Г.Батбаатар
Loading...
Товч нэр
Г.Батбаатар
Бүтэн нэр
Гүнчин Батбаатар
Латин нэр
Gunchin Batbaatar
Албан тушаал
Боловсрол хариуцсан проректор
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн эсрэг Синофарм (BBIBP-CorV) вакцины дараах хамгаалах эсрэгбиеийн судалгаа(2024-01-28); ;О.Дашпагма; ;Б.ГантуяаҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас шинэ коронавируст халдварыг цар тахал гэж зарласнаас хойш 2023 оны 3 сар хүртэл 183 өөр төрлийн вакцины эмнэлзүйн туршилт, үнэлгээ хийгдсэн байна. Монгол улсад 2021 оны 2 сарын 23-наас эхлэн Pfizer/ BioNTech (BNT162b2), AstraZeneca (ChAdOx1-S), Sinopharm (BBIBPCorV), Sputnik V (Gam-COVID-Vac) гэсэн Ковид-19-ын эсрэг 4 төрлийн вакциныг хэрэглэж эхэлсэн. 2022 оны 10 сарын 14-ний байдлаар дээрх вакцины 2 дахь тунд 2,183,894 хүн хамрагджээ. Эдгээр вакцины судалгаа одоо ч үргэлжилсээр байна. Зорилго: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины дараах эсрэгбиеийн урвал, түүнтэй холбоотой хүчин зүйлсийг хүн амын бүлгүүдэд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Sinopharm (BBIBP-CorV) вакцины 1, 2 дахь тун тариулсан нийт 583 хүн хамрагдсан. Ковид-19 вакцины эхний тунг тарихаас өмнө ийлдсэнд SARS СoV-2 вирусийн S уургийн эсрэг үүссэн иммуноглобулин G-г (IgG) тодорхойлсон ба уг шинжилгээг вакцины 2 дахь тунг тарьсны дараа 21-28 дахь хоногт давтан тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд 19-86 насны 214 (36.5%) эрэгтэй, 373 (63.5%) эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас 39.9±10.7 (37.0) жил байсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 52.9%-ийг 30-49 насныхан тус тус эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын 80.6% (470)–д эсрэгбиеийн титр хангалттай харин 19.4% (113) эсрэгбие илэрсэнгүй. Вакцин хийлгэхээс өмнө anti-SARS-СoV-2 RBD-IgG эсрэгбиеийн титр геометрийн дундаж титр (GMT) 0.7±0.9 ng/mL байсан бол 2 дахь тунгийн дараа 17.2±1.2 ng/ mL болж өссөн. Насны бүлгээр авч үзэхэд 40-өөс доош насны хүмүүст хамгаалах эсрэсбиеийн үүсэлт сайн, нас нэмэгдэх тусам эсрэгбиеийн үүсэлт буурч байгаа байдал ажиглагдлаа. Sinopharm (BBIBP-CorV) вакцины өвөрмөц эсрэгбиеийн урвал Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт амьдардаг хүмүүст илүү байгаа нь тодорхойлогдлоо. Тийм боловч эсрэгбиеийн урвал илэрсэн хүмүүсийн эзлэх хувь Булган, Дорнод аймагт Дархан-Уул, Орхон аймгуудынхаас бага байв. Дүгнэлт: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа 21-28 хоногт хамгаалах хэмжээний эсрэгбие бидний ажигласан хүмүүсийн 80.6%-д тодорхойлогдсон. Нас ахих тусам эсрэгбиеийн урвал илрэх нь буурч байв. Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр хамрагдагсдын нас ба хүйс, мэргэжлийн эрсдлээс хамаарахгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд олон эмэнд тэсвэртэй грам-сөрөг бактерийг илрүүлсэн нь(2021-03-21); ; ;Б.Ганбаатар; С.ЦогтсайханЗорилго: Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд олон эмэнд тэсвэртэй грам-сөрөг (ОЭТГСБ)-ийг илрүүлж, өвчтөн хооронд ОЭТГСБ дамжиж буй эсэхийг молекулын шинжилгээгээр тодорхойлохыг зорьсон. Судалгааны материал арга зүй: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн түлэнхийн 65 болон бусад тасагт хэвтэн эмчлүүлэгч 985 өвчтнөөс шулуун гэдэсний арчдасын сорьц авсан. Сорьцноос ОЭТГСБ-ийг өсгөврийн аргаар MALDI-TOF, VITEK2 aвтомат анализатор ашиглан илрүүлж, антибиотикийн тэсвэржилтийг дискээс нэвчүүлэх аргаар тодорхойлов. Карбапенемаза фермент ялгаруулж буй A. baumannii болон P. aeruginosa омгийн удамзүйн хамаарлыг молекулын шинжилгээгээр тодорхойлов. Үр дүн: Түлэнхийн тасгийн 65 өвчтний 45-д (69.2%, 45/65), ГССҮТ-ээс судалгаанд хамрагдагсдын 418-д (42.4%, 418/985) ОЭТГСБ илэрсэн. ГССҮТ-ийн 985 өвчтний 158-с давтан сорьц авахад ОЭТГСБ 69.6% (110/158) буюу түлэнхийн тасгийн түвшинтэй ойролцоо гарсан. Дээрх A. baumannii-ийн 2 омог (MLST 642), P. aeruginosa-ийн 6 омог (MLST 235) тус тус удамзүйн хувьд ижил гарал үүсэлтэй нь тодорхойлогдсон. Пульс электрофорезийн шинжилгээгээр P. aeruginosa-ийн 6 омгийн 4 нь ижил (PFGE A), 2 нь өөр (PFGE C, B) халдварын голомттой болох нь тогтоогдсон. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын дунд ОЭТГСБ-ийн халдвар өндөр илэрсэн ба эмнэлгийн дотор өвчтөн хооронд ОЭТГСБ-ийн халдвар дамжсан нь молекул биологийн шинжилгээгээр тогтоогдов. Энэ нь ГССҮТийн түлэнхийн тасагт халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн тасгийн зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатайг харуулж байна.
