Namdag, Bira
Loading...
Товч нэр
Namdag, Bira
Бүтэн нэр
Namdag Bira
Латин нэр
Namdag Bira
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гэдэсний үрэвсэлт өвчний оношилгоонд баасны калпротектинийг ашигласан дүн(2026-05-22) ;Б.Марал; ; ;Б.СугарҮндэслэл: Гэдэсний үрэвсэлт өвчин (ГҮӨ) нь генетикийн урьдал нөхцөл, дархлааны зохицуулгын алдагдал, гэдэсний бичил биетний өөрчлөлт ба орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн үр дүнд аутоиммун үрэвсэл үүсгэж, архаг суулгалтаар илэрдэг эмгэг юм. Судалгаагаар хүн амын ойролцоогоор 0.5%-д тохиолдож байгаа ба 2030 он гэхэд 1%-д хүрэх хандлагатай байна. Баасны калпротектин нь нейтрофил эсээс ялгардаг S100 бүлгийн уураг бөгөөд гэдэсний салстын үрэвслийн үед баасанд өндөр агууламжтай илэрдэг тул гэдэсний үрэвслийг илрүүлэх инвазив бус биомаркер болдог. Иймд архаг суулгалттай өвчтөнүүдэд ГҮӨ-ийг гэдэс цочролын хам шинж ялган оношлоход баасны калпротектиныг өргөн ашиглагддаг. Монгол улсад энэ төрлийн судалгаа хомс байгаа байна. Зорилго: ГҮӨ-ий үеийн баасны калпротектин шинжилгээний мэдрэг ба өвөрмөц чанарыг тодорхойлж үрэвслийн зарим маркеруудтай харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд 2024 оны 12 сараас 2025 оны 12 сарын хугацаанд Монгол-Япон эмнэлэг ба Интермед эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын амбулаториор үйлчлүүлсэн 18-аас 87 насны архаг суулгалттай, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 109 хүмүүсийг хамруулсан. Оролцогчдоос асуумжийн мэдээлэл цуглуулж, цусны шинжилгээ (цусны дэлгэрэнгүй шинжилгээ, Ц-урвалжит уураг (ЦУУ), улаан эсийн тунах хурд (УЭТХ)) болон баасны сорьцноос калпротектины хэмжээг тодорхойлов. Калпротектины шинжилгээний хариунд үндэслэн шаардлагатай оролцогчдод бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан хийж, бүлгүүдийн ялгааг Mann–Whitney U тестээр, хамаарлыг Спеармен корреляциар, категорийн хувьсагчдыг Хи квадрат тестээр үнэлсэн. ГҮӨ-ий оношилгоонд калпротектины босго утгыг ROC муруйн анализ болон Youden index-ээр тодорхойлов. Үр дүн: Судалгааны хамрагдагсдын 17.4%-д нь ГҮӨ оношлогдсон бөгөөд тэдний дундаж нас 47.41±15.52 жил байв. Баасны калпротектины түвшин ГҮӨ-тэй болон өвчингүй бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан (p<0.001). Калпротектин нь ЦУУ болон лейкоцитийн тоотой сул эерэг хамааралтай (p=0.042, p=0.006) байсан бол УЭТХ-тэй хамаарал ажиглагдаагүй. 250 мкг/г босго утга дээр калпротектины мэдрэг чанар 94.4%, өвөрмөц чанар 69.2%, PPV 37.8%, NPV 98.4% байв. ROC шинжилгээгээр оновчтой босго утга ~400 мкг/г (AUC=0.919, Youden index=0.724) гэж тодорхойлогдож, энэ үед мэдрэг чанар 94.4%, өвөрмөц чанар 78.0% байлаа. Харин ЦУУ болон УЭТХийн ялган оношлох чадвар харьцангуй бага (AUC 0.640, 0.644) байв. Дүгнэлт: Баасны калпротектин нь ГҮӨ-ийг ялган оношлоход үрэвслийн зарим маркеруудаас илүү өндөр оношилгооны ач холбогдолтой ба калпротектины босго утгыг 400 мкг/г орчимд тодорхойлоход мэдрэг болон өвөрмөц чанар хамгийн өндөр байна. Иймд калпротектиныг эмнэлзүйн практикт урьдчилан сэргийлэх болон онош баталгаажуулах чухал хэрэгсэл болгон ашиглах боломжтой нь тодорхойлогдлоо.
