Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 4 of 4
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Аллоксаны чихрийн шижинтэй хулганы нойр булчирхайн эдийн бүтцийг судалсан дүн
    (2025-01-01) ;
    А.Долгорсүрэн
    ;
    ;
    А.Авирмэд
    Үндэслэл: Аллоксан нь чихрийн шижингийн туршилтын амьтны загвар үүсгэхэд түгээмэл хэрэглэдэг химийн нэгдэл юм. 1943 онд ЗПаш ^ипп апй М ^ е 1сЫе нар аллоксан нь туршилтын амьтдын нойр булчирхайн р-эсэд өвөрмөц үхжил үүсгэдэг гэж мэдээлснээр аллоксаныг чихрийн шижин өвчинтэй холбон судлах болсон байна. Энэхүү судалгаагаар бид аллоксаноор үүсгэгдсэн чихрийн шижинтэй хулганы нойр булчирхайн эдийн бүтцийн өөрчлөлтийг үнэлсэн. Зорилго: Аллоксаны чихрийн шижинтэй хулганы нойр булчирхайн эдийн бүтцэд гарах өөрчлөлтийг судлах Арга, аргачлал: Чихрийн шижингийн эмгэг загвар үүсгэх протоколын дагуу С57В^/6 үүлдрийн 6-8 долоо хоногтой хулганад аллоксан моногидратыг хэвлийн хөндийд тарьж, чихрийн шижингийн эмгэг загварыг үүсгэн нойр булчирхайн эдийн бүтцийг үнэлсэн. Үр дүн: Аллоксаны чихрийн шижинтэй (АЧШ) бүлгийн хулганы нойр булчирхайн арлуудын төвд хүчтэй дегенератив өөрчлөлтийг үүсгэсэн. Арлын хэлбэр зөв биш, арлын төв хэсгээр харьцангуй сийрэгжиж, үхэжсэн (кариолизис) эсүүд ажиглагдсан. Нойр булчирхайн гадаад шүүрлийн хэсэгт ацинусын бүтэц хадгалагдсан, ациноцит эсүүдийн бөөм тод хөх өнгөөр будагдсан, зарим нэг ациноцит эсүүдийн сийвэн бөөмийн харьцаа алдагдаж, сийвэндээ хоосовч агуулсан, таславч хоорондын зай олширсон, цайвар өнгөтэй харагдаж байлаа. Туршилтын 7 дахь хоногт АЧШ бүлгийн хулганы нойр булчирхайн арлын хэсэгт р -эсүүдийн эерэг илэрхийлэл эрүүл хяналтын (ЭХ) бүлгийн хулганатай харьцуулахад багасаж, үхжилийн талбай үүссэн дүр зураг ажиглагдсан. 28 дахь хоногт р -эсүүдийн эерэг илэрхийлэл арлын төв хэсгээр тодорч харагдсан. Лангергансын арлын эерэг будагдсан эсүүдийн чанарын үзүүлэлтийг тоон утгад шилжүүлэн эзлэх хувийг тооцоход инсулин эерэг будагдсан эсийн талбайн эзлэх хувь ЭХ-ын бүлэгт 13.37±0.89, АЧШ бүлэгт 6.01±0.39 байв. Глюкагон эерэг будагдсан эсийн талбайн эзлэх хувь ЭХ-ын бүлэгт 15.27±1.11, АЧШ бүлэгт 5.01±0.58 байв. АЧШ бүлгийн хулганы нойр булчирхайн Лангергансын арлын талбайг ЭХ-ын бүлэгтэй харьцуулахад арлын талбай ихэссэн дүр зураг ажиглагдаж байлаа. Дүгнэлт: Үйл ажиллагааны сорилын үр дүнгээс харахад глюкоз хамааралт инсулины ялгарал туршилтын 28 хоногийн дараа идэвхтэй хэвээр байгааг тодорхойллоо. Аллоксаны нөлөөгөөр үүсч буй үхжил, апоптоз нь нойр булчирхайн Лангергансын арлын инсулин болон глюкагон эерэг будагдсан эсүүдийн эзлэх хувийг бууруулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тархины суурь хэсгийн судасны зарим үзүүлэлт болон цусан хангамжийг судалсан дүн
    (2021-09-01)
    Б.Цэрэннадмид
    ;
    Д.Гансүх
    ;
    ;
    А.Авирмэд
    ;
    Сүүлийн жилүүдэд тархи, мэдрэлийн өвчин, эмгэгүүд ихсэж тархины ховдлын судсан сүлжээний харьцангуй эрүүл үеийн хэмжээнүүдийг түүний цусан хангамжийг судлаж, онцлогийг тогтоох нь тархи, мэдрэлийн эмгэгийг оношлож, эмчлэх, тархины судасны рентген оношилгоо, мэс ажилбар хийхэд суурь судалгаа болохын хувьд практикийн ач холбогдолтой юм. Бид насанд хүрсэн хүний тархины ховдлын судсан сүлжээний харьцангуй эрүүл үеийн хэмжээ, тархины суурь хэсгийн судасны зарим үзүүлэлт болон цусан хангамжийг тогтоолоо. Тархины хажуугийн ховдлын судсан сүлжээний урт 9.12±0.83см, зузаан 0.63±0.18см байлаа. Судасны салбарлалтыг тодорхойлход тархины хажуугийн ховдлын судсан сүлжээг судсан биеийн урд артери (А.choroidea anterior) болон судсан биеийн хойд артери (a.choroidea posterior)-ийн 2-3 салаанууд салбарлан үүсгэж байлаа.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Аллоксаны чихрийн шижинтэй хулганад хусны онгол (inonotus obliquus)-ын усан хандны үзүүлэх нөлөөг судалсан дүн
    (2023-05-22) ; ;
    Х.Пүрэвсүрэн
    ;
    Б.Сувд
    ;
    Үндэслэл: Чага буюу хусны онгол нь хус модонд ургадаг шимэгч мөөг бөгөөд ардын анагаах ухаанд олон өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг. Хусны онголын хавдрын эсрэг болон антиоксидант, антигипергликемик идэвхийн судалгаа олон нийтлэгдсэн байдаг. Манай орны хувьд өөрийн оронд ургадаг хусны онголын антигипергликемик идэвхийг судалсан судалгааны ажил хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Аллоксаны чихрийн шижинтэй хулганыг хусны онголын усан хандаар эмчилсний дараах цусан дахь глюкоз, инсулин, өөх тос, болон нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсгийн бичил бүтцийг судлах. Арга, аргачлал: C57BL/6 үүлдрийн 20±2 грамм биеийн жинтэй хулганад (200мг/кг тунгаар) Аллоксан моногидратыг хэвлийн хөндийд тарьж, чихрийн шижингийн эмгэг загварыг үүсгэн хусны онголын усан ханд (500мг/кг) болон инсулатардаар (0.6ОУН) 4 долоо хоног эмчилж, биеийн жин, өлөн үеийн глюкоз, глюкоз тэвчил, ийлдэсийн инсулин, липидын бүрдлүүдийн хэмжээг тодорхойлж, нойр булчирхайн эдийн бүтцийг үнэлсэн. Үр дүн: Хусны онголын усан ханд болон инсулатард хэрэглэснээр чихрийн шижинтэй хулгануудын биеийн жингийн алдагдал засарч, ийлдсийн инсулины түвшин нэмэгдэж, цусан дахь глюкозын хэмжээ буурсан. Глюкоз тэвчилийн сорилоор (IPGTT) хусны онголын усан ханд болон инсулатард хэрэглэсэн аллоксаны чихрийн шижинтэй хулгануудад глюкозын гомеостаз сайжирч, цусан дахь сахарын хэмжээ буурсан болохыг баталсан. Инсулатардаар эмчилсэн бүлгийн нэгэн адил хусны онголын усан хандаар эмчилсэн бүлгийн хулганы ийлдэсийн холестерин, триглицерид, БНЛП-ийн хэмжээ хяналтын бүлэгтэй харьцуулахад буурсан (ХЛ 25.56%, ТГ 41.54%, БНЛП 27.1%, P<0.01) ялгаа ажиглагдсан, бол ИНЛП-ийн хэмжээ үнэн магадтай ихэссэн (ИНЛП 78.43%, P<0.01) байлаа. Нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсэг болох Лангергансын аралын тоо, хэмжээ хэвийн, бүтэц хадгалагдсан дүр зураг эмчилгээний бүлгийн хулганы бичил бүтцийн шинжилгээгээр нийтлэг ажиглагдсан. Дүгнэлт: Хусны онголын усан ханд нь аллоксаны чихрийн шижинтэй хулганы биеийн жингийн алдагдал, өлөн үеийн ийлдсийн глюкоз, холестерин, триглицерид, БНЛП-ийн хэмжээг бууруулж, ИНЛПийн хэмжээг нэмэгдүүлж, нойр булчирхайд гарсан эсийн гэмтлийг багасгаж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    “Анатоми-1” хичээлийн цахим сургалтын явц ба үр дүнгийн судалгаа
    Суурь боловсролын зарим хичээлийн танхимын болон цахим сургалтын үнэлгээ, чанарын үзүүлэлтүүд хэрхэн дүйж байгаад дүн шинжилгээ хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Оюутны эрдэм шинжилгээ судалгаа болон төгсөлтийн өмнөх, дараах бүх сургалтыг чанаржуулах гол үндэс нь бодит үзүүлэн дээрх сургалт байдаг. Бид Анагаахын Суурь Боловсролын 1-р дамжааны оюутнуудын Анатоми-1 хичээлийн цахим сургалтын явц ба үр дүнг харьцуулан судлалаа. Судалгааг ретроспектив загвараар АСБ-ын 1-р дамжааны оюутны танхим болон цахим сургалтын явцын дүн, шүүлэг, шалгалтын дүнгийн амжилт чанарын үнэлгээ, цахим сургалтын талаарх оюутны сэтгэл ханамжийн судалгаанд дүн шинжилгээ хийлээ. Танхимын сургалтын явцын дундаж дүнгээс цахим сургалтын явцын дундаж дүн статистик үнэн магадтай (p<0.001) ихэссэн байлаа. Мөн Анатоми-1 хичээлийн явц, шүүлэг, шалгалтын дараах сурлагын амжилт чанарыг харьцуулж үзэхэд 1-р улирлын хичээлийн шүүлэг, шалгалтын дараа сурлагын амжилт чанар нь буурсан үзүүлэлттэй байлаа. Санал асуулгын дүнг нэгтгэхэд: цахим сургалтын дадлагын болон видео хичээл ойлгомжтой гэж 87.7% нь 4,5 оноог өгсөн байна. Видео хичээл болон realtime хичээлүүдийг хамтад нь оруулах нь илүү үр дүнтэй гэж 88.8% нь 4, 5 гэсэн оноог өгчээ. Оюутны 42% (248) нь гар утаснаас, 49 % (284) нь зөөврийн компьютер ашиглан хичээлдээ оролцож байна.