Shiirevnyamba, Tsogzolmaa
Loading...
Товч нэр
Shiirevnyamba, Tsogzolmaa
Бүтэн нэр
Shiirevnyamba Tsogzolmaa
Латин нэр
Shiirevnyamba Tsogzolmaa
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний эст өмөнгийн эдэд TP53 генийн зарим мутацыг тодорхойлж p53 уургийн илрэлтэй харьцуулан судалсан үр дүн(2024-12-21); ;Э.Есүхэй ;Д.Юндэндаш ;Н.Ням-ЭрдэнэБ.БатчимэгҮндэслэл: Монгол улс элэгний эст өмөнгийн тархалт болон нас баралтын тохиолдлоор олон улсын дунджаас 8 дахин өндөр ба ХСҮТийн 2023 оны мэдээгээр нийт 7244 элэгний эст өмөнгийн тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн нас барсан байна. Элэгний эст өмөн үүсэхэд голлон нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсэд хепатитын В, С вирусийн халдвар, архи, тамхины хэрэглээ, хорт бодисын хордлого зэрэг хүчин зүйлсүүд багтах бөгөөд ялангуяа Азийн орнуудад хепатитын В вирусийн халдвар, афлатоксины хордлого нь элэгний эст өмөн үүсэхэд нөлөөлж буй түгээмэл шалтгаануудын нэг болж байна. TP53 (p53) ген нь 53 кД жинтэй p53 уургийг кодлох бөгөөд 17 дугаар хромосомын богино мөрөнд (17p13) байрладаг ба эсийн хуваагдлын циклийг зохицуулдаг транскрипцын хүчин зүйл тул хавдар дарангуйлах үйлдэлтэй ген гэж үздэг. Зорилго: Элэгний эст өмөнгийн эдэд TP53 генийн зарим мутац болон p53 уургийг илрүүлж эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Элэгний хавдрын өөр өөр үе шатанд оношлогдож, мэс засал эмчилгээ хийлгэсэн нийт 50 оролцогчийн парафинд бэхжүүлсэн эдийн зүслэгээс геномын ДНХ-ийг ялгаж, аллель өвөрмөц ПГУ явуулж, TP53 генийн экзон 7-ын 249 болон 258 дугаар кодон дээрх мутацыг тодорхойлов. Улмаар p53 уургийн илрэлийг иммуногистохимийн аргаар үнэлж, эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судаллаа. Үр дүн: Судалгаанд элэгний эст өмөн оношлогдож, мэс засал эмчилгээ хийлгэсэн 33-79 (дундаж нас 64.06±9.1 жил) насны 21 (42%) эрэгтэй, 29 (58%) эмэгтэй нийт 50 оролцогчийн эдээс геномын ДНХ ялган TP53 генийн 249 болон 258-р кодоны мутацыг тодорхойлоход уг генийн 249р кодонд мутант аллель илэрсэнгүй (0%). Харин 258-р кодоны мутант аллель 15 (30%) сорьцод илрэв. TP53 генийн 7-р экзоны 258-р кодоны мутацыг эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан үнэлэхэд нас (p=0.558), хүйс (p=0.851), хепатитын В вирусийн халдвар (p=0.288), хепатитын С вирусийн халдвар (p=0.902), элэгний хатуурал (p=0.736), сорвижилт (p=0.985), өөхжилт (p=0.368), ийлдсийн AFP-ий хэмжээ (p=0.662) хавдрын тоо (p=0.665), хавдрын хэмжээ (p=0.439), судасны нэвчилттэй (p=0.849) статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдаагүй. Түүнчлэн элэгний эст өмөнгийн өөр өөр үе шатанд оношлогдож, мэс засал эмчилгээ хийлгэсэн нийт 46 оролцогчийн парафинд бэхжүүлсэн элэгний эдийн зүслэгт p53 уургийн илрэлийг иммуногистохимийн аргаар тодорхойлоход 26 (57%) сорьцод p53 уургийн будагдалт эерэг байсан ба p53 уургийн илрэлийг эмнэлзүй, лаборатори, эмгэг судлалын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судлахад p53 уургийн эерэг будагдалт TP53 генийн 258-р кодоны мутац (p=0.004) болон хепатитын B вирусийн халдвартай (p=0.002) оролцогчдод өндөр байсан нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: Бидний судалгаагаар элэгний эст өмөнгийн эдэд TP53 генийн 258-р кодоны мутац зонхилон тодорхойлогдсон нь хепатитын вирусийн халдварын нөлөөгөөр өдөөгдсөн байж болох юм. Түүнчлэн 249-р кодоны мутац илрээгүй нь монголчуудын хувьд элэгний эст өмөнгийн үүсэлд афлатоксины нөлөө одоогоор бага байгааг илтгэх боломжтой гэж үзэж байна. Мөн TP53 генийн мутацтай үед элэгний эдэд p53 уургийн илрэл их байгаа төдийгүй хепатитын B вирусийн халдвартай хамааралтай байна.
