Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 4 of 4
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Rhododendron ургамлын биоидэвхт фракцын TLR4-ийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд судалсан дүн
    (2025-01-01)
    Н.Отгонтуяа
    ;
    ;
    С.Хашчулуун
    ;
    Ч.Онон
    ;
    С.Оюун
    Үндэслэл: КНоёоёепёгоп аёашт (Цагаан даль) ургамал нь Алтайн бүс Цагаан даль нутаг, Монгол улс ба ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан ургадаг, тамир Липополисахарид тэнхээ сэргээх үйлчилгээтэй эмийн ургамал юм. Үрэвсэл нь бактер, ^N08 вирус, мөөгөнцөр зэрэг эмгэг төрүүлэгчидтэй тэмцэх дархлааны хариу ТЫБа урвал бөгөөд үүнд макрофаг, фибробласт, шигүү мөхлөгт эс, нейтрофил ш чр зэрэг эсүүд азотын исэл, ТМР-а, ГЬ-1р зэрэг цитокинуудыг ялгаруулан оролцог. ОХУ-ын суурь судалгааны сантай хамтарсан төслийн хүрээнд К. гозеа (Ь.) болон КН. аёашт ургамлын биоидэвхт фракцын ТЪК4-ийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүний гарц болон дохио дамжилтад оролцдог зарим уургийн идэвхжлийг судалж байна. Төслийн хүрээнд гүйцэтгэсэн өмнөх судалгааны үр дүнд зарим биоидэвхт фракцууд нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж байгааг тогтоосон. Тодруулбал, 7.11 фракц нь ЛПС-аар өдөөгдсөн К А ^ 264.7 эсийн шугаман өсгөвөрт азотын исэл болон үрэвслийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүний ялгаралтыг дарангуйлж байсан бол 7.46, 7.52 фракц нь ЕКК1/2, М К , 1КР3 зэрэг уургийн фосфоржилтод нөлөөлж байжээ. Эдгээр үр дүн нь КН. аёашт ургамлын биоидэвхт фракцуудын үрэвслийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг илүү нарийвчлан судлах шаардлагатайг харуулж байна. Зорилго: КНоёоёепёгоп аёашш ургамлаас гарган авсан 7.48, 7.55 биоидэвхт фракцуудын ТЪК4-ийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүний гарцыг К А ^ 264.7 эсийн өсгөвөрт туршин судлах. Арга, аргачлал: К А ^264.7 эсийн шугаман өсгөвөр болон КН. аёашт ургамлын биоидэвхт фракцыг ашиглан 3 бүлэгт хуваан энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Тогтворжсон К А ^264.7 эсийн шугаман өсгөврийг 100 нг/мл ЛПС-аар өдөөсний дараа, өмнөх судалгааны үр дүнд гарган авсан ургамлын биоидэвхит фракцын хоргүй тунд үндэслэн 10 мкг/мл тунгаар үйлчлэн азотын дан ислийн гарцыг Грейссийн аргаар тодорхойлсон. ЪЫРа, ШЫр цитокины гарцыг ФХЭБУаар үнэлсэн ба туршилтыг 3 удаа давтав. Судалгааны үр дүнг 8Р88 25.0 программ ашиглан 0п е т а у А ^ О ^ А болон 1пйерепйеп1 8атр1е§ Т-1е§1 ашиглан боловсруулав. Үр дүн: Эерэг хяналтын бүлгийн азотын ислийн гарцыг сөрөг хяналтын бүлэгтэй харьцуулан үзэхэд статистик ач холбогдол бүхий өндөр тодорхойлогдсон. Мөн туршилтын бүлгийг эерэг хяналтын бүлэгтэй харьцуулан судлахад азотын дан ислийн гарц статистик ач холбогдолтойгоор буурсан нь макрофаг эсийн ТЪК4-ийн дохио дамжилтыг саатуулдаг байж болохыг харуулж байна. 7.48 фракц ЪЫРа-ийн гарцыг бууруулж, 1Р^Р-гийн гарцыг нэмэгдүүлсэн ч статистик ач холбогдол илэрсэнгүй. 7.55 фракц нь ЪЫРа, ШЫр-гийн гарцыг бага зэрэг бууруулсан ч мөн статистикийн хувьд ач холбогдол илэрсэнгүй. Дүгнэлт: КНАйатт ургамлын 7.48, 7.55 биоидэвхт фракц нь ЛПС-аар өдөөсөн макрофаг эсийн шугаман өсгөвөрт азотийн дан ислийн гарцыг бууруулсан нь ТЪК4 дохио дамжилтыг саатуулдаг байж болохийг харуулсан хэдий ч ЪЫРа, ШЫр-ийн гарцад бага нөлөөлсөн нь эдгээр цитокиноор дамжсан ТЪК4-ийн дохио дамжилтад нөлөөлөхгүй, бусад зам, үе шатанд нөлөөлөх замаар эцсийн бүтээгдэхүүний гарцад нөлөөлсөн байж болохыг харуулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эмийн ургамлаас ялган авсан биоидэвхт фракцын макрофагийн идэвхжлийн бүтээгдэхүүнд үзүүлэх адаптоген нөлөөг судалсан дүн
    (2023-11-03)
    С.Хашчулуун
    ;
    ;
    Ч.Онон
    ;
    ;
    Үндэслэл: Макрофаг эс нь антиген илчлэх, залгих, цитокин болон өсөлтийн хүчин зүйлүүдийг ялгаруулах зэргээр дархлааны хариу урвалыг зохицуулагад чухал үүрэг гүйцэтгэдэг.1 Макрофаг эс нь мембран, эсийн дотор байрлах PRRs (pattern recognition receptors)-ын нөлөөгөөр идэвхжиж, цитокин, өсөлтийн хүчин зүйлүүдийг нийлэгжүүлдэг. Макрофаг эсийн идэвхжил М1, М2 хэлбэрээр явагддаг болохыг тодорхойлсон байна.2 Зарим эмийн ургамлууд дархлаа зохицуулах адаптоген идэвхтэй байдаг болохыг судлаачид тэмлэглжээ.3,4 Rhododendron Adamsii (Rh.Adamsii) нь Монгол, Буриад, Төвд, Якутын уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг ургамал бөгөөд адаптоген нөлөөтэй болохыг судлан тогтоосон.5 Харин Rh.Adamsii ургамлын биоидэвхт фракцууд дархлааны хариу урвалд хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй байна. Иймд бид ОХУ-ын Суурь судалгааны сантай хамтран “Эмийн ургамлаас ялгасан биологийн идэвхтэй фракцуудыг in vitro орчинд шинжлэн судлах иж бүрэн аргачлал боловсруулах судалгаа” сэдэвт төслийн хүрээнд Rh.Adamsii ургамлаас ялган авсан фракцуудын макрофаг эсийн идэвхжилийн бүтээгдэхүүний гарцад хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааг хийж гүйцэтгэв. Зорилго: Эмийн ургамлаас ялган авсан биоидэвхт фракцуудын макрофаг эсийн идэвхжлийн бүтээгдэхүүнд үзүүлэх адаптоген нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: ОХУ-ийн Алтайн улсын их сургуулийн Биологийн факультетын Био-Анагаахын хүрээлэнгийн лабораторид Rh.Adamsii-аас ялган авсан 7.11, 7.12 дугаартай фракцуудыг RAW264.7-хулганын макрофаг төст эсийн өсгөвөрт туршиж, эсэд хоргүй тунг МТТ аргаар, эцсийн бүтээгдэхүүний гарцад нөлөөлж буйг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар тус тус тодорхойлсон. Үр дүн: Биоидэвхт фракцуудын 100 мкг/мл тун эсэд хортой, 10 мкг/мл тун эсэд хоргүй байна. Биоидэвхт фракцуудын 20, 10, 5 мкг/мл тунгууд бүгд азотын ислийн болон IFNβ цитокины гарцыг дарангуйлж байна. Харин 7.11 дугаартай фракц 20 мкг/мл тун дээр TNF-α цитокины гарцыг дарангуйлж, 7.12 дугаартай фракц TNF-α цитокины гарцыг дарангуйлаагүй байна. Дүгнэлт: 1. Rh.Adamsii-н биоидэвхт фракцуудын 10 мкг/мл тун нь RAW264.7 эсэд хоргүй байна. 2. Rh.Adamsii-н биоидэвхт фракцууд нь азотын исэл, IFNβ цитокины гарцыг дарангуйлах нөлөөтэй. Харин 7.11 дугаартай биоидэвхт фракц TNF-α цитокины гарцыг дарангуйлах нөлөөлөөтэй байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Шээсний ариун чанарын шинжилгээний үр дүн хадгалах хугацаанаас хамаарах нь
    (2023-11-03)
    Э.Бадралмаа
    ;
    Ч.Онон
    ;
    С.Хашчулуун
    ;
    ;
    А.Гэрлээ
    Үндэслэл: Шээс дамжуулах замын халдвар нь дэлхий даяар жил бүр 150 сая хүнд тохиолддог хамгийн түгээмэл халдваруудын нэг ба грам сөрөг болон эерэг бактери, түүнчлэн зарим төрлийн мөөгөнцөрөөс шалтгаалдаг.1,2 АНУ-д жилдээ 7 сая орчим хүн ямар нэгэн өвчин эмгэгийн улмаас эмчид хандаж байгаагаас 1 сая орчим нь шээс дамжуулах замын халдварт өвчний оноштой байдаг бөгөөд үүнээс дийлэнх нь давсагны цочмог үрэвсэл, 250,000 орчим нь цочмог пиелонефриттэй гэсэн судалгаа байна.3,4 Шээс дамжуулах замын халдвар нь амбулатороор үйлчлүүлэгсдэд тохиолддог хамгийн түгээмэл халдвар бөгөөд 3 эмэгтэй тутмын 1 нь 24 нас хүртлэх насандаа антибиотик эмчилгээ хийлгэх шаардлагад хүрдэг, насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 50–60% нь амьдралынхаа туршид энэхүү халдвараар дор хаяж 1 удаа өвчилсөн байдаг.5,6 Шээсний замын халдварт өвчнийг шээсний ерөнхий шинжилгээ, микроскопи шинжилгээ, шээсний ариун чанарын шинжилгээнд тулгуурлаж оношлодог.7 Өөрөөр хэлвэл шээсний замын халдварт өвчнийг шээсний ариун чанарын шинжилгээгээр баталж, эмчилгээг тодорхойлдог байна. Шээсний сорьц нь хучуур эс, хэвлийн хөндийн болон үтрээний эсүүдээр амархан бохирлогддог. Шээсийг зөв цуглуулах, хадгалах, тээвэрлэх зэрэг шинжилгээний өмнөх шатыг сайтар анхаарч үзэх нь эдгээр бохирдлоос сэргийлэх хамгийн өндөр үр дүнтэй арга юм.3 Үйлчлүүлэгчийн шээсний сорьцод нянгийн тоо өсөх эрсдэлээс сэргийлж сорьцыг хөргөгчинд эсвэл хадгалалтын бодист хийгээгүй тохиолдолд сорьцыг цуглуулснаас хойш хоёр цагийн дотор шинжилгээнд хамруулах ёстой. Ингэснээр хуурамч эерэг хариу гарах, антибиотикийн зохисгүй хэрэглээг бууруулахад шууд нөлөөтэй хэмээн үздэг.8 Зорилго: Шинжилгээний өмнөх үе шатанд тохиох алдаа болох шинжлэгдэхүүний хадгалалтын хугацааны хамаарлыг шээсний ариун чанарын шинжилгээнд тулгуурлан тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг туршилт судалгааны загвараар УНТЭ-ийн Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лабораторийг түшиглэн гүйцэтгэсэн ба 2020 оны 10 дугаар сарын 8-аас 2021 оны 2 дугаар сарын 10-ны хугацаанд тус лабораторид шээсний шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчдээс санамсаргүй түүврийн аргаар 61 сорьцыг сонгож тасалгааны хэмд хадгалж, 1, 2, 3 цагийн зайтай шээсний ерөнхий шинжилгээ болон нян судлалын шинжилгээнд хамруулав. Үр дүн: Нитритын агууламж 3 цагийн дотор ямар нэг өөрчлөлт үзүүлээгүй бол нян судлалын шинжилгээгээр 103 КҮН/мл нянгийн ургалттай нийт сорьцуудын 42.8% нь 3 цагийн дотор нянгийн өсөлт ажиглагдаагүй. Харин 28.5% нь 2 цагийн дараа нянгийн тоо 104 КҮН/мл болж өссөн, мөн 28.5% нь 3 цагийн дараа нянгийн тоо 104 КҮН/мл болж өсжээ. Харин нянгийн ургалтгүй нийт сорьцын 9.0% нь 2 болон 3 цагийн дараа 103 КҮН/мл нянгийн ургалттай болж бохирлогдсон байна. Дүгнэлт: 1. Шээсийг 1 болон 3 цаг тасалгааны хэмд хадгалахад нитритын агууламжинд ялгаа ажиглагдсангүй. 2. Шээсний нян судлалын шинжилгээг 1 болон 3 цагаар харьцуулахад нянгийн ургалтгүй сорьцонд 3 цагийн дараа нян өсгөвөрлөгдөж байгаа нь бохирдол үүсч байгааг харуулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Цагаан даль (Rhododendron Adamsii) ургамлаас ялган авсан биоидэвхт фракцын TLR4-ийн эсийн дотоод дохио дамжилт ба түүний эцсийн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг судалсан дүн
    (2024-01-28)
    Ч.Онон
    ;
    ;
    С.Хашчулуун
    ;
    С.Цогтсайхан
    ;
    Үндэслэл: Макрофаг нь халдварын эсрэг хариу үзүүлдэг, шархны Rhododendron эдгэрэлт зэрэг эмгэг физиологийн нөхцлийг зохицуулдаг дархлааны Adamsii үндсэн эс юм.1 Үрэвслийн үед макрофаг эс антиген илчлэх, фагоцитоз, RAW264.7 үрэвслийн урьдал цитокин болон өсөлтийн хүчин зүйлсийг ялгаруулах NO чухал үүргийг гүйцэтгэдэг.2 Үрэвсэл нь эзэн биеийг харь эмгэгтөрөгчөөс IFNβ хамгаалах урвал хэдий ч түүний хэт эрчимтэй урвал нь хэсэг газрын IRF3 ба эрхтэн тогтолцооны гэмтлийг нөхцөлдүүлдэг.3 Rhododendron Adamsii (Rh.Adamsii) нь Монгол, Буриад, Төвд, Якутын уламжлалт анагаах ухааны салбарт тайвшруулах, сэргээх зорилгоор хэрэглэдэг эмийн ургамал бөгөөд уламжлалт эмчилгээнд уг ургамлын навч хэсгийг хүч оруулах зорилгоор ашигладаг байна.4 Судлаачид Rh.Adamsii-аас 150 гаруй биоидэвхт нэгдэл илрүүлсэн ба бидний судалгаанд ашигласан 7.46 дугаартай биоидэвхт фракц нь Rh.Adamsii-аас ялган авсан саванждаггүй нэгдлүүдийг метилтертбутил эфир ашиглан, баганан хроматографийн аргаар ялган авсан нэгдэл бөгөөд фриделан хэмээх биоидэвхт нэгдлийг агуулдаг байна.5 Гэвч уг ургамлын макрофаг эсийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүнд болон түүний идэвхжилд хэрхэн нөлөөлдөг болох судалгаа хомс байна. Зорилго: Rhododendron Adamsii (Rh.Adamsii)-ийн RAW264.7-ийн эсийн TLR4-ийн дохио дамжилт, түүний эцсийн бүтээгдэхүүний гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: ОХУ-ын Алтайн улсын их сургуулийн Биологийн факультетийн БиоАнагаахын хүрээлэнгийн лабораторид Rh.Adamsii-аас ялган авсан 7.46 дугаартай фракцыг RAW264.7 хулганы макрофаг төст эсийн өсгөвөрт туршиж, эсэд хоргүй тунг МТТ аргаар тодорхойлсон. Эсийн нитритын гарцад үзүүлэх нөлөөг Грейссийн аргаар, IFNβ-ийн гарцад нөлөөлөх нөлөөг фермент холбоот эсрэгбиеийн урвалын аргаар, фракцын эсийн IRF3 дотоод дохио дамжилтын уургийн идэвхжилд үзүүлэх нөлөөг иммуноблотын аргаар тус тус тодорхойлов. Үр дүн: 1. 7.46 фракцын 10.0, 1.0 мкг/мл тун эсэд хоргүй байна. 2. 7.46 фракцын 10.0 мкг/мл тун нь LPS-аар үйлчилсэн RAW264.7 эсийн нитрит, IFNβ-ийн гарцыг дарангуйлж байна. 3. 7.46 фракцын 10.0 мкг/мл тун нь RAW264.7 эсийн IRF3 дотоод дохио дамжилтын уургийн идэвхжлийг дарангуйлах нөлөө ажиглагдав. Дүгнэлт: 1. Rh.Adamsii-ийн 7.46 дугаартай фракцын 10 мкг/мл тун нь RAW264.7 эсэд хоргүй байна. (p<0.001) 2. Ургамлын дээрх тун нитрит болон IFNβ-ийн гарцыг дарангуйлж байгаа. (p<0.05) 3. IFNβ-ийн гарцыг дарангуйлах нөлөө нь эсийн IRF3 дохио дамжилтыг дарангуйлж буйтай холбоотой байх боломжтой.