Г.Батбаатар
Loading...
Товч нэр
Г.Батбаатар
Бүтэн нэр
Гүнчин Батбаатар
Латин нэр
Gunchin Batbaatar
Албан тушаал
Боловсрол хариуцсан проректор
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19-ийн эсрэг вакцины дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхтэй уялдуулан судалсан дүн(2025-05-05); ;О.Дашпагам; ;Т.ХонгорзулБ.АриунзаяаҮндэслэл: Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нд КОВИД-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд зарим сөрөг нөлөө үзүүлсэн болохыг судалаачид дурьдсан байна. Цар тахлын үеийн стресс, түгшүүр, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлж, улмаар дархлааны тогтолцооны хариу үйлдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Хувь хүний зан төрхийн хэв шинж нь сэтгэл хөдлөл, стрессийн хариу үйлдэлд нөлөөлдөг бөгөөд энэ нь вакцины дараах дархлааны хариу урвалд ч нөлөөлж болзошгүй тухай олон улсын судалгаанд тэмдэглэсэн байдаг. Зорилго: КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр тунгийн дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхийн хэв шинжтэй харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд AstraZeneca, Pfizer, Sinopharm вакцины хоёр тунгаар дархлаажуулсан, өмнө нь халдвар аваагүй 738 хүн хамрагдсан. Вакцины хоёр дахь тунгийн дараах 21–28 хоногт цуглуулсан ийлдэс дэх SARS-CoV-2 RBD (S) IgG эсрэгбиеийг ELISA аргаар тодорхойлж, зан төрхийн хэв шинжийг А.Беловын темпераментийн сорилоор үнэлэв. Статистик боловсруулалтыг логистик регресс, ROC шинжилгээгээр хийв. Үр дүн: Дархлаажуулалтын дараах эсрэгбиеийн урвал меланхолик хэв шинжтэй хүмүүст хамгийн өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст хамгийн бага илэрсэн. Мөн эсрэгбиеийн титр меланхолик ба сангвиник хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байв. Дүгнэлт: 1. КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын үед хоёр тун вакцины дараах эрт үед үүсэх эсрэгбиеийн урвалын илрэл зан төрхийн дан меланхолик хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. 2. КОВИД19-ийн эсрэг Sinopharm BBIBP вакцины хоёр дах тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр зан төрхийн дан меланхолик, сангвиник хэв шинжтэй хүмүүст их, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна.
