Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ковид-19-ийн эсрэг Синофарм (BBIBP-CorV) вакцины дараах хамгаалах эсрэгбиеийн судалгаа
    (2024-01-28) ;
    О.Дашпагма
    ;
    ;
    Б.Гантуяа
    ;
    Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас шинэ коронавируст халдварыг цар тахал гэж зарласнаас хойш 2023 оны 3 сар хүртэл 183 өөр төрлийн вакцины эмнэлзүйн туршилт, үнэлгээ хийгдсэн байна. Монгол улсад 2021 оны 2 сарын 23-наас эхлэн Pfizer/ BioNTech (BNT162b2), AstraZeneca (ChAdOx1-S), Sinopharm (BBIBPCorV), Sputnik V (Gam-COVID-Vac) гэсэн Ковид-19-ын эсрэг 4 төрлийн вакциныг хэрэглэж эхэлсэн. 2022 оны 10 сарын 14-ний байдлаар дээрх вакцины 2 дахь тунд 2,183,894 хүн хамрагджээ. Эдгээр вакцины судалгаа одоо ч үргэлжилсээр байна. Зорилго: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины дараах эсрэгбиеийн урвал, түүнтэй холбоотой хүчин зүйлсийг хүн амын бүлгүүдэд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Sinopharm (BBIBP-CorV) вакцины 1, 2 дахь тун тариулсан нийт 583 хүн хамрагдсан. Ковид-19 вакцины эхний тунг тарихаас өмнө ийлдсэнд SARS СoV-2 вирусийн S уургийн эсрэг үүссэн иммуноглобулин G-г (IgG) тодорхойлсон ба уг шинжилгээг вакцины 2 дахь тунг тарьсны дараа 21-28 дахь хоногт давтан тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд 19-86 насны 214 (36.5%) эрэгтэй, 373 (63.5%) эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас 39.9±10.7 (37.0) жил байсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 52.9%-ийг 30-49 насныхан тус тус эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын 80.6% (470)–д эсрэгбиеийн титр хангалттай харин 19.4% (113) эсрэгбие илэрсэнгүй. Вакцин хийлгэхээс өмнө anti-SARS-СoV-2 RBD-IgG эсрэгбиеийн титр геометрийн дундаж титр (GMT) 0.7±0.9 ng/mL байсан бол 2 дахь тунгийн дараа 17.2±1.2 ng/ mL болж өссөн. Насны бүлгээр авч үзэхэд 40-өөс доош насны хүмүүст хамгаалах эсрэсбиеийн үүсэлт сайн, нас нэмэгдэх тусам эсрэгбиеийн үүсэлт буурч байгаа байдал ажиглагдлаа. Sinopharm (BBIBP-CorV) вакцины өвөрмөц эсрэгбиеийн урвал Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт амьдардаг хүмүүст илүү байгаа нь тодорхойлогдлоо. Тийм боловч эсрэгбиеийн урвал илэрсэн хүмүүсийн эзлэх хувь Булган, Дорнод аймагт Дархан-Уул, Орхон аймгуудынхаас бага байв. Дүгнэлт: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа 21-28 хоногт хамгаалах хэмжээний эсрэгбие бидний ажигласан хүмүүсийн 80.6%-д тодорхойлогдсон. Нас ахих тусам эсрэгбиеийн урвал илрэх нь буурч байв. Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр хамрагдагсдын нас ба хүйс, мэргэжлийн эрсдлээс хамаарахгүй байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    КОВИД-19-ийн эсрэг вакцины дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхтэй уялдуулан судалсан дүн
    (2025-05-05) ;
    О.Дашпагам
    ;
    ;
    Т.Хонгорзул
    ;
    Б.Ариунзаяа
    Үндэслэл: Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нд КОВИД-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд зарим сөрөг нөлөө үзүүлсэн болохыг судалаачид дурьдсан байна. Цар тахлын үеийн стресс, түгшүүр, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлж, улмаар дархлааны тогтолцооны хариу үйлдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Хувь хүний зан төрхийн хэв шинж нь сэтгэл хөдлөл, стрессийн хариу үйлдэлд нөлөөлдөг бөгөөд энэ нь вакцины дараах дархлааны хариу урвалд ч нөлөөлж болзошгүй тухай олон улсын судалгаанд тэмдэглэсэн байдаг. Зорилго: КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр тунгийн дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхийн хэв шинжтэй харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд AstraZeneca, Pfizer, Sinopharm вакцины хоёр тунгаар дархлаажуулсан, өмнө нь халдвар аваагүй 738 хүн хамрагдсан. Вакцины хоёр дахь тунгийн дараах 21–28 хоногт цуглуулсан ийлдэс дэх SARS-CoV-2 RBD (S) IgG эсрэгбиеийг ELISA аргаар тодорхойлж, зан төрхийн хэв шинжийг А.Беловын темпераментийн сорилоор үнэлэв. Статистик боловсруулалтыг логистик регресс, ROC шинжилгээгээр хийв. Үр дүн: Дархлаажуулалтын дараах эсрэгбиеийн урвал меланхолик хэв шинжтэй хүмүүст хамгийн өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст хамгийн бага илэрсэн. Мөн эсрэгбиеийн титр меланхолик ба сангвиник хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байв. Дүгнэлт: 1. КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын үед хоёр тун вакцины дараах эрт үед үүсэх эсрэгбиеийн урвалын илрэл зан төрхийн дан меланхолик хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. 2. КОВИД19-ийн эсрэг Sinopharm BBIBP вакцины хоёр дах тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр зан төрхийн дан меланхолик, сангвиник хэв шинжтэй хүмүүст их, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна.