. Дүгнэлт: Миелингүйжих эмгэгүүдийн шалтгаант ХЧА-д олон хүчин зүйлс нөлөөлдөг болох нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харшлын болон хатингарт ринитийн үеийн салст бүрхүүлийн өөрчлөлтийг судалсан дүн(2026-05-22) ;Б.Бямбадорж ;Д.Анужин; ;Т.МаралА.ДолгорсүрэнҮндэслэл: Архаг ринитийн харшлын болон хатингарт хэлбэр нь хүн амын дунд түгээмэл тохиолддог бөгөөд архаг даамжрах явцтай, цаашид тархалт нь өсөн нэмэгдэх хандлагатай байна. Манай оронд хийгдсэн судалгаагаар Улаанбаатар хотын насанд хүрэгчдэд харшлын ринитийн тархалт 23.6% буюу энэ нь цаашид өсөх хандлагатай байна гэж мэдэгдсэн байна. Харшлын болон хатингарт ринитийн үед салст бүрхүүлийн бүтцийн өөрчлөлтөд орж, намираа хучуур эд болон сормууслаг эсийн хэвийн бүтэц алдагдан, Гоблетийн эсийн тооны өөрчлөлт, тэдгээрийн үйл ажиллагааны алдагдал дагалдсан нарийн нийлмэл процесс өрнөдөг байна. Манай орны чих хамар хоолойн практикт тохиолдож буй харшлын болон хатингарт ринитийн үеийн хамрын салст бүрхүүлийн нэн бичил бүтцийн өөрчлөлтийг судалсан судалгаа харьцангуй байхгүй байна. Зорилго: Харшлын болон хатингарт ринитийн үед хамрын салст бүрхүүлийн нэн бичил болон бичил бүтцийн өөрчлөлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал: 20–45 насны харшлын болон хатингарт риниттэй үйлчлүүлэгчдээс мэс заслын үед авсан хамрын салст бүрхүүлийн эдийг сканнинг электрон микроскоп болон эд судлалын аргаар шинжлэв. Үр дүн: Харшлын ринитийн үед намираа хучуур эдийн бүтэц харьцангуй хадгалагдсан боловч сормууслаг эсүүдийн зохион байгуулалт алдагдаж, сормуусны хэсэгчилсэн уналт, Гоблетын эсийн гиперплази ажиглагдлаа. Харин хатингарт ринитийн үед хучуур эд нимгэрч, сормууслаг бүтэц бараг бүрэн устаж, булчирхайн атрофи болон салстын доорх давхаргын фиброз өөрчлөлт давамгайлсан байв. Дүгнэлт: Харшлын ринитийн үед салст бүрхүүлийн өөрчлөлт харьцангуй хөнгөн, функциональ шинж давамгайлж байхад хатингарт ринитийн үед бүтцийн гүнзгий, эргэлт буцалтгүй өөрчлөлт зонхилж, салстын хамгаалах үйл ажиллагаа хүндээр алдагддаг байна.
