Namdag, Bira
Loading...
Товч нэр
Namdag, Bira
Бүтэн нэр
Namdag Bira
Латин нэр
Namdag Bira
Албан тушаал
Судлаач
ORCID
28 results
Now showing 1 - 10 of 28
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Antioxidant Effect of GOYO-11 Against Aspirin-Induced Gastric Ulcer in Rats(Mongolian National University of Medical Sciences, 2021-07-01); ; ; ; Objectives: This study aimed to investigate the protective effects of GOYO-11 on aspirin-induced gastric ulcer formation. Methods: The prevention of aspirin-induced gastric ulcers was studied in 60 rats divided into 6 equally sized groups: healthy group (no aspirin), control group (aspirin-only), standard drug group (aspirin + omeprazole and bismuth), GOYO-11 (aspirin + GOYO-11 50 mg/kg, 100 mg/kg, 150 mg/kg, respectively). Results: The aspirin-only control group had distinctly attenuated activities of superoxide dismutase, catalase, glutathione peroxidase compared to the healthy group (p < 0.05). The control group showed a significant elevation in malondialdehyde levels compared to the healthy group (p < 0.05). The GOYO-11 high dose group had a significant elevation in superoxide dismutase levels compared to the control group (p < 0.05). The GOYO-11 middle dose group showed significant elevation in catalase, superoxide dismutase, glutathione peroxidase levels compared to the control group with a significant reduction in malondialdehyde level when compared to the control group (p < 0.05). Conclusions: GOYO-11 had a gastroprotective effect against aspirin-induced gastric ulcer rats and probably prevents ulcers by protecting the antioxidants, inhibiting lipid peroxidation (malondialdehyde), saving mucous glycoprotein, and decreasing the infiltration of inflammatory cells. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Burden of Chronic Hepatitis D in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2020-12-29); ; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence of major noncommunicable diseases and risk factors by region: Findings from the National Screening(Mongolian National University of Medical Sciences, 2025-12-26); ;Enkh-Amgalan, Enkhtuguldur; ; Objective: Noncommunicable diseases (NCDs) are the leading causes of morbidity and mortality worldwide, accounting for the majority of premature deaths. Mongolia faces a particularly high burden of cardiovascular diseases, cancers, chronic respiratory diseases, and diabetes, contributing to over 80% of total deaths. This study aimed to examine the prevalence of major NCDs and associated risk factors among the adult population of Mongolia by region. Methods: This study utilized large-scale screening data from the mass screening program of adults aged over 18 years. Results: A total of 447,409 adults were included in the analyses. High prevalence of NCD risk factors was observed, including smoking (16.6-19.1%), alcohol use (5.9-11.7%), physical inactivity (76%–80%), and insufficient fruit and vegetable intake (63%–79%). Regional comparison showed that the Northern region had the highest rates of smoking (19.2%), alcohol use (13.4%), and obesity (24.7%) (p<0.001). In contrast, Ulaanbaatar reported notably higher rates of chronic gastritis and peptic ulcer disease (82.2%–18.5%) compared to other rural regions (p<0.001). Conclusion: NCD risk factors are common across all regions of Mongolia, with clear differences between them. Notably, the urban population has higher rates of stomach and esophageal inflammation and ulcers, likely linked to lifestyle factors and obesity. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Establishment of Reference Interval for M2BPGI Glyco-Biomarker in the Serum of Mongolian People(Mongolian National University of Medical Sciences, 2020-12-29); ; ; ; Objectives: Establishment of reference interval for M2BPGI glyco-biomarker in the serum of relatively healthy Mongolian people. Methods: Serum analysis for M2BPGI glyco-biomarker, hepatitis virus markers, and AFP analysis were performed using a fully automated chemiluminescence immunoassay analyzer. Non-parametric methods were used for establishment of reference interval according to the guideline of the Clinical Laboratory Standards Institute. Statistical analysis was done by using SPSS ver. 20.0; SPSS Inc., Chicago, IL software. Results: Total of 3384 people were involved in this study. Of the total participants, 40% were overweight and 31.3% were obese. Also, of the population 10.1 percent were positive for HBsAg, 17 percent were positive for Anti-HCV, and 1.1 percent had co infection of both HBV and HCV. A total of the 316 individuals met the inclusion criteria for reference interval establishment and 77 (24.4%) of them were men and 239 (75.6%) were women. The reference interval of M2BPGI glyco-biomarker for men was 0.883 ± 0.311C.O.I and for women was 0.951 ± 0.411C.O.I. Conclusion: It is determined that the reference interval for M2BPGI glyco-biomarker in the serum of relatively healthy Mongolian people was 0.936 ± 0.391C.O.I. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Helicobacter pylori-ийн халдварын дахилт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлс(2021-09-01) ;Б.Сувданцэцэг; ; ;Д.СоёлмааА.ТуяаҮндэслэл: Helicobacter pylori (H.pylori)-ийн халдварын дахилт жил тутам хөгжингүй орнуудад 2.7%, хөгжиж буй орнуудад 13% байгаа бөгөөд Монгол улсын хэмжээнд одоогоор энэ чиглэлээр хийгдсэн судалгаа байхгүй байна. Зорилго, зорилт: H.pylori-ийг устгах эмчилгээний дараах халдварын дахилт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох Материал ба арга зүй: Судалгааг проспектив когорт судалгааны загвараар АШУҮИС, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг (ИСНЭ),Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-т тус тус явуулсан. 2014 оны 03 сараас 2021 оны 03 сарын хооронд H.pylori-ийг устгах эмчилгээ хийлгэж H.pylori устсан хүмүүсийг уг судалгаанд хамруулсан. Судалгааны явцад буюу 1-7 жилийн хугацаанд жил тутам H.pylori-ийг илрүүлэх шинжилгээнд хамруулан, 2 ба түүнээс дээш шинжилгээнд H.pylori эерэг гарсан тохиолдолд H.pylori-ийн халдварын дахилт гэж үнэлэв. H.pylori-ийн халдварын дахилт эмчилгээний дараах 12 сараас дээш хугацаанд тодорхойлогдвол дахин халдвар гэж үнэлсэн. Дахин халдварт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг олон хүчин зүйлийн кокс регрессийн аргаар хийж, эрсдэлт хүчин зүйлсийн дан ба хавсарсан нөлөөллийг үнэлж, харьцуулсан харьцаа (HR), түүний 95% итгэх интервал статистик үнэн магадлал тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 204 хүн хамрагдсанаас хяналтын 6-84 сарын хугацаанд нийт оролцогчдын 62.7% нь хамрагдсан. Эмчилгээний дараах 6-12 сарын хугацаанд 128 хүн шинжилгээнд хамрагдаж 15 буюу 11.7% (128/15)-д нь H.pylori-ийн халдварын сэдрэлт илэрсэн. Эмчилгээний дараах нийт 6 жилийн хугацаанд дахин халдвар 29.1% (58/199), дунджаар 1 жилд 4.85%-тай байна. Судалгааны явцад буюу нийт 7 жилийн хугацаанд H.pylori халдварын дахилт 22.3% (73/327), үүний 20% нь сэдрэлт, 80% нь дахин халдвар байдлаар тохиолдож байна. H.pylori-ийн дахин халдварт олон нийтийн газарт хооллох (HR=2.1, 95%CI: 1.23-3.86), гэр бүлийн гишүүдийн тоо олон байх (HR=2.4, 95%CI: 1.354.34), гэр бүлийн гишүүд зэрэг эмчлүүлээгүй байх (HR=1.9, 95%CI: 1.01-3.69), гэр бүлийн гишүүд ходоодны хавдрын өгүүлэмжтэй байх (HR=2.57, 95%CI: 1.51-4.41) зөөврийн ус хэрэглэдэг байх (HR=1.4, 95%CI: 1.03-2.11) (бүгд p<0.05) зэрэг нь нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байна. Дүгнэлт: Монгол улсад H.pylori-ийн халдварын дахилт харьцангуй өндөр байна. Олон нийтийн газарт хооллох давтамжийг бууруулж, H.pylori устгах эмчилгээг гэр бүлийн гишүүн бүрт зэрэг хийлгэснээр H.pylori-ийн халдварын дахилтыг бууруулах боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гэдэсний биж шинж илэрсэн үйлчлүүлэгчдэд нарийн гэдэсний бактерийн хэт өсөлтийг илрүүлсэн дүн(2025-01-01) ;Ө.Сарангэрэл; ;Н.Хишигт; Үндэслэл: Нарийн гэдэсний бактерийн хэт өсөлт (НГБХӨ) нь хоол шингээлтийн алдагдал, шимэгдэлтийн дутагдал, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Энэ нь бие даан болон бусад эмгэгүүдтэй хавсарч илрэх боломжтой. Судалгааны зорилго нь гэдэсний биж шинжтэй өвчтөнүүдийн дунд НГБХӨ -ийн тархалтыг тодорхойлох, оношилгооны үр дүнг үнэлэх, эмгэг төрөгч бактерийн бүтэц, төрөл зүйлийг судлах явдал юм. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан нэг төвт, нэг агшингийн судалгааны загвараар МонголЯпоны эмнэлэгт хийж, нийт 46 хүнийг хамруулсан. Лактулоз/глюкозод суурилсан устөрөгчийн амьсгалын сорил ашиглаж НГБХӨ оношилсон. Оношлогдсон 27 өвчтөнөөс санамсаргүй түүврийн аргаар 5 хүн сонгон авч нарийн гэдэсний агууламжид бактери судлалын шинжилгээ хийсэн. Үр дүн: Энэхүү судалгааны үр дүнд судалгаанд 58.7%-д нарийн гэдэсний бактерийн хэт өсөлт (НГБХӨ илэрлээ. Бактери судлалын шинжилгээнд оролцсон хүмүүсийн 80% (4)-д эмгэг төрөгч нян илэрсэн. Илэрсэн эмгэг төрөгчид: Грам эерэг бактери: 81арку1ососсш аигеш (8. аигеш), Грам сөрөг бактери: К1еЪ$1е11а рпеитотае (К. рпеитотае), Антибиотикт тэсвэртэй бактери: МеШаШп-гехШап! 81арку1ососсш аигеш (МК8А), Мөөг: СапШёа аШсапз (С. аШсат ) зэрэг илэрсэн. Дүгнэлт: НГБХӨ нь гэдэсний биж шинжтэй өвчтөнүүдийн дунд өндөр тохиолдож байгаа бөгөөд зөвхөн бактерийн халдвараас гадна мөөгөнцрийн өсөлттэй холбоотой байж болзошгүй. Иймд эмчилгээний олон талт арга хэмжээ, тэр дундаа антибиотик болон хоолны дэглэмийн өөрчлөлт, пробиотик, мөөгөнцрийн эсрэг эмчилгээ шаардлагатай. НГБХӨ -ийг оношлохдоо устөрөгчийн амьсгалын тестийг үр дүнтэй ашиглаж болох ч оношилгооны аргачлалыг стандартчилах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Академич Бямбажавын Рагчаагийн дотор өвчний онош зүй ба элэг судлалын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр(2025-01-01) ;Д.Долгион ;Л.Тулгаа; ; Үндэслэл: Эмнэл зүйн анагаах ухааны хаан хэмээн зүй ёсоор нэрлэгддэг дотрын анагаах ухааныг Монгол Улсад үүсгэн хөгжүүлэхэд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетын анхны төгсөгчдийн нэг, анхны дотрын эмч, багш, дотрын эмгэг судлалын анхны аспирант, эрдэмтэн, анхны монгол декан, дотрын тэнхимийн анхны монгол эрхлэгч, анхны профессор, Монгол улсын хүний гавьяат эмч, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн анхны сурвалжлагч гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, академич Б.Рагчаа жинтэй хувь нэмэр оруулсан билээ. Зорилго: Академич Бямбажавын Рагчаагийн бүтээлийн судалгааг хийснээр Дотор өвчний онош зүй ба болон элэг судлалын салбарыг үндэслэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг судлах, нийтэд түгээх. Арга, аргачлал: Судалгааг нэрт эрдэмтэн, академич Б.Рагчаагийн хэвлэн нийтлүүлсэн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, архивын материал болон Б.Рагчаа багшийн тухай дурдсан ном, сонин, үе үеийн шавь нарын дурсамж яриа, бичвэрүүдийг түүвэрлэн, баримтын судалгааны аргаар дүн шинжилгээ хийлээ. Үр дүн: Академич Б.Рагчаа нь багшлах хугацаандаа 4000 орчим эмч мэргэжилтэн төгсгөн гаргаж, нийт 156 бүтээл туурвисан байна. Мөн өөрийн олон жилийн мэдлэг, чадвар, туршлага дээр үндэслэн, “Боткины өвчний эмнэл зүй” (1969), “Дотрын өвчний хам шинж” (1972) сурах бичгүүдийг бичсэнээрээ “Анхны Монгол сурах бичиг бичсэн” эрдэмтэн багш болж алдаршсан. Профессор Б.Рагчаа элэгний өвчний талаар бичсэн бүтээлүүдээ нэгтгэж дүгнэн 1977 онд “Боткины өвчний эмнэл зүй” гэдэг нэг сэдэвт зохиол бичиж анагаахын шинжлэх ухааны доктор (8сЛ)-ын зэргийг хамгаалжээ. Дүгнэлт: 1. Бямбажавын Рагчаа нь 1953 онд “Дотор өвчний онош зүйн’’ тэнхимийн анхны монгол эрхлэгчээр томилогдсоноос хойш 52 жил багшилж, 42 жил дотрын зөвлөхөөр ажилласан ба дотрын онош зүйн шинжлэх ухаанд чухал хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн байжээ. 2. Академич Б.Рагчаа нь вируст гепатитын судалгааг удирдан явуулж, “Боткины өвчний эмнэл зүй” нэг сэдэвт зохиол бичиж хэвлүүлэн АШУны докторын (1977) зэрэг хамгаалсан элэгний анхны мэргэжлийн эрдэмтэн судлаач багш юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн элэгний эмгэгтэй холбоотой өвчлөлийн үед авах арга хэмжээ(2021-06-10) ;Б. Гантуяа; ; ; Н. Баярмаа. COVID-19 цар тахлын үеийн энэхүү зааварчилгаа нь нийт гастроэнтеролог болон мэргэшил олгох дамжааны суралцагсадад зориулагдсан. Энэхүү өгүүлэл нь Ковид-19 –ын халдвар оношлогдсон архаг болон цочмог элэгний үрэвсэлтэй өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулаж зорилгоор хийгдсэн эмч нарт боловсрол олгож буй бүтээл юм. Өгүүллийг АШУҮИС, АУС-ийн ХБЭС-ын Тэнхмийн багш нар боловсруулан гаргалаа. Элэгний архаг өвчтэй хүмүүсийн халдвар авах эрсдэл. Элэгний архаг өвчтэй өвчтөнүүд SARS-CoV-2-ийн халдварт илүү өртөмтгий байгаа эсэх нь тодорхойгүй байна. Гэвч цөсний болон элэгний хучуур эдийн эсүүдэд ангиотензин хувиргадаг фермент 2 рецептор байдаг тул элэг нь SARS-CoV-2-ийн халдварт өртөмтгий байж болно. SARS-CoV-2 вирус нь ACE2 рецептортой холбогдож, бай эрхтнээ гэмтээдэг1-3. Хүнд хэлбэрийн COVID-19 болон нас баралт. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллэснээр элэгний архаг өвчтэй эсвэл дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд COVID19-ийн хүнд хэлбэрийг тусах эрсдэл өндөр байдаг гэж мэдэгдсэн ба энэ талын мэдээлэл судалгаа бага байна4. Ямар нэгэн шалтгаантай элэгний архаг өвчтэй өвчтнүүд. Урьдчилсан мэдээллээс үзэхэд элэгний өвчлөл нь COVID-19-тэй өвчтөнүүдийн хувьд муу үр дүн авчирч байна5-9. COVID-19 өвчтэй 2780 өвчтөнд хийсэн судалгаанд (элэгний архаг өвчтэй 250 өвчтнийг оролцуулсан) элэгний архаг өвчтэй өвчтөнүүдийн нас баралт элэгний өвчлөлгүй хүмүүстэй харьцуулахад харьцангуй өндөр байв ( [RR] 2.8, 95% CI 1.9-4.0)5. Элэгний архаг өвчтэй өвчтөнүүдийн дунд архины бус шалтгаант элэгний эмгэг (NAFLD) ба архины стеатогепатит (NASH) нь хамгийн түгээмэл шалтгаан юм. Мөн элэгний хатууралтай өвчтөнүүд элэгний өвчингүй бүлэгтэй харьцуулахад нас баралтын эрсдэл өндөр байсан (RR 4.6, 95% CI 2.6-8.3). Нас баралтын эрсдэл нь нас, арьсны өнгө, никотины хэрэглээ, биеийн жингийн индекс, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үрэвслийн эсрэг дааврын бус эмийн шалтгаантай ходоодны шархны макро, микро бүтцэнд ГОЁО-11 талх эмийн үзүүлэх нөлөө(2021-03-21) ;А.Солонгуа; ;А.Содонхүү; Б.СувдҮндэслэл: Үрэвслийн эсрэг дааврын бус эмийн бэлдмэлийг (ҮЭДББ) үрэвсэл намжаах, халуун бууруулах, өвдөлт намдаахад өргөн хэрэглэж байна. Эдгээр эмүүд нь простагландины нийлэгжилтэнд оролцдог циклооксигеназа 1, 2 ферментийг дарангуйлж, улмаар салс, бикарбонатын шүүрлийг саатуулснаар ходоодны шарх үүсгэдэг. Уламжлалт анагаах ухааны эм найруулах аргад үндэслэн Улаан гоёо (Cynomorium songorica) ургамлаар гол болгон шинээр найруулсан Гоёо-11 талх эмийн ходоодны гэмтээгч ба хамгаалах хүчин зүйлд үзүүлэх нөлөөг судлав. Арга аргачлал: Туршилтанд 180г-220 г жинтэй 60 ширхэг SDF шугаман харх ашигласан. Эрүүл бүлэгт нэрмэл ус 0.5 мл, хяналтын бүлэг, эмчилгээний бүлэгт аспирин 200 мг/кг стандарт эмийн бүлэгт омепразол 4 мг/кг, Де-нол 700 мг/кг, Гоёо-11 (50, 100, 200 мг/кг) эмийг 1 сар уулгасны дараа ходоодны эдийг авч макро, микро бүтцийг судлав. Үр дүн: Уламжлалт анагаах ухаан эм найруулах аргаар найруулсан Гоёо-11 эм нь ходоодны салстын эсийн тоо, булчирхайн нөхөн төлжих эсүүд нэмэгдэж, салстын зузаан нэмэгдэж, шүүрлийг хориглох, эс хамгаалах механизмыг идэвхжүүлэх, цус тогтоох, шархны талбайг багасгах фармакологийн нийлмэл үйлдэл нь простогландины нийлэгжилтэнд оролцдог циклооксигенеза ферментийг үйл ажиллагааг идэвхжүүлэх эмгэг жамтай уялдаатай байна. Дүгнэлт: Гоёо-11 эм нь ходоодны салтыг хамгаалж, шүүрэл хориглож, цус тогтоож, шархыг анагаах үйлдэл үзүүлэв. Гоёо-11 эмийн 50мг/кг, 100мг/кг, 200мг/кг тун эмийг стандарт эм денол, омепразолтой харьцуулахад Гоёо-11 эмийн 100 мг/кг тун маш сайн үйлдэл үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны архаг үрэвсэл ба ходоодны хавдрын урьдал өөрчлөлтийн үеийн HELICOBACTER PYLORI халдвар ба микробиомын асуудалд(2021-03-21) ;Н.Оюунбилэг; ;Х.Оюунцэцэг; Үндэслэл: 16S рибосомын рибонуклейн хүчлийн (рРНХ) ампликон секвенсийн арга нь өсгөврийн арга ашиглалгүйгээр бактерийн халдварыг нарийвчлан тодорхойлох сүүлийн үед шинжлэх ухаанд нэвтэрсэн арга юм1. Ходоодны өвчлөлийн үед Helicobacter pylori (H. pylori) халдвар нь ходоодны бусад микробиомтой хэрхэн хамааралтай оршдог эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Судалгааны арга зүй: Бид судалгаандаа 18 наснаас дээш, ходоодны биж шинжтэй судалгаанд оролцохыг зөвшөөрсөн Монгол улсын иргэнийг хамруулсан. Оролцогчдын ходоодны эдийн сорьц дээр шинэчилсэн Сиднейн ангиллын дагуу эдийн шинжилгээнд үнэлгээ хийж, 16S рРНХ дарааллыг тогтоосон. 16S рРНХ ампликон секвенсийн аргаар ходоодны микробиомийн байдлыг судалсан. Үр дүн: Нийт судалгаанд хамрагдсан 161 хүний дундаж нас нь 43.6, нийт хамрагсдын 64.6% нь эмэгтэйчүүд байв. H. pylori нь ходоодны микробиом дахь хамгийн давамгайлагч төрөл зүйл байлаа. Ходоодны нийт микробиомын төрөл зүйлүүд гэдэсний метаплазийн хувиралтай бүлэгт хамгийн их байна. Дүгнэлт: Бид энэхүү судалгаагаараа 16S rRNA ампликон секвенсийн аргыг ашиглан Монгол хүний ходоодны үрэвслийн үеийн H. pylori-ийн бодит тоон хэмжээ болоод бусад микробиомтой хэрхэн хамааралтай оршиж байгаа байдлыг харууллаа. Ходоодны хавдрын урьдал өөрчлөлт болох гэдэсний метаплазийн үед өвөрмөцөөр ихсэж байгаа кандидат микробиомийн төрөл зүйлийг тогтоолоо.
