Gankhuyag, Uuganbayar
Loading...
Товч нэр
Gankhuyag, Uuganbayar
Бүтэн нэр
Gankhuyag Uuganbayar
Латин нэр
Gankhuyag Uuganbayar
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өвөрхангай аймгийн тамхи татдаг 50-69 насны хүмүүсийн дунд захын артерийн судасны эмгэгийн тархалтыг тодорхойлсон дүн(2022-06-12) ;Э.Наранцэцэг; В.ДаваахүүҮндэслэл: Захын артерийн судасны эмгэг гэдэгт зүрх болон тархины артерийн судаснаас бусад бүх артерийн судасны эмгэгүүдийг хамруулан авч үздэг өргөн цар хүрээ бүхий ойлголт юм. Дэлхий даяар захын артерийн судасны эмгэг (ЗАСЭ)-ээр нийт 202 сая хүн өвчилсөн байна. Үүнээс 69.7% нь бага болон дунд орлоготой оронд амьдардаг бөгөөд Зүүн Өмнөд Азид 54.8%, Номхон Далайн Баруун Бүсэд 45.9% нь амьдарч байна. Монгол улсад 2018 оны байдлаар зүрх судасны тогтолцооны өвчин нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэгдүгээрт байна. Зорилго: 50-69 насны тамхи татдаг хүмүүсийн дунд захын артерийн судасны эмгэг (ЗАСЭ)-ийг илрүүлэх. Арга, аргачлал: Өвөрхангай аймгийн 50-69 насны тамхи татдаг 141 хүнийг хамруулав. ЗАСЭ-ийг илрүүлэхдээ зориулалтын гар допплер хэрэглэн шагай болон бугалганы даралтыг хэмжиж томъёонд орлуулан шагай бугалганы индекс (ШБИ)ийг тодорхойлов. Үр дүн: Судалгаанд 50-69 насны тамхи татдаг 141 хүнийг хамруулав. Эрэгтэйчүүд 91.5%-ийг, эмэгтэйчүүд 8.5%-ийг эзэлж байна. Судалгаанд оролцогчдын 55.3% нь ЗАСЭ-тэй, 44.7% нь ЗАСЭгүй байна. Судалгаанд оролцогчдын өдөрт татдаг тамхины тоо болон ШБИ-ийн хоорондын хамаарлыг үзэхэд өдөрт 5 ширхэгээс доош тамхи татдаг оролцогчдын 40.7% нь ШБИ хэвийн бус, өдөрт 5 ширхэгээс дээш тамхи татдаг оролцогчдын 59.6% нь ШБИ хэвийн бус байна. Өдөрт татдаг тамхины тоо нэмэгдэх тусам ЗАСЭ-тэй болох эрсдэлийг нэмэгдүүлж (p=0.037) байна. ШБИ-ийн дундаж 0.88 байна. Дүгнэлт: 1. Өвөрхангай аймгийн тамхи татдаг 50-69 насны хүмүүсийн дунд ЗАСЭийн тархалт өндөр байна. 2. Өдөрт татдаг тамхины тоо нэмэгдэх тусам ЗАСЭ-тэй болох эрсдэлийг нэмэгдүүлж (p=0.037) байна. Тамхи татсан жил нэмэгдэх тусам ЗАСЭ-тэй болох эрсдэл нэмэгдэж байна. (p=0.156) байна.
