Г.Батбаатар
Loading...
Товч нэр
Г.Батбаатар
Бүтэн нэр
Гүнчин Батбаатар
Латин нэр
Gunchin Batbaatar
Албан тушаал
Боловсрол хариуцсан проректор
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ийлдсийн IgA, IgM, IgG ба хавсаргын С3, С4 бүрдлийн агууламжийг цусны доноруудад тодорхойлсон дүн(2021-06-10) ;С.Цэндсүрэн; ; ;Т.ХонгорзулИйлдсийн иммуноглобулин А, М, G ба хавсаргын C3, C4 бүрдлийн агууламжийн үзүүлэлт нь эрүүл хүнд ихээхэн хэлбэлзэлтэй байх ба хэлбэлзэлийн шинжээр нь хүмүүсийг бүлэглэн кластеруудад хуваах шаардлагатай гэж үздэг. Насанд хүрсэн, эрүүл цусны доноруудад ийлдсийн иммуноглобулин А, М, G ба хавсаргын C3, C4 бүрдлийн агууламжийн ба хувь хүний зарим шинж төрхийн шүтэлцээг судлах зорилгоор судалгааг хийв. Судалгаанд 242 цусны донорыг хамруулан тэдний цусны бүлэг, хүн амзүйн ба биометрийн зарим үзүүлэлтийг асуумж ярилцлага, бодит үзлэг, донорын эрүүл мэндийн карт дахь мэдээллээс цуглуулав. Ийлдсийн иммуноглобулин А, М, G ба хавсаргын C3, C4 бүрдлийн агууламжийн иммунотурбидрметрийн аргаар тодорхойлов. Хүний галбир төрхийг биеийн жингийн индексийг (БЖИ)-ийг ашиглан АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн гаргасан томьёо ба ангилалыг ашиглан тодорхойлов. Хүний зан төрхийг “Four temperament” интерактив онооны сорилийг (O4TS v 1.0) ашиглан тодорхойлов. Хүний өвөрчлөлийг хүний хэв шинжийг тодорхойлох зорилгоор сорилыг ашиглаж МУАУ-ны мэргэжлийн эмч тодорхойлов. Эрэгтэй ба эмэгтэй доноруудад тодорхойлсон тоон үзүүлэлтийн дундаж утгыг харьцуулахад ийлдсийн IgM-ийн агууламж эмэгтэйчүүдэд статистикийн ач холбогдол бүхий их байв. Ийлдсийн A, M, G ангийн иммуноглобулин ба хавсаргын С3, С4 бүрдлийн насны бүлгүүд дэхь дундаж агууламжийг харьцуулахад статистикийн ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй. Ялгаатай галбир төрхтэй буюу биеийн жингийн индексийн үзүүлэлт нь ялгаатай доноруудын Ийлдсийн A, M, G ангийн иммуноглобулин ба хавсаргын С3, С4 бүрдлийн дундаж тоон үзүүлэлтийг харьцуулахад статистикийн ач холбогдол бүхийн ялгаа мөн л илэрсэнгүй. Жилийн өөр өөр улиралд шинжлүүлсэн доноруудын ийлдсийн IgA, IgM ба хавсаргын С4 бүрдлийн дундаж агууламж ялгаатай байна.
