Б.Бүрэнжаргал
Loading...
Товч нэр
Б.Бүрэнжаргал
Бүтэн нэр
Батмөнх Бүрэнжаргал
Латин нэр
Batmunkh Burenjargal
Албан тушаал
Багш
Харьяалал
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн эсрэг Синофарм (BBIBP-CorV) вакцины дараах хамгаалах эсрэгбиеийн судалгаа(2024-01-28); ;О.Дашпагма; ;Б.ГантуяаҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас шинэ коронавируст халдварыг цар тахал гэж зарласнаас хойш 2023 оны 3 сар хүртэл 183 өөр төрлийн вакцины эмнэлзүйн туршилт, үнэлгээ хийгдсэн байна. Монгол улсад 2021 оны 2 сарын 23-наас эхлэн Pfizer/ BioNTech (BNT162b2), AstraZeneca (ChAdOx1-S), Sinopharm (BBIBPCorV), Sputnik V (Gam-COVID-Vac) гэсэн Ковид-19-ын эсрэг 4 төрлийн вакциныг хэрэглэж эхэлсэн. 2022 оны 10 сарын 14-ний байдлаар дээрх вакцины 2 дахь тунд 2,183,894 хүн хамрагджээ. Эдгээр вакцины судалгаа одоо ч үргэлжилсээр байна. Зорилго: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины дараах эсрэгбиеийн урвал, түүнтэй холбоотой хүчин зүйлсийг хүн амын бүлгүүдэд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Sinopharm (BBIBP-CorV) вакцины 1, 2 дахь тун тариулсан нийт 583 хүн хамрагдсан. Ковид-19 вакцины эхний тунг тарихаас өмнө ийлдсэнд SARS СoV-2 вирусийн S уургийн эсрэг үүссэн иммуноглобулин G-г (IgG) тодорхойлсон ба уг шинжилгээг вакцины 2 дахь тунг тарьсны дараа 21-28 дахь хоногт давтан тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд 19-86 насны 214 (36.5%) эрэгтэй, 373 (63.5%) эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас 39.9±10.7 (37.0) жил байсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 52.9%-ийг 30-49 насныхан тус тус эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын 80.6% (470)–д эсрэгбиеийн титр хангалттай харин 19.4% (113) эсрэгбие илэрсэнгүй. Вакцин хийлгэхээс өмнө anti-SARS-СoV-2 RBD-IgG эсрэгбиеийн титр геометрийн дундаж титр (GMT) 0.7±0.9 ng/mL байсан бол 2 дахь тунгийн дараа 17.2±1.2 ng/ mL болж өссөн. Насны бүлгээр авч үзэхэд 40-өөс доош насны хүмүүст хамгаалах эсрэсбиеийн үүсэлт сайн, нас нэмэгдэх тусам эсрэгбиеийн үүсэлт буурч байгаа байдал ажиглагдлаа. Sinopharm (BBIBP-CorV) вакцины өвөрмөц эсрэгбиеийн урвал Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт амьдардаг хүмүүст илүү байгаа нь тодорхойлогдлоо. Тийм боловч эсрэгбиеийн урвал илэрсэн хүмүүсийн эзлэх хувь Булган, Дорнод аймагт Дархан-Уул, Орхон аймгуудынхаас бага байв. Дүгнэлт: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа 21-28 хоногт хамгаалах хэмжээний эсрэгбие бидний ажигласан хүмүүсийн 80.6%-д тодорхойлогдсон. Нас ахих тусам эсрэгбиеийн урвал илрэх нь буурч байв. Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр хамрагдагсдын нас ба хүйс, мэргэжлийн эрсдлээс хамаарахгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдэд судалсан нь(2020-05-01) ;Т.Хонгорзул ;Н.Мөнхжаргал ;Л.Байгалмаа; Б.Сэвжидмааүндэслэл: Атопийн арьсны үрэвсэл нь нярай болон бага насанд эхэлдэг удамших хандлагатай арьс хуурайших, загатнах шинж бүхий архаг, дахилтат явцтай, арьсны үрэвсэлт эмгэг юм. Арьсны хоригийн үйл ажиллагааны алдагдал нь цаашид атопийн арьсны үрэвсэл үүсгэдэг хэмээн Элиас болон Тайэб нарын судлаачид тэмдгэлсэн байдаг. Арьсны хоригийн үйл ажиллагаа гэмтсэний улмаас атопийн арьсны үрэвсэлт өвчний үед өнгөн хөрсний чийг алдалт нэмэгдэн, арьсны чийгшил буурсан байдгийг судалсан байна. Монголд одоогоор атопийн арьсны үрэвсэл өвчтэй хүүхдүүдийн арьсны физиологийн үзүүлэлтийг үнэлсэн судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдэд үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Атопийн арьсны үрэвсэл оношлогдсон 0-19 насны нийт 55 өвчтөн мөн 38 эрүүл хүүхдийг судалгаандаа хамруулсан. Судалгаанд Герман улсын CK electronicCSI-Complete skin investigation khazaka багаж ашиглан арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг (TEWL) тодорхойлов. SCORAD үнэлгээний тест ашиглан судалгаанд оролцогчдын хүндийн зэргийг үнэлж арьсны физиологийн үзүүлэлтүүдтэй харьцуулан судлав. үр дүн: Арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг эрүүл болон тууралт бүхий арьсны гадаргууд үзэхэд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (Р<0.05). Судалгаанд оролцогчдын арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтын дундаж хэмжээ нь ААҮ-тэй хүүхдийн тууралттай арьсны хэсэгт 11.86 (гр/м2-цагт), тууралтгүй арьсны хэсэгт 6.13 (гр/м2-цагт) байсан бол эрүүл хүүхдийн арьсны хэсэгт 6.8 (гр/ м2-цагт) байлаа. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг үнэлэхэд ААҮ-тэй хүүхдийн тууралттай хэсгийн арьсанд илүү өндөр байлаа. Харин эрүүл хүүхдийн арьсны гадарга болон ААҮ-тэй хүүхдийн тууралтгүй хэсгийн арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтын дундаж хэмжээ ойролцоо байгаа нь монгол орны уур амьсгал, цаг уурын нөхцөл байдалтай холбоотой гэж дүгнэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19-ийн эсрэг вакцины дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхтэй уялдуулан судалсан дүн(2025-05-05); ;О.Дашпагам; ;Т.ХонгорзулБ.АриунзаяаҮндэслэл: Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нд КОВИД-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд зарим сөрөг нөлөө үзүүлсэн болохыг судалаачид дурьдсан байна. Цар тахлын үеийн стресс, түгшүүр, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлж, улмаар дархлааны тогтолцооны хариу үйлдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Хувь хүний зан төрхийн хэв шинж нь сэтгэл хөдлөл, стрессийн хариу үйлдэлд нөлөөлдөг бөгөөд энэ нь вакцины дараах дархлааны хариу урвалд ч нөлөөлж болзошгүй тухай олон улсын судалгаанд тэмдэглэсэн байдаг. Зорилго: КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр тунгийн дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхийн хэв шинжтэй харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд AstraZeneca, Pfizer, Sinopharm вакцины хоёр тунгаар дархлаажуулсан, өмнө нь халдвар аваагүй 738 хүн хамрагдсан. Вакцины хоёр дахь тунгийн дараах 21–28 хоногт цуглуулсан ийлдэс дэх SARS-CoV-2 RBD (S) IgG эсрэгбиеийг ELISA аргаар тодорхойлж, зан төрхийн хэв шинжийг А.Беловын темпераментийн сорилоор үнэлэв. Статистик боловсруулалтыг логистик регресс, ROC шинжилгээгээр хийв. Үр дүн: Дархлаажуулалтын дараах эсрэгбиеийн урвал меланхолик хэв шинжтэй хүмүүст хамгийн өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст хамгийн бага илэрсэн. Мөн эсрэгбиеийн титр меланхолик ба сангвиник хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байв. Дүгнэлт: 1. КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын үед хоёр тун вакцины дараах эрт үед үүсэх эсрэгбиеийн урвалын илрэл зан төрхийн дан меланхолик хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. 2. КОВИД19-ийн эсрэг Sinopharm BBIBP вакцины хоёр дах тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр зан төрхийн дан меланхолик, сангвиник хэв шинжтэй хүмүүст их, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, COVID-19-ийн Pfizer/BioNTech вакцины дараах эсрэгбиеийн түвшинг дархлааны суурь эмгэгтэй хүмүүст судалсан дүн(2024-01-21) ;Ц.Номин-Эрдэнэ; ; ;Ж.ДаваалхамС.ЦогтсайханҮндэслэл: Халдварт өвчнийг, тухайлбал Coronavirus Disease 2019 S-RBD IgG эсрэгбие (СOVID-19) цар тахлын тархалтыг зогсоох, хяналтанд оруулах хамгийн Фермент холбоот үр дүнтэй арга нь өвөрмөц дархлаажуулалт юм.1 Монгол улс 2021 эсрэгбиеийн урвал оны 08 дугаар сарын 16-ны байдлаар насанд хүрсэн хүн амын 62.7%Дархлаа дутмагшил ийг COVID-19-ийн эсрэг вакцины хоёр тунгаар дархлаажуулсан тухай баримт байна.2,3 Мөн 2023 оны 03 дугаар сарын 16-ны байдлаар 5,688,144 тун вакцин хийгдсэн талаар тэмдэглэсэн байна.4 СOVID-19ийн эсрэг нийтийг хамарсан вакцинжуулалтын дараах дархлаа тогтсон байдлыг үнэлэхэд хамгийн өргөн хэрэглэдэг арга нь ийлдсийн өвөрмөц эсрэгбиеийн агууламжийг тодорхойлох юм. COVID-19-ийн өвчлөлөөр хүндрэх эрсдэл нь дагалдах суурь өвчтэй хүмүүст илүү их байгаа нь судалгаагаар батлагдсан.5 Энэ эрсдлийг харгалзан аутоиммуны өвчин (АИӨ)-ий улмаас дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэсэн, хорт хавдрын улмаас хими, туяа эмчилгээ хийлгэсэн хүмүүс, хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвартай бүлэг хүн амыг COVID-19 Pfizer-BioNTech вакцинаар дархлаажуулсан. Зорилго: COVID-19-ийн Pfizer-BioNTech вакцины бүрэн тунд хамрагдсан, суурь өвчлөлийн байдлаараа ялгаатай бүлгийн S-RBD өвөрмөц эсрэгбиеийн түвшинг харьцуулан судлах. Зорилт: 1. Дархлаа дарангуйлагдсан ба дархлаа дутмагшилтай бүлэг хүн амд вакцины дараах S-RBD IgG эсрэгбие үүсэлтийг харьцуулан шинжлэх. 2. Вакцины дараах S-RBD IgG эсрэгбиеийн түвшинг нэмэлт тунтай холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгаандаа хавдрын хими эмчилгээ хийлгэсэн, АИӨ-ий улмаас дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэсэн, ХДХВ-ийн халдвартай гэсэн гурван бүлэг хүн амыг хамруулж вакцины 2 тунгийн дараах 21-28 хоног, 12-18 сарын дараа цуглуулсан цусны шинжлэгдэхүүнд Anti-SARS-CoV-2 S-RBD (receptor binding domain-RBD) IgG өвөрмөц эсрэгбиеийн түвшинг харьцуулан судлав. S-RBD IgG эсрэгбиеийг 3 бүлгийн нийт 168 хүнд Anti-SARS-CoV-2 S-RBD protein Human IgG (Proteintech®, USA) оношлуурыг ашиглан фермент холбоот эсрэгбиеийн урвалын аргаар шинжлэв. Нийт 168 хүнээс 75 нь Pfizer/BioNTech вакцины нэмэлт тунг хийлгэсэн, 93 нь нэмэлт тун хийлгээгүй байв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын S-RBD IgG эсрэгбиеийн концентраци вакцины өмнө 0.12±0.08 ng/mL (CI95:0.02-0.21) байсан бол 2 тунгийн дараах 21-28 хоногт 176.9±58.9 ng/mL (CI95:167.9-185.8), 12-18 сарын дараа 201.6±61.1 ng/mL (CI95: 192.3-210.9) тус тус тодорхойлогдов. S-RBD IgG эсрэгбиеийн концентраци хүйс ба дархлаа хямралт бүлэг хооронд статистикийн үнэн магадтай ялгаатай (р<0.0001), харин насны бүлгээс хамаарах ялгаа ажиглагдсангүй (р>0.05). Вакцинжуулалтын дараа 21-28 хоногт үүссэн IgG эсрэгбиеийн концентраци хавдартай бүлэгт хамгийн өндөр тодорхойлогдож, энэ байдал нь 12-18 дах сард мөн адил ажиглагдав (р<0.0001). Харин ХДХВ-ийн халдвартай буюу дархлаа дутмагшилтай бүлэгт S-RBD IgG эсрэгбиеийн концентраци хамгийн бага тодорхойлогдов (р<0.0001). Вакцины дараах S-RBD IgG эсрэгбиеийн түвшинг сэргээгч тунтай холбон судлах зорилтын хүрээнд АИӨ-тэй 37, хавдартай 8, ХДХВ-ийн халдвартай 30 нийт 75 хүнийг хамруулав. Вакцины 2 тунгийн дараах 21-28 хоногт үүссэн S-RBD IgG эсрэгбиеийн концентраци хавдартай бүлэгт хамгийн өндөр байсан нь 3 тунгийн дараа 12-18 сард мөн адил ажиглагдав (р<0.009). Вакцины 3 тунгийн дараа 12-18 сард ХДХВ-ийн халдвартай буюу дархлаа дутмагшилтай бүлэгт S-RBD IgG эсрэгбиеийн концентраци хамгийн бага тодорхойлогдов (р<0.009). Эсрэгбиеийн агууламж 12-18 сарын дараа гурван бүлэгт аль алинд нь 21-28 хоногт хэмжсэнээс өндөр (р<0.009) тодорхойлогдсоныг вакцины нэмэлт тунгийн нөлөөгөөр үүссэн эсрэгбие удаан хугацаанд хадгалагдаж байна гэж үзэж байна. Дүгнэлт: 1. Вакцины нөлөөгөөр үүссэн эсрэгбиеийн хэмжээ нь хүйс ба дархлаа хямралт эмгэгийн байдлаас хамаарч статистикийн үнэн магадтай хэлбэлзэж байна. 2. Дархлаа дарангуйлагдсан ба дархлаа дутмагшилтай бүлэг хүн амд эсрэгбиеийн агууламж нэмэлт тунгийн нөлөөгөөр жигд нэмэгдэж, өндөр концентрацитай хадгалагдаж байна.
