Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Жор баригчийн мэргэжлийн ёс зүйн мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх нь
    (2025-01-01)
    Б.Удвал
    ;
    ;
    Үндэслэл: Эмийн санд ажиллаж буй эм зүйн мэргэжилтнүүд бол нийтэд хамгийн хүртээмжтэй эрүүл мэндийн мэргэжилтэн бөгөөд анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тулгуур юм. Тэд өөрийн бие даасан байдал, байгууллагын зорилго, мэргэжлийн үйл ажиллагааны стандартын тэнцвэрийг хадгалж ажиллах шаардлагатай бөгөөд ёс зүйн олон бэрхшээл, сорилттой тулгардаг болохыг цөөнгүй судалгаанд онцлон тэмдэглэсэн байна. Олон улсад нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж байгаа эм зүйн мэргэжилтнүүдийн анагаах ухааны ёс зүйн мэдлэг, үүсэж буй ёс зүйн асуудалд хандах хандлага, түгээмэл тохиолдож буй асуудлыг илрүүлэх судалгаа нэлээдгүй хийгдсэн ч манай улсад энэ чиглэлээр хийсэн судалгаа ховор байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчийн мэргэжлийн ёс зүйн талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загварыг ашиглан 2024 оны 03 сараас 09 сар хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээтэй эмийн санд 3 сараас дээш хугацаанд ажиллаж байгаа, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь хүчинтэй, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 374 жор баригчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулав. Судалгааны мэдээллийг 4 бүлэг, 39 хаалттай асуулт бүхий асуумжаар цуглуулан мэдлэг, хандлага, дадлын түвшнийг тодорхойлов. Статистик боловсруулалтад 8Р88-25.0 программ ашигласан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 339 (90.4%) нь эмэгтэй ба 301 (80.48%) нь эм зүйч, 73 (19.52%) эм найруулагч байв. Мөн 259 (69.3%) нь II зэрэглэлийн эмийн санд ажилладаг бөгөөд ёс зүйн сургалтад 305 (81.6%) нь хамрагдсан. Эм зүйн мэргэжилтнүүдийн 56.1% нь мэргэжлийн ёс зүйн дүрмийн мэдлэг хангалтгүй, 54.5% нь ёс зүйн асуудалд хандах хандлага муу, 48.9% нь зохисгүй дадалтай байгаа нь тогтоогдсон бөгөөд мэргэжилтэй нь уялдуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв. Жор баригчдын ёс зүйн мэдлэг нь мэргэжил, нас, нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажилласан жил, мэргэжлийн зэрэг, төгссөн сургууль зэрэгт ялгаагүй, харин оролцогчдын өөрийгөө үнэлсэн ёс зүйн мэдлэгийн үнэлгээтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна (С^ 95%, р=0.0001). Дүгнэлт: 1. Жор баригч нарын мэргэжлийн ёс зүйн зарчим, хэм хэмжээний талаарх мэдлэг хангалтгүй байна. 2. Ёс зүйн зарим тохиолдлуудад хандах хандлага сөрөг, дадал зохисгүй байна. Иймд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг талаарх мэдлэг олгох сургалтыг эм зүйн мэргэжилтнүүдийн хэрэгцээнд суурилан эрчимжүүлэх шаардлагатай юм.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эмийн мэргэжилтэнд тохиолдож буй ёс зүйн асуудлыг судалсан дүн
    (2025-01-01)
    Б.Удвал
    ;
    ;
    Үндэслэл: Нийтийн үйлчилгээтэй эмийн сан нь үйлчлүүлэгчид урьдчилан цаг товлох. төлбөр төлөх шаардлагагүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг олгодог байгууллага юм. Сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгч төвтэй эм зүйн тусламж үйлчилгээ хөгжиж жор баригчийн үүрэг зөвхөн эм. эмнэлгийн хэрэгслийг хангах. олгохоос гадна эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх. эрүүл мэндийг дэмжих. хамгаалах чиглэл рүү өргөжиж байгаа нь тэднийг өдөр тутам ёс зүйн асуудалтай тулгарах нөхцөлийг бүрдүүлж байна. Зорилго: Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригч нарт тохиолдож буй ёс зүйн асуудлыг илрүүлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг 2024 оны 03-р сараас 09-р сар хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээтэй эмийн санд 3 сараас дээш хугацаанд ажиллаж байгаа. мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь хүчинтэй. судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 374 жор баригчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж асуумжийн хуудсаар мэдээллийг цуглуулав. Статистик боловсруулалтад ЗРЗЗ-25.0 программ ашиглав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 339 (90.4%) нь эмэгтэй. 301 (80.48%) нь эм зүйч. 230 (61.5%) нь 30-аас доош насны. 214 (57.2%) нь нийтийн үйлчилгээтэй эмийн санд 5 хүртэлх жил ажилласан байв. Тулгамдаж буй асуудлыг илрүүлэх нээлттэй асуултын хариултуудыг агуулгаар нь эмийн сангийн удирдлага. зохион байгуулалттай холбоотой. мөрдөж ажиллах хууль. дүрэм журамтай холбоотой болон үйлчлүүлэгчтэй харилцах мэргэжлийн харилцаатай холбоотой асуудал гэсэн үндсэн 3 бүлэг. 15 дэд бүлэгт ангилан кодолж давтамжийг тооцоход жороор олгох эмийг жоргүйгээр авахыг шаардах (56.6%). үйлчлүүлэгчийн харилцаа хандлага (27.5%). хүчингүй жороор эм авах (14%) зэрэг нь хамгийн түгээмэл тохиолдож байгааг тогтоов. Дүгнэлт: 1. Жор баригч нарын мэргэжлийн үйл ажиллагаандаа зайлшгүй мөрдөж ажиллах ёстой эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн мэдлэг 56.1%-д нь хангалтгүй байв. 2. Жор баригчдын зарим ёс зүйн тохиолдлуудад хандах хандлага 54.5%-д нь сөрөг. дадал 48.9%-д нь зохисгүй байна. 3. Жор баригчдын хувьд хамгийн түгээмэл тулгарч буй ёс зүйн асуудал нь иргэд жороор олгох эмийг жоргүйгээр олгохыг шаардах (56.6%). үйлчлүүлэгчийн ёс зүйгүй харилцаа (27.5%). хүчингүй жороор эм авахыг хүсэх (14%) зэрэг асуудлууд байна.