Г.Батбаатар
Loading...
Товч нэр
Г.Батбаатар
Бүтэн нэр
Гүнчин Батбаатар
Латин нэр
Gunchin Batbaatar
Албан тушаал
Боловсрол хариуцсан проректор
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн эсрэг Синофарм (BBIBP-CorV) вакцины дараах хамгаалах эсрэгбиеийн судалгаа(2024-01-28); ;О.Дашпагма; ;Б.ГантуяаҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас шинэ коронавируст халдварыг цар тахал гэж зарласнаас хойш 2023 оны 3 сар хүртэл 183 өөр төрлийн вакцины эмнэлзүйн туршилт, үнэлгээ хийгдсэн байна. Монгол улсад 2021 оны 2 сарын 23-наас эхлэн Pfizer/ BioNTech (BNT162b2), AstraZeneca (ChAdOx1-S), Sinopharm (BBIBPCorV), Sputnik V (Gam-COVID-Vac) гэсэн Ковид-19-ын эсрэг 4 төрлийн вакциныг хэрэглэж эхэлсэн. 2022 оны 10 сарын 14-ний байдлаар дээрх вакцины 2 дахь тунд 2,183,894 хүн хамрагджээ. Эдгээр вакцины судалгаа одоо ч үргэлжилсээр байна. Зорилго: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины дараах эсрэгбиеийн урвал, түүнтэй холбоотой хүчин зүйлсийг хүн амын бүлгүүдэд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Sinopharm (BBIBP-CorV) вакцины 1, 2 дахь тун тариулсан нийт 583 хүн хамрагдсан. Ковид-19 вакцины эхний тунг тарихаас өмнө ийлдсэнд SARS СoV-2 вирусийн S уургийн эсрэг үүссэн иммуноглобулин G-г (IgG) тодорхойлсон ба уг шинжилгээг вакцины 2 дахь тунг тарьсны дараа 21-28 дахь хоногт давтан тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд 19-86 насны 214 (36.5%) эрэгтэй, 373 (63.5%) эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас 39.9±10.7 (37.0) жил байсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 52.9%-ийг 30-49 насныхан тус тус эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын 80.6% (470)–д эсрэгбиеийн титр хангалттай харин 19.4% (113) эсрэгбие илэрсэнгүй. Вакцин хийлгэхээс өмнө anti-SARS-СoV-2 RBD-IgG эсрэгбиеийн титр геометрийн дундаж титр (GMT) 0.7±0.9 ng/mL байсан бол 2 дахь тунгийн дараа 17.2±1.2 ng/ mL болж өссөн. Насны бүлгээр авч үзэхэд 40-өөс доош насны хүмүүст хамгаалах эсрэсбиеийн үүсэлт сайн, нас нэмэгдэх тусам эсрэгбиеийн үүсэлт буурч байгаа байдал ажиглагдлаа. Sinopharm (BBIBP-CorV) вакцины өвөрмөц эсрэгбиеийн урвал Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт амьдардаг хүмүүст илүү байгаа нь тодорхойлогдлоо. Тийм боловч эсрэгбиеийн урвал илэрсэн хүмүүсийн эзлэх хувь Булган, Дорнод аймагт Дархан-Уул, Орхон аймгуудынхаас бага байв. Дүгнэлт: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа 21-28 хоногт хамгаалах хэмжээний эсрэгбие бидний ажигласан хүмүүсийн 80.6%-д тодорхойлогдсон. Нас ахих тусам эсрэгбиеийн урвал илрэх нь буурч байв. Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр хамрагдагсдын нас ба хүйс, мэргэжлийн эрсдлээс хамаарахгүй байна.
