Dorjkhuu, Amgalanbaatar
Loading...
Товч нэр
Dorjkhuu, Amgalanbaatar
Бүтэн нэр
Dorjkhuu Amgalanbaatar
Латин нэр
Dorjkhuu Amgalanbaatar
Албан тушаал
Судлаач
ORCID
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Илүү тээлтийн үед ихсэд гарах бичил бүтцийн өөрчлөлт(2020-02-15) ;Э.Саруулсайхан ;Ж.Энхцэцэг; ;Б.СувдааМонгол улсын эх барихын практикт тулгадмсан асуудлын нэг нь жирэмсний 41 долоо хоногоос дээш тээлтийн хугацаатай эхчүүдийн жирэмсний явц, төрөлтийн үеийн хүндрэл болон урагт илрэх өөрчлөлтийг судлах явдал юм. Бид илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн бичил бүтцийг хэвийн тээлттэй төрсөн эхийн ихэстэй харьцуулж үзэхэд ихсийн дотор бичил бүтцийн өөрчлөлтүүд илэрч байна. Тухайлбал илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн бэлдмэлийг Гематоксилин эозиноор будаж харахад бичил бэлдмэл дээр ихсэд судасжилт багасан шохойжилт үүсэж фиброз, гиалиноз, цэлмэнгүүдийг тойрсон фибринойд хуримтлал илэрч, трофобласт, децидуаль эсийн тоо цөөрсөн байдал харагдаж байна. Хорион цэлмэнгүүдийн завсарт цус дүүрэлт, фибрин хуримтлагдсаж, хуурамч үхжил үүсч, судасны хана склероз болж цэлмэнд хатингаршил үүссэн. Илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн Трихром Массоноор будсан бичил бэлдмэл дээр цэлмэнт хорион нь жижгэрч уусаж алга болж буй зураглал, цэлмэн хоорондын зай ихэссэн, цэлмэн холбогч эдээр солигдсон байгаа нь харагдаж байна. Илүү тээлтийн үед ихсийн дотор хөгшрөлт-дистрофийн өөрчлөлт эдийн түвшинд явагдаж, ихсийн судасжилтын өөрчлөлтүүд үүсч эх-ихэс ургийн тогтолцоонд гипоксийн шинж тэмдгийг бий болгох үндэс суурь болдог болох нь харагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хэвийн болон илүү тээлтийн үеийн хүйн бүтэц(2021-04-06) ;Э.Саруулсайхан ;Ж.Энхцэцэг ;Б.Сувдаа; Үндэслэл: Жирэмсний илүү тээлт нь төрөх хүчний гажуудал үүсгэдэг, перинаталь эндэгдэл, төрсний дараа цус алдалтыг нэмэгдүүлдэг эх барихын практикт анхаарал татахуйц асуудлын нэг болдог байна. Манай судлаачдын тооцоолсоноор нийт төрөлтийн 6 хувийг илүү тээлт эзэлж байна. Зорилго: Хэвийн болон илүү тээлттэй төрсөн эхийн хүйн урт, бэхлэгдсэн байдал, бичил бүтцийг харьцуулан судлах. Хэрэглэгдэхүүн: Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, ЭХЭМҮТ-д 20172018 онд үйлчлүүлсэн хэвийн 381-6-401-6 болон 41 долоо хоногоос дээш илүү тээлттэй төрсөн 1061 эхчүүдийн хүйг авч ашигласан. Арга зүй: Хүй бэхлэгдсэн байдлыг төвд, захад, дунд, хальсан дээр 4 хэлбэрээр тодорхойллоо. Хүйн бичил бүтцийг Гематоксилин эозин болон Трихром Массон ВанГинзон будгийг хэрэглэн тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хэвийн тээлттэй эхийн 695 хүйн уртын хэмжээ 27.00-90.00 см-ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 56.47±0.334 см байсан бөгөөд илүү тээлттэй 366 хүйн уртын хэмжээ 33.00-92.00 см-ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 57.667±0.456 см байлаа, p<0.05. Хүй бэхлэгдсэн байдал нь статистик бодит ялгаагүй байна. Хэвийн тээлтийн үед хөндлөн зүслэг дээр хүйний артерийн эндотелийн эсүүд нь суурийн мембран дээр байрлахдаа олон эгнээ үүсгэн байршиж түүний бөөмүүд нь дээр доор сөөлжиж харагдаж байна. Илүү тээлтийн үед хүйн артерийн хананы нэг тал голомтлог байдлаар холбогч эдийн ширхэгүүд олширч зузаарч, булчинлаг давхаргад гөлгөр булчингийн ширхэгүүд үелсэн бүтэц үүсгэсэн нь ажиглагдаж байна. Хэвийн тээлтийн үед венийн судасны хөндлөн огтлолд суурийн мембран дээр зэрэгцэн суусан хавтгай эндотелийн эсүүд түүний доор орших нимгэн эндотелийн доод давхарга ажиглагдаж байна. Илүү тээлтийн үед венийн судасны булчинлаг бүрхүүл сийрэгжсэн, хөвсийж хавагнан холбогч эдийн давхаргуудад хоосовч зайнууд үүссэн байна. Дүгнэлт: Хэвийн болон илүү тээлттэй хүйн урт, бичил бүтэц бодит ялгаатай, хүй бэхлэгдсэн байдал бодит ялгаагүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Илүү болон хэвийн тээлтийн үед ихсийн сорьцонд уургийн идэвхжилийг үнэлсэн дүн(2020-05-01) ;Э.Саруулсайхан ;Ж.Энхцэцэг; ; Introduction: Post-term pregnancy is one the major issues in obstetric practice, which can lead to birth complications and increase perinatal mortality and postpartum hemorrhage. One of the urgent obstetric problems in Mongolia is the management of early detection of 41-week -old pregnant women and the management of childbirth, which is why our work with scaring of placenta and morphometric parameters at extrauterine births, including protein activation, is extremely rare. Purpose: Determination of SHP2 and P-P38 protein activation in placenta specimens at higher and normal premature exposures. Materials and methods: Immunoblotting methods were widely used to determine the expression of any protein. Protein concentrations from placental tissue of normal-term and more post-term mothers were determined using an ELISA reader in BCA (Bicinchonic acid assay) test album. Diluted 2μl of the protein suspension and diluted with 23μl of PBS (Phosphate Buffer solution) and added 200μL of the BCA (Bicinchonic acid assay) working solution. Results: Asa result SHP2 protein synthesis was significantly increased in the control placenta or normal-term placenta sample of our study. Our result showed that SHP2 protein activity was low in plots 1 and 2 plots, whereas SHP2 protein activity was high in samples 3 and 4 plots. However, in the case group or during post-term delivery, SHP2 protein synthesis was high in the total placenta specimen. During normal-term and post-term delivery excess openings, the activation of phosphorylated p38 protein, a transcription factor for inflammation was not identified in the placenta specimen. Conclusion: At post-term delivery SHP2 protein synthesis was significantly higher in placenta specimens than in normal-term delivery open plots. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Илүү болон хэвийн тээлтийн үед ихсийн сорьцонд уургийн идэвхжилийг үнэлсэн дүн(2021-06-10) ;Э.Саруулсайхан; ;Т.Балжинням ;Ж.ЭнхцэцэгҮндэслэл: Ихсийн өсөлтөд SHP-2 уураг нөлөөлдөг хэдий ч SHP2 уургийн үүрэг тодорхойгүй хэвээр байна.p38 MAPK нь ихсийн органогенез болон трофобластын ялгаран хөгжилд чухал үүрэгтэй. Зорилго: Ихсийн сорьцонд SHP2 болон р-р38 уургийн идэвхжилийг тодорхойлох. Арга зүй: Ихсийн эдээс ялгасан уургийн концентрацийг BCA туршилтийн цомгоор ELISA уншигч ашиглан тодорхойлсон. Ихсийн сорьцонд SHP2 болон р-р38 уургийн идэвхжилийг иммуноблотингийн аргаар тодорхойлсон. Үр дүн: Иммуноблотинг шинжилгээний үр дүнгээс харахад хэвийн тээлттэй бүлэг буюу илүү тээлттэй эхийн ихсийн сорьцонд SHP2 уургийн нийлэгжилт харилцан адилгүй ихэссэн. Хэвийн болон илүү тээлтийн үед ихсийн сорьцонд үрэвслийн транскрипцийн фактор болох фосфоржсон р38 уургийн идэвхжил тодорхойлогдcонгүй. Дүгнэлт: Илүү тээлттэй ихсийн сорьцонд SHP2 уургийн нийлэгжилт жигд тодорхойлогдож байна. Илүү тээлтийн үед P38 уургийн ихсийн эдэд идэвхжил илрээгүй байна.
