Г.Батбаатар
Loading...
Товч нэр
Г.Батбаатар
Бүтэн нэр
Гүнчин Батбаатар
Латин нэр
Gunchin Batbaatar
Албан тушаал
Боловсрол хариуцсан проректор
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
Scopus Author ID
9 results
Now showing 1 - 9 of 9
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Construction of Lentiviral Vectors for CAR-T Cell Applications in Mongolia(Atlantis Press International BV, 2025) ;Uurdmunkh, Suvd-Erdene; ;Tumurkhuyag, Ulziikhuu; Bat-Itgel, Ulziisaikhan - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Impact of Booster Vaccination on Infection and Hospitalization Rates during the Mass Vaccination in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2025-09-30); ; ; ; Objective: Our study aims to evaluate the effectiveness of booster vaccination in preventing new COVID-19 infections and related hospitalizations among groups that received the primary vaccination series. Methods: Booster vaccination started on August 31, 2021, at recruitment in May 2022. By May 2022, 64% of the Mongolian population had received two primary doses of a COVID-19 vaccine, and 31% had received a booster dose. We followed 1,251 participants (459 males and 792 females, with a mean age of 41.5 ± 14.5 years [18–93], and a median age of 39.0 years) over six months, from the start of booster immunization on September 1, 2021, to February 28, 2022. We compared infection and hospitalization rates among vaccinated groups using logistic regression and calculated vaccine effectiveness (VE) for booster recipients with the formula: VE = 1 – (vaccinated rate/unvaccinated rate) × 100. Results: All participants received two doses of one of four vaccines used in the nationwide campaign. During the study period, we identified 449 new infection cases, accounting for 35.9% of all participants, and 150 subsequent hospitalizations, or 12.0% of the total. Participants who did not receive a booster demonstrated significantly higher infection rates compared to those who did. Booster vaccination provided notably better protection against new infections among frontline workers and reduced hospitalizations in high-risk groups. No significant differences were found in VE when comparing participants based on seroconversion after initial vaccination or the type of booster vaccine used.Conclusion: Therefore, we concluded that COVID-19 booster vaccinations effectively enhanced protection against new SARS-CoV-2 infections among frontline healthcare workers, government employees, and individuals at higher risk for severe disease, thereby reducing their risk of hospitalization. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөр шилжүүлэн суулгалтын дараах үед үрэвслийн цитокиныг шинжилсэн үр дүн(2025-01-01) ;А.Ариунаа; ;Т.Өлзийхүү; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харшлын загвар үүсгэсэн C57BL/6 хулганы ийлдсэнд IL-4, IFN-γ цитокины агууламжийг inhouse ФХЭБУ-ын аргаар тодорхойлсон судалгаа(2026-03-30) ;М.Дөлгөөнөө; ;Ч.Оюун-Эрдэнэ ;Б.АриунзаяаС.ЦогтсайханҮндэслэл: Бие махбодод антиген буюу гадны уураг нэвтрэх үед дархлаа тогтолцоо IgE хамааралтай хэт мэдрэг хариу урвал өрнүүлэхийг I хэв шинжийн хэт мэдрэгших урвал буюу харшлын урвал гэнэ. Харшлын үед Th2 эсээс ялгарах IL-4, IL-5, IL-9, IL-13 зэрэг цитокин нь эозинофил, шигүү мөхлөгт эс зэрэг дархлааны эффектор эсийг идэвхжүүлж, амьсгалын замын үрэвсэл, бөглөрөл зэрэгт гол үүрэгтэй оролцдог. Th1 эсээс ялгарах интерферон-гамма (IFN-γ) цитокин нь Th2 эсийг дарангуйлж харшлын урвалыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс Th1 болон Th2 эсээс ялгарах цитокины тэнцвэрийг тодорхойлох, харшлын урвалын механизмыг гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Овальбуминаар харшил үүсгэсэн туршилтын амьтны ийлдсэнд in-house фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-ын шинжилгээний аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад 6-8 долоо хоногтой 20 эмэгчин C57BL/6 хулганыг сонгон авч хяналтын болон туршилтын бүлэг болгон хувааж, хулганы ийлдэст in-house ФХЭБУ-ын аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад харшлын загвар үүсгэсэн C57BL/6 туршилтын бүлгийн хулганад IL-4 цитокины агууламж 513.7 пг/мл, IFN-γ цитокины агууламж 193.2 пг/ мл тодорхойлогдсон. Хулганы ийлдэс дэх IL-4 цитокины агууламжийг 2 бүлгийн хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан (p<0.001). Дүгнэлт: Харшил үүсгэсэн бүлгийн ийлдсэн дэх IL-4 цитокины агууламж нэмэгдэж, IFN-γ цитокины агууламж буурсан нь Th2 чиглэлийн дархлааны хариу урвал давамгай өрнөж буйг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины анхдагч хавдрын үед miRNA-21 маркерийг тодорхойлсон дүн(2026-09-15) ;С.Энхтуяа ;Ш.Орхонтуул ;Б.Ариунзаяа; С.ЦогтсайханҮндэслэл: Тархины анхдагч хавдар нь төв мэдрэлийн тогтолцооны нийт хавдрын 85-90%-ийг эзэлдэг. Манай улсын хувьд Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн мэдээгээр 2024 оны байдлаар тархи, төв мэдрэлийн тогтолцооны хавдрын тархалт 459, шинэ тохиолдол 93 бүртгэгдсэн нь бусад зонхилон тохиолдох хавдрын тохиолдлоос бага боловч бусад хавдартай харьцуулахад нас баралтын хувьд өндөр 80.4% байна. Мөн тархины хавдрыг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянах нь бэрхшээлтэй хэвээр байгаа бөгөөд тархинаас эдийн биопси авах болон эдийн материалыг давтан цуглуулах нь өндөр эрсдэлтэй, хязгаарлагдмал байдаг. Эдгээр үзүүлэлт нь эмчлүүлэгчийн эмчилгээний хувь хэмжээг нэмэгдүүлэх, илүү хүртээмжтэй, өртөг багатай эрт илрүүлгийн маркер шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархины анхдагч хавдрын үед, захын цусанд miRNA-21 маркерийн экспрессийг тодорхойлж, оношилгооны ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (ШУГТЭ)-ийн мэдрэлийн мэс заслын тасагт хандсан тархины анхдагч хавдартай 40, мэдрэлийн эмгэг оношлогдсон 40, эрүүл 40 нийт 120 хүнийг хамруулсан. Үйлчүүлэгчийн захын судаснаас цусыг авч боловсруулан сийвэн дэх miRNA-21 тодорхойлохдоо miRNA ялгах цомог ашиглан ялгаж, miRNA-21 өвөрмөц праймер ашиглан qPCR аргаар олшруулж үр дүнг үнэлэв. Үр дүн: Сийвэн дэх miRNA-21-ийн экспресс тархины анхдагч хавдартай бүлгийг, эрүүл бүлэгтэй харьцуулахад 3.81 дахин их (p<0.001), мэдрэлийн эмгэг бүлэгтэй харьцуулахад 1.53 дахин их өндөр илэрхийлэлтэй (p<0.001) ач холбогдол бүхий ялгаатай байв. miRNA-21-ийн экспресс глиома, менингиома, аденома хавдрын үед өндөр эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001). Мөн глиома, глиомын бус хавдрын үед эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай (p<0.001) нэмэгдэж байсан бөгөөд хавдрын үе шаттай холбоотой ихсэж байна (p<0.001). miRNA-21-ийн мэдрэг болон өвөрмөц чанарыг ROC муруй ашиглан тооцоолоход мэдрэг чанар 92.3%, өвөрмөц чанар 80.5% тус тус тодорхойлогдов. Дүгнэлт: Тархины анхдагч хавдрын үед miRNA-21 хавдартай бүлгийг эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй бүлгээс ялган оношлох чадамжтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19-ийн эсрэг вакцины дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхтэй уялдуулан судалсан дүн(2025-05-05); ;О.Дашпагам; ;Т.ХонгорзулБ.АриунзаяаҮндэслэл: Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нд КОВИД-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд зарим сөрөг нөлөө үзүүлсэн болохыг судалаачид дурьдсан байна. Цар тахлын үеийн стресс, түгшүүр, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлж, улмаар дархлааны тогтолцооны хариу үйлдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Хувь хүний зан төрхийн хэв шинж нь сэтгэл хөдлөл, стрессийн хариу үйлдэлд нөлөөлдөг бөгөөд энэ нь вакцины дараах дархлааны хариу урвалд ч нөлөөлж болзошгүй тухай олон улсын судалгаанд тэмдэглэсэн байдаг. Зорилго: КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр тунгийн дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхийн хэв шинжтэй харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд AstraZeneca, Pfizer, Sinopharm вакцины хоёр тунгаар дархлаажуулсан, өмнө нь халдвар аваагүй 738 хүн хамрагдсан. Вакцины хоёр дахь тунгийн дараах 21–28 хоногт цуглуулсан ийлдэс дэх SARS-CoV-2 RBD (S) IgG эсрэгбиеийг ELISA аргаар тодорхойлж, зан төрхийн хэв шинжийг А.Беловын темпераментийн сорилоор үнэлэв. Статистик боловсруулалтыг логистик регресс, ROC шинжилгээгээр хийв. Үр дүн: Дархлаажуулалтын дараах эсрэгбиеийн урвал меланхолик хэв шинжтэй хүмүүст хамгийн өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст хамгийн бага илэрсэн. Мөн эсрэгбиеийн титр меланхолик ба сангвиник хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байв. Дүгнэлт: 1. КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын үед хоёр тун вакцины дараах эрт үед үүсэх эсрэгбиеийн урвалын илрэл зан төрхийн дан меланхолик хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. 2. КОВИД19-ийн эсрэг Sinopharm BBIBP вакцины хоёр дах тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр зан төрхийн дан меланхолик, сангвиник хэв шинжтэй хүмүүст их, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Histopathological, molecular, and phylogenetic analyses of Echinococcus species isolated from humans in Mongolia, 2010-2024(Elsevier BV, 2026-06); ; ; ; Echinococcosis in humans caused by hydatid cyst of Echinococcus spp., remains a significant public health concern in Mongolia. In this study, we aimed to characterize the epidemiology, histopathological features, and molecular diversity of Echinococcus isolates from human infections. A retrospective analysis of surgically confirmed cases diagnosed between 2010 and 2024 was conducted. A histopathological examination of resected or biopsied cyst material was employed to assess cyst morphology and associated tissue responses. Molecular identification was performed using PCR amplification and sequencing of the mitochondrial cytochrome c oxidase subunit 1 (COX1) gene, followed by Bayesian phylogenetic analysis. A total of 311 human echinococcosis cases from multiple provinces were analyzed. Furthermore, COX1 sequences identified 181 isolates of Echinococcus granulosus sensu stricto (G1), 106 of E. canadensis (G6/7), 19 of E. canadensis (G10), and 5 of E. multilocularis, revealing 11 haplotypes. Geographic clustering of selected genotypes was observed. Bayesian phylogenetic reconstruction demonstrated clustering of Mongolian isolates within established Echinococcus lineages. Time-scaled analyses provided insights into the relative temporal relationships among lineages; however, divergence time estimates were interpreted cautiously owing to reliance on a substitution rate prior and single mitochondrial marker. These findings provide updated epidemiological and molecular data on human echinococcosis in Mongolia. However, given the single-locus design and exclusive use of human-derived samples, interpretations regarding transmission dynamics remain inferential and require confirmation through integrated host-based studies.
