Gankhuyag, Uuganbayar
Loading...
Товч нэр
Gankhuyag, Uuganbayar
Бүтэн нэр
Gankhuyag Uuganbayar
Латин нэр
Gankhuyag Uuganbayar
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шалтгаан тодорхой бус цээжний гялтангийн үрэвслийн ялган оношлогоонд эдийн шинжилгээ хийсэн үр дүн(2021-03-21); ;Д.Батбаяр ;Б.Цагаан ;Ц.БатболдҮндэслэл: Цээжний гялтангийн эдийн шинжилгээ нь шалтгаан тодорхой бус цээжний гялтангийн шүүдэст үрэвслийг (плеврит) ялган оношлох, эмнэлзүйг үнэлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд нотолгоонд суурилсан шинжилгээний арга юм. Аргачлал: Бид судалгаанд 2019-2020 онд шалтгаан тодорхой бус гялтангийн үрэвслийн шалтгаанаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникт хандсан тохиолдлуудыг түүвэрлэн тэдгээрийн хүн амзүйн үзүүлэлт, эмнэлзүй, дүрс оношлогоо, гялтангийн шинжилгээний үзүүлэлт, үүсгэгч илрүүлэх шинжилгээ болон эдийн шинжилгээнд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 18-69 насны 38 хүн хамрагдсанаас 24 (63.2%) нь эрэгтэй, 14 (36.8%) нь эмэгтэй, дундаж нас 43.4±15.3 байлаа. Судалгаанд хамрагдагсдын 22 (57.9%) тохиолдолд сүрьеэгийн шалтгаантай байсан нь эдийн шинжилгээгээр батлагдав. Тухайн батлагдсан тохиолдлуудын 14 (63%) тохиолдолд нь гялтангийн шингэнд аденозин деаминаза (АДА) ферментийн идэвх <38U/L байсан нь анхаарал татах үзүүлэлт байв. Судалгаанд хамрагдагсдын батлагдсан 22 тохиолдолуудын эдийн сорьцонд нян судлалаар 7 (31.8%) тохиолдолд сүрьеэ батлагдав. Үүнд: түрхэцээр 3 (13.6%), Gene Xpert-ээр 6 (27.2), өсгөвөрөөр 3 (13.6%) тохиолдолд M.tuberculosis complex илэрсэн байв. Дүгнэлт: Шалтгаан тодорхойгүй плевритийн дотор сүрьеэгийн шалтгаант хэлбэр нь дийлэнх хувийг эзэлж байна. Гялтангийн шингэнд АДА-ийн идэвхжил тодорхойлох шинжилгээгээр сүрьеэ гэж үзэх босго (АДА≥38U/L) үзүүлэлтээс бага байх нь онош үгүйсгэх үндэслэл болохгүй байгаа ба ийм тохиолдолд гялтангийн эдийн шинжилгээ хийх нь оновчтой байна.
