З.Хишигсүрэн
Loading...
Товч нэр
З.Хишигсүрэн
Бүтэн нэр
Зууннаст Хишигсүрэн
Латин нэр
Khishigsuren Zuunnast
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шизофренитэй эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдалд нөлөөлөх зарим хүчин зүйлс(2023-11-03) ;М.Елик ;М.АкеркеҮндэслэл: Шизофрени нь хүний сэтгэж танин мэдэхүй, мэдэрч танин мэдэхүй, зоригийн үйл ажиллагаа зэрэг сэтгэцийн олон үйл ажиллагааны өөрчлөлтөөр илэрдэг сэтгэцийн архаг өвчин. Дэлхий дахинаа 300 хүн тутмын нэг нь шизофренигээр өвчилдөг бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 50%-ийг эзэлдэг гэж үздэг. Манай улсын хувьд СЭМҮТ-ийн амбулаторийн хяналтанд 1283 эмчлүүлэгч байгаа нь нийт эмчлүүлэгчдийн 18.9%-ийг эзэлж байна. Манай орны нөхцөлд сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөөний талаар зарим нэг судалгаа хийгдсэн боловч эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар хангалттай судлагдаагүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Шизофренитэй эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдал, нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, санамсаргүй түүврийн аргийг сонгон, асуумж судалгааны аргаар 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд СЭМҮТ-ийн амбулатори, клиникүүдийг түшиглэн хийсэн. Судалгаа хийх ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 02 дугаар сарын 17 өдрийн хурлаар (2023-03-02) хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авсан ба эмчлүүлэгчдээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар дамжуулан зөвшөөрөл авч гарын үсгээр баталгаажуулан судалгааны картанд хавсаргасан. Судалгааны үр дүнг компьютерийн Microsoft Word, Microsoft Excel, STATA 14 программыг ашиглан тойм болон нарийвчилсан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд 18-79 насны нийт 209 шизофренитэй эмчлүүлэгч хамрагдсанаас эрэгтэй 47.4% (n=99), эмэгтэй 52.6% (n=110), хүйсийн харьцаа (1:1.1) байв. Судалгаанд хамрагдсан шизофренитэй эмчлүүлэгчдийн өвчин анх эхэлсэн дундаж нас 23.5±7 жил (11-48 нас) байсан бол эмнэлгийн хяналтанд байгаа жилийн дундаж нь 21.04±13.2 (1-58 жил), өвчин үргэлжилж буй дундаж хугацаан нь 21.04±13.2 (1-58 жил) байв. Шизофренитэй эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдлыг Морскийн сорилоор үнэлэхэд 1.5% (n=3) нь сайн, 52.6% (n=110) нь дунд зэрэг, 45.9% (n=96) нь эмийн эмчилгээний дэглэм муу баримталдаг (Кронбах α=0.781) байна. Эмчилгээтэй холбоотой нөлөөлөх зарим хүчин зүйлсийг эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдалтай харьцуулан судлахад 61.7% (n=129; p=0.001) нь байнга эм уух нь биед хортой гэж боддог, 32.1% (n=67; p=0.000) нь ихэнх тохиолдолд эмээ уухаа мартдаг, эмийн хэрэглээний талаар хэнээс зөвлөгөө авдаг эсэх (p=0.001) нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан бол 13.9% (n=29) нь өдөрт олон удаа эм уух нь төвөгтэй байдаг, 15.3% (n=32) нь гаж нөлөө тод илэрдэг учир бусдаас ичдэг, 49.8% (n=104) нь эмийн гаж нөлөө их учир өөрт төвөгтэй байдаг, 32.1% (n=67) нь мөнгөний боломжгүйгээс эм худалдан авч чаддаггүй гэж хариулсан ба статистик 0 таамаглалтай буюу эмчилгээний дэглэм баримтлах байдалд хамааралгүй байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан шизофренитэй эмчлүүлэгчдийн 98.5% нь эмийн эмчилгээний дэглэмийг дунд зэрэг болон муу баримталж байна. Эмийн эмчилгээний дэглэм баримтлахад гэр бүлийн гишүүдийн тусламж дэмжлэг сайнаар нөлөөлдөг бол эмчлүүлэгчдийн байнга эм уух нь биед хортой гэж боддог нь эмийн эмчилгээний дэглэм баримтлахад сөргөөр нөлөөлж байна гэж тамаглаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэтгэлийн шалтгаант архины хамаарлын эмнэлзүйн тохиолдол(2023-11-03); ;Д.Оюунсүрэн ;Н.Билгүүн ;Б.БаасандоржЭ.Бат-ЭрдэнэҮндэслэл: Сэтгэцийн эмгэг судлалд стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг буюу сэтгэлийн шалтгаанаар үүсгэгдсэн сэтгэцийн бүлэг эмгэг байх бөгөөд үүнийг мөн завсрын эмгэг хэмээн нэрлэдэг. Сэтгэцийн эмгэг үүсэх шалтгааны талаас нь авч үзвэл стресс нь биемахбодын болон сэтгэцийн олон эмгэг үүсэх, өвчин сэдрэх шалтгаан болдог. Хүн амын дунд зонхилон тохиолдох эмгэгийн тоонд архины хамаарал, сэтгэлийн шалтгаант эмгэг нь аль аль нь орох боловч стрессийн улмаас согтууруулах ундааны хэрэглээ ихэсч хосолсон эмгэг илэрсэн тул эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд оношлогоо, ялган оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү тохиолдлыг танилцуулав. Зорилго: Сэтгэлийн шалтгаант эмгэг, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой эмгэгийг ялган оношлох, эмчилгээг төлөвлөхөд оршино. Зорилт: Эмчлүүлэгчийн сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмнэлзүйг тогтоон оношийг баталгаажуулах, архины хэрэглээний түвшинг тогтоон, сэтгэлийн шалтгаант эмгэг, архины хамаарлын харилцан хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг чанарын судалгааны аргаар хийж, судалгаанд хамрагдах зөвшөөрлийг эмчлүүлэгчээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар авсан болно. Тохиолдлын танилцуулга: Эмчлүүлэгч 42 настай эмэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн стационарт 4 дэх удаагаа хэвтэн эмчлүүлж байна. Зовуурь: Өөрийн үгээр: Нойр муу, сэтгэл санаа тавгүй, заримдаа үхмээр санагдана. Байн байн санаа алдмаар санагдаж, хоолонд дургүй. Сүүлийн хагас жилд 10 гаруй кг турсан. Сэтгэл санаа тавгүй үедээ гэртээ архи бага хэмжээгээр уудаг гэнэ. Нөхрийн үгээр: Сүүлийн үед ааш зан нь эвдрээд уур уцаар ихтэй, гэртээ ганцаараа архи ууна. Гэр бүлдээ анхаарал халамж тавих нь муудсан. Нойр муутай. Намайг их хардаад, солиороод байна гэх. Хуучин түүхийн баяжилтаас үзвэл: 2018 оноос 2022 оны 11-р сар хүртэлх хугацаанд сэтгэлийн шалтгаант дасан зохицохуйн эмгэг, хий үзэгдэлт дэмийрлийн шизофрени, архины шалтаант солио, сэтгэл гутрал-сэтгэл түгшилтийн хамшинж зэрэг оношоор хэвтэн эмчлүүлсэн байна. Өвчин эхэлсэнээс хойш сэтгэл түгших, биемахбодод эвгүй мэдрэмж төрж зовууртай байсан учраас зүрхний цахилгаан бичлэг, тархины MPI, дотор эрхтэний ЭХО шинжилгээ, бамбай булчирхай, хөхний ЭХО зэрэг шинжилгээнүүдийг хийлгэсэн боловч ямар нэг өөрчлөлт илрээгүй. Дотрын эмч болон найзынхаа зөвлөснөөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтээд биеийн байдал сайжирч байсан. Сүүлийн хэвтэлтийн үеийн зовуурь: Нөхрийн үгээр: Уур ихтэй, архи нэхнэ, хүүхдүүдээ маш их загнана. Гэртээ орохгүй, гадаа суугаад байхаар нь цагдаа дуудаад хэвтүүлсэн гэх. 4 дэх удаагийн хэвтэлтэнд архины шалтгаант хий үзэгдэл дэмийрэл гэсэн оношоор 21 хоног эмчлүүлээд гарсан байна. Хэлцэмж: Эмчлүүлэгч нь биемахбодын болон сэтгэл санааны зовуурийн улмаас багажийн шинжилгээг 2021-2022 онд хийлгэсэн боловч ямар нэгэн эмгэг тогтоогдоогүй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэн сэтгэл санаа тайвшруулах, нойр сайжруулах, сэтгэц нөлөөт солиорын эсрэг эмүүдийг бага тунгаар эмчилгээнд хэрэглэхэд биеийн байдал сайжирч зовуурь шаналгаа багассанаас үзвэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үед вегетатив мэдрэлийн тогтолцооны хөөрлийн улмаас биемахбодын зовуурь буюу сэрэл мэдрэхүйн өөрчлөлт давамгайлсан синестопатийн шинжүүд илүүтэй илэрдэг боловч эдгээр зовуурь нь шинжилгээгээр батлагддаггүй онцлогтой. Дүгнэлт: Гэр бүлийн хүчирхийлэл нь хүчтэй стрессорын нэг хэлбэр бөгөөд стрессийг зохистой аргаар тайлаагүй тохиолдлууд нь согтууруулах ундааны хамааралд өртөхөд нөлөөлж байна. Эмчлүүлэгчид гэр бүлийн болон ганцаарчилсан сэтгэл засал, архины хамаарлаас гаргах эмийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай байна.
