Н.Дэмчигмаа
Loading...
Товч нэр
Н.Дэмчигмаа
Бүтэн нэр
Намсрайжав Дэмчигмаа
Латин нэр
Namsraijav Demchigmaa
Албан тушаал
Дадлагажигч багш
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тулай өвчний эмнэлзүй ба хавсарсан өвчний судалгаа(2023-11-03); ; ;Д.Цолмон; Б.АлтанзулҮндэслэл: Тулай нь дэлхийд хамгийн өргөн тархалттай олон үеийг гэмтээдэг үе мөчний архаг үрэвсэлт өвчин юм. Удаан хугацаанд эмчилгээ хийгээгүйн улмаас үе мөч, зөөлөн эдэд моносодиум уратын тунадас хуримтлагдаж, үйл ажиллагааны алдагдалд хүргэж, улмаар амьдралын чанарыг бууруулдаг эмгэг юм. Тулай өвчний эрсдэлт хүчин зүйлд сийвэнгийн шээсний хүчил ихсэх (гиперурикеми), таргалалт, амьдралын буруу хэв маяг (хоол хүнсний хэрэглээ), зарим эмийн хэрэглээ зэрэг ордог бол тулай өвчин болон сийвэнгийн шээсний хүчил ихсэх нь артерийн гипертензи, таргалалт, бодисын солилцооны хамшинж, чихрийн шижин хэвшинж хоёр, бөөрний архаг өвчин, бөөрний чулуу, бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал, хайрст үлд зэрэг өвчний эрсдэл болж байгаа нь судалгаагаар батлагдсан байна. Энэ өвчин нь хүн амын дунд эзлэх хувиар нь авч үзвэл Америкийн Нэгдсэн Улсад 3.9%, Франц улсад 0.9%, Нэгдсэн Вант улсад 1.4-2.5%, Германд 1.4% Европт 6.1% тус тус тохиолддог байна.3,4 Тулай өвчин архаг хэлбэрт шилжин цаг хугацаа өнгөрөх тусам өвдөлт нэмэгдэж амьдралын чанарыг бууруулдаг. Сүүлийн жилүүдэд тулай өвчний тохиолдол нэмэгдэхийн хэрээр өвчтөний хяналт сул байгаа бөгөөд шээсний хүчил бууруулах эмийн тунг буруу сонгох, эмчилгээнд үр дүнгүй байх, өвчтөний зүгээс уг өвчний талаарх эрүүл мэндийн боловсролын түвшин харилцан адилгүй, хоолны дэглэм баримтлахгүй, эмийн эмчилгээг таслах сөрөг байдал ажиглагдаж байна. Зорилго: Судалгаагаанд хамрагдагсдаас тулай өвчнийг илрүүлж, эмнэл зүйн илрэл ба хавсарсан өвчнийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг “SPSS-21.0” программ ашиглан өгөгдлийг кодолж, алдааг шалгасны дараа боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 18-82 насны 161 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 56±13.6 жил байв. Хүйсээр хувьд авч үзвэл эрэгтэй 125 (77.6%), эмэгтэй 36 (22.4%) тус тус хамрагдав. Судалгаанд хамрагдагчдаас тулай өвчний шалгуурын дагуу үнэлэхэд нийт 43 (26.7%) хүнд тулай өвчин оношлогдсон бөгөөд үүнээс эрэгтэй 40 (93.02%), эмэгтэй 3 (6.97%) байна. Тулай өвчний эмнэлзүйн хувьд өвчний эхний өдрөө өвдөлт дээд хэмжээндээ хүрэх, үрэвссэн үений арьс улайх, хавдах, тэмтрэлтээр халуун байх зэрэг үрэвслийн шинж бүх оролцогчдод илэрсэн байна. Хөлийн шагай болон хөлийн нэгдүгээр шивнүүрийн нэгдүгээр үеийг хамран үрэвсүүлсэн байдал бүх оролцогчид тохиолдсон байна. Оролцогчдын хувьд тулайн дайрлагад нэгээс олон удаа өртсөн байгаа нь дахилттай тулайн тохиолдол 100% бүх оролцогчдод илэрснийг илтгэж байгаа бол архаг тофустай тулай 6.9%-д илэрсэн байна. Дүгнэлт: Эмнэл зүйд үрэвслийн шинжүүд тод илэрч байгаа бөгөөд завсарлагатай тулай болон тофустай тулай илүүтэй тохиолдож байна. Тулай өвчин оношлогдсон бүлэгт зүрх судасны болон бодисын солилцооны эмгэг илүүтэй хавсран тохиолдож байгаа боловч тулай өвчин нь өөрөө эдгээр эмгэг үүсэхэд нөлөөлдөггүй байна.
