Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 8 of 8
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Амьдралын хэв маяг хүүхдийн таргалалтад нөлөөлөх нь
    (2020-04-13)
    Г.Оюунболор
    ;
    ;
    С.Азбаяр
    ;
    Г.Ачсайхан
    ;
    Б.Батхишиг
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Машин сургалтын загвар ашиглан мэргэжлийн сагсан бөмбөгчдийн гүйцэтгэл, физиологийн суурь үзүүлэлтийг бэртлийн эрсдэлтэй холбон судалсан дүн
    (2026-02-03)
    М.Жадамба
    ;
    М.Халиун
    ;
    ; ;
    Үндэслэл: Сагсан бөмбөг нь өндөр эрчимтэй, давтамж ихтэй тэсрэх хөдөлгөөн давамгайлсан спорт тул анаэроб хүчин чадал, биеийн бүтэц болон нөхөн сэргэлт нь гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Гэвч Монголын мэргэжлийн тамирчдад кондишнинг бэлтгэл, анаэроб хүчин чадал болон биеийн бүтцийн уялдаа холбоог өгөгдөлд суурилан судалсан ажил хомс бөгөөд машин сургалтын аргаар гэмтлийн эрсдэлийг үнэлсэн судалгааны нотолгоо хангалтгүй хэвээр байна. Зорилго: Мэргэжлийн сагсан бөмбөгчдийн кондишнинг бэлтгэлжилт, анаэроб хүчин чадал болон биеийн бүтцийн үзүүлэлтүүд хоорондын хамаарлыг тодорхойлж эдгээрт суурилсан машин сургалтын таамаглалын загвар боловсруулах. Арга, аргачлал: “Омни Эрдэнэт Майнерс” багийн 21–28 насны 11 мэргэжлийн тамирчны биеийн бүтцийг InBody 970, анаэроб хүчин чадлыг Wingate 30 секундийн тестээр (Monark 894E) гурван үе шатанд хэмжив. Өөрчлөлтийг Friedman, Wilcoxon тестээр, хамаарлыг Pearson корреляци ба регрессээр үнэлж, Random Forest болон бусад регрессийн загвараар гэмтлийн эрсдэлийг таамаглав. Үр дүн: Фазын өнцөг 6.8±0.5аас 7.3±0.6° хүртэл нэмэгдэж (p=0.021), өөхлөлтийн хувь 20.5±3.2%иас 16.2±2.0% хүртэл буурсан (p=0.015), харин булчингийн масс өөрчлөгдөөгүй. Оргил болон дундаж анаэроб хүч статистикийн хувьд ач холбогдолтойгоор нэмэгдсэн (p<0.05) бөгөөд өөхлөлт ба хүчний хооронд сөрөг хамаарал илэрсэн. Random Forest шинжилгээгээр фазын өнцөг, дотор өөх, өөхлөлтийн хувь болон хүчний уналт нь гэмтлийн эрсдэлийн хамгийн чухал урьдчилан таамаглах үзүүлэлтүүд байв. Дүгнэлт: 1. Мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчдын биеийн бүтэц нь анаэроб гүйцэтгэл, сэргэлтийн үзүүлэлтүүдтэй уялдаатай байсан бөгөөд биеийн өөхний хувь, төвийн өөхлөлт ихсэх нь анаэроб хүчин чадал буурах хандлагатай байв. 2. Булчингийн массыг хадгалсан нөхцөлд өөхлөлтийг бууруулах нь анаэроб гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд гүйцэтгэл, ачаалал даах болон сэргэлтийн зохицуулалтыг сайжруулах боломжийг харуулна. 3. Биеийн бүтэц болон анаэроб хүчин чадлын үзүүлэлтүүдэд суурилсан Random Forest Regression загвар нь гүйцэтгэлийн бууралтын болон гэмтлийн эрсдэлийг өндөр нарийвчлалтай таамаглах чадвартай болохыг нотлов.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Дорнод аймгийн зарим сумдын тэмээчдийн дунд Гепатит Е вирусийн тархалтын түвшинг тодорхойлсон дүн
    Үндэслэл: Гепатит Е вирус нь Гепевиридаен (Hepadnaviridae) овог, Ортогепевиридаен (Orthohepadnavirus) дэд овог, Паслагепевирусийн төрөлд хамаардаг. Эдгээр нь дэлхий даяар цочмог элэгний үрэвсэл үүсгэдэг гол вирусүүдийн нэг юм. Гепатит Е вирус нь Ази, Африкийн хөгжиж буй олон оронд төдийгүй өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа бөгөөд ахуйн замаар тухайлбал бохирлогдсон хоол хүнс, усаар дамжин халдварлаж, элэгний эсийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин болохыг судлаачид тогтоосон байна. Монгол улсын харьцангуй эрүүл хүн амын дунд Гепатит Е вирусийн халдвар 11.7% байгааг судлаачид тогтоосон байна4. Өнөө үед Гепатит Е вирусийн зоонозын 3, 4, 8 дугаар генотип тогтоогдоод байна5. Эдгээрээс уг вирусийн 8-р генотип нь хоёр бөхт тэмээнд илэрдэг байна. Манай орны Говь хээр тал хээр бүс нутагт амьдарч буй малчдын цөөнгүй хэсэг нь хоёр бөхт тэмээ хариулдаг тоо баримт байна. Харин эдгээрт Гепатит Е вирусийн тархалтыг тогтоон эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Дорнод аймгийн зарим сумдын малчдад Гепатит Е вирусийн тархалтын түвшинг тодорхойлж эрсдэлт хүчин зүйлтэй нь уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгаандаа Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Чойбалсан сумдын тэмээчдийн 20-65 насны 276 иргэнийг хамруулсан. Ингэхдээ судалгааны нэг агшингийн загварыг ашиглав санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан. Судалгаанд нийт хамрагдагсдаас 32 асуулт бүхий асуумж авч эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг тодруулсны дараа ийлдсэнд Anti-HEV IgG эсрэг бие байгааг тогтоосон. Судалгааны ажлын үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийн статистик боловсруулалтыг хийхдээ SPSS-25.0 программ ашиглан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдагсдын (15.6%) 43 гепатит E вирусийн халдвар оношлогдсон ба үүнээс (32.4%) 23 нь 60аас дээш насныхан байлаа. Гепатит Е вирусийн халдвар оношлогдсон судалгаанд хамрагдагчдын асуумж судалгаанд үндэслэн (6.6%) 4 нь Гепатит А вирусээр өмнө нь өвчилж байсан. (18.1%) 39 нь өмнө нь гепатит А вирусээр өвчилж байгаагүй гэсэн статистик ач холбогдол бүхий үр дүн тодорхойлогдлоо. Гепатит Е вирусийн халдвар илэрсэн тохиолдлын (92.7%) 38 нь тэмээний махыг хүнсэндээ байнга буюу хааяа хэрэглэдэг, (82.9%) 34 нь ингэний хоормог хэрэглэдэг гэсэн үр дүн ажиглагдсан ч статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Дорнод аймгийн тэмээчдийн дунд гепатит Е вирусийн тархалт 15.6% байгаа бөгөөд тэмээ малласан хугацаа болон гепатит Е вирусээр халдварлах эрсдэл нь шууд хамааралтай байна. Дүгнэлт: Дорнод аймгийн тэмээчдийн дунд гепатит Е вирусийн тархалт 15.6% байгаа бөгөөд тэмээ малласан хугацаа болон гепатит Е вирусээр халдварлах эрсдэл нь шууд хамааралтай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын хүн амын дунд гепатит Е вирусийн тархалт болон 4-р хэлбэрийн генотипийн бүрдлийг тогтоосон нь
    Үндэслэл: Гепатит Е вирусийн шалтгаант элэгний үрэвсэл нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Монгол улсын эрүүл хүн амын дунд гепатит Е вирусийн тархалт 11% байгаа боловч уг вирусийн шалтгаант элэгний цочмог үрэвслийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Зорилго: Уг судалгаа нь Монгол улсад вирусийн шалтгаант элэгний цочмог үрэвслийн шалтгааныг судлах, гепатит Е вирусийн шалтгаант элэгний үрэвслийн тархалтыг тодорхойлох зорилготой. Арга, аргачлал: Улаанбаатар хотод эмнэлзүйн шинжилгээгээр элэгний цочмог үрэвсэл гэж оношлогдсон 302 үйлчлүүлэгчийг судалгаанд хамруулсан. Нийт судалгаанд оролцогчдод ийлдэс судлалын болон молекулын аргаар шинжилгээ хийж элэгний цочмог үрэвслийн шалтгааныг тодорхойлсон. Гепатит Е вирусийн нуклеотидын дарааллыг тогтоов. Судалгааны статистик боловсруулалтыг SPSS 19 программ ашиглан хийв. Үр дүн: Ийлдэс судлалын болон молекулын шинжилгээнд 12 (4.0%) үйлчлүүлэгчид Е хэлбэрийн гепатит вирусийн шалтгаант цочмог элэгний үрэвсэл оношлогдсон. Гепатит Е вирусийн халдвар оношлогдсон 12 оролцогч өвчний анхны шинж тэмдэг эхлэхээс өмнөх 3 сард гадаад оронд зорчоогүй байсан бөгөөд усан хангамжаар халдвар дамжих эрсдэлийг үгүйсгэсэн. Энэхүү судалгаанд илэрсэн HEV-ийн омог нь 97.7-100% манай улсад өмнө нь судлагдсан MNE13227 вирусийн омогтой нуклеотидын дарааллын шинж чанар төстэй байсан ба 97.3% нь Хятад улсад тогтоогдсон гепатит Е вирусийн омгийн геномын дараалалтай төстэй байлаа. Дүгнэлт: Энэхүү судалгааны үр дүнгээр Монгол улсад гепатит Е вирусийн халдварын 4-р хэлбэрийн генотип тохиолдож байгааг илрүүллээ. Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дунд гепатит А,В,С,Д вирусийн халдвар зонхилон тохиолдож байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлтыг судалсан дүн
    (2023-05-18)
    Б.Очмаа
    ;
    М.Эрдэнэсолонго
    ;
    ; ;
    Г. Ачсайхан
    Үндэслэл: Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлт нь Монгол хүүхэд сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдийн дунд ихэсч байгаа ч Монгол Кобын өнцөг хүүхдийн дунд харьцангуй бага судлагдсан байна. Нурууны муруйлт, Нурууны муруйлт хазайлтын оншилгооны зорилго нь нурууны анзаарагдахгүй муруйлт, хазайлтыг мэс засалд хүрэхээс өмнө эрт үе шатанд илрүүлэх явдал юм. Нурууны муруйлт, хазайлт үүсэх нь ихэвчлэн (компьютер, ширээнд удаан хугацаагаар буруу суух, утасаа удаан оролдох, хүнд юм өргөх гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж болно) мөн хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдтэй холбоотой байдаг. Талаар судалгаанд цөөнгүй тэмдэглэсэн байна.4,5 Нурууны хазайлт муруйлт нь эрүүл хүүхдэд хамгийн багадаа 100 орчим боловч 500 -аас доош байдаг. Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлтын тархалтын түвшин ойролцоогоор 2-2.5% байна. Зорилго: Улаанбаатар хотын болон орон нутгийн төлөөлөл болох Хэнтий аймгийн өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлтыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын болон Хэнтий аймгийн сургуулийн насны хүүхдүүдийг нэг агшингийн (cross sectional) судалгааны загвараар, санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хийж гүйцэтгэв. Бидний судалгаанд Улаанбаатар хотын болон Хэнтий аймгийн ЕБС-ийн 9-12 насны нийт 979 (эмэгтэй 511, эрэгтэй 468) хамрагдсан. Үүнд: Дижитал сколиометрыг судалгаанд оролцогчдын нурууны муруйлт, хазайлтын Кобыг хэмжихэд ашигласан. Дижитал сколиометр нь богино хугацаанд буюу ойролцоогоор 4-6 секунтэд Кобын өнцөгийг илрүүлэх давуу талтай бөгөөд судалгаанд оролцогчыг зогсоо байрлалд бөхийлгөж хэмжив. Үр дүн: Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын хүүхдүүдийн дунд (6.6%) Хэнтий аймгийн хүүхдүүдийн дунд (4.9%) Кобын өнцөг 100-аас их буюу нурууны муруйлт, хазайлттай тодорхойлогдсон. Улаанбаатар хотын хүүхдийн нурууны муруйлт, хазайлт давамгай байгаа нь харагдаж байна. Улаанбаатар хотын нурууны муруйлт, хазайлттай хүүхдийн (10.3%) эмэгтэй, (2.9 %)-ийг эрэгтэй хүүхэд эзэлж байна. Харин Хэнтий аймгийн нурууны муруйлт, хазайлттай хүүхдийн (4.3%) эмэгтэй, (5.6%)-ийг эрэгтэй хүүхэд эзэлж байна. Улаанбаатар хотын хүүхдэд нурууны муруйлт хазайлт (10.3%) эмэгтэй хүүхдэд давамгай болох нь тодорхойлогдлоо. Улаанбаатар хотын 9 настай хүүхдүүдийн дунд нурууны муруйлт, хазайлт илрээгүй, Хэнтий аймгийн хүүхдийн (3.1%) тодорхойлогдлоо. Харин 10 насанд Улаанбаатар хотын болон Хэнтий аймгийн хүүхдүүдийн дунд (9.9%) ба (8%) буюу их, мөн Улааанбаатар хотын хүүхдүүдийн дунд 12 насанд хамгийн их (14.9%, P≤0.00), Хэнтий аймгийн хүүхдэд бага (4.5%) илэрсэн байна. Харин насаар судалбал нурууны муруйлт хазайлт Улаанбаатар хотын эмэгтэй 10 настай (20.2%) буюу хамгийн их, эрэгтэй хүүхдэд зөвхөн 12 насанд (25.9%)-д, бусад насанд тодорхойлогдсонгүй. Харин Хэнтий аймгийн эмэгтэй, эрэгтэй хүүхдэд 10-12 насанд (3.3-8.7%) ажиглагдаж, 10 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдэд хамгийн их (7.3%) тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын хүүхдийн 6.6 хувь, Хэнтий аймгийн хүүхдийн 4.9 хувь нурууны муруйлт, хазайлт тодорхойлогдож Улаанбаатар хотын хүүхдийн нурууны муруйлт, хазайлт давамгай байлаа. 2. Нурууны муруйлт, хазайлт Улаанбаатар хотын эмэгтэй хүүхдэд 10.3 хувь тохойлдсон. Хэнтий аймагт эрэгтэй хүүхдэд 5.6 хувь тус тус тодорхойлогдлоо. 3. Улаанбаатар хотын эмэгтэй 10 настай хүүхдэд нурууны муруйлт, хазайлт 20.2 хувь, эрэгтэй хүүхдэд зөвхөн 12 насанд 25.9 хувь хамгийн их ажиглагдаж байна. Хэнтий аймгийн нурууны муруйлт, хазайлт хүүхдэд зөвхөн 10 настай хүүхдэд эмэгтэй 7.3 хувь, эрэгтэй 8.7 хувь байсан бол бусад насанд тодорхойлогдсонгүй.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол оронд ургадаг халгай (urtica dioica) ургамлын бүтээгдэхүүний буурал үсэнд үзүүлэх нөлөөг судалсан дүн
    (2024-05-13)
    М.Жадамба
    ;
    ;
    Г.Отгон
    ;
    ;
    Үндэслэл: Үс бууралтах гэдэг нь үсний булцуунд байрлах меланоцит эс, үүдэл эсийн тоо хэмжээ буурч, зохицуулагч ферментийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор илэрч байгаа насжилттай холбоотой физиологийн явц юм. Монгол оронд ургадаг халгай нь поливитаминт ургамал, түүхий эд нь В болон Е, К, С амин дэм, макро болон микроэлементээр баялаг, орлогдох болон үл орлогдох аминхүчлүүд, зарим органик нэгдлүүд агуулсан байгалийн олдоц элбэгтэй бүтээгдэхүүн юм Иймд Монгол оронд ургадаг халгайн түүхий эдээс бэлдсэн үсний бүтээгдэхүүн нь хүний үсний нөсөө үүсэлтэд нөлөөлөх өндөр идэвхтэй антиоксидант бодисууд агуулсан байдаг. Буурал үсэнд хэрэглэдэг импортын бүтээгдэхүүний өртөг өндөр, мөн удаан, урт хугацаанд үргэлжлүүлэн тасралтгүй хэрэглэж байж үр дүн гардаг тул бид импортын бүтээгдэхүүнийг орлохуйц олдоц элбэг, хямд өртөгтэй эх орны бүтээгдэхүүнийг бууралтай үстэй хүмүүст хэрэглэх нь тухайн хүнд гоо сайхны болон эдийн засгийн өндөр үр ашигтай зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Халгайн найрлагатай бүтээгдэхүүнийг буурал үстэй харьцангуй эрүүл хүмүүст хэрэглэн үр дүнг тооцох. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын оршин суугч, 35-55 насны харьцангуй эрүүл, буурал үстэй хүмүүсийг эмнэлзүйн туршилт судалгааны загвараар, санамсаргүй түүврийн аргаар, хяналтын бүлэгт 42, туршилтын бүлэгт 36, хүйсийн хувьд ижил байхаар сонгож авсан. Туршилтын бүлэгт Халгай салонд хийх эмчилгээний 8 удаагийн үйлчилгээ (7 хоногт 2 удаа), хяналтын бүлэгт багц бүтээгдэхүүний зааварчилгааг өгч гэрээр хэрэглүүлсэн. Туршилтын болон хяналтын бүлэгт судалгааны эхний болон 14, 30 дах хоногуудад трихоскопи, фототрихограмм, үсний тослог, чийглэг, рН шинжилгээг хийж үр дүнг харьцуулан судалсан. Статистик боловсруулалтыг STATA-14 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш 30 дах хоногт судалгаанд хамрагдагсдын 1см2 талбайд тодорхойлсон үсний дундаж үзүүлэлт хяналтын болон туршилтын бүлэгт (p<0.006) байна. Терминал үсний дундаж үзүүлэлт судалгаанд нийт хамрагдагсдад, хяналтын болон туршилтын бүлэгт нэмэгдэж (p<0.234), веллус үсний дундаж үзүүлэлт судалгаанд нийт хамрагдагсдад, хяналтын болон туршилтын бүлэгт (p<0.098) буурсан байна. Харин цагаан үсний ургалтын дундаж үзүүлэлт нь статистик ач холбогдолгүй (p<0.15) байгаа нь халгайн найрлагатай үсний бүтээгдэхүүн нь хар үсний ургалтыг нэмэгдүүлж байна. Нэг үстэй уутанцрын дундаж хэмжээ нийт судалгаанд хамрагдагсдад болон судалгааны бүлгүүдэд буурсан (p<0.033), 3 болон түүнээс дээш үстэй уутанцрын дундаж хэмжээ туршилтын бүлэгт болон судалгаанд нийт хамрагдагсдад статистик ач холбогдол (p<0.001) бүхий ихэссэн, нийт үсний диаметрийн хэмжээ (16%) өссөн байгаа нь үсний шинэ ургалт эрчимжиж, үс өтгөрч байгааг харуулж байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан буурал үстэй хүмүүсийн толгойн орой болон духны хэсэгт бууралталт хамгийн их байна. Толгойн 1 см2 талбайд тоологдсон нийт үсний 89.3% нь терминал үс, 6.5% нь веллус үс, 1 үстэй уутанцар хамгийн их тоологдож, үсний диаметр ази хүний дунджаас 13.75%-иар бага байна. 2. Халгайн найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа нийт үс, терминал үс, нэг уутанцраас гарах үсний тоо нэмэгдсэн нь меланин агуулсан, эрүүл залуу үсний ургалтыг нэмэгдүүлж байна. Хуйхны рH болон үсний диаметр нэмэгдэж тогтвортой эрүүл дундаж үзүүлэлтэд хүрсэн нь халгайн найрлагатай үсний бүтээгдэхүүн хуйхыг эрүүлжүүлэх, хоргүйжүүлэх үйлдэлтэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн болсон байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хүүхдийн таргалалтын байдал
    (2022-04-28)
    Г.Отгон
    ;
    ; ;
    Г.Ачсайхан
    ;
    Үндэслэл: Хүүхдийн таргалалт эрс нэмэгдэж, дэлхий даяар нийгмийн эрүүл мэндийн асуудал болоод байна. Харин манай улсад сургуулийн насны хүүхдийн дундах таргалалтын талаарх тоо баримт шинэ тоо баримт хэрэгтэй байна. Энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдүүдийн дундах таргалалтын тархалыг үнэлэв. Арга, аргачлал: Санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын зарим сургуулийн хүүхдийн дунд агшингийн судалгаа хийсэн. Антропометрийн хэмжилтийг стандарт процедурын дагуу хийсэн. Биеийн жингийн индексийг (BMI) жинг килограммаар нь өндрийн квадрат метрт (кг/м2) хуваасан байдлаар 75-аас дээш хувьтайг илүүдэл жин ба тарган гэж тооцоолсон. Хүүхдийн нь нас, хүйсээр BMI-ийг гэж тодорхойлсон. Bodimetrix-2020-д илүүдэл өөх тосыг тодорхойлсон. Статик шинжилгээг SPSS-17 программ дээр хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 489 хүүхэд хамрагдсан. Оролцогчдын дундаж нас 13±2.0, охид 55.9%, хөвгүүд 44,1% байв. Сургуулийн хүүхдийн дунд таргалалтын нийт тархалт БЖИ-ээр 7.4%, өөх илүүдэлтэй таргалалт-24.39%, хавсарсан таргалалт -17.6% байна. Тарган хүүхдийн биеийн үзүүлэлтүүд 11-12 насанд харьцангуй их байна (p=0.05). Таргалалттай хүүхдийн биеийн жин, цээж, хэвлийн тойрог, арьсны өөх, өөхний хэмжээ зэрэг антропометрийн үзүлэлтүүд нь таргалалтгүй хүүхдийнхээс үнэн магадтай их байв. Дүгнэлт: Сургуулийн хүүхдүүдийн дунд хүүхдийн таргалалтын тархалт 49.3%, “далд” таргалалт - 134.3% байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    SARS-CoV-2 seroepidemiology in Mongolia, 2020-2021: a longitudinal national study
    (Elsevier BV, 2023-04) ;
    Bailie, Christopher R
    ;
    ;
    Price, David J
    ;
    BACKGROUND: The COVID-19 pandemic has global impacts but is relatively understudied in developing countries. Mongolia, a lower-middle-income country, instituted strict control measures in early 2020 and avoided widespread transmission until vaccines became available in February, 2021. Mongolia achieved its 60% vaccination coverage goal by July 2021. We investigated the distribution and determinants of SARS-CoV-2 seroprevalence in Mongolia over 2020 and 2021. METHODS: We performed a longitudinal seroepidemiologic study aligned with WHO's Unity Studies protocols. We collected data from a panel of 5000 individuals in four rounds between October 2020 and December 2021. We selected participants through local health centres across Mongolia by age-stratified multi-stage cluster sampling. We tested serum for the presence of total antibodies against SARS-CoV-2 receptor-binding domain, and levels of anti-SARS-CoV-2 spike IgG and neutralising antibodies. We linked participant data with national mortality, COVID-19 case, and vaccination registries. We estimated population seroprevalence and vaccine uptake, as well as unvaccinated population prior-infection prevalence. FINDINGS: At the final round in late 2021, 82% (n = 4088) of participants completed follow-up. Estimated seroprevalence increased from 1.5% (95% CI: 1.2-2.0), to 82.3% (95% CI: 79.5-84.8) between late-2020 and late-2021. At the final round an estimated 62.4% (95% CI: 60.2-64.5) of the population were vaccinated, and of the unvaccinated population 64.5% (95% CI: 59.7-69.0) had been infected. Cumulative case ascertainment in the unvaccinated was 22.8% (95% CI: 19.1%-26.9%) and the overall infection-fatality ratio was 0.100% (95% CI: 0.088-0.124). Health workers had higher odds for being COVID-19 confirmed cases at all rounds. Males (1.72 (95% CI: 1.33-2.22)) and adults aged 20 and above (12.70 (95% CI: 8.14-20.26)) had higher odds for seroconverting by mid-2021. Among the seropositive, 87.1% (95% CI: 82.3%-90.8%) had SARS-CoV-2 neutralising antibodies by late 2021. INTERPRETATION: Our study enabled tracking of SARS-CoV-2 serological markers in the Mongolian population over one year. We found low SARS-CoV-2 seroprevalence in 2020 and early 2021, with seropositivity increasing over a 3-month interval in 2021 due to vaccine roll out and rapid infection of most of the unvaccinated population. Despite high seroprevalence in Mongolia amongst both vaccinated and unvaccinated individuals by end-2021, the SARS-CoV-2 Omicron immune escape variant caused a substantial epidemic. FUNDING: World Health Organization, WHO UNITY Studies initiative, with funding by the COVID-19 Solidarity Response Fund and the German Federal Ministry of Health (BMG) COVID-19 Research and development. The Ministry of Health, Mongolia partially funded this study.
    Scopus© Citations 6