Б.Цэрэнцоо
Loading...
Товч нэр
Б.Цэрэнцоо
Бүтэн нэр
Бямбаа Цэрэнцоо
Латин нэр
Byambaa Tserentsoo
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
16 results
Now showing 1 - 10 of 16
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Comparative analysis of traditional knowledge, phytochemistry, antioxidant, and toxicity of four species of Gentiana in Mongolia(Springer Science and Business Media LLC, 2025-10-07) ;Gachmaa, Batzaya ;Yu, Hongzhen ;Bayasgalankhuu, Lyankhua ;Narmandakh, TuvshinjargalAltangerel, Sukhbat - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Study on synthesizing silver nanoparticles using raw materials of Scutellaria Baicalensis Georgi(2024-01-10) ;Suvd Gantulga ;Byambasuren Gerelt-Od; ; Tserendolgor BatsukhBackground: Scientists have found that Scutellaria baicalensis Georgi has liver protection, antibacterial, and anti-tumor effects. In recent years, the development of bio-compatible, bio-safe, and ecologically friendly nanoparticles using medicinal plants with high therapeutic activity has become an urgent need for research in the field of nanotechnology. Hence, we aimed to synthesize silver nanoparticles from Scutellaria baicalensis Georgi extracts. Methods: Raw material of Scutellaria baicalensis Georgi was used in this study. The upper part of the plant was extracted by circulation, remaceration, and repercolation in 70% ethanol and distilled water (1:10). The quality analysis of total alkaloids and flavonoids, which are the biologically active substances of the extract, was determined by thin layer chromatography, and the concentration was determined by spectrophotometry. Silver nanoparticles were synthesized using silver nitrate solution and the plant extract. Results: The raw material of Scutellaria baicalensis Georgi was extracted by maceration with 70% ethanol. A change in color from light to deep brown was observed when silver nanoparticles were synthesized from the extract of Scutellaria baicalensis Georgi. As assessed by spectral analysis, the light absorption value increases with increasing reaction time, indicating the formation of silver nanoparticles. The average size of the silver nanoparticles was 27.98 nm. Conclusion: Our study suggested that the extracting technique of plant raw material by maceration with 70% ethanol was suitable. Based on these results, we successfully prepared silver nanoparticles using the plant extract. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The Effects of Qinggan-27 Recipe on Nonalcoholic Steatohepatitis Induced by High-fat Diet in Rats(Mongolian National University of Medical Sciences, 2024-09-30) ;WenJun; ; ; Objective: The Qinggan-27 (QG-27) recipe is a traditional Mongolian medicine believed to improve liver function during Non-alcoholic steatohepatitis (NASH). We developed fatty liver models in rats by intragastric administration of a high-fat diet (HFD) to investigate the effects of the QG-27 recipe on the NASH model through the expression of PGC-1 α and UCP-2. Methods: Wister rats were fed with specially prepared HFD to create a pathological model for 6 weeks. After successful modeling, the patient was treated with QG-27 twice daily with intragastric administration of QG-27 at 150 mg/kg, 300 mg/kg, and 600 mg/kg, respectively, for 21 days. Biochemical, histopathological, and immunohistochemical analyses were conducted to evaluate the effect of QG-27 treatment. Results: Levels of AST, ALT, LDL-C, TG, and TC were significantly decreased, and HDL-C was increased in the intermediate dose of the QG-27 group compared to the control group (p<0.05). Immunohistochemical results demonstrated that an intermediate dose of the QG-27 recipe could significantly improve liver function in rats with fatty liver by increasing PGC-1α and UCP-2 expression. Conclusion: The intermediate (300 mg/ kg) dose of the QG-27 is a good candidate to be a dietary supplement for reducing fatty liver. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаах ухааны хүний төрөлх өвөрмөц чанар болон биохимийн зарим үзүүлэлт хоорондын хамаарал(2025-01-01) ;Шилийнцэцэг; ;Д.Цэнд-Аюуш ;Э.ДэлгэрэхзаяаУ.Номин-ЭрдэнэҮндэслэл: Уламжлалт анагаах ухааны онолын үүднээс хүний төрөлх өвөрмөц чанарын байдал нь физиологийн түвшинд харилцан нөлөөтэй гэж судлаачид үздэг. Биеийн өвөрмөц чанарын ялгааг судлах нь өвчний эрсдэлээс урьдчилан таамаглах, оношилгоо, эмчилгээний арга барилыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой. Иймээс уламжлалт анагаах ухааны хүний төрөлх өвөрмөц чанарын онцлогийг физиологийн зарим үзүүлэлтүүдтэй холбон тайлбарлах, хоорондын хамаарлыг тогтоох нь эмнэлзүйн ач холбогдолтой бөгөөд өвчний эрсдэлийг урьдчилан таамаглах, хувь хүнд чиглэсэн эмчилгээний арга барилыг боловсруулахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хүний биеийн төрөлх өвөрмөц чанар болон зарим биохимийн үзүүлэлт хоорондын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Хүний биеийн төрөлх өвөрмөц чанарыг цахим өгөгдөл ашиглан тодорхойлж, тэдгээрийн онцлогийг цусан дах шээсний хүчил, креатинин, мочевин ----------------------------ба сахрын үзүүлэлт хоорондын хамаарлыг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд нийт 102 оролцогчийг хамруулсан бөгөөд үүнээс өвөрчлөлийн хувьд Шар-Хий 28 (27.45%) хавсарсан байдал дийлэнх байсан бол Хий-Бадган 13 (12.75%) өвөрчлөл хамгийн бага байлаа. ХийШар хавсарсан өвөрмөц чанартай хүмүүсийн мочевин түвшин хамгийн өндөр 4.47ммоль/л, Бадган-Шар өвөрмөц чанартай хүмүүсийнх хамгийн бага 4.15 ммоль/л. Шар-Хий өвөрмөц чанартай хүмүүсийн шээсний хүчлийн түвшин хамгийн өндөр 316.15 цто1Ш, Бадган-Шар өвөрмөц чанартай хүмүүсийнх хамгийн бага 261.36 ито1Ш (/><0.001). Түүнчлэн Бадган-Хий өвөрмөц чанартай хүмүүсийн креатинин түвшин хамгийн өндөр 73.51мкмоль/л, Бадган-Шар өвөрмөц чанартай хүмүүсийнх хамгийн бага 63.97 мкмоль/л (/<0.001). Харин Хий-Бадган өвөрмөц чанартай хүмүүсийн сахрын түвшин хамгийн өндөр 4.59 ммоль/л, ХийШар өвөрмөц чанартай хүмүүсийнх хамгийн бага 4.21ммоль/л. Бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтүүд (ялангуяа креатинин) ба цусны сахрын түвшин хооронд хамааралтай байнв (г=0.67, /< 0.01). Шээсний хүчил, Креатинин өндөр байх тусам цусан дахь чихрийн түвшин өндөр байх хандлагатай байнв. Энэ нь өвөрмөц чанаруудын мочевин, шээсний хүчил, креатинины түвшингийн ялгааны бөөрний өвчин буюу чихрийн шижин өвчнийг урьдчилан таамаглахад ашиглагдаж болохыг илтгэж байнв. Дүгнэлт: Уламжлалт анагаах ухааны хувь хүний төрөлх өвөрмөц чанараас хамаарч бөөрний болон цусны чихрийн үзүүлэлтүүд харилцан ялгаатай, хамааралтай байгаа нь чихрийн шижин ба бөөрний өвчлөлийн байдлыг үнэлэх боломжтой. Хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг тодорхойлох нь чихрийн шижин ба бөөрний өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулахад ач холбогдолтой хэмээн үзэж байна. Хувь хүн Өвөрмөц чанар Мочевин Креатинин Шээсний хүчил Сахар - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 хулганад үүсгэсэн хавдрын эмгэг загварт “Өвсөн гурван халуун”-ы нөлөөг судалсан дүн(2025-01-01); ; ; ; Д.ЭнхмааҮндэслэл: Дэлхий дахинд төдийгүй манай улсад хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт жил бүр өсөн нэмэгдэж байна. Хорт хавдрын тохиолдол жил бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Монголын уламжлалт анагаах ухаанд ходоод ба улаан хоолойн хавдар, хавдрын урьдал өвчнийг анагаахад эмчилгээний туршлагат жор болгон хэрэглэж ирсэн Холтсон цэцэгтний овгийн (Капипси1асөаө) А1тдепө 3'1Ыпса ^, Яапипси1из Яөрөпз ^, Ри1заШа Випдеапа ^ 3 зүйл ургамал орсон (Өвсөн гурван халуун) найрлагыг сонгон авч, туршилтын амьтанд үүсгэсэн хорт хавдрын эмгэг загварт үзүүлэх нөлөөллийг судлан, нотолгоожуулах нэн шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Өвсөн гурван халуун”-д агуулагдах биологийн идэвхт бодисуудыг илрүүлж, туршилтын амьтанд үүсгэсэн хорт хавдрын эмгэг загварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: “Өвсөн гурван халуун” болох Сибирь чөдөр өвс (АЫадепе 5№пса ^), Мөлхөө (хахуун) холтсон цэцэг (Яапипси1из герепз ^), Бунгийн яргуй (Ри1за1Ша Випдеапа ^.)-г Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутгаас 5-6 сард цэцэглэлтийн үед нь түүж, зохих журмын дагуу хатааж бэлтгэв. Үр дүн: “ Өвсөн гурван халуун”-ы ханданд нийт фенолт нэгдэл 2.98±0.04%, нийт флавоноид 2.16±0.05% агуулагдаж байна. Туршилтын 6 бүлгийн хулганыг биеийн жин болон хавдрын эзлэхүүнийг 3 удаагийн давталттайгаар өдөр бүр хэмжихэд бүх бүлгийн хулганад биеийн жин хугацаа хамааралтай нэмэгдэж байв. Мөн эмчилгээний 1А, 1В бүлгийн хулганад ӨГХ-ны этанол хандыг 50 ба 100мг/кг тунгаар, 2А ба 2В бүлгийн хулганад ӨГХны дихлорметан хандыг 50 ба 100мг/кг тунгаар амаар уулгаад, сөрөг хяналтын бүлэгт РВЗ 0.5 мг/кг тунгаар амаар, харин эерэг хяналтын бүлэгт флуроурацил (5 Р ^ 10 мг/кг тунгаар 7 хоногт 2 удаа хэвлийн хөндийд тарихад хавдрын ургалтын хэмжээ хугацаа хамааралтай нэмэгдэж байв. Сөрөг хяналтын бүлгийн хулганы хавдрын эзлэхүүнийг эмчилгээний бүлгүүдтэй харьцуулахад туршилтын 4 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай (*р<0.05) харин эерэг хяналтын бүлэгтэй харьцуулахад илэрхий ялгаа ажиглагдаагүй. (р=0.08) Туршилтын хулганы хавдрын эдийн гистологийн шинжилгээгээр бүх бүлэгт үхжил ажиглагдсан ба үхжилийн хамрах талбайгаар ялгаатай байв. Дүгнэлт: “Өвсөн гурван халуун”-ы этанол ханданд нийт фенолт нэгдэл болон флавоноидын агууламж дунд зэрэг байна. “Өвсөн гурван халуун”-ы ханд нь туршилтын хулганад үүсгэсэн хавдрын ургалтыг саатуулж, лимфоцит давамгайлсан үрэвслийг идэвхжүүлж байгаа нь хавдрын эсрэг идэвхтэй болохыг харуулж байна (р<0.05) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэдэг чиннадгүнсэлийн үйлдлийн механизмыг нетворк фармакологи, мэдээллийн сангаас тодруулан судалсан судалгааны үр дүн(2024-04-13) ;Вэнжун; ;Э.БаярмааҮндэслэл: Архины бус элэг өөхлөх өвчин (АБЭӨӨ) дэлхийн дахинд өргөн тархсан эмгэгүүдийн нэг бөгөөд Өмнөд Америк, Ойрх Дорнод, Ази тивийн улс орнуудад одоогоор 24% тархалттай байна. АБЭӨӨ-ийг эмнэн засахгүй бол өвчин даамжирч 30-40% нь элэгний фиброз, 15% нь элэгний цирроз, 3% орчим нь элэгний хавдар болон элэгний дутагдалд хүргэдэг. Чиннадгүнсэл (ЧГ-27) нь элэгний эмгэг, ялангуяа элэгний архины бус өөхний өвчинд өргөн хэрэглэгддэг монгол эм боловч элэгний өөхлөлтөд эмийн нөлөө үзүүлэх туршилтын судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж буй Чиннадгүнсэл жорын биологийн идэвхт бодисыг тодорхойлж, туршилтын амьтанд үүсгэсэн эмгэг загварт нөлөөлж буй үйлдлийн механизмыг нетворк фармакологи болон эх сурвалжаас тодруулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд уламжлалт анагаах ухааны системийн фармакологийн мэдээллийн сан, Чиннадгүнсэл болон эмийн жорын эмийн түүхий эдийн материалыг ашигласан. Сүлжээний фармакологийн аргууд нь уламжлалт анагаах ухааны эмийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг шалгах, фармакологийн шинжилгээг судлах, шинэ эм зохион бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид судалгаандаа туршилтын амьтдад элэгний өөхний өвчний загварыг бий болгож, Чиннадгүнсэлийн нөлөөг судалсан. Үр дүн: Архины бус элэг өөхлөх өвчин түлхүүр үгээр GeneCard (https:// www.genecards.org/), OMIM (https://www.omim.org/)-г ашиглан мэдээллийг хайж, татаж авах, эрэмбэлэх, нэгтгэн дүгнэж, Genecard болон бусад мэдээллийн сангаас нийт 1316 өвчний зорилтот авсан. Нимгэн давхаргын хроматографийн чанарын генийг шинжилгээгээр фенолын нэгдлүүд фенолын хүчил, флавоноид агуулагдаж байна. Дүгнэлт: Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж буй Чиннадгүнсэл жор нь флавноид, фенолт нэгдэл агуулж байна. Туршилтын амьтанд үүсгэсэн эмгэг загварт нөлөөлж буй үйлдлийн механизмыг нетворк фармакологи болон эх сурвалжаас тодруулан судлахад архины бус элэг өөхлөх өвчний анагаах эмт бодис уургийн хамаарлыг судлан тогтоов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дэгд (Gentiana L.)-ийн төрлийн ургамлын уламжлалт мэдлэг, хэрэглээг судалсан үр дүн(2025-05-05) ;Вэн Чао (Wen Chao) ;Ц.Батцэрэн ;Г.Батзаяа ;Алмаз Боржигдай (Almaz Borjigidai)Үндэслэл: Угсаатны анагаах ухаанд эмийн ургамлын уламжлалт мэдлэг, хэрэглээний судалгаа нь судлаачдад ургамлын хэрэглээг төрөл бүрийн аргаар судлах боломжийг нээж, ургамлын гаралтай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ үед чухал ач холбогдолтой юм. Иймээс бид Монгол болон ӨМӨЗО-ны зарим аймгуудад хийсэн Дэгд төрлийн ургамлын уламжлалт мэдлэг, хэрэглээг судаллаа. Зорилго: Газарзүйн ялгаатай бүс нутгийн ард иргэдийн Дэгд төрлийн ургамлын эмийн түүхий эдийн уламжлалт хэрэглээг судлахын зэрэгцээ ургамлын адилцаа нэр буюу нутгийн нэршлийг илрүүлэх. Арга, аргачлал: Монгол болон ӨМӨЗО-ны зарим нутагт нийт 190 соёлын өв тээгчээс 36 асуумж бүхий этноботаникийн судалгааг авсан. Асуумж судалгааны мэдээллийг боловсруулан Дэгд төрлийн ургамал тухайн бүс нутагт хир чухал эсэхийг ашиглалтын индекс болон харьцангуй давтамжийн индексээр тодорхойлов. Үр дүн: Дэгд төрлөөс Gentiana algida, G.macrophylla, G.decumbens, Gentianopsis barbata гэх 4 зүйлийн ургамлыг 2 улсын өв тээгчид нэрлэсэн бөгөөд тухайн бүс нутаг дахь ургамлын гаралтай түүхий эдийн чухал эсэхийг тодорхойлдог харьцангуй давтамжийн индексийн дүнгээр судалгаа явуулсан Монгол Улсын нутагт Том навчит дэгд - 0,37, Хэвтээ дэгд - 0,51, Цагаан дэгд - 0,55 байгаа нь эдгээр ургамлын түүхий эдийг бүс нутагт өргөн ашигладаг, чухал хэрэгцээтэй болохыг илтгэж байна. Харин ӨМӨЗО-ны судалгаа явуулсан нутагт харьцангуй давтамжийн индекс Цагаан дэгд 0,08, Том навчит дэгд 0,18, Хэвтээ дэгд 0,21 байгаа нь бүс нутагт Дэгд төрлийн ургамлын түүхий эд бага ашиглагддаг болохыг харуулж байна. Гэвч энэ нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж буйтай холбоотой байх талтай юм. Дүгнэлт: 1. Дэгд төрлийн ургамлын түүхий эдийн хэрэглээ бүс нутагт ялгаатай байна. 2. Дэгд төрлийн ургамлыг хоёр орны өв тээгчид цэцгийн өнгө, овор хэмжээ, нутгийн аялгаар ялгаатай нэрлэж ирсэн болохыг судлан тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины цочмог үрэвслийн эмгэг загварт эгэл башига (odontites vulgaris moench) ургамлын үзүүлсэн нөлөө(2024-04-13) ;Б.Золзаяа ;Б. Дэжидмаа; Ч.ЧимэдрагчааҮндэслэл: Эгэл башига (Odontites vulgaris Moench) ургамал нь УАУны халуун өвчний үед түгээмэл хэрэглэгддэг жор найралтууд дотор өндөр давтамжтайгаар ордог ба дэлгэрсэн, хуучирсан, хоосорсон халуун өвчнийг дарах, нядлах заалттай жоруудад голлогч эм болж хэрэглэгддэг. Зорилго: Харханд үүсгэсэн уушгины цочмог үрэвслийн үед Эгэл башига (Odontites vulgaris Moench) ургамлын үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Уушгины үрэвслийн эмгэг загвар үүсгэх туршилтыг Li G нарын (2016) аргачлалын дагуу хийсэн ба липополисахаридыг 7.5 мг/кг тунгаар сүүлний венийн судсанд тарьж уушгины цочмог үрэвслийн эмгэг загвар үүсгэв. Эмгэг загвар үүсгэхээс өмнө Эгэл башига ургамлыг 224 мг/кг тунгаар 5 хоногийн турш өдөрт 1 удаа туршилтын бүлэгт уулгасан. Липополисахарид тарьснаас хойш 3, 6, 9, 12 цагийн давтамжтайгаар хархны зүрхэнд хатгалт хийж 2-3 мл цус авч сийвэнг ялган IL-1β ба TNFα цитокиныг элайза аргаар тодорхойлов. Мөн 12 цагийн дараа уушгины эдээс дээж авч гистологийн шинжилгээ хийж эмчилгээний нөлөөг үнэлэв. Үр дүн: Вистар харханд липополисахаридаар үүсгэсэн уушгины үрэвслийн эмгэг загварын үеийн үрэвслийн зарим цитокины хэмжээнд Эгэл башига ургамлын үзүүлэх нөлөөг судалж үзэхэд TNFα цитокины хэмжээ нь эрүүл харханд 23.5±4.24 пг/мл байсан бол хяналтын бүлэгт 3, 6, 9, 12 цагийн дараа 40.43±1.45, 39.0±2.2, 43.0±4.2, 43.6±1.4 пг/мл болж 40-46.2%-иар ихэссэн байв (p=0.01). Эгэл башига ургамлын 224 мг/кг тунд TNFα цитокины хэмжээ нь 34.56±3.7, 37.56±2.77, 35.32±2.16, 32.±2.1 пг/мл болж хяналтын бүлгээс 3-30%-иар хугацааны хамааралтайгаар бууруулсан байна (p=0.01). Эрүүл хархны IL-1β цитокин 3.1±0.34 пг/мл байсан бол эмгэг загвар буюу хяналтын бүлэгт 3, 6, 9, 12 цагийн дараа 5.8±0.61, 5.64±0.74, 7.38±0.21, 6.01±0.46 пг/мл болж 45.04-58%-иар өссөн байв (p=0.01). Харин Эгэл башига ургамлын 224 мг/кг тунд 5.13±.0.45, 4.73±0.64, 4.79±0.31, 4.27±0.22 пг/мл болж хяналтын бүлгээс 13.3-41.0%иар тус буурсан нь статистик ач холбогдолтой ялгаатай байв (p=0.05). Эд судлалын шинжилгээгээр Эгэл башига ургамлын бүлгийн хархны хэлтэнцэрт цусны судас өргөсч, цулцангийн хананд эритроцит эсүүд хуримтлагдсан, цөөн тооны үрэвслийн эсүүд нэвчирч, цулцангийн хана зузаарсан боловч загвартай харьцуулахад цулцангийн агаарын зай багасалт нь бага байна. Дүгнэлт: Липополисахаридаар үүсгэсэн уушгины цочмог үрэвслийн үеийн цитокины идэвхжлийг бууруулах ба бүтцийн өөрчлөлтөөс сэргийлэх үйлдэлтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины халуун өвчинд уушги-18 үрэл эмийн үзүүлэх нөлөөг судалсан эмнэлзүйн судалгаа(2024-03-20) ;Бао шүү рүн ;Б.Цэрэнчимэд ;О.Мөнхчимэг ;М.СүрэнчимэгБ.АмгаланҮндэслэл: Дэлхий даяар уушгины хатгалга нь хамгийн элбэг Уламжлалт жор тохиолддог халдварт өвчний улмаас нас барах тэргүүлэх шалтгааны Уушгины халуун нэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд 2018 оны Эмнэлзүйн судалгаа байдлаар таваас доош насны хүүхдийн нийт үхлийн 15% буюу 808694 хүүхэд уушгины хатгалга өвчнөөр нас барсан байна. Монгол улсад мөн адил хүүхдийн нийт өвчлөлийн дийлэнх хувийг амьсгалын тогтолцооны өвчнүүд, түүн дотор уушгины хатгалга өвчин эзэлдэг. Уламжлалт анагаах ухааны онолоор уушгины хатгалга бол нян, цус, шар хямралдаж, уушгийг бүрхэн гэмтээснээс үүссэн халуурах, ханиалгах, амьсгаадах зэрэг онцлог шинжтэй уушгины нэг зүйлийн өвчин болно. Олон ном зохиол, судар бичигт Уушги 18 (Лоцадгүнсэл) нь нян халууныг арилгах, ханиахыг зогсоох чадалтай гэж тэмдэглэгдсэн байдаг. Уушгины халуун, уушги ялзрах, хий ханиад, уушгины цайвар хаван зэргийг засах эрдэмтэй үрэл хэлбэртэй эм юм. Одоогийн байдлаар насанд хүрсэн хүний уушгины халуун өвчинд Уушги-18 эм хэрхэн нөлөөлдөг болохыг судалгаагүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Уушгины халуун өвчинд Уушги-18 (Лоцадгүнсэл) үрэл эмийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Уг судалгааг АШУҮИСийн МАУОУС болон ӨМӨЗО-ны олон улсын монгол эмнэлгийн хорооны амбулаторийг түшиглэн, санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны (СХЭТС) аргаар эмчилгээний болон хяналтын 2 бүлэгт хуваан, 1845 насны 100 үйлчлүүлэгчийг хамруулав. Эмчилгээний I бүлэгт уушги-18 үрэл эм, хяналтын II бүлэгт сан ао пиан шахмал эмийг уулгав. Эмчилгээний дараа хоёр бүлгийн эмнэл зүйд гарсан өөрчлөлтийг харьцуулан судлав. Үр дүн: Энэ судалгаанд санамсаргүй түүвэрлэлтээр эмчилгээний болон хяналтын 2 бүлэгт хуваан 100 хүнийг хамруулсан. Хяналтын бүлэгт амаар санао пиан шахмал эм, эмчилгээний бүлэгт уушги-18-ийн эмийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний бүлэгт 8 тохиолдол хасагдаж, хяналтын бүлэгт 8 тохиолдол хасагдсан. Төгсгөлд нь эмчилгээний бүлэг болон хяналтын бүлэг тус бүрд 42 тохиолдол байв. Эмчилгээний дараа хоёр бүлгийн монгол эмнэлзүйн хам шинжийн нийлбэр оноо эмчилгээ хийлгэж байсан үеийнхтэй харьцуулахад (P<0.05) мэдэгдэхүйц сайжирсан ба бүлэг хоорондын харьцуулалтаас үзэхэд эмчилгээний бүлгийн монгол эмнэлзүйн хам шинжийн сайжралын зэрэг мэдэгдэхүйц байна. Монгол анагаах ухааны хам шинжийн нийт үр дүнтэй байдал эмчилгээний бүлэгт 88.1%, хяналтын бүлэгт 66.7% байна. Хяналтын бүлгийнхээс илүү байв (P<0.05). Эмчилгээний өмнөх болон эмчилгээний дараах хоёр бүлгийн Монгол анагаах ухааны хам шинжийн нийт оноог харьцуулж үзэхэд статистикийн ач холбогдолтой байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Уушги-18 нь уушгины халууныг эмчлэхэд эерэг үр дүнтэй, түүний үр нөлөө нь Санаопиан шахмалаас илүү үр дүнтэй, аюулгүй байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтанд үүсгэсэн архины шалтгаант элэгний архаг үрэвслийн үеийн лабораторийн болон эдийн шинжилгээний дүн(2024-05-13) ;Saiyinwendurihu ;Chaomurilige; ;О.БаярсайханҮндэслэл: Архины шалтгаант элэгний архаг үрэвсэл нь архины элэгний өөхлөлт, элэгний үрэвсэл, элэгний фиброз, элэгний хатуурал, элэгний хорт хавдар гэх мэт удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй өргөн хүрээтэй өвчин юм. Гэхдээ өнөөг хүртэл ALD-ийн эмнэлзүйн эмчилгээний аргууд маш хязгаарлагдмал хэвээр байна. ALD-ийн амьтны тохиромжтой загвар нь ALD-ийн эмгэг жамыг тодорхойлох, эмчилгээний үр дүнтэй зорилтуудыг олох, холбогдох эмийн эмчилгээний үр нөлөөг үнэлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Зорилго: Туршилтын амьтанд архины шалтгаант элэгний архаг үрэвслийн эмгэг загвар үүсгэх. Арга, аргачлал: Туршилтын амьтнаар 120-180 гр жинтэй 20 толгой SD үүлдрийн эр хархыг хэрэглэсэн. Туршилтын хархыг эрүүл бүлэг (n10) болон туршилтын бүлэг(n10) болгон хуваасан. Туршилтын амьтны туршилтын бүлэгт архины шалтгаант элэгний архаг үрэвслийн эмгэг загварыг Хятадын судлаач FU Jian-feng (2006) аргачлалын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Цус бүлэгнэлтийн шинжилгээнд фибриноген, APTT статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан бол РТ хувьд туршилтын 28 болон 56 дах хоногт ялгаа ажиглагдсангүй. Биохимийн шинжилгээнд дэх АЛАТ, АСАТ, ГГТ-н түвшин туршилтын 28 дах өдөр болон 56 дах хоногт статистикийн ач холбогдол(p˂0.05) бүхий ялгаатай байна. Туршилтын амьтны цусны сийвэнд IL-1, IL-8, IL-17 агууламж статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байна. SK-8 агууламж туршилтын 28 дах хоногт ач холбогдолгүй, 56 дах хоногт статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: 1. Цус бүлэгнэлт биохими, иммунологийн шинжилгээн дэхь үзүүлэлтийг эрүүл ба туршилтын бүлэгтэй харьцуулахад статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байгаа нь архины шалтгаант элэгний архаг үрэвсэл үүссэн байгааг харуулж байв. 2. Эдийн шинжилгээнд элэгний эсийн сийвэнд тархмал байдлаар өөхөн дуслууд хуримтлагдсан. Эсийн сийвэн бөөмийн харьцаа алдагдаж бөөм томорч хоёрчлогдсон байх бөгөөд бөөмхөн тодорсон. Синусойд хялгасан судас цус дүүрэлттэй үхжил явагдсан байна.
