Lkhagvasuren, Nasantsengel
Loading...
Товч нэр
Lkhagvasuren, Nasantsengel
Бүтэн нэр
Lkhagvasuren Nasantsengel
Латин нэр
Lkhagvasuren Nasantsengel
Албан тушаал
Судлаач
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалт түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан байдал(2023-11-03) ;Л.Насанжаргал ;Т.ГанцэцэгҮндэслэл: Дэлхийн олон оронд хийгдсэн тархалтын судалгааны үр дүнгээс харахад жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалт 10-15 хувийн тархалттайг судлаачид тодорхойлсон бөгөөд жирэмсний сүүлийн саруудад илүүтэй тохиолддог байна. 2002 онд Улаанбаатар хотын 1044 эмэгтэйг хамруулсан судалгаанд төрсний дараах сэтгэл гутрал 9.1% байсан бол Т.Мандхай нарын 2020 онд хийсэн судалгаанд жирэмсэн эхчүүдийн сэтгэл гутралын тархалт 41.2% байсан ба 34.3% нь амиа хорлох бодолтой байжээ. Жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалтыг улсын хэмжээнд судлан тодорхойлж, нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлсийг судласнаар жирэмсэн үеийн тусламж үйлчилгээнд сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг тусламжийн хэрэгцээг тодорхойлох суурь судалгаа болно. Манай улсад жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалтыг улсын хэмжээнд тодорхойлсон судалгаа харьцангуй хомс байгаа учир судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалтыг тодорхойлж, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингиийн загвараар чанар болон аналитик судалгааны аргуудыг ашиглан 2022 оны 02 сарын 21-ний өдрөөс 04 сарын 08-ны хооронд Улаанбаатар хотын 4 дүүрэг, Баруун, Зүүн, Хангай, Төвийн бүсийн нийт 11 аймаг, 12 сумын 80 түүврийн нэгжээс санамсаргүй түүврийн аргаар судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 1482 жирэмсэн эхийг хамруулав. Судалгаанд оролцогчдоос нийт 4 бүлэг бүхий 79 асуумж, бие махбодын хэмжилт, сэтгэл гутралын эрсдэлтэй гарсан эмэгтэйчүүдэд сэтгэл гутралыг илрүүлэх, оношлох сэтгэцийн эмчийн эмнэл зүйн үзлэг хийв. Сэтгэл гутралыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 10 асуулт бүхий Эдинбургийн сорилоор үнэлж, нийт оноо 13-аас их үед сэтгэл гутралтай гэж үнэлсэн. Судалгааны мэдээллийг нэгтгэж, статистик боловсруулалтыг SPSS-24 программыг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгаанд Улаанбаатар хотын нийт 4 дүүрэг, хөдөө орон нутгийн 11 аймгийн 18-46 насны нийт 1482 жирэмсэн эх хамрагдсаны дундаж нас нь 30.12±5.88 жил байлаа. Боловсролын хувьд 48.0% (n=712) нь дээд, 28.5% (n=432) нь бүрэн дунд боловсролтой байв. Гэр бүлийн байдлыг судалж үзэхэд эхчүүдийн 69.6% (n=1031) нь хууль ёсны гэр бүлтэйгээ, 23.1% (n=343) нь хамтран амьдрагчтай хамт амьдардаг байна. Харин үлдсэн хувь нь гэрлэлтээ цуцлуулаагүй ч тусдаа амьдардаг (3.9%, n=58), огт гэрлэж байгаагүй (2.7%, n=40), салсан болон бэлэвсэн (0.7%, n=10) гэсэн шалтгаанаар ганц бие жирэмсэн эхчүүд амьдарч байна. Бидний судалгаанд хамрагдагсдын 15.9% (n=235) нь сэтгэл гутралтай гэж оношлогдов. 40 болон түүнээс дээш настай эхчүүдтэй харьцуулахад 19 ба түүнээс доош насныхан 6.7 дахин (р=0.004), 20-24 насныхан 4.7 дахин (р=0.001), 25-29 насныхан 3.2 дахин (р=0.011), 3034 насныхан 3 дахин (р=0.012) их сэтгэл гутралд өртөж байна. Жирэмслэлтийг төлөвлөсөн жирэмсэн эхчүүдийг төлөвлөөгүй эхчүүдтэй харьцуулахад 0.6 дахин (р=0.007), одоогийн хүчирхийлэлд өртсөн жирэмсэн эхчүүдийг хүчирхийлэлд өртөөгүй эхчүүдтэй харьцуулахад 2.3 дахин (р=0.003), сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн жирэмсэн эхчүүд өртөөгүйтэй харьцуулахад 0.3 дахин (р=0.002), гэр бүлийн харилцааны хувьд тайван амгалан биш жирэмсэн эхчүүд тайван амгалан гэр бүлтэй эхчүүдээс 3.1 дахин (р=0.000) их жирэмсний сэтгэл гутралд өртөх магадлалтай байна. Дүгнэлт: Жирэмсэн эхчүүдийн сэтгэл гутралын тархал 15.9% байв. Жирэмсэн эхчүүдийн нас хэт залуу, хөдөө орон нутагт амьдарч байх, төлөвлөөгүй жирэмслэлт, хүчирхийлэлтэй орчинд амьдрах, ялангуяа сэтгэл санааны хүчирхийлэл, гэр бүлийн харилцаа тайван амгалан биш байх зэрэг нь жирэмсний үеийн сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудал(2021-03-13) ;С.Байгальмаа ;Г.Юмжирдулам ;Т.ГанцэцэгҮндэслэл: Манай улсын хөрш орнуудын хувьд мансууруулах бодистой Каннабиниод, амфетамин холбоотой гэмт хэрэг, холбогдогчийн тоо, эд мөрийн баримтаар хураагдаж Сэтгэцийн эмгэг буй бодисын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь Монгол Улсын Магадлан шинжилгээ үндэсний аюулгүй байдал, гэмт хэргийн гаралт, хүн амын эрүүл мэнд, удмын санд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд хэрэглэж буй мансууруулах бодисын төрөл, мансууруулах бодис хэрэглэхэд нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлс болон эмнэлзүйн илрэлийг судлах нь нэн чухал хэрэгцээтэй байгаа тул бид энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсоны улмаас шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээ хийлгэгсдийн сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлыг судлахад оршино. Судалгааны арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар зорилтот түүврийн аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд асуумж, тусгай боловсруулсан сорил, эмнэл зүйн үзлэг, баримтын судалгааны аргуудыг ашиглан судалгааны мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: Бидний судалгаанд 18-41 насны, эрэгтэй 94, эмэгтэй 12, нийт 106 хүн хамрагдсан ба дундаж нас нь 24,5±6,1 байв. Насны бүлгээр нь авч үзвэл 18-35 насныхан 90.6%-ийг эзэлж байв. Судалгаанд хамрагдсан 106 оролцогчид хамаарах 34 хавтаст хэргийн материалаас үзэхэд судалгаанд хамрагдагсдын 83%-д нь шээсэнд мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисыг илрүүлэх шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байлаа. Судалгаанд хамрагдагсдын 88.7% нь сэтгэцийн хувьд эрүүл, 11.3% нь мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсон. Хэлцэмж: Бидний судалгаанд 18-35 насны залуус, тэр дундаа оюутнууд зэрлэг олсны ургамал буюу каннабисыг өөрсдөө түүж бэлтгэн хэрэглэсэн байв. Үүнээс үзэхэд оюутан залуучууд каннабиноидын төрлийн мансууруулах бодисыг хямд төсөр аргаар олж хэрэглэн мансуурч байгааг харуулж байна. Иймээс холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж, мансууруулах бодис агуулсан ургамлуудыг устгах ажлыг үр дүнтэй явуулах нь маш чухал гэж үзлээ. Дүгнэлт: Мансууруулах бодисыг 18-35 насны, гэр бүл болоогүй хүмүүс мансууруулах бодисыг түлхүү хэрэглэж байгаа тул хүүхэд, залууст мансууруулах бодисын талаарх хор уршгийг ойлгуулах нь ач холбогдолтой гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Говь-Алтай аймгийн өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн илэрлийг судалсан нь(2021-09-01) ;Т.Ганцэцэг ;П.Энх-Учрал; ;В.БаярмааҮндэслэл: Сүүлийн хорин жилийн хугацаанд сэтгэл хөдлөлийн болон зан үйлийн асуудалд өртөх эрсдэлтэй хүүхдүүдийг эрт илрүүлэх асуудалд дэлхий нийт ихээхэн анхаарах болсон. Судлаач В. Баярмаа нарын (2018 он) судалгаагаар манай улсын өсвөр насныхны дунд сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгийн тархалт 8.7%-9.4%13 байгаа нь өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг судлах хэрэгцээ шаардлага хот, аймаг бүрт тулгарч байна. Зорилго: Говь-Алтай аймгийн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлийг SDQ асуумжийг ашиглаж судлах. Арга аргачлал: Бид хүүхэд, өсвөр насныхан, эцэг эх, багш нарт тус бүрт зориулагдсан Strengths and DifÏculties Questionnaire (SDQ) асуумжийг ашиглан нэг агшингийн судалгааны аргаар сэтгэл хөдлөл болон зан үйлийн өөрчлөлтийн илрэлийг үнэлсэн. Үр дүн: Бидний судалгаанд нийт 2192 хүн хамрагдсан бөгөөд үүний 50.5% (n=1107) нь хөвгүүд, 49.5% (n=1085) нь охид байсан. Судалгаанд хамрагдагсдын сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлийг хүүхдүүдийн асуумжийн үнэлгээгээр 40.3% нь хэвийн, 30.3% нь зааг, 29.4% нь хэвийн бус, эцэг эх, асран хамгаалагчийн 42.8% нь хэвийн, 23.9% нь зааг, 33.4% нь хэвийн бус, багшийн нарын 48.2% нь хэвийн, 32.1% нь зааг, 19.7% нь хэвийн бус түвшинд байна гэж тус тус үнэлсэн байлаа. Судалгааны үр дүнс Говь-Алтай аймгийн өсвөр насныхны 58.6% нь эрүүл, 36.1% нь сэтгэл хөдлөл зан үйлийн асуудалтай, 5.2% нь сэтгэл хөдлөл болон зан үйлийн эмгэгтэй байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлийг хүүхдүүдийн 40.3% нь хэвийн, 30.3% нь зааг байдалд, 29.4% нь хэвийн бус, эцэг эх, асран хамгаалагчдийн 42.8% нь хэвийн, 23.9% нь зааг байдалд, 33.4% нь хэвийн бус, багш нарын 48.2% нь хэвийн, 32.1% нь зааг байдалд, 19.7% нь хэвийн бус түвшинд байна гэж үнэлсэн байлаа. 2. Харин Говь-Алтай аймгийн өсвөр насныхны 58.6% нь сэтгэцийн хувьд эрүүл, 36.1% нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 5.2% нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байв.
